Бүтээлийн нэр
Залилах гэмт хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн дүн шинжилгээ
Зохиогч
Цолмонгийн Цэлмэг
Дэмбэрэлийн Оросоо
Тэмдэглэл
Энэхүү судалгааг Нээлттэй Нийгэм Форумын санхүүгийн дэмжлэгтэйгээр гүйцэтгэв.
Хэлбэр
Эрх зүйн шүүмж
Салбар
Эрүүгийн эрх зүй
Бүтээлийн товч
Энэхүү судалгааны хүрээнд залилах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж, төсөөтэй гэмт хэрэг, зөрчлөөс түүнийг ялган зүйлчлэх, иргэний эрх зүйн маргаанаас залилах үйлдлийг хэрхэн ялгах, гэрээгээр халхавчлан бусдын эд хөрөнгийг залилсан асуудлыг эрүүгийн хариуцлагад татахад учирч буй хүндрэл бэрхшээл, хохирлыг хэрхэн тооцох, шүүхээс нотлох баримтыг үнэлэх, хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх юм. Түүнчлэн Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн асуудлыг илрүүлэн гаргаж, цаашид хуулийг нэг мөр хэрэглэх, Эрүүгийн хуулийн холбогдох заалтууд хийдэлтэй байгаа бол тухайн зүйл, заалтыг засаж боловсронгуй болгох санал гаргахад судалгааны ажлын зорилго оршино.
Судлаачдын зүгээс хяналтын шатны буюу Улсын Дээд шүүхийн шийдвэрт үнэлэлт өгөх зорилт тавиагүй бөгөөд Шүүхийн тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтөөр Улсын дээд шүүх нь Үндсэн хуулиас бусад хуулийн зүйл, заалтыг тайлбарлах эрхтэй, уг тайлбарыг хууль хэрэглэгч субъект бүр дагаж мөрдөх үүрэгтэй учир ихэнх тохиолдолд анхан шатны шүүхийн шийдвэр, зарим тохиолдолд давж заалдах шатны шүүхийн магадлалд дүн шинжилгээ хийлээ.
Судалгааны хүрээнд шүүхийн шийдвэрийн цахим сан (www. shuukh.mn)-д байгаа 150 орчим шийдвэрээс 2015 оны Эрүүгийн хуулиар залилах гэмт хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн 100 шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн 50 магадлалд дүн шинжилгээ хийсэн болно.
Түлхүүр үг
гэмт хэрэг, залилах гэмт хэрэг, залилах гэмт хэргийн хохирол, иргэний маргаан ба залилах гэмт хэрэг, залилах гэмт хэргийн бүрэлдэхүүн
Бичигдсэн огноо
2021-04-11
Хуудсын тоо
112
Хэл
Монгол
Бүтээл
Байршуулсан огноо
2022-01-17
Товч мэдээлэл үзсэн
4706
Бүрэн эхээр нь үзсэн
307
Эшлэлийн тоо
26
Санал болгож буй эшлэлийн загвар
Ц.Цэлмэг
Дэмбэрэлийн Оросоо
“Залилах гэмт хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн дүн шинжилгээ” (2021), ... дахь/дэх тал.
Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1158
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“Шударга ёсны төлөө гүйцгээе – Run for Justice” олон нийтийн гүйлтэд оролцохыг урьж байна
1 day ago

2025 оны 5 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа
6 days ago

S2EP20. Б.Дөлгөөн & Н.Хулан: Захиргааны хэм хэмжээний акттай холбоотой маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн судалгаа
2 weeks ago

Д.Ганзориг - "Хуульчдын холбоо ба Захиргааны эрх зүй" сэдэвт хүндэтгэлийн лекц
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Төрийн өмчит компанийн салбар, төлөөлөгчийн газрын удирдах албан тушаалтан сонгуульд оролцохдоо албан үүргээсээ чөлөөлөгдөх ёстой.
2025-06-06
-
Байгаль орчинд учруулсан хохиролд 10,803,232,289 төгрөгийн төлбөр гаргуулахаар шийдвэрлэв
2025-05-29
-
Хохирогч сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэх эсэх нь өөрийнх нь сонголт болно
2025-05-28
-
Мөнхбатын Хүслэн
2025-06-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхбатын Хүслэн
2025-06-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхбатын Хүслэн
2025-05-30 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Тогтохын Эмүжин
2025-05-30 Бакалаврын ажилдуудаж байна ! -
Отгонтуяагийн Тэнхлүүн
2025-05-30 Магистрын ажилдуудаж байна ! -
Баттулгын Дөлгөөн
2025-05-28 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Түвшинжаргал Анужин, Эрдэнэ-Очир Жавзмаа
2025-05-27 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Төмөрбаатарийн Лхагважаргал
2025-05-27 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Равданбямбын Оюундэлгэр
2025-05-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхсүх Маралгуа
2025-05-26 Бакалаврын ажилдуудаж байна !