Бүтээлийн нэр
Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлал: Монгол Улсын Дээд шүүхийн эрх зүйн хөгжилд үр нөлөө бүхий шийдвэр гаргах чиг үүрэгт тулгарч буй сорилт ба боломж
Зохиогч
Тэмдэглэл
Монгол Улсын төр нийгмийн нэрт зүтгэлтэн, ардчилсан Үндсэн хуулийн эхийг баригч, хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимидийн нэрэмжит “МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ БА ШҮҮХ ЭРХ МЭДЛИЙН ШИНЭ СОРИЛТ” сэдэвт эрдэм шинжилгээний шилдэг илтгэлийн уралдаанд ТЭРГҮҮН байр эзэлсэн бүтээл.
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Шүүх эрх мэдэл
Бүтээлийн товч
Монгол Улсын Үндсэн хуулийн тавьдугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт “Монгол Улсын дээд шүүх бол шүүхийн дээд байгууллага мөн бөгөөд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэсний дотор 50.1.2 дахь хэсэгт “... хяналтын журмаар доод шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэх”, 50.1.4 дэх хэсэгт “Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах” гэж тус тус заасан. Ийнхүү зохицуулсан нь Монгол Улсын Дээд шүүх хяналтын журмаар эрх зүйн маргааныг хянан хэлэлцэх замаар нэг талаар хүний эрх, эрх чөлөөг хамгаалж, зөрчигдсөн эрхийг сэргээх, нөгөө талаар шүүхийн дээд байгууллага болохын хувьд хэрэг маргаан шийдвэрлэсэн тогтоол, албан ёсны тайлбараараа дамжуулан шүүхийн тогтолцоонд хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах, хуулийг хөгжүүлэх, эрх зүйн тогтолцоонд үр нөлөө бүхий шийдвэр гаргах чиг үүрэгтэй болохыг Үндсэн хуулиар баталгаажуулжээ.
2021 онд батлагдсан Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7.5 дахь хэсэгт Дээд шүүхийн зорилгыг “хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах” гээд, түүнтэй холбогдуулан хяналтын журмаар гомдол гаргах “1) анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, 2) шүүх хуулийг улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр хэрэглэсэн, 3) хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн” зэрэг үндэслэлийг хуульчилсан. Мөн тэдгээрийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулах байдлаар тусгасан.
Энэхүү судалгааны ажлаар Дээд шүүхийн Үндсэн хуульчлагдсан үүрэг, түүний онолын үзэл баримтлалыг хөндөж, Монгол Улсын шүүхийн тухай хуулиар зохицуулсан Дээд шүүхийн зорилго, чиг үүрэг болон хяналтын журмаар гомдол гаргах үндэслэлүүд нь Дээд шүүхийн хуулийг хөгжүүлэх, эрх зүйн тогтолцоонд үр нөлөө бүхий шийдвэр гаргах чиг үүргийг орхигдуулсан явдалд асуудал дэвшүүлнэ. Харьцуулсан судалгааны хэсэгт эх газрын эрх зүйн бүлийн томоохон төлөөлөгчид болох Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Австри Улс болон Бүгд Найрамдах Солонгос Улсуудтай харьцуулан, судалгааны дүгнэлт саналаа хүргүүллээ.

Түлхүүр үг
Дээд шүүхийн Үндсэн хуульчлагдсан үүрэг, хуулийн нэгдмэл байдлыг хангах, хуулийг хөгжүүлэх, эрх зүйн тогтолцоонд үр нөлөө бүхий шийдвэр гаргах, эрх зүйн харилцааг боловсронгуй болгох, гомдлын хязгаарлалт, гомдол гаргах үндэслэл, сонгох шалгуур, шүүхийн активизм, хууль тайлбарлах, хууль тайлбарлах эрх, динамик тайлбар, статик тайлбар
Бичигдсэн огноо
2021-12-31
Хуудсын тоо
10
Хэл
Монгол
Бүтээл
Байршуулсан огноо
2022-01-11
Товч мэдээлэл үзсэн
5849
Бүрэн эхээр нь үзсэн
191
Эшлэлийн тоо
73
Санал болгож буй эшлэлийн загвар
Р.Оюундэлгэр
“Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлал: Монгол Улсын Дээд шүүхийн эрх зүйн хөгжилд үр нөлөө бүхий шийдвэр гаргах чиг үүрэгт тулгарч буй сорилт ба боломж” (2021), ... дахь/дэх тал.
Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1145
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба гэр бүл” олон улсын эрдэм шинжилгээний хурал (II хэсэг)
15 hours ago

S2EP22. А.Түвшинтөгс: Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох болон хүчин төгөлдөр бус тооцсон талаар маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт хийсэн дүн шинжилгээ
1 day ago

“Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба гэр бүл” олон улсын эрдэм шинжилгээний хурал (I хэсэг)
2 days ago

Өмгөөлөгч мэргэжлийн хариуцлагын даатгалдаа цахимаар хамрагдах боломжтой боллоо
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Түр саатуулах хугацаа тооцох заалт нь Үндсэн хууль зөрчсөн тухай Цэцийн дүгнэлт (2024, №03)-ийн тойм
2025-06-27
-
Ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайн газрын төлбөрийг уурхайн эдэлбэр газрын хэмжээгээр ногдуулж төлнө
2025-06-27
-
Хөөн хэлэлцэх хугацааг 4 хоногоор хэтрүүлснийг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэхгүй
2025-06-25
-
Ганбат Мөнхтулга
2025-06-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Батсайханы Мөнхзул
2025-06-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-25 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баатарын Сарантуяа
2025-06-24 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-24 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-06-23 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга Нэрэндашийн Дуламсүрэн
2025-06-23 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Чинбатын Болормаа
2025-06-23 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-23 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга Мөнхгэрэлийн Дэлгэрмаа
2025-06-22 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !