Бүтээлийн нэр
Шүүгчийн мэргэжлийн үйл ажиллагааны гүйцэтгэлийн үнэлгээ: Харьцуулсан шинжилгээ
Зохиогч
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Шүүх эрх мэдэл
Бүтээлийн товч
Шүүх эрх мэдлийн тогтвортой байдал нь хараат бус байдал, хариуцлага дээр үндэслэдэг. Шүүх, шүүгчийн хараат бус байдал нь шударга ёсыг тогтооход амин чухал нөхцөл байдал мөн боловч хариуцлага үгүй хараат бус байдал нь шүүх шударга ажиллаж байна гэх итгэлд эргэлзээ төрүүлэх, засаглалын тэнцвэрт байдлыг алдагдуулах нөхцөл болно.
Хараат бус байдал, хариуцлагын тэнцвэрийг олохын тулд улс орнуудын практикт тэдгээрийн соёл, уламжлал, төрийн байгуулал, үндэстний оюун сэтгэлгээ (менталитет) зэргээс хамааран харилцан адилгүй тогтолцоог хэрэгжүүлэх ба үүнийг гол төлөв шүүгчийн мэргэжлийн үйл ажиллагааг үнэлж, дүгнэх үйл ажиллагаатай холбох арга зам олон улсад нэгэнт тогтжээ.
Монгол Улсад шүүгчийн гүйцэтгэлийг үнэлэх тухай ойлголт 1990 оноос хойш Улсын дээд шүүх, хууль тогтоогчдын хүрээнд тодорхой яригдаж, улмаар шинэ Үндсэн хуулийн үзэл баримтлал, Шүүхийн тухай хуулийн зохицуулалтаар шүүгчийн мэргэжлийн үйл ажиллагааг үнэлж, дүгнэх тогтолцоо баталгаажсан боловч 2015 онд уг зохицуулалтын үйлчлэл хуулиар хүчингүй болсон. Ингэснээр шүүгчийн ур чадвар ямар төвшинд байгаа, шүүх эрх мэдэл хариуцлагатай ажиллаж байгаа эсэхийг тодорхойлох, үүнийг сайжруулах хүчин зүйл үгүй болж, энэ нь шүүгч албан үүрэгтээ хариуцлагагүй хандах, иргэдийн шүүхэд итгэх итгэлд сөргөөр нөлөөлөх хөшүүрэг болж буй.
Иймд шүүгчийн гүйцэтгэлийг үнэлэх тухай олон улсын сайн туршлага юу болох, манай улсад уг тогтолцооны эрх зүйн зохицуулалт хэрхэн явж ирсэн, цаашид сэргээх шаардлагатай эсэхэд дүн шинжилгээ хийхийг уг өгүүллээр зорьсон болно.
Түлхүүр үг
Шүүгчийн хараат бус байдал, хариуцлага, шүүх эрх мэдэл, Европын Шүүхийн Зөвлөлийн Холбоо, Шүүхийн тухай хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Шүүхийн захиргааны тухай хууль, Үндсэн хуулийн Цэц, Улсын Их Хурал, Шүүхийн ерөнхий зөвлөл, Мэргэшлийн хороо, шүүгчийн ур чадвар, иргэдийн шүүхэд итгэх итгэл.
Бичигдсэн огноо
2021-02-23
Хуудсын тоо
15
Хэл
Монгол
Бүтээл
Байршуулсан огноо
2021-06-11
Товч мэдээлэл үзсэн
2864
Бүрэн эхээр нь үзсэн
50
Эшлэлийн тоо
47
Санал болгож буй эшлэлийн загвар
Г.Ганбаяр
“Шүүгчийн мэргэжлийн үйл ажиллагааны гүйцэтгэлийн үнэлгээ: Харьцуулсан шинжилгээ” (2021), ... дахь/дэх тал.
Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/977
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“Шударга ёсны төлөө гүйцгээе – Run for Justice” олон нийтийн гүйлтэд оролцохыг урьж байна
1 day ago

2025 оны 5 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа
6 days ago

S2EP20. Б.Дөлгөөн & Н.Хулан: Захиргааны хэм хэмжээний акттай холбоотой маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн судалгаа
2 weeks ago

Д.Ганзориг - "Хуульчдын холбоо ба Захиргааны эрх зүй" сэдэвт хүндэтгэлийн лекц
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Төрийн өмчит компанийн салбар, төлөөлөгчийн газрын удирдах албан тушаалтан сонгуульд оролцохдоо албан үүргээсээ чөлөөлөгдөх ёстой.
2025-06-06
-
Байгаль орчинд учруулсан хохиролд 10,803,232,289 төгрөгийн төлбөр гаргуулахаар шийдвэрлэв
2025-05-29
-
Хохирогч сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэх эсэх нь өөрийнх нь сонголт болно
2025-05-28
-
Мөнхбатын Хүслэн
2025-06-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхбатын Хүслэн
2025-06-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхбатын Хүслэн
2025-05-30 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Тогтохын Эмүжин
2025-05-30 Бакалаврын ажилдуудаж байна ! -
Отгонтуяагийн Тэнхлүүн
2025-05-30 Магистрын ажилдуудаж байна ! -
Баттулгын Дөлгөөн
2025-05-28 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Түвшинжаргал Анужин, Эрдэнэ-Очир Жавзмаа
2025-05-27 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Төмөрбаатарийн Лхагважаргал
2025-05-27 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Равданбямбын Оюундэлгэр
2025-05-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхсүх Маралгуа
2025-05-26 Бакалаврын ажилдуудаж байна !