Бүтээлийн нэр
Нийтийн мэдээлэл буюу мэдээллийн ил тод байдал, мэдээлэл авах эрхийн тухай асуудал
Зохиогч
Болдхуягийн Пүрэвсүрэн
Д.Энхцэцэг
Хэлбэр
Эрх зүйн шүүмж
Салбар
Үндсэн хуулийн эрх зүй
Бүтээлийн товч
Монгол Улсын хувьд иргэдийн мэдээлэл авах эрхийг хангах гол хууль болох “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль”-ийг 2011 онд баталсан. Уг хуулийн бүтцийг авч үзвэл нэг талаас төрийн байгууллагуудын зүгээс иргэдэд байнга ил танилцуулах мэдээллийн жагсаалт, нөгөө талаас иргэн төрийн байгууллагад хүсэлт гарган мэдээлэл эрж хайх, хүлээн авах эрхийг баталгаажуулах процессыг нарийвчлан зааж өгсөн нь иргэдийн буюу иргэний нийгмийн зүгээс төрийн ил тод хариуцлагатай байдалд хувь нэмрээ оруулахад чухал нөхцөлийг бүрдүүлж өгсөн юм. Энэхүү хууль батлагдсанаар төрийн ил тод байдал тодорхой хэмжээнл сайжирсан ч хангалтгүй байгааг янз бүрийн судалгаанаас харж болно. Тухайлбал, Хууль ба Ардчилал ОУБ-аас гаргадаг Мэдээлэл олж авах эрхийн индексээр Монгол Улс 134 орноос 63 дугаар байрт жагсаж байна. Энэ нь Хэвлэлийн эрх чөлөөний болон ижил төсөөт индексүүдтэй харьцуулахад тийм ч хангалттай сайн үзүүлэлт биш юм. Үүнтэй холбоотой, төрийн байгууллагын нууцалж буй мэдээлэлд тодорхой шалгуур тавих, хүрээг нийтийн эрх ашгийн шалгуурт нийцүүлэн хумих замаар төрийн ил тод байдлыг нэмэгдүүлэх, иргэдийн зүгээс төрийн байгууллагаас мэдээлэл хүсэх буюу мэдээлэл эрх хайх, түгээх эрхээ баталгаатай эдлэх хамгаалалтыг сайжруулах гэх мэт өөрчлөлтийг эрх зүйн орчинд хийх шаардлагатай байгаа билээ.
Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөлд мэдээллийг нээлттэй, хаалттай, хязгаарлалттай гэж ангилсан байх ба хуулиар хязгаарлалттай, хаалттай гэж тодорхойлсноос бусад мэдээллийг ил тод, нээлттэй байлгана гэж тусгажээ. (Хуулийн төслийн 7.1, 8.1) Үүнд юуны түрүүнд Монгол Улсад мөрдөж ирсэн иргэдийн мэдээлэл авах эрхийг хангахтай холбоотой хууль тогтоомжид анх удаа “хаалттай” болон “хязгаарлалттай” мэдээлэл гэсэн цоо шинэ ойлголт нэмэгдсэн нь анхаарал татаж байна.
Хуулийн төсөлд тодорхойлсноор “Танилцах ашиглахад хуулиар хязгаарлалт тогтоосон албаны нууц болон хүн, хуулийн этгээдэд хамаарах мэдээллийг хязгаарлалттай мэдээлэл гэж үзнэ” гэсэн байх ба тус ангилалд багтсан мэдээллийг эрж хайх, олж авах, түгээх эрх чөлөөгөө эдлэхийн тулд мэдээлэл хүссэн зорилгоо тодорхойлж, мэдээллийн эзнээс зөвшөөрөл авсан байх шаардлагыг заажээ. Нэгдүгээрт, ийм шаардлага тавих нь төрийн мэдээлэл дээд зэргээр ил тод байх, нууцалбал зохих мэдээллийг зөвхөн нийтийн эрх ашгийн шалгуурыг баримтлан хуулиар тогтоосны үндсэн дээр нууцлах олон улсын зарчимтай зөрчилдөж байна. Хоёрдугаарт, нэгэнт Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Хувь хүний нууцын тухай хууль гэх мэт холбогдох хуулиар ямар мэдээллийг нууцлахыг тодорхой зохицуулсан нөхцөлд мэдээлэл хүсэгч иргэнд зорилгоо танилцуулах, мэдээллийн эзний зөвшөөрлийг авах гэх мэтээр хариуцлага үүрүүлсэн нь иргэдийн мэдээлэлтэй байж төрийн ил тод, хариуцлагатай байдлыг хангахад оролцох боломжийг боогдуулж байна гэж үзэх үндэслэлтэй.
Түлхүүр үг
Нийтийн мэдээллийн тухай хууль, мэдээлэл авах эрх, мэдээллийн эрх чөлөө, албаны нууц, нийтийн мэдээлэл, нээлттэй, хаалттай, хязгаарлалттай мэдээлэл, мэдээллийн ил тод байдал, нээлттэй нийгэм форум
Бичигдсэн огноо
2021-10-09
Хуудсын тоо
10
Хэл
Монгол
Бүтээл
Байршуулсан огноо
2021-11-09
Товч мэдээлэл үзсэн
4516
Бүрэн эхээр нь үзсэн
105
Эшлэлийн тоо
11
Санал болгож буй эшлэлийн загвар
Б.Пүрэвсүрэн
Д.Энхцэцэг
“Нийтийн мэдээлэл буюу мэдээллийн ил тод байдал, мэдээлэл авах эрхийн тухай асуудал” (2021), ... дахь/дэх тал.
Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1110
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“Шударга ёсны төлөө гүйцгээе – Run for Justice” олон нийтийн гүйлтэд оролцохыг урьж байна
1 day ago

2025 оны 5 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа
6 days ago

S2EP20. Б.Дөлгөөн & Н.Хулан: Захиргааны хэм хэмжээний акттай холбоотой маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн судалгаа
2 weeks ago

Д.Ганзориг - "Хуульчдын холбоо ба Захиргааны эрх зүй" сэдэвт хүндэтгэлийн лекц
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Төрийн өмчит компанийн салбар, төлөөлөгчийн газрын удирдах албан тушаалтан сонгуульд оролцохдоо албан үүргээсээ чөлөөлөгдөх ёстой.
2025-06-06
-
Байгаль орчинд учруулсан хохиролд 10,803,232,289 төгрөгийн төлбөр гаргуулахаар шийдвэрлэв
2025-05-29
-
Хохирогч сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэх эсэх нь өөрийнх нь сонголт болно
2025-05-28
-
Мөнхбатын Хүслэн
2025-06-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхбатын Хүслэн
2025-06-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхбатын Хүслэн
2025-05-30 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Тогтохын Эмүжин
2025-05-30 Бакалаврын ажилдуудаж байна ! -
Отгонтуяагийн Тэнхлүүн
2025-05-30 Магистрын ажилдуудаж байна ! -
Баттулгын Дөлгөөн
2025-05-28 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Түвшинжаргал Анужин, Эрдэнэ-Очир Жавзмаа
2025-05-27 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Төмөрбаатарийн Лхагважаргал
2025-05-27 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Равданбямбын Оюундэлгэр
2025-05-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхсүх Маралгуа
2025-05-26 Бакалаврын ажилдуудаж байна !