Бүтээлийн нэр
Монгол улсын ерөнхийлөгчийн хориг: эрх зүйн зохицуулалт, тулгамдсан асуудал
Зохиогч
Хэлбэр
Магистрын ажил
Салбар
Үндсэн хуулийн эрх зүй
Бүтээлийн товч
Монгол улсын удирдлагын тогтолцоо нь мөн чанарын хувьд парламентын, эсхүл хагас-ерөнхийлөгчийн хосолсон засаглалтай эсэх талаар монгол эрдэмтэн, судлаачид харилцан адилгүй ойлголттой байна. Харьцуулсан улс төр судалдаг эрдэмтдийн хувьд ерөнхийлөгчийн-парламентын-хосолсон гэсэн зааг маш чухал байж ирсэн ч, сүүлийн үед тухайн тогтолцооны доторх ялгаатай хувилбаруудыг илүү онцлох болсон бөгөөд үүгээрээ нэршил тийм ч чухал зүйл биш гэдгийг илэрхийлэх болжээ. Засгийн газар нь парламентын итгэлээс хамааралтай тул одоогийн засаглал нь парламентын засаглалын шинжийг ч илүү агуулсан байна. Зарим эрдэмтэд Монгол улсыг хагас ерөнхийлөгчийн тогтолцоотой гэж үзэх нь бий. Энэ утгаараа Ерөнхийлөгчийн хоригийн талаар судалгаа хийхийн тулд тухайн улсын төрийн байгууламжийн хэлбэрийг онолын түвшинд нарийвчлан судлах нь зайлшгүй бөгөөд нэн тэргүүний асуудал юм.
Хориг тавих эрх бол Ерөнхийлөгчөөс өдөр тутмын үйл ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх хамгийн чухал бүрэн эрхийн нэг.
Мөн хяналт тэнцвэрийн тогтолцоонд чухал үүрэг гүйцэтгэдэг ч гэж тодорхойлдог. Гэвч хоригийг хяналт гэхээсээ илүүтэйгээр төрийн дээд байгууллагуудын эрх хэмжээний харилцан уялдаа, хамаарал гэж ойлговол зүйтэй. Өөрөөр хэлбэл Улсын Их Хурлын гаргасан алдаа болон дутуу боловсруулсан зүйлийг засаж залруулах нэг бодит боломж болдог. Гагцхүү практикт энэхүү боломжийг хэр бодитой бөгөөд үр дүнтэй ашиглаж байгаа эсэх нь төдийлөн тодорхой бус байна. Мөн нийгэмд нөлөөлж буй үр дүн ч харагдахгүй байгаа юм.
Иймээс төрийн байгууламжийн хэлбэрээс улбаалан ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хамрах хүрээ болон түүнийг хэрэгжүүлж буй нөхцөл байдал, ерөнхийлөгчийн хориг, түүний хэрэглээ, эрх зүйн зохицуулалт, хэрэгжилтэд гол тулгамдаж буй асуудлын талаар нарийвчлан судлах шаардлагатай.
Түлхүүр үг
Монгол Улс, Хориг, Ерөнхийлөгчийн хориг, хоригийн хэлбэр, эрх зүйн зохицуулалт, тулгамдсан асуудал
Бичигдсэн огноо
2020-06-10
Хуудсын тоо
91
Хэл
Монгол
Бүтээл
Байршуулсан огноо
2021-05-11
Товч мэдээлэл үзсэн
3705
Бүрэн эхээр нь үзсэн
173
Эшлэлийн тоо
264
Санал болгож буй эшлэлийн загвар
Б.Сүндэръяа
“Монгол улсын ерөнхийлөгчийн хориг: эрх зүйн зохицуулалт, тулгамдсан асуудал” (2020), ... дахь/дэх тал.
Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/959
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“Шударга ёсны төлөө гүйцгээе – Run for Justice” олон нийтийн гүйлтэд оролцохыг урьж байна
1 day ago

2025 оны 5 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа
6 days ago

S2EP20. Б.Дөлгөөн & Н.Хулан: Захиргааны хэм хэмжээний акттай холбоотой маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн судалгаа
2 weeks ago

Д.Ганзориг - "Хуульчдын холбоо ба Захиргааны эрх зүй" сэдэвт хүндэтгэлийн лекц
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Төрийн өмчит компанийн салбар, төлөөлөгчийн газрын удирдах албан тушаалтан сонгуульд оролцохдоо албан үүргээсээ чөлөөлөгдөх ёстой.
2025-06-06
-
Байгаль орчинд учруулсан хохиролд 10,803,232,289 төгрөгийн төлбөр гаргуулахаар шийдвэрлэв
2025-05-29
-
Хохирогч сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэх эсэх нь өөрийнх нь сонголт болно
2025-05-28
-
Мөнхбатын Хүслэн
2025-06-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхбатын Хүслэн
2025-06-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхбатын Хүслэн
2025-05-30 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Тогтохын Эмүжин
2025-05-30 Бакалаврын ажилдуудаж байна ! -
Отгонтуяагийн Тэнхлүүн
2025-05-30 Магистрын ажилдуудаж байна ! -
Баттулгын Дөлгөөн
2025-05-28 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Түвшинжаргал Анужин, Эрдэнэ-Очир Жавзмаа
2025-05-27 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Төмөрбаатарийн Лхагважаргал
2025-05-27 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Равданбямбын Оюундэлгэр
2025-05-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхсүх Маралгуа
2025-05-26 Бакалаврын ажилдуудаж байна !