Бүтээлийн нэр
Монгол Улсын эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйл алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших гэмт хэргийн эрх зүйн зохицуулалт, боловсронгуй болгох асуудал
Зохиогч
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Эрүүгийн эрх зүй
Бүтээлийн товч
2015 оны Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлд Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших гэмт хэргийг хуульчилсан.
Дээрх гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив шинжийн гипотиз хэсэгт заасан хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан үйлдлийг хамааруулжээ.
Гэтэл онолын хувьд өмчлөл, эзэмшил гэдэг нь тодорхой нэг хууль зүйн факт юм. Үүнээс үзвэл Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн халдлагын зүйл нь зөвхөн тухайн гэмт хэргийн субьектэд байх боломжтой. Өөрөөр хэлбэл тус гэмт хэргийн халдлагын зүйлд бодит ноёрхол тогтоож буй этгээд нь тус гэмт хэргийн субьект юм.
Нөгөө талаас энэ гэмт хэргийн субьект нь тухайн хөрөнгийг хэн эзэмших, өмчлөх эрхтэй болохыг мэдээгүй байх ёстой байдаг. Хэрэв өмчлөх, эзэмших эрхтэй этгээдийг мэдсээр байж хөрөнгийг өөртөө авсан бол тус зүйлээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй юм.
Иймээс бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж гэдгийг хууль бусаар өөрөө хөрөнгө олж авч байгааг тухайн гэмт хэргийн субьект мэдсэн байгааг хэлж байна уу эсхүл тухайн хөрөнгийг бусад өмчлөх, эзэмших эрхтэй болохыг мэдсээр байж завшсан явдлыг хэлж байна уу гэдэг нь эргэлзээ төрүүлж, хуулийг нэг мөр ойлгох, эргэлзээгүй хэрэглэх боломжгүй болгож байна гэж үзэж тус сэдвийг сонгон судласан болно. Тиймээс хуулийн дээрх зохицуулалтыг тодорхой болгох, судлаач, эрдэмтдийн анхаарлыг хандуулахад уг илтгэлийн үндсэн зорилготойгоор бичсэн.
Түлхүүр үг
гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйл, алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, өмчлөх эрх, эзэмшил, гэмт хэргийн бүрэлдэхүүн.
Бичигдсэн огноо
2018-05-15
Хуудсын тоо
11
Хэл
Монгол
Бүтээл
Байршуулсан огноо
2021-03-15
Товч мэдээлэл үзсэн
7781
Бүрэн эхээр нь үзсэн
191
Эшлэлийн тоо
36
Санал болгож буй эшлэлийн загвар
У.Азжаргал
“Монгол Улсын эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйл алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших гэмт хэргийн эрх зүйн зохицуулалт, боловсронгуй болгох асуудал” (2018), ... дахь/дэх тал.
Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/888
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“Шударга ёсны төлөө гүйцгээе – Run for Justice” олон нийтийн гүйлтэд оролцохыг урьж байна
1 day ago

2025 оны 5 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа
6 days ago

S2EP20. Б.Дөлгөөн & Н.Хулан: Захиргааны хэм хэмжээний акттай холбоотой маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн судалгаа
2 weeks ago

Д.Ганзориг - "Хуульчдын холбоо ба Захиргааны эрх зүй" сэдэвт хүндэтгэлийн лекц
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Төрийн өмчит компанийн салбар, төлөөлөгчийн газрын удирдах албан тушаалтан сонгуульд оролцохдоо албан үүргээсээ чөлөөлөгдөх ёстой.
2025-06-06
-
Байгаль орчинд учруулсан хохиролд 10,803,232,289 төгрөгийн төлбөр гаргуулахаар шийдвэрлэв
2025-05-29
-
Хохирогч сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэх эсэх нь өөрийнх нь сонголт болно
2025-05-28
-
Мөнхбатын Хүслэн
2025-06-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхбатын Хүслэн
2025-06-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхбатын Хүслэн
2025-05-30 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Тогтохын Эмүжин
2025-05-30 Бакалаврын ажилдуудаж байна ! -
Отгонтуяагийн Тэнхлүүн
2025-05-30 Магистрын ажилдуудаж байна ! -
Баттулгын Дөлгөөн
2025-05-28 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Түвшинжаргал Анужин, Эрдэнэ-Очир Жавзмаа
2025-05-27 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Төмөрбаатарийн Лхагважаргал
2025-05-27 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Равданбямбын Оюундэлгэр
2025-05-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхсүх Маралгуа
2025-05-26 Бакалаврын ажилдуудаж байна !