Бүтээлийн нэр
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах зарчмын шийдэл /ихшхштх105.2/
Зохиогч
Хэлбэр
Бакалаврын ажил
Салбар
Иргэний процессын эрх зүй
Бүтээлийн товч
Шүүхийн практикт иргэний хэргийг хуулиар тогтоосон хугацаанд шийдвэрлэх нь хүндрэлтэй бөгөөд тулгамдсан асуудлын нэг болж хэргийн оролцогчид хүссэн үедээ хүсэлт гаргаж шүүх хуралдааныг хойшлуулдаг зэргээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хугацаандаа явагдахгүй байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хугацаандаа явагдахгүй хугацаа хэтрэлттэй хэргийн тоо ихсэх тусам шүүхийн ачаалал нэмэгдэж, шийдвэр гаргах үйл ажиллагаа саатах, боломжгүй болох талтай. Шударга ёсыг тогтоохгүй удах нь ерөөс тогтоохгүй байхтай ойролцоо үр дагаварт хүргэх аюултай. Түүнчлэн үргүй зардал ихсэх /хэргийн оролцогчдод шүүх хуралдааны тов мэдэгдэх, товлогдсон шүүх хуралдаан хойшлуулах
захирамж гаргах бүрт зардал гарах бөгөөд энэ ажиллагааг явуулахад оролцсон шүүгч, шүүгчийн туслах зэрэг албан хаагчдын хөдөлмөр үнэгүйдэх/, иргэдийн шүүхэд итгэх итгэл сулрах зэрэг олон сөрөг нөлөөтэй.
Тиймээс, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах зарчмын шийдэл /хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа түргэн шуурхай байх/-ийг судлах, судлаач, эрдэмтдийн анхаарлыг хандуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа түргэн шуурхай байх зарчмын илрэл болох Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн §105 дугаар зүйлийн 105.2 дахь заалтын хэрэгжилт, үр нөлөө, зорилгыг судалж, иргэний хэргийн шүүх хуралдаан хойшлуулалт, хуулийн хугацаанд шийдвэрлэгддэггүй байдалд дүгнэлт өгч, түүнийг шийдвэрлэх арга замд санал оруулах зорилгоор бичсэн акдемик судалгаанд үндэслэсэн бодлогын судалгаа болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн тус зохицуулалтын хэрэглээг нэмэгдүүлснээр шүүх хуралдаан хойшлох тохиолдол буурах боломжтой гэж дүгнэсэн билээ.
Түлхүүр үг
иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа, зарчим, түргэн шуурхай байх зарчим, диспозитив зарчим, шүүх хуралдаан, шүүх хуралдаан хойшлуулах, нотлох баримт, нотлох баримт гаргаж өгөх, хүндэтгэн үзэх шалтгаан, хэргийн оролцогчийн эрх, үүрэг, шүүгчийн захирамж, хугацаа
Бичигдсэн огноо
2019-10-13
Хуудсын тоо
85
Хэл
Монгол
Бүтээл
Байршуулсан огноо
2021-03-15
Товч мэдээлэл үзсэн
6077
Бүрэн эхээр нь үзсэн
530
Эшлэлийн тоо
164
Санал болгож буй эшлэлийн загвар
У.Азжаргал
“Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах зарчмын шийдэл /ихшхштх105.2/” (2019), ... дахь/дэх тал.
Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/889
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“Шударга ёсны төлөө гүйцгээе – Run for Justice” олон нийтийн гүйлтэд оролцохыг урьж байна
1 day ago

2025 оны 5 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа
6 days ago

S2EP20. Б.Дөлгөөн & Н.Хулан: Захиргааны хэм хэмжээний акттай холбоотой маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн судалгаа
2 weeks ago

Д.Ганзориг - "Хуульчдын холбоо ба Захиргааны эрх зүй" сэдэвт хүндэтгэлийн лекц
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Төрийн өмчит компанийн салбар, төлөөлөгчийн газрын удирдах албан тушаалтан сонгуульд оролцохдоо албан үүргээсээ чөлөөлөгдөх ёстой.
2025-06-06
-
Байгаль орчинд учруулсан хохиролд 10,803,232,289 төгрөгийн төлбөр гаргуулахаар шийдвэрлэв
2025-05-29
-
Хохирогч сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэх эсэх нь өөрийнх нь сонголт болно
2025-05-28
-
Мөнхбатын Хүслэн
2025-06-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхбатын Хүслэн
2025-06-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхбатын Хүслэн
2025-05-30 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Тогтохын Эмүжин
2025-05-30 Бакалаврын ажилдуудаж байна ! -
Отгонтуяагийн Тэнхлүүн
2025-05-30 Магистрын ажилдуудаж байна ! -
Баттулгын Дөлгөөн
2025-05-28 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Түвшинжаргал Анужин, Эрдэнэ-Очир Жавзмаа
2025-05-27 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Төмөрбаатарийн Лхагважаргал
2025-05-27 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Равданбямбын Оюундэлгэр
2025-05-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхсүх Маралгуа
2025-05-26 Бакалаврын ажилдуудаж байна !