Зөв ажилла зүтгээд хүр

Майкл Делл
Орчуулсан: Т.Ариунсанаа

44,000₮ / зөөлөн хавтастай
Хэвлэгдсэн он:
2022
Хуудасны тоо:
284
Ангилал:
Өөртөө туслах, хувь хүний хөгжил
ISBN дугаар:
9789919511326
Хэл:
монгол
Хэмжээ (мм):
150х235
Тоо ширхэг
Худалдаж авах

Номын танилцуулга

Делл Технологи компанийг үндэслэгч, ерөнхий захирал Майкл Делл удирдагч болох замд нь тохиолдсон ялалт, саад болон дэлхийн лут том компанийн цаадах хүсэл тэмүүллийн талаар өгүүлжээ. 
Техникийн мэдлэгтэй, бизнес тэмүүлэлтэй хэн ч аугаа зүйл бүтээж чадах боловч хүрсэн амжилтаа яаж хадгалах вэ гэдэг том асуудал. Делл Технологи компанийн туулсан: анхны гараа, байр сууриа хадгалах үе, хувьсган өөрчлөх үе гэсэн гурван цаг үеийн сорилт бэрхшээлийн талаарх сэтгэл догдлуулам түүхийг Майкл Делл хуваалцжээ. 
Америкийн хамгийн алдартай компаниудын нэг болох тус компанийн тайзны арыг өгүүлсэн Зөв ажилла, зүтгээд хүр номын хуудас олон жилийн амжилтынхаа дараа санаандгүй хүнд байдалд орсон тэр цаг үеэс эхэлнэ. Тэр цагийн хүнд хэлэлцээр, наймааны завсраар Делл тус салбар хэрхэн асар хурдан хувьсан өөрчлөгдсөнийг дурсжээ. Анх 1984 онд их сургуульд явж байх зуураа ПС компьютерын бизнесээ эцэг эхээсээ нуун эхлүүлж байсан цаг үеэс эхлүүлээд хөрөнгө оруулагчид, компани тоногчид байгуулсан компанийг нь гартаа оруулахыг оролдсон 2013 оны үйл явдлуудыг ч  мөн өгүүлжээ. Хөгжилтэй, даруухан байдлаар Делл хүсэл тэмүүллээ хэрхэн бизнес болгон хувиргахад тусалсан хүмүүсийг болон найз, дайсан, аль аль нь болж хувирсан өрсөлдөгчид болон сул талыг нь ангуучлан эргэн тойрон эргэлдэж байсан шаркуудыг ч цөмийг нь дурсан санажээ. 
Зөв ажилла, зүтгээд хүр ном том сорилтуудтай тулгарсан удирдагчийн хөрөг бөгөөд үүний цаанаас Деллийн хамгийн их эрхэмлэдэг зарчмууд болох: сониучирхал; өөрчлөлт хувьсалд нээлттэй байх явдал; хүмүүс болон технологийн хүч чадалд итгэх гүн итгэл харагддаг.