Номын танилцуулга
“Легал дата” ХХК-аас Захиргааны ерөнхий хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84, 85, 86 дугаар зүйлийн зарим хэсэг, заалтыг тайлбарлах тухай” 36 дугаар тогтоолын хамт эмхэтгэн хэвлүүлж байна.
Энэхүү эмхэтгэлийг гаргахдаа хэрэглэгч Таны хэрэгцээ, шаардлагад аль болох нийцүүлэхийг хичээж зарим зүйлсийг нэмэлтээр хийв. Тодруулбал, утга, агуулгын хүрээнд нэмэлт, өөрчлөлт орсон хэсэг, заалтын уг эх буюу Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдсэн анхны хувилбарыг тухайн хэсэг, заалтын доор нь оруулсан. Ингэснээр тухайн хэсэг, заалтын анхны уг эх ямар байж байгаад хэрхэн нэмэлт, өөрчлөлт орсон байдлыг мэдэхэд хялбар байна.
Мөн эмхэтгэлд ороогүй өөр хуулиас иш татсан зүйл, заалтад тухайн иш татагдсан хуулийн зүйл, заалтыг эшлэлээр оруулж, хуудас бүрийн хажууд тэмдэглэл хийх зайг гаргав. Нэр томьёоны индексийг хүснэгтлэн боловсронгуй шинэлэг болголоо.

Зураг дээр дарж томруулж үзнэ үү