Бүтээлийн нэр
Шинэ эрүүгийн хуулиар үндсэн хуулийн хүрээнд улсын дээд шүүхэд тавьсан шинэ сорилт (боломж), шийдвэрлэх арга зам
Тэмдэглэл
Монгол Улсын төр нийгмийн нэрт зүтгэлтэн, ардчилсан Үндсэн хуулийн эхийг баригч, Хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат хуульч, доктор, профессор Б. Чимид багшийн нэрэмжит эрдэм шинжилгээний шилдэг илтгэлийн уралдаанд "дэд байр" эзэлсэн илтгэл.
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Эрүүгийн эрх зүй
Бүтээлийн товч
Энэхүү илтгэл нь Оршил хэсэг, Үндсэн хэсэг, Харьцуулалтын хэсэг, Санал, дүгнэлт гэсэн бүтцийн дагуу Эрүүгийн хуульд заасан гэм буруугийн санаатай хэлбэрийн нэг төрөл болох “Нөхцөлт санаа” (Dolus eventualis)-ны онолын ойлголтыг албан ёсоор тайлбарлаж, Монгол Улсын Эрүүгийн хуулийн ялын бодлогод нэвтрүүлэн хэрэглэх жишиг тогтоох нь Үндсэн хуулийн хүрээнд Улсын дээд шүүхэд тавьсан шинэ сорилт болох талаар бичигдсэн.
Нөхцөлт санаа нь Монгол Улсад хүчин төгөлдөр дагаж мөрдөж буй Эрүүгийн хуулийн үзэл баримтлалд хэрхэн тусгагдсан тухай болон шүүхээс хэрэг шийдэхэд нөхцөлт санаагаар үйлдэгдсэн гэмт хэргийг хэрхэн зүйлчилж, ял оногдуулах тухай оновчтой санал дэвшүүлэх зорилгоор хэд хэдэн гадаад улсын онол-практикийн туршлага, эрх зүйн зохицуулалт, Монгол Улсын Үндсэн хуулийн хүний эрх, эрх чөлөөний суурь зохицуулалт, илтгэгчдийн 2020-2021 оны хооронд Улсын дээд шүүхээс Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан ял оногдуулсан байдалд хийсэн дүн шинжилгээ зэрэгт тулгуурлан энэхүү илтгэлийг бичсэн.
Түүнчлэн 2020 онд анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн нийт хэргээс хүнийг алах гэмт хэрэг 12.3 хувиар, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг 12.7 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа тул эдгээр тохиолдол тутамд хүний эрх зөрчигдөхөөс сэргийлж эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эсэхийг судалж, энэ талаар төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгааг бүрдүүлж чадаж буй эсэхэд дүгнэлт хийж, тус үүргийг төрөөс хэрхэн баталгаатай эдлүүлэх арга замыг эрэлхийлэх бодит шаардлага үүсээд байна.
Илтгэлд анализ, синтезийн арга, ажиглалт, баримт шинжилгээний арга болон харьцуулалтын аргуудыг тус тус ашигласан бөгөөд харьцуулсан судалгаанд эрх зүйн адил бүлд хамаарах Холбооны Бүгд Найрамдах Герман Улс болон Бүгд Найрамдах Солонгос Улсын жишээг онцолсон болно.

Түлхүүр үг
Хуулийн өмнө эрх тэгш байх, Хууль, журмаас гадуур эрх чөлөөгөө хязгаарлуулахгүй байх, Төрөөс хүний эрхийг хангах хууль зүйн баталгааг бүрдүүлэх, Шударга ёсны зарчим, Гэм буруугийн санаатай хэлбэр, Нөхцөлт санаа, Хууль тайлбарлах эрх.
Бичигдсэн огноо
2021-12-29
Хуудсын тоо
10
Хэл
Монгол
Бүтээл
Байршуулсан огноо
2022-01-12
Товч мэдээлэл үзсэн
5016
Бүрэн эхээр нь үзсэн
187
Эшлэлийн тоо
35
Санал болгож буй эшлэлийн загвар
Б.Батбаяр
Б.Цэндсүрэн
“Шинэ эрүүгийн хуулиар үндсэн хуулийн хүрээнд улсын дээд шүүхэд тавьсан шинэ сорилт (боломж), шийдвэрлэх арга зам” (2021), ... дахь/дэх тал.
Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1149
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба гэр бүл” олон улсын эрдэм шинжилгээний хурал (II хэсэг)
20 hours ago

S2EP22. А.Түвшинтөгс: Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох болон хүчин төгөлдөр бус тооцсон талаар маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт хийсэн дүн шинжилгээ
2 days ago

“Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба гэр бүл” олон улсын эрдэм шинжилгээний хурал (I хэсэг)
2 days ago

Өмгөөлөгч мэргэжлийн хариуцлагын даатгалдаа цахимаар хамрагдах боломжтой боллоо
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Түр саатуулах хугацаа тооцох заалт нь Үндсэн хууль зөрчсөн тухай Цэцийн дүгнэлт (2024, №03)-ийн тойм
2025-06-27
-
Ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайн газрын төлбөрийг уурхайн эдэлбэр газрын хэмжээгээр ногдуулж төлнө
2025-06-27
-
Хөөн хэлэлцэх хугацааг 4 хоногоор хэтрүүлснийг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэхгүй
2025-06-25
-
Ганбат Мөнхтулга
2025-06-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Батсайханы Мөнхзул
2025-06-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-25 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баатарын Сарантуяа
2025-06-24 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-24 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-06-23 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга Нэрэндашийн Дуламсүрэн
2025-06-23 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Чинбатын Болормаа
2025-06-23 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-23 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга Мөнхгэрэлийн Дэлгэрмаа
2025-06-22 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !