Бүтээлийн нэр
Оюу толгой төслийн Хөрөнгө оруулалтын гэрээнд хийсэн эрх зүйн дүн шинжилгээ
Зохиогч
Хэлбэр
Бакалаврын ажил
Салбар
Арилжаа & Бизнесийн эрх зүй
Бүтээлийн товч
Монгол Улс бол гадаад орчноос шууд хамааралтай, эмзэг эдийн засагтай улс. Хоёр их гүрний дунд, далайгаас алслагдсан, газар зүй, байгаль, цаг уурын тааламжтай бус нөхцөлд, цөөн нэр төрлийн бүтээгдэхүүний экспортод түшиглэсэн бага эдийн засагтай, хүн ам цөөнтэй орон тул гадаад хүчин зүйлс, гадаадын хөрөнгө оруулалт, зээл тусламж эдийн засгийн хөгжлийн өнөөгийн нөхцөлд шийдвэрлэх үүрэгтэй. Энэ нь цаашид манай орны эдийн засгийн бүтцийг шинэчлэн хөгжүүлж, улмаар олон улсын хөдөлмөрийн хуваарьт оролцоход чухал ач холбогдолтой хүчин зүйлийн нэг бөгөөд гадаадын хөрөнгө оруулалт нь манай оронд бүхэлдээ хийгээд бүсчилсэн нутаг дэвсгэр, тодорхой аймаг, сум, компанийн хөгжил дэвшил, үйл ажиллагаанд чухал нөлөө үзүүлдэг улс төр, эдийн засаг, эрх зүйн чухал хүчин зүйл болдог.
Монгол Улсын Засгийн Газар Айвенхоу Майнз Лимитед компани болон Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед компанитай 2009 оны 10 сарын 6-ний өдөр Хөрөнгө Оруулалтын Гэрээ байгуулсан. Уг гэрээ байгуулагдсанаар дэлхийд хамгийн том, өндөр чанартайд тооцогдох зэсийн ашиглагдаагүй ордыг ашиглан зэс, алт болон бусад ашигт малтмалыг олборлон баяжуулж, дэлхийн зах зээлд гаргах болсон. 2015 оны есдүгээр сарын байдлаар ОТ ХХК-н экспортод гаргасан баяжмалын нийт хэмжээ 1.5 сая тоннд хүрсэн нь тус хөрөнгө оруулалтын гэрээ эдийн засгийн хувьд хэр өндөр үр нөлөө бүхий гэрээ болох нь цаашлаад Монгол Улсын иргэдийн амьдралд шууд нөлөө үзүүлэх ач холбогдол бүхий олон улсын хэмээний гэрээ болох нь харагдаж байна.
Тус гэрээг тодорхой судлаачид, улс төрчид судалж өөрсдийн байр сууриа илэрхийлж хууль зүйн дүгнэлтүүд хийж байсан ч уг хөрөнгө оруулалтын гэрээг улс төржилгүйгээр, нэг талруу хэт туйлшралгүйгээр зөвхөн эрх зүйн үүднээс буюу олон улсын болоод дотоодын эрх зүйн зохицуулалтынх нь үүднээс гэрээнд дүн шинжилгээ хийсэн судалгааны ажил ховор. Иймээс тус бакалаврын судалгааны ажил нь эдийн засгийн ихээхэн ач холбогдол бүхий хэрнээ багахан хэмжээнд судлагдсан Оюу Толгой Төслийн Хөрөнгө оруулалтын гэрээг улс төржилгүйгээр, нэг талруу хэт туйлшралгүйгээр зөвхөн эрх зүйн үүднээс буюу олон улсын болоод дотоодын эрх зүйн зохицуулалтад хэр нийцсэн гэрээ болсон талаар судлахыг зорьлоо.

Түлхүүр үг
Хөрөнгө оруулалт,
Олон Улсын Арбитр,
Оюу Толгой,
Олон Улсын Хөрөнгө Оруулалтын Эрх Зүй,
Хөрөнгө Оруулалтын тухай хууль тогтоомж,
Эдийн засаг
Олон Улсын Арбитр,
Оюу Толгой,
Олон Улсын Хөрөнгө Оруулалтын Эрх Зүй,
Хөрөнгө Оруулалтын тухай хууль тогтоомж,
Эдийн засаг
Бичигдсэн огноо
2016-05-29
Хуудсын тоо
113
Хэл
Монгол
Бүтээл
Байршуулсан огноо
2021-09-13
Товч мэдээлэл үзсэн
6082
Бүрэн эхээр нь үзсэн
322
Эшлэлийн тоо
197
Санал болгож буй эшлэлийн загвар
М.Мөнхнаран
“Оюу толгой төслийн Хөрөнгө оруулалтын гэрээнд хийсэн эрх зүйн дүн шинжилгээ” (2016), ... дахь/дэх тал.
Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1036
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба гэр бүл” олон улсын эрдэм шинжилгээний хурал (II хэсэг)
10 hours ago

S2EP22. А.Түвшинтөгс: Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох болон хүчин төгөлдөр бус тооцсон талаар маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт хийсэн дүн шинжилгээ
1 day ago

“Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба гэр бүл” олон улсын эрдэм шинжилгээний хурал (I хэсэг)
2 days ago

Өмгөөлөгч мэргэжлийн хариуцлагын даатгалдаа цахимаар хамрагдах боломжтой боллоо
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Түр саатуулах хугацаа тооцох заалт нь Үндсэн хууль зөрчсөн тухай Цэцийн дүгнэлт (2024, №03)-ийн тойм
2025-06-27
-
Ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайн газрын төлбөрийг уурхайн эдэлбэр газрын хэмжээгээр ногдуулж төлнө
2025-06-27
-
Хөөн хэлэлцэх хугацааг 4 хоногоор хэтрүүлснийг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэхгүй
2025-06-25
-
Ганбат Мөнхтулга
2025-06-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Батсайханы Мөнхзул
2025-06-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-25 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баатарын Сарантуяа
2025-06-24 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-24 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-06-23 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга Нэрэндашийн Дуламсүрэн
2025-06-23 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Чинбатын Болормаа
2025-06-23 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-23 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга Мөнхгэрэлийн Дэлгэрмаа
2025-06-22 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !