Бүтээлийн нэр
Иргэдийн хоол хүнсний тэжээллэг байдлыг хангах асуудалд төрийн үүрэг оролцоо чухал болох нь
Зохиогч
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Үндсэн хуулийн эрх зүй
Бүтээлийн товч
Хүн амьдралынхаа туршид эрүүл оршин байхын тулд шим тэжээллэг хүнсийг зөв, зохистой хэрэглэх шаардлагатай бөгөөд энэхүү хэрэгцээ нь хүний бие махбодийн бүтэц, үйл ажиллагааны механизмаас хамаардаг зайлшгүй зүйл юм. Тодруулбал, хүмүүс бид бие махбодийн хэвийн ажиллагааг хангах үүрэгтэй 6 шимт бодис (нүүрс ус, өөх тос, уураг, аминдэм, эрдэс бодис, ус)-ыг өдөр тутмын хоол хүнснээсээ авч чаддаг байх ёстой. Монгол Улсад хүнсний талаар хэрэгжиж буй бүхий л хууль тогтоомж, дүрэм журам, баримт бичгүүдэд энэхүү агуулгыг тусгаж өгсөн байдаг ч бодит нөхцөлд иргэд хүссэн хэмжээгээрээ чанартай хүнс хэрэглэх боломжгүй байна. Ийнхүү эрүүл, шим тэжээллэг хоол хүнсийг орлогын түвшингээс үл хамааран сонгон хэрэглэх нөхцөл хангагдахгүй байгаа нь иргэдийг олон шимт бодисын дутагдалд оруулж, өвчин эмгэгтэй болох суурь хүчин зүйл болдгыг олон судалгааны үр дүн харуулсан байдаг. Монгол Улсын Хүнсний тухай хуулийн зорилт нь хүн амын хүнсний хэрэгцээг чанартай, шим тэжээллэг, аюулгүй хүнсээр тогтвортой, хүртээмжтэй хангах бөгөөд тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7 дахь хэсэгт “шим тэжээллэг хүнс” гэж хүний бие махбодийн хэвийн үйл ажиллагаа, өсөлт хөгжилтийг хангах, илч зарцуулалтыг нөхөх уураг, өөх тос, нүүрс ус, эрдэс бодис, амин дэм болон ашигтай бичил биетний зохистой агууламжтай хүнсийг хэлнэ гэж заасан. Гэсэн хэдий ч хүнсний бүтээгдэхүүн, ялангуяа эрүүл, чанартай, шим бодисын агууламж ихтэй хүнсний бүтээгдэхүүний үнэ өндөр байдгаас иргэд хүссэн ч өөр сонголтыг хийдэг болоод байна. Энэ нь орлогын тэгш бус байдал, зах зээлийн гажуудал, хуулийн хэрэгжилт болон бодлогын хангалтгүй байдал гэх мэт олон хүчин зүйлээс үүсэлтэй. Гэвч энэхүү нөхцөл байдлыг төрөөс иргэдийн ихээр хэрэглэх боломжтой хүнсийг зайлшгүй аминдэм, эрдэс бодисоор баяжуулах, цаашилбал, хүн амын хоол тэжээлийн талаар тусгай бодлого хэрэгжүүлж хүнсний үнийг хямд, тогтвортой барих, зэргээр сайжруулах боломж бас бий юм.
Түлхүүр үг
хоол тэжээл, хоол хүнс, шимт бодисууд, эрүүл бие махбодь, эрүүл үндэстэн, хүнсний салбар дахь төрийн үүрэг
Бичигдсэн огноо
2021-11-15
Хуудсын тоо
11
Хэл
Монгол
Бүтээл
Байршуулсан огноо
2022-07-19
Товч мэдээлэл үзсэн
3370
Бүрэн эхээр нь үзсэн
40
Эшлэлийн тоо
15
Санал болгож буй эшлэлийн загвар
Б.Лхагвасүрэн
“Иргэдийн хоол хүнсний тэжээллэг байдлыг хангах асуудалд төрийн үүрэг оролцоо чухал болох нь” (2021), ... дахь/дэх тал.
Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1317
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“Шударга ёсны төлөө гүйцгээе – Run for Justice” олон нийтийн гүйлтэд оролцохыг урьж байна
1 day ago

2025 оны 5 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа
6 days ago

S2EP20. Б.Дөлгөөн & Н.Хулан: Захиргааны хэм хэмжээний акттай холбоотой маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн судалгаа
2 weeks ago

Д.Ганзориг - "Хуульчдын холбоо ба Захиргааны эрх зүй" сэдэвт хүндэтгэлийн лекц
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Төрийн өмчит компанийн салбар, төлөөлөгчийн газрын удирдах албан тушаалтан сонгуульд оролцохдоо албан үүргээсээ чөлөөлөгдөх ёстой.
2025-06-06
-
Байгаль орчинд учруулсан хохиролд 10,803,232,289 төгрөгийн төлбөр гаргуулахаар шийдвэрлэв
2025-05-29
-
Хохирогч сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэх эсэх нь өөрийнх нь сонголт болно
2025-05-28
-
Мөнхбатын Хүслэн
2025-06-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхбатын Хүслэн
2025-06-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхбатын Хүслэн
2025-05-30 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Тогтохын Эмүжин
2025-05-30 Бакалаврын ажилдуудаж байна ! -
Отгонтуяагийн Тэнхлүүн
2025-05-30 Магистрын ажилдуудаж байна ! -
Баттулгын Дөлгөөн
2025-05-28 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Түвшинжаргал Анужин, Эрдэнэ-Очир Жавзмаа
2025-05-27 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Төмөрбаатарийн Лхагважаргал
2025-05-27 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Равданбямбын Оюундэлгэр
2025-05-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхсүх Маралгуа
2025-05-26 Бакалаврын ажилдуудаж байна !