Бүтээлийн нэр
Нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрх
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Захиргааны процессын эрх зүй
Бүтээлийн товч
Захиргааны ерөнхий хуулийн §5.1-д “Нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг … нийтийн эрх зүйн этгээдийг захиргааны байгууллага гэж ойлгоно” гэж захиргааны байгууллагыг тодорхойлжээ..

Гэтэл нийтийн ашиг сонирхолыг хамгаалах ёстой захиргааны байгууллагаас чиг үүргээ хэрэгжүүлэхдээ нийтийн ашиг сонирхолд харшилсан шийдвэр гарвал түүнийг хэн таслан зогсоож, хэрхэн сэргээх вэ гэдэг асуудал тулгардаг. Үүнээс үүдэн нийтийн ашиг сонирхлыг улс төрийн, хууль зүйн арга, бусад нөлөөллийн арга хэрэгслээр дамжуулан хамгаалах асуудал тавигдана. Хэрэв захиргаа чиг үүргээ хуулийн дагуу хэрэгжүүлж, үйл ажиллагаагаа нийтийн ашиг сонирхлын төлөө гаргадаг байсан бол ийм хэрэгцээ шаардлага үүсэхгүй байсан байх. Нэгэнт захиргаа нийтийн ашиг сонирхлын төлөө үйл ажиллагаагаа явуулах ёстой байтал бодит байдал дээр тийм биш байгаа тул нийтийн ашиг сонирхлыг захиргааны хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэн хамгаалах тухай ярихаас өөр аргагүй болж байна.

Харин Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар өөрийнх нь эрх, хууль ёсныг ашиг сонирхлыг зөрчөөгүй ч нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн бусад этгээдээс захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрх хязгаарлагдмал хүрээнд нээсэн. Захиргааны хэргийн шүүхийн зорилго бол “захиргааг хянах бус” (дээд шатны захиргаа биш) харин захиргааны хууль бус үйл ажиллагаанаас иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, сэргээн тогтоох явдал байдаг. Иймд энэ төрлийн буюу субьектив эрхийн зөрчилтэй холбогдолгүйгээр явагддаг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэт нээлттэй биш, хязгаарлагдмал хүрээнд зөвшөөрөх нь захиргааны нийгэмд гүйцэтгэх үүргийг хэрэгжүүлэхэд тус дөхөмтэй бөгөөд гагцхүү “хуульд эрх олгогдсон” тохиолдолд маргах эрхтэй байхаар зохицуулагддаг байна.
Түлхүүр үг
нийтийн ашиг сонирхол, нийтийн ашиг сонирхлыг нэхэмжлэн хамгаалах, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрх, захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль дахь нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэх эрхийн зохицуулалт
Бичигдсэн огноо
2016-11-15
Хуудсын тоо
9
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2016-12-05
Товч мэдээлэл үзсэн
7870
Бүрэн эхээр нь үзсэн
400
Эшлэлийн тоо
29
Санал болгож буй эшлэлийн загвар
П.Баттулга “Нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрх” (2016), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/135
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Эшлэлүүд

[1] Г.Банзрагч “ХБНГУ-ын захиргааны шүүхийн Үндсэн хуулийн болон энгийн хуулийн эрх зүйн үндсүүд (II хэсэг) “Хууль дээдлэх ёс” сэтгүүл, УБ., 2010 №2(29), 60 дахь тал.

[2] Ц.Цогт “Захиргааны хэргийн шүүх-хүний эрх” Хүний эрх сэтгүүл, УБ., 2005 №4, 23 дахь тал.

[3] Ц.Цогт “Захиргааны эрх зүйн өгүүлэл, илтгэлийн эмхэтгэл” УБ., 2016, 36 дахь тал.

[4] Г.Банзрагч “Монгол Улсын Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын тухайд” Шүүх эрх мэдэл сэтгүүл УБ., 2016 №1, 119 дэх тал

[5] Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015.09.30-ны өдрийн 220 дугаар тогтоол. 2015 онд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар Төрийн өмчийн хороонд холбогдуулан “Төрийн өмчийн хороог Улсын циркийн хувьчлалыг хэлэлцүүлэх зорилгоор хуралдуулахыг, хувьчлалыг хүчингүй болгох тухай шийдвэр гаргахыг тус тус Төрийн өмчийн хороонд даалгах тухай” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлж байжээ. http://shine.shuukh.mn/zahirgaahyanalt/90/view

[6] П.Одгэрэл “Захиргааны эрх зүйн ерөнхий анги” УБ., 2008, 28-30 дахь тал.

[7] “Нийтийн ашиг сонирхол” хэмээх үг ЗЕХ-д 12 удаа, ЗХШХШтХ-д 11 удаа давтагдаж орсон байна.

[8] http://tsogt.blogmn.net/98378/baigali-orchniig-hamgaalah-asuudald--zahirgaanii-hergiin-shuuhiin-guitsetgeh-uureg

[9] Харин энэ илтгэлд зөвхөн хууль зүйн арга ялангуяа нийтийн ашиг сонирхлыг захиргааны хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэн хамгаалах тухай авч үзнэ.

[10] Г.Банзрагч “Эрх зүйт төр-захиргааны хэргийн шүүх”  Шүүх эрх мэдэл сэтгүүлийн 2014 оны № 2 дугаарт нийтлэгдсэн.

[11] Ц.Цогт “Захиргааны эрх зүйн өгүүлэл, илтгэлийн эмхэтгэл” УБ., 2016, 37 дахь тал.

[12] Өмнөд Африкийн Үндсэн хуулийн 38-р зүйлийн (d)-д “Нийтийн ашиг сонирхлын төлөө хэн ч" шүүхэд хандах гаргах эрхтэй гэж заажээ.

http://www.justice.gov.za/legislation/constitution/saconstitution-web-eng.pdf

[13] http://tsogt.blogmn.net/98378/baigali-orchniig-hamgaalah-asuudald--zahirgaanii-hergiin-shuuhiin-guitsetgeh-uureg

[14] Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.4-т “Өмчлөгч нь өмчлөлийн зүйлээ зохих ёсоор ашиглаж, арчлан хамгаалж, хадгалахгүй байгаа нь нийтийн ашиг сонирхолд харшлахаар бол өмчлөлийн зүйлээ зохих ёсоор ашиглах, арчлан хамгаалах, хадгалах үүргийг өөрт нь даалгах буюу бусдаар зохих хөлс, шан харамжтайгаар гүйцэтгүүлэх үүргийг шүүх өмчлөгчид хүлээлгэж  болно” гэж заажээ. Шүүх аливаа хэрэг, маргааныг өөрийн санаачилгаар бус тодорхой субьектээс гаргасан нэхэмжлэлийг үндэслэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулдаг тул уг арга хэмжээг авахуулаар хэн нэгэн этгээд шүүхэд нэхэмжлэл гаргаж таарна. Тэгвэл энэ хуульд заасны дагуу иргэн, хуулийн этгээдээс захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан тохиолдолд Иргэний хуулийн дагуу нэхэмжлэлийг шууд хүлээн авах уу эсхүл ЗХШХШтХ-д заасан шаардлагыг тавих уу гэдэг нь сонирхол татаж байна.

[15] http://new.shuukh.mn/zahirgaaanhan/1908/view

[16] http://www.admincourt.gov.mn/index.php/2014-09-18-23-45-59/1144-2016-10-07

[17] Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийн §17.1.1.

[18] Төрийн албаны тухай хуулийн §35.1.2.

[19] Өрсөлдөөний тухай хуулийн §15.1.7.

[20] Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн §16.1.7.

[21] Хүүхдийн эрхийн тухай хуулийн §19.2.

[22] Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн §4.1.2, §32.1.1. Гэхдээ Байгаль орчныг хамгаалах тухай хуульд заасан энэхүү “нэхэмжлэх эрх” нь иргэний хэргийн шүүхэд хандах боломжтой байдлаар зохицуулагдсан байна. 

[23] http://new.shuukh.mn/zahirgaaanhan/1457/view  

[24] Ц.Цогт “Захиргааны эрх зүйн өгүүлэл, илтгэлийн эмхэтгэл” УБ., 2016, 35 дахь тал.

[25] Мөн тэнд.

[26] Мөн тэнд 37 дахь тал.

[27] Шүүх үндэслэлээ” “Захиргааны хэргийн шүүх нь хүчин төгөлдөр үйлчилж буй захиргааны акттай холбогдуулан хэрэг үүсгэн, нэхэмжлэгчийн тодорхой эрхэд шууд хамааралтай эсэхийг шалгаж, тухайн шийдвэрийн улмаас субъектив эрх нь хөндөгдсөн иргэн, хуулийн этгээдийн хооронд үүссэн нийтийн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэх бөгөөд, ирээдүйд ямар акт гарахыг урьдчилан дүгнэлт хийх боломжгүй юм. ... 10 дугаар тогтоол нь нийтийн эрх зүйн хүрээнд тодорхой нэг тохиолдлыг зохицуулаагүй, эрх зүйн үр дагавар шууд бий болгоогүй, дээрхи актын улмаас нэхэмжлэгчийн субъектив эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй байна” гэж тайлбарласан байна.

[28] Нэг захиргааны байгууллага нөгөө захиргааны байгууллагын гадагш чиглээгүй шийдвэрийн улмаас чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүй байдалд орсны улмаас “захиргааны байгууллага хооронд” маргаан үүсч болно.

[29] ЗХШХШтХ-ийн §13.1