Бүтээлийн нэр
Гэрээслэл, түүний хэлбэр
Тэмдэглэл
Монголын төр, эрх зүй сэтгүүлийн 2004 оны 1 дүгээрт нийтлэгдсэн
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Иргэний эрх зүй, Өв залгамжлалын эрх зүй
Бүтээлийн товч
Энэхүү өгүүлэлд гэрээслэл, түүний хэлбэрийн асуудлыг эртний Вавилон болон Ромын хуулиуд болон Монголын цааз бичиг, хуульд хэрхэн тусгаж, зохицуулж байсан болон өнөөгийн Герман, Орос зэрэг улс орны иргэний хууль тогтоомжид ямар агуулгаар туссан талаарх асуудлыг түүхэн үүднээс товч байдлаар авч үзсэн.
Улмаар Орос, Герман зэрэг улсын ижил төрлийн хууль тогтоомжийн зохицуулалтыг харгалзан үзэх замаар Монгол Улсын Иргэний хуулийн 523 дугаар зүйлд тусгагдсан гэрээслэлийн хэлбэрийг нийгмийн бодит хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн боловсронгуй болгохтой холбоотой саналыг судлаачийн үүднээс дэвшүүлэн тавихыг зорьсон болно.
Түлхүүр үг
гэрээслэл, гэрээслэлийн хэлбэр, аман гэрээслэл, бичгэн гэрээслэл, testamentum, эртний Вавилон, эртний Ром
Бичигдсэн огноо
2004
Хуудсын тоо
8
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2025-06-26
Товч мэдээлэл үзсэн
40
Бүрэн эхээр нь үзсэн
2
Эшлэлийн тоо
23
Санал болгож буй эшлэлийн загвар
Г.Мөнхтулга “Гэрээслэл, түүний хэлбэр” (2004), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/2439
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Эшлэлүүд

[2] Д.Гонгор. “Халх товчоо” УБ.1978 он, Ш.Нацагдорж. “Монголчуудын өв өвлөх эрх” УБ. 1971 он. Т.Мөнхжаргал. “Өв залгамжлалын эрх зүй” УБ. 2002 зэрэг.

[3] Нэрт эрдэмтэн И.Дашням, Ш.Чоймаа, Э.Авирмэд, С.Сэнгээ, Б.Шаравнямбуу, Б.Балган, Х.Сэлэнгэ нар 1995 онд нийтлэгдсэн “Эзэн богд Чингисийн ИХ ЗАСАГ” бүтээлдээ Их засаг хуулийн талаар бичсэн түүхч ал-Маркизи-ад-Дин, Магаки, Ибн-Батута, ата-Малик Жувейн, Рашид-ад-Дин, нэрт аялагч Плано Карпини, Гильом де Рубрук, Марко Поло нарын болон “Их Засаг” хуулийг судалсан нэрт эрдэмтэд Г.В.Вернадский, В.В.Бартольд, Б.Я.Владиморцов, П.С.Попов зэрэг эрдэмтдийн бүтээлд тулгуурлан уг хуулийн зүйл, заалтыг сэргээх оролдлого хийснийг ашиглав. Эзэн Богд Чингисийн “ИХ ЗАСАГ”. Ред И.Дашням. УБ. 1995 он. 47-48 дахь тал.

[4] Э.Авирмэд, Д.Дашцэдэн, Г.Совд “Монгол хууль”. УБ. 1997 он. 80 дахь тал.

[5] Профессор С.Жалан-Аажав 1958 онд “Халх журам бол монголын эртний хууль цаазын дурсгалт бичиг” судалгааны бүтээлээ хэвлүүлсэн уг сурвалжийг хууль зүйн шинжлэх ухааны үүднээс дагнасан судалсан анхны судалгаа болсон. Улмаар 1995 онд нийтлэгдсэн “Халх журам” хэмээх бүтээлдээ уг цаазыг 14 бүлэгт хуваан авч үзсэнийг ашиглав. С.Жалан-Аажав “Халх журам” УБ. 1995 он 28 дахь тал.

[6] Б.Сүрэнхүү. “Монгол Улсын анхны Иргэний хууль” УБ. 2000 он. 13 дахь тал.

[7] Т.Мөнхжаргал. “Өв залгамжлалын эрх зүй.” УБ. 2002 он 27 дахь тал.

[8] “Гражданское право” том 1. Под.ред. Е.А.Суханов. М. Бек. 1998.г. стр 541.

[9] “Гражданское право” том 3. Под.ред. А.П.Сергеев, Ю.К.Толстой. М.Проспект. 2000г. Стр 570

[10] Ю.Н.Власов. “Наследственное право РФ”. М.Юрайт, 2000г стр 40.

[11] К.Маркс, Ф.Энгельс. “Түүвэр зохиол” III боть. УБ. 1971 он. 276-341 дэх тал /...хэмээн Л.Морганы тэмдэглэснийг Ф.Энгелисийн иш татсанаар ашиглав./

[12] Гэхдээ энд МЭӨ 1792-1750 оны үед Вавилоныг захирч байсан Хаммурапын хуулийн талаар дурдалгүй өнгөрч боломгүй юм. Тус хуулийн 165, 168, 169 дүгээр зүйлүүдэд (Өвлүүлэгч) өв залгамжлагчдаасаа өөрт таалагдсан хэн нэгэнд газар байшин эсхүл цэцэрлэгээ бэлэглэж, энэ талаараа гарын үсэг бүхий баримт үйлдэж өгвөл (түүний) нас барсны дараа хүүхдүүд нь /эр/ өв хөрөнгийг хуваан авах үед уг этгээд өөрийн бэлэгнээс гадна үлдэх хөрөнгөөс бусадтай адил хэмжээгээр хуваан авах эрхтэй хэмээн заасан байдаг. Мөн гэрээслэлийн чөлөөт байдлын зарчмын гол элемент болсон өв залгамжлах эрхийг хасах тухай анхны зохицуулалтыг: Хэрвээ (өвлүүлэгч) өөрийн хүүгээ хөөхийг хүсвэл “Би өөрийн хүүгээ хөөж байна” хэмээн шүүгч нарт хэлж, шүүгчид тухайн этгээдийн үйлдсэн гэм нь өвлөх эрхийг нь хасахаар хүнд эсэхийг нь шүүн үзэж үндэсгүй хэмээн үзвэл эцэг нь түүний эрхийг хасаж болохгүй. Хэрвээ түүний гэм нь хүнд байгаад анх удаа байвал нэг удаа уучлах ёстой. Харин хоёрдохоо эрхийг нь хасахуйц хүнд гэм эцгийнхээ эсрэг үйлдвэл эрхийг нь хасах эрхтэй хэмээсэн нь бидэнд мэдэгдэж буй гэрээслэл хэмээх ойлголтын үндсэн шинжийг агуулсан анхны бичмэл эрх зүйн зохицуулалт юм. Энэхүү хуулийн талаарх дэлгэрэнгүйг Законы вавилонского царя Хаммурапи: Пер. и комм. В. А. Якобсона. Учебное пособие. Под ред. В. И. Кузищина. М.: Высшая школа, 2002 үзнэ үү.

[13] “История Древнего мира. Древняя Греция” А.Н.Бадак, И.Е.Войнич и др. Мн:Харвест 1998г. стр 213.

[14] Ф.Энгелис “Өрх гэр, хувийн өмч, төрийн үүсэл” хэмээх зохиолдоо: “Соёлт үед ... өмчтөн хүн гэрээс үлдээх замаар үхсэнийхээ дараа ч өмч хөрөнгөө мэдэж байдаг ... Энэ ёс журам ... Афинд Салоныг хүртэл байгаагүй, Ромд нэлээд эрт дэлгэрсэн боловч чухам хэдийд дэлгэрснийг бид мэдэхгүй байна” хэмээн бичсэн байдаг.

[15] Гай. Институции /Пер. с латинского Ф. Дадынского /Под ред.В.А.Савельева, Л.Л. Кофанова. — М.: Юристъ, 1997.стр 113

[16] “Хрестоматия по Всеобшей историй государства и права” том 1. Под.ред.К.И.Батыр, Е.В.Поликарпова. М.Юристь. 1996г.стр 104.

[17] “Римское частное прово” под.ред. И.Б.Новицкий, И.С.Перетерского.М.Юристь.2001г.стр 225.

[18] Д.В.Дождев. “Римское частноё право”. М.Норма.1997г. стр 583.

[19] “Римское частное право” под.ред И.Б.Новицкий, И.С.Перетерского. М.Юристь. 2001г. стр 225.

[20] Д.В.Дождев. “Римское частное право”. М.Норма. 1997г. стр 583.

[21] Комментарий к Гражданскому кодексу Российской Федерации. под ред. Т. Е. Абовой, А. Ю. Кабалкинав Ч.2. М. Юрайт, 2004

[22] “Гражданское и торговое право капиталистических стран” под.ред. В.П.Мозолина, М.И.Кулагин М.Высш.школа.1980г. стр 377.

[23] ХБНГУ-ын Иргэний хуулийн 2232 дугаар зүйлийн Offentliches testament гэх үгийг эрдэмтэн багш Т.Мөнхжаргал “Өв залгамжлалын эрх зүй” УБ 2022 он. 59 дэх талд нийтлэг журмын гэрээслэл гэж буулгасан байна.

[24] Ф.М.Раянов. От правоведения к приспруденций. /Гос.и право. 2003. №9: нийтлэлээс дам иш татав