Бүтээлийн нэр
Гэр бүлийн хүчирхийлэл: Өнөөгийн байдал
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Гэр бүлийн эрх зүй, Зөрчил
Бүтээлийн товч
2004 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 5 бүлэг, 20 зүйлтэйгээр 2005 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр батлан хэрэгжүүлж байгаа хуулиар гэр бүлийн хүчирхийллийг хүний эрхийн зөрчилд тооцон хүчирхийлэл үйлдэгчид зохих хариуцлага хүлээлгэхээр анх удаа хуульчилан тогтоосон билээ.
Монгол Улсын төр нь хүний эрх, ашиг сонирхлыг хамгаалах хангахуйц эдийн засаг, нийгэм, соёл, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх үүргийг хүлээхээ Үндсэн хуулийн “”Хүний эрх, эрх чөлөө” бүлэгт Монгол Улсын иргэн амьд явах, хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй байх, гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй, өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх зэрэг эрхүүдийг, мөн гэр бүл, нялхас, хүүдийн ашиг сонирхлыг төр хамгаална хэмээн тусгайлан баталгаажуулснаар хүн төрөлхтний жам ёсны хөгжлийг хүлээн зөвшөөрсөн билээ.
Монгол улсын Үндсэн хуульд заасан дээрх заалт нь бусад хууль болох Иргэний хууль , Зөрчлийн тухай хууль , Эрүүгийн хууль зэрэгт нарийвчлан баталгаажсан.
Гэсэн хэдий ч сүүлийн жилүүдэд нийгмийг цочирдуулсан хэргүүд гарч, гэр бүл дэх хүчирхийлэлд өртөгсөдын тоо нэмэгдсээр байгаа, Монгол Улсад гэр бүл, жендэрт суурилсан хүчирхийлэлтэй холбоотой хууль, бодлогын баримт бичиг хангалтгүй хэрэгждэг, хүчирхийлэлд өртсөн хүмүүсийн бүртгэл, мэдээллийн тогтолцоо боловсронгуй бус, хохирогчдод гэм хор, сэтгэл санаа, хууль эрх зүй, нийгмийн хамгааллын зөвлөгөө өгч байгаа байдал хангалтгүй байгаа зэрэг нь гэр бүл дэх хүчирхийлэлтэй тэмцэх ажлыг хууль сахиулах бүх түвшинд эрчимжүүлэх нийгмийн хэрэгцээ, шаардлага илүү их байгааг харуулж байна.
Гэр бүл хүчирхийллийн гол шалтгааныг хуулийн зохицуулалт оновчтой бус, тухайн харилцааг зохицуулж буй хуулиудын уялдаа холбоо алдагдсан өөрөөр хэлбэл хуулийн хийдэл, алдаа бий болсон, байгууллагуудын эрх хэмжээ, оролцоо ерөнхий, салангид байдлаар хуульчилсан, хохирогч, гэр бүлийн гишүүдийн иргэний эрхийг хамгаалах процедур хангалттай бус байгаатай холбоотой гэж дүгнэн бодит судалгаа хийсний үр дүнд 2016 оны 12-р сарын 22-ны өдөр Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг шинэчилэн найруулан 2017 оны 02-р сарын 01-ний өдрөөс, нийгмийн тодорхой асуудал, хүний эрх, эрх чөлөөг хангахын тулд 2017 оны 05-р сарын 11-ний өдөр батлан 2017 оны 07-р сарын 01-ний өдрөөс гурав дахь удаагаа шинэчлэн найруулан дагаж мөрдөж байна.
Уг хуулиар нийгмийн харилцаанд оролцогч бүхий л субъектүүд нь гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд чухал үүрэгтэйг нарийвчлан зохицуулсан бөгөөд цагдаагийн байгууллагын оролцоо ямар түвшинд хуульчлагдан хэрэгжиж байгаад үнэлгээ өгөх зорилгоор гэр бүлийн хүчирхийллэл үйлдэх зөрчил, гэмт хэргийг судлан дүгнэлт, санал гаргахыг зорилоо.
Түлхүүр үг
гэр бүл, гэр бүлийн хүчирхийлэл, гэр бүлийн гишүүн, гэр бүлийн хамаарал бүхий гишүүн, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн этгээдэд хариуцлага оногдуулах
Бичигдсэн огноо
2019-11-27
Хуудсын тоо
12
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2022-11-17
Товч мэдээлэл үзсэн
4146
Бүрэн эхээр нь үзсэн
145
Санал болгож буй эшлэлийн загвар
О.Отгонтуяа “Гэр бүлийн хүчирхийлэл: Өнөөгийн байдал” (2019), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1403
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх