Номын танилцуулга
Монгол Улсын Их Хурлаас Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбогдуулан “Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэглээ” номын 4 дэх хэвлэлийг бэлтгэн Та бүхэндээ хүргэж байна.
Улсын Дээд Шүүхээс хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн холбогдох зүйл, хэсгийг тайлбарлаж, шийдвэрийнхээ үндэслэл болгох нь олонтаа тул уламжлал ёсоор хэсэгчлэн оруулав. Танд хэрэг болно гэж итгэнэм.
Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн нэр томьёо ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль ...-д заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн зохих зүйл, хэсэгт хамаарах ухагдахуунуудыг Монгол Улсын бусад хуулиудад тодорхойлсныг түүвэрлэн, хавсралтаар оруулав. Танд нэмэр болно гэж итгэнэм.
Эрүүгийн хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлтүүд орохтой зэрэгцэн тухайн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх асуудал хөндөгддөг учир Эрүүгийн хууль /2023.12.07/ болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /2024.06.05/-д хамгийн сүүлд орсон нэмэлт, өөрчлөлтүүдийг өмнөх хуулийн зохицуулалттай нь харьцуулж, хүснэгтээр оруулав. Танд дэм болно гэж итгэнэм.
Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүрэн эрхийн хүрээнд Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар гаргасан Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны албан ёсны тайлбарыг энэхүү эмхэтгэлдээ нэмж оруулав. Танд тус болно гэж итгэнэм.
Зураг дээр дарж томруулж үзнэ үү