Бүтээлийн нэр
Интернетийн эрх зүйн глобаль зохицуулалт
Зохиогч
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Мэдээллийн нууцлал & Цахим эрх зүй
Бүтээлийн товч
ХХ-р зуунд хүн төрөлхтөн нэгэн том нээлт хийсэн нь шинэ орон зайг бий болгож амьдрах орон зайгаа “тэлсэн” явдал юм. Энэ шинэ орон зайг цахим орон зай (Cyberspace) гэх бөгөөд хүний оюуны бүтээл болсон тэр нь хүн төрөлхтөний амьдралд онцгой өөрчлөлт гаргаж, цаашид ч өнөөдөр санаанд оромгүй олон зүйлийг ч “нээж” өгч магад. Ямартаа ч өчигдрийн, өнөөдрийн цаг хугацаа, орон зайн ойлголтын тухай утга агуулга шинэчлэгдэн баяжиж, хүн хязгааргүйн үзүүрээс барьсан мэт, тэр нь цаашлаад оюуны эрх чөлөө рүү хөтлөх мэт санагдах юм. Бид материаллаг зүйлээс хамаарах нь багасч (наад зах нь цааснаас хамаарахаа больж, мөн тодорхой байр савгүй интернет банк, виртуаль шүүх гэх мэт юм бий болов!), бидний сонгодог ойлголтууд, нэршил зэрэг нь өөрчлөгдөх болж байна.
Энэ бүхэн нь гэтэл ирээдүйн их өөрчлөлтийн гагцхүү эхлэл л аж. Ямартаа ч бид өнөөдөр шинэ эдийн засаг буюу New economy-ийн тухай ярьж, цахим мөнгөөр гүйлгээ хийж, цахим дуудлага худалдаанд оролцож, хялбар, хурдан, маш өргөн сонголт бүхий шинэ төрлийн „зах зээлд ороод байна“. Барьж болох, бодит биет бүхий ертөнц цахим сүлжээнд биет биш болж байгаа нь хамгийн энгийн жишээ юм. Тухайлбал бид бараа гэж биет зүйлийг ойлгож эрх зүйн хувьд тэгж л тодорхойлж мэддэг байсан бол өнөөдөр software буюу программ хангамж, mp3 буюу цахим дуу хөгжим худалдааны эргэлтэнд орж байгаа нөхцөлд барааны биет гэсэн утга агуулгыг ч өөрчлөх хэрэгтэй байна. Эсвэл, жишээ нь шуудангаар дамжиж гаалийн татвар энэ тэр гэхгүйгээр, интернет сүлжээгээр улс гүрэн дамнан худалдаанд орж буй программ хангамжаас хэрхэн татвар авах, аль улс авах, татвар давхардахгүй байх гэх мэт эдийн засаг болоод эрх зүйн ач холбогдол бүхий асуудал гарч байна.

Түлхүүр үг
интернет, цахим орчин, цахим орон зай, цахим дуудлага худалдаа, цахим ертөнц, хүний эрх
Бичигдсэн огноо
2002-10-29
Хуудсын тоо
3
Хэл
Монгол
Бүтээл
Байршуулсан огноо
2021-10-08
Товч мэдээлэл үзсэн
3964
Бүрэн эхээр нь үзсэн
86
Санал болгож буй эшлэлийн загвар
Т.Алтангэрэл
“Интернетийн эрх зүйн глобаль зохицуулалт” (2002), ... дахь/дэх тал.
Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1063
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба гэр бүл” олон улсын эрдэм шинжилгээний хурал (II хэсэг)
13 hours ago

S2EP22. А.Түвшинтөгс: Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох болон хүчин төгөлдөр бус тооцсон талаар маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт хийсэн дүн шинжилгээ
1 day ago

“Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба гэр бүл” олон улсын эрдэм шинжилгээний хурал (I хэсэг)
2 days ago

Өмгөөлөгч мэргэжлийн хариуцлагын даатгалдаа цахимаар хамрагдах боломжтой боллоо
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Түр саатуулах хугацаа тооцох заалт нь Үндсэн хууль зөрчсөн тухай Цэцийн дүгнэлт (2024, №03)-ийн тойм
2025-06-27
-
Ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайн газрын төлбөрийг уурхайн эдэлбэр газрын хэмжээгээр ногдуулж төлнө
2025-06-27
-
Хөөн хэлэлцэх хугацааг 4 хоногоор хэтрүүлснийг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэхгүй
2025-06-25
-
Ганбат Мөнхтулга
2025-06-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Батсайханы Мөнхзул
2025-06-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-25 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баатарын Сарантуяа
2025-06-24 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-24 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-06-23 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга Нэрэндашийн Дуламсүрэн
2025-06-23 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Чинбатын Болормаа
2025-06-23 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-23 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга Мөнхгэрэлийн Дэлгэрмаа
2025-06-22 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !