Бүтээлийн нэр
Монгол Улс дахь төрийн нийтийн өмч: Газар ба үл хөдлөх эд хөрөнгө, газрын хэвлийн баялаг ба хувьцаа
Зохиогч
Хэлбэр
Судалгааны тайлан
Салбар
Ашигт малтмал,
Газрын эрх зүй
Бүтээлийн товч
Монгол Улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлд Монгол Улс нийтийн ба хувийн өмчид тулгуурласан олон хэвшил бүхий эдийн засгийн тогтолцоотой байх нь нийгмийн байгууллын нэгэн үндэс байх талаар хуульчлан тунхагласан. Түүнчлэн Үндсэн хуульд орсон саяхны нэмэлт, өөрчлөлтөөр газар, газрын хэвлийн баялаг, ой, ус, ан амьтны нөөц нь Монгол улсын төрийн нийтийн өмч хэмээн тогтоосон. Энэ нь Монгол Улсад оршиж байгаа өмчийн төрлүүдийг, тэр дундаа төрийн өмчийн харилцааг дахин сайтар авч үзэх, энэ зохицуулалтын үзэл баримтлалыг онолын үндэстэй баталгаажуулж салбар хуульд баримтлах зам мөрийг тодорхой болгох шаардлага үүсгэж байна.
Нэгэнтээ эдийн засгийн харилцаан дахь төрийн зохицуулалтыг Үндсэн хуулиар баталгаажуулсан тул төр эдийн засгийн харилцаанд зохицуулах ба оролцох гэсэн үндсэн хоёр чиг үүргийг ялгаж, зохих хэм хэмжээг бүтээхэд хувь нэмэр оруулах нь энэхүү судалгааны ажлын нэгэн зорилго болж байна. Зах зээлийн эдийн засгийн далд гар гүйцэтгэж чадаагүй үүргийг төр гүйцэтгэж, зохицуулагчаас гадна аж ахуй эрхлэгчийн хувиар оролцох шаардлага зүй ёсоор гардаг. Энэ үед төрийн өмчит хувийн эрх зүйн этгээд нь төрийн оролцооны чухал хэрэгсэл болж хууль зүйн ухааны анхаарал татсан сэдэв болох юм. Иймд тус судалгааны ажлаар нийтийн өмчийн онолын хандлага, ангиллаас эхлэн төрийн өмчит хувийн эрх зүйн этгээдийн засаглалын зарчим хүртэлх харилцааг зохих төвшинд хөндөх зорилт тавьсан.
Судалгааны ажил нь тухайн асуудлаарх тулгуур онолыг түүхчлэн болон эрх зүйн бүлийн үүсэл, эх сурвалжаар авч үзэн, улс орнуудын баримтлах чиг хандлага, загварчлалыг хөндсөн, нэгтгэн дүгнэх, задлан шинжлэх, харьцуулах аргуудад үндэслэн хийгдлээ. Судалгааны ажлын явцад зарим гадаад нэр томьёог монгол хэлээр буулгахдаа тохирох үгийг сонгосон эсэх нь эргэлзээтэй байж болох юм. Гэсэн хэдий ч тухайн нөхцөл байдалд тохируулан “public” буюу нийт гэх ойлголтыг аль нэг ард түмэн бүлэглэлээр хязгаарлалгүй бүх нийт гэх агуулгаар, “commons” буюу дундын гэх үгийг хувийн эрх зүй дэх дундын өмчийн төрлөөс ялгах зорилгоор судалгааны ажлын зохих хэсэгт агуулгыг эвдэлгүйгээр мөн л нийт, зарим тохиолдолд нийтийн гэх агуулгаар, “community” гэх үгийг олон нийт, социаль хэсэг, хэсэг бүлэг гэх агуулгаар хэрэглэхийг хичээлээ. Commons ба public гэх ойлголтуудын ялгааг монгол үгээр оновчтой илэрхийлсэн эсэхдээ эргэлзсэн тухай бүр англи нэр томьёог нь хамт хэрэглэсэн болно.

Түлхүүр үг
Газар, төрийн өмч, нийтийн өмч, төрийн өмчит компани, үл хөдлөх эд хөрөнгө, газрын хэвлийн баялаг, өмчлөх эрх, нийтийн эрх зүйн этгээд
Бичигдсэн огноо
2021-12-09
Хуудсын тоо
141
Хэл
Монгол
Бүтээл
Байршуулсан огноо
2021-09-05
Товч мэдээлэл үзсэн
6676
Бүрэн эхээр нь үзсэн
268
Эшлэлийн тоо
124
Санал болгож буй эшлэлийн загвар
Н.Баярмаа
“Монгол Улс дахь төрийн нийтийн өмч: Газар ба үл хөдлөх эд хөрөнгө, газрын хэвлийн баялаг ба хувьцаа” (2021), ... дахь/дэх тал.
Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1034
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба гэр бүл” олон улсын эрдэм шинжилгээний хурал (II хэсэг)
15 hours ago

S2EP22. А.Түвшинтөгс: Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох болон хүчин төгөлдөр бус тооцсон талаар маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт хийсэн дүн шинжилгээ
1 day ago

“Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба гэр бүл” олон улсын эрдэм шинжилгээний хурал (I хэсэг)
2 days ago

Өмгөөлөгч мэргэжлийн хариуцлагын даатгалдаа цахимаар хамрагдах боломжтой боллоо
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Түр саатуулах хугацаа тооцох заалт нь Үндсэн хууль зөрчсөн тухай Цэцийн дүгнэлт (2024, №03)-ийн тойм
2025-06-27
-
Ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайн газрын төлбөрийг уурхайн эдэлбэр газрын хэмжээгээр ногдуулж төлнө
2025-06-27
-
Хөөн хэлэлцэх хугацааг 4 хоногоор хэтрүүлснийг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэхгүй
2025-06-25
-
Ганбат Мөнхтулга
2025-06-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Батсайханы Мөнхзул
2025-06-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-25 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баатарын Сарантуяа
2025-06-24 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-24 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-06-23 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга Нэрэндашийн Дуламсүрэн
2025-06-23 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Чинбатын Болормаа
2025-06-23 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-23 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга Мөнхгэрэлийн Дэлгэрмаа
2025-06-22 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !