Бүтээлийн нэр
Үндсэн хуульд заасан шууд сонгох эрх ба сонгуулийн тогтолцоо
Зохиогч
Хэлбэр
Бакалаврын ажил
Салбар
Үндсэн хуулийн эрх зүй,
Сонгуулийн эрх зүй
Бүтээлийн товч
Монгол Улсын Их хурлын сонгууль ардчилсан Үндсэн хууль батлагдсан цагаас хойш тогтмол, хугацаандаа зохион байгуулагдаж байгаа ч сонгууль бүрийн ирцээс иргэдийн идэвх, иргэдийн улс төрд итгэх итгэл буурч байгааг харж болно. Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага болох парламентын сонгуулийг найман удаа зохион байгуулснаас долоо удаа сонгуулийн олонхийн буюу мажоритар тогтолцоог хэрэглэсэн. 2012 онд сонгуулийн тогтолцоонд шинэчлэл хийж холимог тогтолцоогоор сонгуулийг зохион байгуулахаар болсон ч 2016 оны Үндсэн хуулийн Цэцийн 5 дугаартай дүгнэлтээр Монгол Улсын Их Хурлын сонгуульд мажоритар тогтолцооноос өөр хувилбарыг хэрэгжүүлэх боломжгүй болгосон нь 2012 оны сонгуулийн тогтолцооны шинэчлэлийг бүхэлд нь үгүйсгэсэн үйлдэл болсон. Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтээр сонгуулийн холимог тогтолцоо болон түүний хувь тэнцүүлэх зарчим нь Үндсэн хуулийн хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан "шууд сонгох" эрхийг зөрчиж байна хэмээн шийдвэрлэснээр одоогийн шууд сонгох эрхтэй холбоотой эргэлзээг үүсгээд байна. Харин энэхүү "шууд сонгох" эрх нь 1946 оны Хүний Эрхийн Түгээмэл тунхаглал болон 1966 оны "Иргэний болон Улс төрийн эрхийн тухай" олон улсын пактад тусгагдсан олон улсын хэм хэмжээ бөгөөд Монгол улсад 1949 оноос хуульчлагдсан Үндсэн хуулийн болон сонгуулийн эрх зүйн хэм хэмжээ юм. Иймд уг "шууд сонгох" эрхийг дэлхийн зарим улс орнуудын Үндсэн хуульд хэрхэн тусгаж, ямар сонгуулийн тогтолцоог хэрэглэдэг болон уг шууд сонгох эрхийн үндсэн агуулгыг судалсан.
Түлхүүр үг
Шууд сонгох эрх, Үндсэн хууль, сонгуулийн тогтолцоо, Үндсэн хуулийн Цэц, Олон улсын гэрээ
Бичигдсэн огноо
2022-05-08
Хуудсын тоо
51
Хэл
Монгол
Бүтээл
Байршуулсан огноо
2022-05-30
Товч мэдээлэл үзсэн
4280
Бүрэн эхээр нь үзсэн
116
Эшлэлийн тоо
44
Санал болгож буй эшлэлийн загвар
О.Тамир
“Үндсэн хуульд заасан шууд сонгох эрх ба сонгуулийн тогтолцоо” (2022), ... дахь/дэх тал.
Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1291
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

2025 оны 02 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа
2 days ago

Ep45: Хүүхдийн хадгаламж ба зээлийн барьцаа
6 days ago

Ep44 | Газар эзэмших эрх дуусгавар болоход Засаг даргад газраа хүлээлгэн өгөх үүрэгтэй
1 week ago

Ep43 | ЗХХА-ыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэл ба Ковидын тусгаарлалт
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Худалдах-худалдах авах гэрээний үнийг харилцан тохиролцоогүй бол гэрээ байгуулагдаагүй гэж үзнэ
2025-02-26
-
“Хүүхдийн мөнгөнөөс бүрдсэн” хадгаламжийг зээлийн гэрээнд барьцаалсан нь хүчин төгөлдөр бус
2025-02-22
-
Шударга эзэмшигч нь эд хөрөнгийг шударгаар эзэмшиж байхдаа засан сайжруулахад зарцуулсан зардлыг эрх бүхий этгээдээс шаардах эрхтэй
2025-02-19
-
Жонил Хан Саран
2025-03-07 Бакалаврын ажилдуудаж байна ! -
Тэрбишийн Мөнх-Эрдэнэ
2025-03-05 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-03-05 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Хүүхлээ Одонтуяа Батболдын Түвшингэрэлт
2025-02-28 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Батжаргалын Ариунзаяа, Равданбямбын Оюундэлгэр
2025-02-27 Судалгааны тайландуудаж байна ! -
Батсүх Намуун
2025-02-25 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Лутсүхийн Энхсайхан
2025-02-25 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-02-24 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Judilogy
2025-02-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Чулуунбат Оюунсайхан Орсоогийн Батдорж
2025-02-18 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !