Бүтээлийн нэр
Оюуны өмчийн үнэлгээний эрх зүйн зохицуулалт
Зохиогч
Чимэдбалдир Жадамба
Э.Гэрэл
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Оюуны өмч
Бүтээлийн товч
Мэдээллийн эрин зууны гайхамшиг, мэдлэгт тулгуурласан нийгмийн үсрэнгүй хөгжил эдүгээ хүний оюун ухаан, мэдлэгийн оргил нь болж байна. Энэ цаг үе дор хүн бүр чөлөөтэй сэтгэж, чөлөөтэй туурвих эрх нь нээлттэй болсон манай орны хувьд оюуны хөдөлмөрийн үнэлэмжийг эрс дээшлүүлж, оюуны бүтээлд хандах нийгмийн хандлагыг үндсээр нь өөрчилж, оюуны өмчийн эрхийн баталгаажуулалтыг улам дархлаатай болгох нь нэн чухал. Иргэн бүр өөрийн энэ дуусашгүй, дундаршгүй бүтээлч хөдөлмөрийнхөө үр шимийг зохих ёсоор хүртэж, үнэ цэнийг жинхэнэ утгаар нь мэдэрч, тууштай хамгаалж чаддаг, төр засаг нь иргэдийнхээ энэ бололцоог, энэ эрхийг нь бүх талаар хангаж өгөх явдал нэн чухал юм. Ингэж байж оюуны өмч нь улс орны болоод бүтээл туурвигчийн өөрийнх нь хөгжлийн үндэс болж чадна.
Харин манай улсад оюуны өмч бүр улс орондоо болоод зохиогч, эрх эзэмшигчдээ үр шим, өгөөжөө бүрэн дүүрэн өгч чадаж байна уу? гэвэл хангалттай хэмжээнд байж чадахгүй байна. Зохиогч нь зохиогчийн эрхийн гэрчилгээгээ, эрх эзэмшигч нь шинэ бүтээл, ашигтай загвар, бүтээгдэхүүний загварынхаа патент, барааны тэмдгийнхээ гэрчилгээг хавтаслаад шүүгээндээ хадгалдаг эсхүл жаазлаад хананд өлгөдөг нь явдал түгээмэл байна. Ийн хананд өлгөх бус харин эдийн засгийн эргэлтэд оруулж, үр шимийг хүртэх нь хамгаас чухал юм. Уул нь патент, гэрчилгээгээр хамгаалагдсан бүтээлээрээ хөрөнгийн баталгаа гаргах, хөрөнгө оруулах, түүнийгээ барьцаалах, худалдах, тодорхой хугацаагаар бусдад ашиглуулах, дуудлага худалдаан оруулах, компанийн дүрмийн сангаа нэмэгдүүлэх зэрэг олон хэлбэрээр эдийн засгийн эргэлтэд оруулж, үр шимийг нь хүртэх боломж байдаг.
Иймд бидэнд оюуны өмчийн эрхээ эдийн засгийн эргэлтэд оруулж, үнэ цэнийг хэрхэн бий болгох вэ? Үр шимийг хэрхэн хүртэх вэ? гэсэн асуулт тулгарч ирсэн. Энэ нь манай улсын иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын дунд оюуны өмчийн тухай ойлголт, энэ талаарх мэдээлэл дутмаг, оюуны өмчийн ниймгийн үнэлэмж сул байгаагийн илрэл гэж дүгнэж болно. Оюуны өмчийн эрхээ эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд нэн тэргүүнд түүний үнэ цэнэ, зах зээлийн үнэлгээг бодитой тогтоох явдал хамгаас чухал тул энэхүү судалгааны ажлаараа оюуны өмчийн үнэлгээний хууль, эрх зүйн орчныг судлахыг зорьсон болно.

Түлхүүр үг
Оюуны өмч, зохиогчийн эрх, аж үйлдвэрийн өмч, оюуны өмчийн эрх, биет бус хөрөнгө, үнэлгээний хандлага, арга
Бичигдсэн огноо
2021-03-24
Хуудсын тоо
11
Хэл
Монгол
Бүтээл
Байршуулсан огноо
2021-03-20
Товч мэдээлэл үзсэн
5567
Бүрэн эхээр нь үзсэн
208
Эшлэлийн тоо
14
Санал болгож буй эшлэлийн загвар
Ч.Жадамба
Э.Гэрэл
“Оюуны өмчийн үнэлгээний эрх зүйн зохицуулалт” (2021), ... дахь/дэх тал.
Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/893
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

2025 оны 02 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа
2 days ago

Ep45: Хүүхдийн хадгаламж ба зээлийн барьцаа
6 days ago

Ep44 | Газар эзэмших эрх дуусгавар болоход Засаг даргад газраа хүлээлгэн өгөх үүрэгтэй
1 week ago

Ep43 | ЗХХА-ыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэл ба Ковидын тусгаарлалт
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Насанд хүрээгүй этгээд нь гэр бүлийн дундын эд хөрөнгийн хамтран эзэмшигч байна
2025-03-11
-
PUBG Mobile тоглоомын данс цэнэглэх үйл ажиллагааг байнга эрхэлж, ашиг олох нь тодорхой тохиолдолд хууль бус шинжтэй байх боломжтой
2025-03-10
-
Худалдах-худалдах авах гэрээний үнийг харилцан тохиролцоогүй бол гэрээ байгуулагдаагүй гэж үзнэ
2025-02-26
-
Judilogy
2025-03-10 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Жонил Хан Саран
2025-03-07 Бакалаврын ажилдуудаж байна ! -
Тэрбишийн Мөнх-Эрдэнэ
2025-03-05 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-03-05 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Хүүхлээ Одонтуяа Батболдын Түвшингэрэлт
2025-02-28 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Батжаргалын Ариунзаяа, Равданбямбын Оюундэлгэр
2025-02-27 Судалгааны тайландуудаж байна ! -
Батсүх Намуун
2025-02-25 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Лутсүхийн Энхсайхан
2025-02-25 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-02-24 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Judilogy
2025-02-18 Мэдээллийн хуудасдуудаж байна !