Бүтээлийн нэр
Үндэсний ашиг сонирхол ба гадаадын арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрч, биелүүлэх асуудал
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Олон Улсын хувийн эрх зүй, Арбитр & Эвлэрүүлэн зуучлал
Бүтээлийн товч
Монгол Улс нь 1990 оноос ардчилсан дэглэмд шилжиж, олон хэвшил бүхий зах зээлийн эдийн засгийн тогтолцоогоор өөрийн улс орны эдийн засгийн чиг хандлагыг ардчилсан Үндсэн хуулиараа тодорхойлсон билээ. Улмаар шинэ эрх зүйн системийн дагуу улс орноо хөгжүүлэх шаардлага монголын ард иргэдийн өмнө тулгарсан бөгөөд хөгжиж буй улс орнууд хөгжингүй орнуудын хөрөнгө оруулалтыг татаж хөгжсөн түүх олон бий.

Энэ жишгийн адил Монгол Улс хөгжингүй орнуудын хөрөнгө оруулалтыг ихээр татаж, олон улс оронтой худалдаа арилжаа хийх шаардлага байсан тул Монгол Улс гадаадын арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрч, биелүүлэх нь үүний нэгэн баталгаа болно гэж зарим судлаачид өөрсдийн судалгааны бүтээлд тэмдэглэсэн байдаг.
Жишээлбэл, Доктор М.Уянга нь “Монгол Улсад худалдааны арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх ба биелүүлэх эрх зүйн асуудал” нийтлэлдээ “... гадаадын арбитрын шийдвэрийг үндэсний хэмжээнд биелүүлэх нь өөрийн улсын нэр хүндийг өсгөх, хууль дээдлэх ёсыг хэрэгжүүлэх нь гадаадын хөрөнгө оруулагчдыг татах нэг баталгаа юм” гэсэн бол судлаач Н.Энхцэцэг нь “Гадаадыг арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх тухай конвенцын талаарх ЮНСИТРАЛ-ын нарийн бичгийн дарга нарын газрын тайлбар” хэмээх бүтээлдээ “... хөрөнгө оруулагчдын түгээмэл сонирхож асуудаг нэг асуудал нь Монгол Улсад маргааныг шийдвэрлэх арбитрын арга, тэр дундаа Монгол Улс арбитрт ээлтэй эрх зүйн орчинтой эсэх тухай байдаг” гэж тус тус дурдсан байдаг. Мэдээж хөгжингүй орнуудын хөрөнгө оруулалтыг татах нь Монгол Улсын хөгжлийн нэгэн гарц байж болох ч нөгөө талаараа Монгол Улсын үндэсний нийтлэг ашиг сонирхолд халдах эрсдэлтэй байж болзошгүй хэмээн үзэж байна. Учир нь судлаач Д.Мөнхдэлгэрийн “Гадаадын шууд хөрөнгө оруулалтад учирч болзошгүй сөрөг талууд” нийтлэл болон зарим судалгаанд бичсэнээр хөгжингүй орнуудын шууд хөрөнгө оруулалт нь давхар эдийн засаг бий болгох, капиталыг алдах, дотоодын нөөц баялгийг сүйрүүлэх, монопол үүсгэх, эдийн засгийг гадаад улс орноос хэт хамааралтай болгох, татварын гажуудал үүсгэх зэрэг сул талуудтай . Үүнээс үүдэн гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэгдүгээрт тавих уу? эсхүл Монгол Улсын үндэсний нийтлэг ашиг сонирхлыг нэгдүгээрт тавих уу? гэсэн асуулт гарч ирнэ. Жишээлбэл, Бүгд Найрамдах Венесуэл Улс газрын тосны маш их нөөц баялагтай бөгөөд АНУ тэргүүтэй маш олон гүрнүүд уул уурхайн салбарт нь маш их хөрөнгө оруулалт хийсэн байдаг. Өдгөө Бүгд Найрамдах Венесуэл Улсын экспортын 95%-ийг газрын тос эзэлж байгаа ч тус улсын эдийн засгийн өсөлт жил ирэх тусам унаж, гадаад өр хэд дахин өссөн байна.

Тэгэхээр гадаадын хөрөнгө оруулалт болгон хөгжиж буй улс оронд үр өгөөжөө өгдөггүй гэдгийг уг тохиолдлоос харж болох бөгөөд манай Монгол Улсын одоогийн эдийн засгийн хөгжил уг жишгийн дагуу явагдаж байгааг уншигч та бүхэн мэдэж байгаа болов уу? Тодруулбал, манай улсын хөрөнгө оруулалтын 85% нь уул уурхайн салбар эзэлж байгаа ба улмаар бэлчээр эвдэгдэх, ус горхи ширгэх, ургамлын гарц муудах зэрэг экологийн гажуудал үүсгэж байгаагаас гадна уул уурхайн гадаадын хөрөнгө шууд хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжтэй холбогдох байгаль орчны асуудалтай холбоотой гэмт хэргийн гаралт цөөнгүй байдаг. Үүнээс үзвэл Монгол Улсын газар нутагт бэлчээр эвдэгдэх, гол горхи ширгэх, ургамлын гарц муудах зэрэг нь Монгол Улсын үндэсний нийтлэг ашиг сонирхлыг хөндөж байх тул гадаадын арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрч, биелүүлэхээс татгалзах замаар Монгол Улсын үндэсний нийтлэг ашиг сонирхлыг хамгаалах нэг арга байж болох юм гэсэн санааг батлахад оршино.
Түлхүүр үг
Гадаадын арбитрын шүүх, арбитрын шийдвэр, хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, хөрөнгө оруулалт, нийтийн дэг журам, үндэсний аюулгүй байдал
Бичигдсэн огноо
2021-09-01
Хуудсын тоо
18
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2022-09-30
Товч мэдээлэл үзсэн
2829
Бүрэн эхээр нь үзсэн
80
Эшлэлийн тоо
48
Санал болгож буй эшлэлийн загвар
М.Нямжаргал “Үндэсний ашиг сонирхол ба гадаадын арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрч, биелүүлэх асуудал” (2021), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1360
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Эшлэлүүд

1. МУИС-ийн Хууль зүйн сургууль, Эрх зүй/NUM LAW REVIEW сэтгүүл, 2016 (№1, цуврал 33), УБ., 195 дахь тал

2. Б.Амарсанаа, Н.Энхцэцэг, Д.Маралгоо, “Гадаадын арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх тухай конвенцын талаарх ЮНСИТРАЛ-ын нарийн бичгийн дарга нарын газрын тайлбар, 2021, УБ., IX дэх тал

3. The positive and negative impact of foreign direct investment (FDI) on the home and host countries” нийтлэл https://www.linkedin.com/pulse/positive-negative-impact-foreign-direct-investment-fdi-tusharahmed fbclid=IwAR2F2Hjt5uqZOVwwVC81cVrzbNMBBOjHgeMBYOr32ymLCc3BZ6ezyTOjzUo

4. Хууль зүйн үндэсний хүрээлэн “Хууль дээдлэх ёс- (цуврал 82, дугаар 2)”, 2021, УБ.,163-166 дахь тал

5. “Иргэд нь жилийн дотор 9 кг турсан Венесуэл, Монгол хоёрын төстэй чанарууд” нийтлэл https://ikon.mn/opinion/15qx

6. Хөрөнгө оруулалт салбараар http://1212.mn/tables.aspx?TBL_ID=DT_NSO_0901_002V1

7. Хүний эрхийн үндэсний комисс, “Монгол Улс дахь уул уурхайн үйл ажиллагаанаас хүний эрхэд үзүүлэх нөлөө” судалгааны тайлан, 2012, 32 дахь тал https://nhrcm.gov.mn

8. Bryan A.Garner “Black’s Law Dictionary” 11st Edition, 2019, Texas, 130 дахь тал

9. Bryan A.Garner “Black’s Law Dictionary” 11st Edition, 2019, Texas, 131 дахь тал

10. George A.Bermann “Recognition and Enforcement of Foreign Arbitral Awards: the interpretation and application of the New York Convention by National Courts”, 2017,New York., 12 дахь тал

11. Эхний толь бичигт “Country буюу улс” хэмээх ойлголтоор тодорхойлсон бол хоёр дахь номонд “State буюу муж” хэмээх нэр томьёог хэрэглэсэн байх бөгөөд Country (улс) гэдэг нь хилийн доторх газар нутгийг ойлгох бол State (муж) гэдэг нь улсын хуваасан газар нутгийг ойлгодог.

12. UNICITRAL Secretariat Emmanuel Gaillard and George A.Bermann “Guide on the Convention on the recognition and enforcement of foreign arbitral award”, 1958, New York., 16-19 дахь тал

13. Claudia Affons, “Recognition and Enforcement of annulled foreign arbitral awards”, 2010, Frankfurt am Main., 28-36 дахь тал

14. Б.Амарсанаа, Н.Энхцэцэг, Д.Маралгоо, “Гадаадын арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх тухай конвенцын талаарх ЮНСИТРАЛ-ын нарийн бичгийн дарга нарын газрын тайлбар, 2021, УБ., 9 дэх тал

15. Ihab Abdel Salam Amro, Recognition and Enforcement of foreign arbitral awards in theory and in practice: a comparative study in common law and civil law countries, 2013, Newcastle, pages 5-6

16. UNICITRAL Secretariat Emmanuel Gaillard and George A.BermannGuide on the Convention on the recognition and enforcement of foreign arbitral award, 1958, New York, pages 13-16

17. Санкци гэдэг эрх зүйн онолын хүрээнд хариуцлага гэж ойлгоно.

18. UNICITRAL Secretariat Emmanuel Gaillard and George A.BermannGuide on the Convention on the recognition and enforcement of foreign arbitral award, 1958, New York, pages 13-16

19. Ihab Abdel Salam Amro, Recognition and Enforcement of foreign arbitral awards in theory and in practice: a comparative study in common law and civil law countries, 2013, Newcastle, pages 5-6

20. Олон улс орны эрх зүйн зохицуулалтаас үзэхэд “эрх бүхий байгууллага гэдэг нь үндэсний шүүх” байдаг.

21. Б.Амарсанаа, Н.Энхцэцэг, Д.Маралгоо, “Гадаадын арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх тухай конвенцын талаарх ЮНСИТРАЛ-ын нарийн бичгийн дарга нарын газрын тайлбар, 2021, УБ., 10 дахь тал

22. МУИС-ийн Хууль зүйн сургууль, Эрх зүй сэтгүүл, 2016 (№3, цуврал 35), УБ., 201 дэх тал, М.Болор-Эрдэнэ, “Гадаадын улсын арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх тухай ба нийгмийн дэг журам”, 2021

23. С.Нарангэрэл “Монголын эрх зүйн англи, орос, латин хадмал эх толь бичиг” 4 дэх хэвлэлт, 2015, УБ., 277-279 дэх тал

24. М.А.Рожкова, Недействительность в гражданском праве: проблемы, тенденции, практика” 2006, Москва., 118-122 дахь тал

26. Нийтийн дэг журам гэж ихэнх номонд бичигдсэн боловч зарим ном бүтээлүүдэд нийтийн дэг журам, нийтлэг эрх ашиг, сонирхол, нийгмийн дэг журам гэх мэт орчуулсан байдаг.

27. Ашиг сонирхлын байгууллага гэдэг нь олон нийтийн эрх ашиг, ашиг сонирхлыг хамгаалах зорилготой бүлэг хүмүүс, байгууллыг ойлгож болно. Жишээлбэл, Төрийн бус байгууллага гэх мэт.

28. University of Utah, Political Research Quarterly” vol/.56, No Mar., 2003, 29-40 дэх тал

29. Dean G.Kilpatrick “Definitions of Public Policy and the Law” нийтлэл https://mainwebv.musc.edu/vawprevention/policy/definition.shtml

30. Т.Мэндсайхан, “Олон улсын хувийн эрх зүй” 2002, УБ., 159 дахь тал

31. Д.Баярсайхан, “Эрх зүйн онол” 2010, УБ., 66 дахь тал

32. МУИС-ийн Хууль зүйн сургууль, “Эрх зүй/NUM lAW REVIEW” (№3 цуврал 35), сэтгүүл, 2016 (№3 цуврал 35), УБ., 205 дахь тал

33. Австрали Улсын Арбитрын тухай хууль

34. Б.Амарсанаа, Б.Энхцэцэг, Д.Маралгоо, Г”адаадын арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх тухай конвенцын талаарх ЮНСИТРАЛ-ын нарийн бичгийн дарга нарын газрын тайлбар”, 2021, УБ., 238-240 дэх тал

35. Б.Амарсанаа, Б.Энхцэцэг, Д.Маралгоо, Г”адаадын арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх тухай конвенцын талаарх ЮНСИТРАЛ-ын нарийн бичгийн дарга нарын газрын тайлбар”, 2021, УБ., 239-241 дэх тал

36. https://www.japaneselawtranslation.go.jp/en/laws/view/2834/en

37. Бүгд Найрамдах Солонгос Улсын хувьд public буюу нийтийн гэхээсээ илүүтэй social буюу нийгмийн гэдэг ойлголтыг хэрэглэсэн байгаа нь 1958 оны Нью-Йоркийн “Гадаад улсын арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрч, биелүүлэх тухай конвенцийн 5 дугаар зүйлийн 5.2.b дэх хэсэгт заасан нийтийн дэг журам гэсэн олйголтод нийцээгүй байх боломжтой бөгөөд тус улсын онцлог нь гарч ирж байна.-Учир нь public болон social гэсэн үгийн хооронд маш том ялгаа байгаа.

38. https://wipolex-res.wipo.int/edocs/lexdocs/laws/en/kr/kr090en.pdf

39. Хууль зүйн үндэсний хүрээлэн, “Хууль дээдлэх ёс” сэтгүүл, 2021 (дугаар 2, цуврал 82), УБ., 155-156 дахь тал, “Гадаадын арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрч, биелүүлэхэд нийтийн дэг журмыг хэрэглэх зарим асуудал” сэдэвт нийтлэл

40. Хууль зүйн үндэсний хүрээлэн, “Хууль дээдлэх ёс” сэтгүүл, 2021 (дугаар 1, цуврал 8№), УБ., 90-91 дэх тал Нийтийн дэг журам гадаадын арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрч, биелүүлэхээс татгалзах үндэслэл болох нь: ойлголт, хандлага” сэдэвт нийтлэл

41. Public policy гэдэг үгийг монгол хэл рүү олон янзаар орчуулсан байдаг ч ихэнх ном зохиолд нийтийн дэг журам гэсэн үгийг хэрэглэдэг бөгөөд public policy-г нийтийн дэг журам гэхэд буруудахгүй. Public interest гэдэг үгийг ихэнх сурах бичигт нийтлэг болон нийтийн ашиг сонирхол гэсэн бөгөөд public interest-г нийтийн, нийтлэг ашиг сонирхол гэж орчуулахад буруудахгүй. Англи хэлэнд public policy болон public interest үгнүүд нь өөр утгыг илэрхийлдэг тул орчуулгын хувьд хоёр янзаар орчуулж болохгүй юм

42. Цэвэр эрх зүйн онолын үүднээс хамгийн дээр нь тухайн нийгмийн үнэт зүйл байх бөгөөд түүнд Үндсэн хууль нийцэж, Үндсэн хуульд органик хуулиуд нийцэж, органик хуульд хууль тогтоомжууд нийцэх ёстой.

43. Хууль зүйн яам, “Эрх зүйн философи” гарын авлага, 2013, УБ., 64 дэх тал

44. Манай Улс Нью-Йоркийн 1958 оны “Гадаадын арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрч, биелүүлэх тухай” конвенцод 1958 оны 06 дугаар сарын 10-ны өдөр тайлбар хийж нэгдэн орсон байдаг.

45. Э.Байгал, “Олон улсын хөрөнгө оруулалтын эрх зүй (баримт бичгийн эмхэтгэл)”хоёр дахь хэвлэл, 2021, УБ., 143-147 дахь та

46. МУИС-ийн Хууль зүйн сургууль, “Эрх зүй/NUM lAW REVIEW” (№3 цуврал 35), сэтгүүл, 2016 (№3 цуврал 35), УБ., 210-211 дэх тал

47. Юридическая практика №10 (1159) сонин, “Защита публичного порядка: новая практика”нийтлэл https://pravo.ua/articles/zashhita-publichnogo-porjadka/

48. https://www.jstor.org/stable/30038715?read-now=1&seq=15#page_scan_tab_contents