Бүтээлийн нэр
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123.2 дахь заалтын хэрэгжих боломж ба хүндрэл (Улсын дээд шүүхээс хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангуулах тухай)
Зохиогч
Тэмдэглэл
Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс зохион байгуулсан “Захиргааны ерөнхий хууль болон
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилтэд тулгамдсан асуудал,
шийдвэрлэх арга зам” сэдэвт эрдэм шинжилгээний хуралд ТЭРГҮҮН БАЙР эзэлсэн бүтээл.
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Захиргааны процессын эрх зүй,
Шүүх эрх мэдэл
Бүтээлийн товч
Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. Ингэхдээ хуулийн 25 дугаар зүйлийн 25.7.5-д “Улсын Дээд шүүх хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах зорилгоор давж заалдах шатны шүүхийн магадлалыг хяналтын журмаар хянан шийдвэрлэх” 1) анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, 2) хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, 3) хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн зэрэг үндэслэлийг заасан.
Түүнчлэн эдгээр үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулах байдлаар тусгасан. Ийнхүү манай улсад хяналтын журмаар гаргасан гомдол зөвшөөрөгдөх үндэслэл шинэ зохицуулалт болсон.
Энэхүү судалгаанд судлаач нь Дээд шүүхийн зорилго, чиг үүргийн тэнцэл, тэдгээрийг хангахад чиглэсэн хяналтын гомдол зөвшөөрөгдөх үндэслэлийг онолын талаас судалсан болно. Харин гомдол хүлээн авах эсэхийг шийдэх процедурын 2 асуудлыг хөндөөгүй. Асуудал дэвшүүлэх хүрээнд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123.2 дахь хэсэгт заасан хяналтын гомдол гаргах үндэслэлүүд нь онолын үзэл баримтлал болон Улсын Дээд шүүхийн зорилгод нийцэж буй эсэх, захиргааны хэрэгт “хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах”-ын боломж ба хүндрэлийг авч үзсэн. Эцэст нь, захиргааны эрх зүй өндөр хөгжсөн Холбооны Бүгд
Найрамдах Герман Улс (ХБНГУ) болон Австри Улсын холбогдох зохицуулалтыг харьцуулан судалж, дүгнэлт, саналаа хүргүүллээ.

Түлхүүр үг
Дээд шүүхийн чиг үүрэг, хяналтын журмаар гаргах гомдлын үндэслэл, хууль тайлбарлах
Бичигдсэн огноо
2021-10-11
Хуудсын тоо
13
Хэл
Монгол
Бүтээл
Байршуулсан огноо
2022-03-28
Товч мэдээлэл үзсэн
3963
Бүрэн эхээр нь үзсэн
45
Эшлэлийн тоо
48
Санал болгож буй эшлэлийн загвар
Р.Оюундэлгэр
“Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123.2 дахь заалтын хэрэгжих боломж ба хүндрэл (Улсын дээд шүүхээс хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангуулах тухай)” (2021), ... дахь/дэх тал.
Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1201
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

2025 оны 02 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа
2 days ago

Ep45: Хүүхдийн хадгаламж ба зээлийн барьцаа
6 days ago

Ep44 | Газар эзэмших эрх дуусгавар болоход Засаг даргад газраа хүлээлгэн өгөх үүрэгтэй
1 week ago

Ep43 | ЗХХА-ыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэл ба Ковидын тусгаарлалт
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Худалдах-худалдах авах гэрээний үнийг харилцан тохиролцоогүй бол гэрээ байгуулагдаагүй гэж үзнэ
2025-02-26
-
“Хүүхдийн мөнгөнөөс бүрдсэн” хадгаламжийг зээлийн гэрээнд барьцаалсан нь хүчин төгөлдөр бус
2025-02-22
-
Шударга эзэмшигч нь эд хөрөнгийг шударгаар эзэмшиж байхдаа засан сайжруулахад зарцуулсан зардлыг эрх бүхий этгээдээс шаардах эрхтэй
2025-02-19
-
Жонил Хан Саран
2025-03-07 Бакалаврын ажилдуудаж байна ! -
Тэрбишийн Мөнх-Эрдэнэ
2025-03-05 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-03-05 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Хүүхлээ Одонтуяа Батболдын Түвшингэрэлт
2025-02-28 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Батжаргалын Ариунзаяа, Равданбямбын Оюундэлгэр
2025-02-27 Судалгааны тайландуудаж байна ! -
Батсүх Намуун
2025-02-25 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Лутсүхийн Энхсайхан
2025-02-25 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-02-24 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Judilogy
2025-02-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Чулуунбат Оюунсайхан Орсоогийн Батдорж
2025-02-18 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !