Номын танилцуулга
"Үндсэн хуулийн процессын эрх зүй" бүтээлийн Та бүхэнд толилуулж буй хоёр дахь хэвлэлд Үндсэн хуулийн цэцэд холбогдох хуулиудад эдүгээ хүртэл орсон нэмэлт, өөрчлөлтийг бүхэлд нь харгалзан тусгаснаас гадна номын агуулгыг Үндсэн хуулийн цэцэд маргаан шийдвэрлэсэн сүүлийн үеийн зарим жишээгээр баяжуулсан болно. Ингэхдээ номын анхны хэвлэлд жишээ болгон толилуулсан Цэцийн шийдвэр, баримтын заримыг хэвээр үлдээж энэ талаар уг сурвалж, мэдээллийг шинэ үеийн уншигчдад өвлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Үндсэн хуулийн шүүхийн онол, практикийг судлах явцад хүрсэн зарим дүгнэлт, тулгамдсан асуудлыг процессын шинжлэх ухааны суурь ойлголтуудад шингээн бичих зорилго тавьсан нь номын хоёр дахь хэвлэлийн онцлогийг ч мөн тодорхойлж буй юм.

Зураг дээр дарж томруулж үзнэ үү