Бүтээлийн нэр
Иргэний үл захирагдах ёс суртахууны үүрэг
Зохиогч
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Эрх зүйн онол & Философи,
Үндсэн хуулийн эрх зүй
Бүтээлийн товч
“Civil disobedience” (Герман хэлээр "ziviler Ungehorsam") буюу шударга бус хууль, төрийн бодлого, нийгмийн тогтолцоог эсэргүүцэж, түүнийг тайван замаар зөрчих иргэний үл захирагдахуй нь шударга бус хууль, нийгмийн тогтолцоонд үл захирагдах иргэний үүргийн тухай ойлголт юм. Шударга бус хуулийг үл биелүүлэх, төрийн шударга бус шаардлагад үл захирагдах, нийгмийн шударга бус тогтолцоонд нийцэхээс татгалзах замаар иргэний үндсэн эрхийг хамгаалах, төр болон иргэдийн анхаарлыг тухайн асуудалд хандуулах зорилго бүхий хүчирхийллийн бус энэ арга замыг Махатма Ганди, Мартин Лютер Кинг, Роза Паркс, Ховард Зинн зэрэг хүний эрхийн олон олон алдарт тэмцэгчид хэрэгжүүлж байсан түүхтэй. Орчин үеийн хүний эрхийн төлөө тэмцэгчид иргэний үл захирагдахуй нь хүний эрх, тэгш эрх, шударга ёсыг хангасан хүмүүнлэг, ардчилсан нийгмийн төлөөх тэмцэлд голлох байр суурьтай иргэний эсэргүүцэл, тэмцлийн стратеги бөгөөд шударга бус хуулинд үл захирагдах нь хүний эрх төдийгүй үүрэг юм гэсэн философийн зарчмыг тодхон томъёолж, дахин дахин баталж ирсэн байна.
Иргэний үл захирагдахуй нь үндсэн хуульт ардчилсан нийгэм оршин байх, иргэний үндсэн эрхийн зөрчил болсон шударга бус байдал төр, хуулийн дэмжлэгтэйгээр тогтохоос сэргийлэх, бий болсон тохиолдолд түүнийг засаж залруулахад чухал ач холбогдолтой ардчилсан нийгмийн чухал институц юм. Иргэдийн хүний эрхийн ойлголт мэдлэг өндөр, хүний эрхийг хүндэтгэх, хамгаалах соёл төлөвшсөн улс орнуудад энэхүү иргэний үл захирагдахуйг хүний эрхийн баримт бичиг, Үндсэн хуульт зарчмын үүднээс хүлээн зөвшөөрөгдсөн гэж үзэж, хууль зөрчсөн бусад үйлдэл, эс үйлдэхүйгээс ялгаатайгаар авч үзэх улс төр, эрх зүйн соёл төлөвшсөн байдаг байна.
Харин хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн Үндсэн хуульт ардчилсан Монгол Улсад дээрх сэдэв нь шинэ, энэ сэдвээр хийгдсэн судалгааны ажил байхгүй байгаа нь энэ сэдвээр судлах, уг нэр томъёог Үндсэн хуулийн эрх зүйн хүрээнд судалгааны эргэлтэнд оруулах зорилгоор суурь онолын болон Монгол Улсын Үндсэн хуулийн эрх зүйн хүрээнд судласан болно.

Түлхүүр үг
civil disobedience, иргэний үл захирагдал, иргэний үл захирагдахуй, ёс суртахууны үүрэг
Бичигдсэн огноо
2013-11-11
Хуудсын тоо
9
Хэл
Монгол
Бүтээл
Байршуулсан огноо
2016-11-07
Товч мэдээлэл үзсэн
6009
Бүрэн эхээр нь үзсэн
183
Санал болгож буй эшлэлийн загвар
Т.Энхжаргал
“Иргэний үл захирагдах ёс суртахууны үүрэг” (2013), ... дахь/дэх тал.
Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/117
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Төрийн албан хаагчийн төрд учруулсан хохирлыг нэхэмжлэн гаргуулахад гэм буруугийн хэлбэрийг харгалзан үзнэ.
2025-04-17
-
Бизнесийн нэрийн маргаан (Бодь ХХК vs Бодь-Интернэшнл ХХК)
2025-04-14
-
Бие даан нэр дэвшихэд 801-ээс доошгүй гарын үсэг зуруулах нь үндсэн хууль зөрчсөн тухай 2025 оны 01 дүгээр дүгнэлтийн тойм
2025-04-10
-
DONOLOI BADAMKHAND
2025-04-19 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
DONOLOI BADAMKHAND
2025-04-17 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Энхээгийн Батбаяр Бадамдоогийн Ганболд
2025-04-17 Нэг сэдэвт бүтээлдуудаж байна ! -
Төмөрбаатарийн Лхагважаргал
Түрэмгий харь зүйл амьтан, ургамлыг хуулиар ялгамжтай тодорхойлох, эрх зүйн хийдлийг арилгах асуудал2025-04-15 Нийтлэлдуудаж байна ! -
Эрдэнэбаатар Эрхбилгүүн
2025-04-15 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-04-14 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Оюуны Инноваци ТББ
2025-04-12 Судалгааны тайландуудаж байна ! -
Зоригтбаатарын Буяндаваа
2025-04-11 Нийтлэлдуудаж байна ! -
Алтанцэцэгийн Пүрэвдулам
2025-04-09 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Алтанцэцэгийн Пүрэвдулам
2025-04-07 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !