Бүтээлийн нэр
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан заалт нь үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 4 болон 5 дахь заалтыг зөрчсөнтэй холбоотой хууль зүйн асуудал
Тэмдэглэл
2018 онд зохиогдсон Монгол Улсын Гавъяат хуульч, Доктор, Үндсэн хуулийн эхийг баригч Б.Чимидийн нэрэмжит Эрдэм шинжилгээний илтгэлийн тэмцээний судлаачийн төрөлд тэргүүн байр эзэлсэн судалгааны ажил
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Үндсэн хуулийн эрх зүй
Бүтээлийн товч
Өндөр насны тэтгэвэр авах эрхийг хэрэгжүүлэхийн тулд хөдөлмөрийн болон ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээг дуусгавар болгох шаардлагыг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 41-т тусгасан байгаа нь Үндсэн хуулиар баталгаажуулсан эд мөнгөний тусламж авах, ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, цалин хөлс авах эрхийн үзэл баримтлалтай зөрчилдөж байна. Мөн хөдөлмөрийн гэрээ болон ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээг дуусгавар болгох асуудал нь гэрээний талуудын хооронд шийдвэрлэх асуудал болохоос хуулиар гэрээг дуусгавар болгох нөхцөлийг тусгах нь зохимжгүй юм.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4-т заасан зохицуулалт нь Монгол улсын Үндсэн хуулийн цэцийн 1997 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 02 тоот дүгнэлтээр шийдвэрлэсэн асуудалтай агуулга, зарчим адил байна. Өөрөөр хэлбэл судлаачийн зүгээс Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол улсын 1997 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 4-1-д заасан заалтыг Үндсэн хуулийн Цэцээс үндсэн хууль зөрчсөн гэж шийдвэрлэсэн байхад Улсын их хурлаас тус заалтыг хэвээр үлдээж, нэмэлт өөрчлөлт оруулахдаа агуулгаар нь дахин сэргээж, тусгасан байна гэж үзэж байна.
Хүн бүр хөдөлмөрлөх, ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, цалин хөлс авах, эд мөнгөний тусламж авах эрхтэй. Хүн бүр хэмээх ойлголт нь үндсэн хуулийн тэгш эрхийн үзэл баримтлалаас үүдэлтэй бөгөөд Ахмад настан үндсэн хуулиар баталгаажуулсан бүх эрхийг эдлэх эрхтэй юм. Ахмад настан нь тэтгэвэр авах эрхийг хэрэгжүүлэхийн тулд хуульд заасны дагуу нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн, хуулиар тогтоосон насанд хүрсэн байх ёстой. Гэтэл дээрх шаардлагыг хангасан ч тэтгэвэр авах эрхийг хэрэгжүүлж чадахгүй нөхцөл бий болсон байна. Учир нь нийгмийн даатгалын байгууллагаас Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 41-т заасны дагуу ажлаас чөлөөлөгдсөн, гэрээг цуцалсан байхыг шаарддаг. Энэхүү зохицуулалт нь Ахмад настаны хөдөлмөрийн үнэ цэнэ, үндсэн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөөр байна.
Түлхүүр үг
Ахмад настан, Хөдөлмөрлөх эрх, тэтгэвэр, тэтгэмж авах эрх, Үндсэн хуулийн арван дөрөвдүгээр зүйл,
Бичигдсэн огноо
2018-12-11
Хуудсын тоо
12
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2022-10-09
Товч мэдээлэл үзсэн
2710
Бүрэн эхээр нь үзсэн
72
Эшлэлийн тоо
22
Санал болгож буй эшлэлийн загвар
А.Түвшинтөгс “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан заалт нь үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 4 болон 5 дахь заалтыг зөрчсөнтэй холбоотой хууль зүйн асуудал” (2018), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1365
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Эшлэлүүд

1. Г.Агар-Эрдэнэ: Ахмад настны эдийн засаг, нийгэм, соёлын эрхийг хангах хамгийн чухал асуудал ярилцлагын хэсгээс иш татав.

2. Ц. Давхарбаяр , Д.Эрдэнэчимэг. “Нийгмийн хамгааллын эрх зүй : гарын авлага”. Улаанбаатар хот., 2013 он. 27 дахь тал

3. Xavier Sala-i-Martin. A positive theory of social security. Yale University. 1995. 7 дах тал, Милтон Фридман, Рөүз Фридман. Хувь заяагаа сонгох нь. Хоёр дах хэвлэл, Улаанбаатарт хот., 2007 он. 79 дэх тал, “Нийгмийн хамгааллын системийг бий болгосон анхдагч улс нь Герман улс бөгөөд тус тогтолцоог үндэслэгч хүн бол Герман улсын канцеллор Otto von Bismarck юм. Нийгмийн хамгааллын систем нь 1881 онд, Өндөр насны тэтгэвэр 1889 онд тус тус бий болсон байна. Улмаар өндөр насны нийгмийн даатгалын системийг 1989 онд 130 улс орнууд хэрэглэж байсан байдаг.”

4. Ц.Давхарбаяр, Д.Эрдэнэчимэг. “Нийгмийн хамгааллын эрх зүй : гарын авлага”. Улаанбаатар хот., 2013 он. 28 дахь тал

5. Д.Лүндээжанцан, Ч .Энхбаатар. Монгол улсын үндсэн хуулийн эрх зүй. Улаанбаатар хот., Хоёр дах хэвлэл . 2000 он . 94 дэх тал

6. Б.Чимид. Үндсэн хуулийн мэдлэг. Улаанбаатар хот ., 2008 он. 107 дахь тал

7. Б. Чимид. Үндсэн хуулийн мэдлэг. Улаанбаатар хот ., 2008 он. 121 дэх тал

8. Ханнс-Зайделийн сан, Эрх зүйн боловсрол академи. Монгол улсын үндсэн хуулийн тайлбар. Улаанбаатар хот., 2009 он, 73 дахь тал

9. Г.Совд нар. Монгол улсын үндсэн хуулийн тайлбар. Улаанбаатар хот., 2000 он . 91-92 дахь тал

10. Г. Совд нар. Монгол улсын үндсэн хуулийн тайлбар. Улаанбаатар хот ., 2000 он. 91-92 дахь тал

11. Г.Совд. Монгол улсын Үндсэн хууль , хүний эрх : Харьцуулсан эрх зүй. Улаанбаатар хот., 108 дахь тал

12. Ханнс-Зайделийн сан, Эрх зүйн боловсрол академи. Монгол улсын үндсэн хуулийн тайлбар. Улаанбаатар хот., 2009 он, 72 дахь тал

13. Brian Bercusson. European labour law and the EU Charter of Fundamental Rights. European Trade Union Institute, Brussels., 2002, 30 дахь тал

14. Б.Буянхишиг. Эдийн засгийн эрх чөлөөг үндсэн хуулиар хангалттай хамгаалсан уу. (Үндсэн хууль ба эрх зүйт ёс VII) Улаанбаатар хот., 2016 он., 12 дахь тал

15. Б.Буянхишиг. Эдийн засгийн эрх чөлөөг үндсэн хуулиар хангалттай хамгаалсан уу. (Үндсэн хууль ба эрх зүйт ёс VII) Улаанбаатар хот., 2016 он., 14 дэх тал

16. Монгол улсын Үндсэн хуулийн цэцийн 1997 оны 04 дүгээр сарын 09-ны өдрийн “Монгол улсын Үндсэн хуулийн цэцэд монгол улсын иргэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай нэмэлт , өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйл, нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн зүйл заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 3 дах хэсгийн заалтууд Монгол улсын үндсэн хууль зөрчсөн эсэх тухай” дүгнэлт. Дугаар №02

17.http://documents.worldbank.org/curated/en/281291468140038665/pdf/ 333860MONGOLIA0rlier0retirement0MON.pdf

18. Ц.Давхарбаяр , Г.Жаргал, “Нийгмийн хамгааллын эрх зүй”. Улаанбаатар хот., 2010 он. 91 дэх тал

19. Л.Баасан. “Монгол улсын хөдөлмөрийн эрх зүй : тусгай анги”. Улаанбаатар хот., 2000 он. 23 дахь тал

20. Ц.Давхарбаяр , Г. Жаргал, “Нийгмийн хамгааллын эрх зүй”. Улаанбаатар хот., 2010 он. 99 дэх тал

21. О.Жамбалдорж. БНМАУ-ын нийгмийн хангамжийн эрх зүй. Улаанбаатар хот ., 1984 он. 16 дахь тал

22. О.Жамбалдорж. БНМАУ-ын нийгмийн хангамжийн эрх зүй. Улаанбаатар хот ., 1984 он. 90 дэх тал