Номын танилцуулга
“Легал дата”-аас сонгуульд оролцогч улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигч, тэдгээрийн сонгууль эрхэлсэн байгууллага, хуульч нарт зориуулсан “Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгууль: Эрх зүйн баримт бичиг, хууль хэрэглээ” бүтээлийг эрхлэн гаргалаа.
Уг бүтээлд сонгуулийн харилцаанд оролцогчдод өдөр тутам зайлшгүй хэрэглэгдэх хууль тогтоомж болоод холбогдох журам, маягт загварууд цөм нэг дор багтсан бөгөөд сонгуулийн хэрэг маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг унших боломжтой. Түүнчлэн сонгуулийн тухай хууль тогтоомжоор хориглосон үйлдэл, эс үйлдэхүйн жагсаалт, хүлээлгэх хариуцлага, маргаан хянан шийдвэрлэх харьяаллыг гаргаж, Зөрчлийн тухай хуультай харьцуулсан болно.
Энэхүү эмхэтгэлийг гаргахдаа хэрэглэгч таны хэрэглээний хялбар байдлыг харгалзан тухайн хуульд өөр хуулиас иш татсаныг ишлэлээр, хууль бүрийн “бүлэг”-ийг хуудасны дугаараар хайх боломжтой байдлаар, сонгуулийн харилцаанд хэрэглэгдэх “маягт, загвар”-ын тухайд татан авч, нөхөх шаардлагатай тул QR кодыг уншуулан албан ёсны эх сурвалжаас татах боломжтой байдлаар оруулснаар онцлогтой.
Зураг дээр дарж томруулж үзнэ үү