Бүтээлийн нэр
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг Үндсэн хуулийн шүүх хянах нь: Хяналтын хүрээг үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцүүлэх боломж, чиг хандлага
Тэмдэглэл
Б.Чимидийн нэрэмжит XIV дэх удаагийн “Монгол Улсын Үндсэн хуулийн үндсэн бүтэц, суурь үзэл баримтлал, тулгамдсан асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний шилдэг илтгэлийн уралдааны оюутны ангилалд ГУТГААР байр эзэлсэн бүтээл.
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Үндсэн хуулийн эрх зүй, Үндсэн хуулийн процесс
Бүтээлийн товч
МУ-ын Үндсэн хуулийн цэцийн тухай болон Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн өөрчлөлтөөр Цэц дахин Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хянах эрхгүй болсон ч МУ-ын Үндсэн хуулийн эрх зүйн цааш цаашдын хөгжлийн явцад Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлбэр болон агуулга талаас нь хянадаг ОУ-ын Үндсэн хуулийн эрх зүйн шинжлэх ухаанд тогтсон дэвшилтэт хандлагад шилжих нь гарцаагүй юм. ҮХНӨ болгон өмнөх зохицуулалтыг сайжруулсан агуулгатай байдаггүй, зарим өөрчлөлт ардчиллын зарчмыг алдагдуулах, засаглалын хямралд хүргэж болзошгүй учраас үүнийг хянах эрх зүйн тогтолцоо зайлшгүй шаардлагатай талаар доктор, профессор Ц.Сарантуяа тэргүүтэй эрдэмтэд судлаачид өөрсдийн байр суурийг илэрхийлсэн байх тул ҮХЦ ҮХНӨ-ийг хянах эсэх асуудлыг ахин хөндөхийг зориогүй болно.

ҮХЦ 2022 оны 08 сарын 15-ны өдөр агуулгын хяналтыг хэрэгжүүлэхэд тулгамдсан асуудлууд: 1.Үндсэн хуулийн цэцийн хэмжүүр болгосон тухайн зохицуулалтын үзэл баримтлал, зарчим нь Үндсэн хуулийн суурь үзэл баримтлал мөн эсэх; 2.Тухайн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт нь ардчилсан Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалд бодит аюул заналхийлэл учруулж байгаа эсэхийг авч үзэж юуг хэмжүүр болгох, ямар цар хүрээ, хязгаарын дотор хяналтыг хэрэгжүүлсэн талаарх асуудлыг дэвшүүлсэн болно. Мөн “Үндсэн хуульд нийцээгүй нэмэлт, өөрчлөлт” (Unconstitutional constitutional amendment )-ийн үзэл баримтлалын ач холбогдлыг алдагдуулахгүйгээр агуулгын хяналтыг хэрэгжүүлэх хязгаарлалтын зарчим бүхий гурван боломжит загварын талаар авч үзсэн. Үүнд: 1.Үндсэн бүтцийн номлолын хүрээнд хэрэгжүүлэх агуулгын /Явцуу хяналтын загвар/; 2. Болзошгүй сөрөг нөлөөллийн стандарт /Хатуу хяналтын загвар/ 3. Өргөн хүрээг хамрах харьцангуй сул загвар хамаарна. Тодорхой улс орнуудын эрх зүйн хязгаарлалтын хэрэглээ, эерэг сөрөг үр дагаварт дүн шинжилгээ хийх замаар дотоодын эрх зүйн тулгамдсан асуудлыг боловсронгуй болгох арга замыг дэлхийн улс орнуудын үндсэн хуулийн эрх зүйн сайн туршлагад үндэслэн тодорхойлохыг зорьсон юм.
Түлхүүр үг
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, Unconstitutional constitutional amendment, дээд хяналт, хяналтын хэмжүүр, цар хүрээ, хязгаарлалтын загвар, хяналтын шалгуур, өргөн хүрээг хамрах сул загвар, хатуу хяналтын загвар, явцуу хяналтын загвар, агуулгын хяналт, Үндсэн хуулийн суурь үзэл баримтлал, зарчим.
Бичигдсэн огноо
2022-12-21
Хуудсын тоо
14
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2023-01-16
Товч мэдээлэл үзсэн
3132
Бүрэн эхээр нь үзсэн
78
Эшлэлийн тоо
30
Санал болгож буй эшлэлийн загвар
Т.Билгүүн Т.Биндэръяа “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг Үндсэн хуулийн шүүх хянах нь: Хяналтын хүрээг үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцүүлэх боломж, чиг хандлага” (2022), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1464
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Эшлэлүүд

1. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай (2010) хуулийн 5.2.4: Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэлбэр нь зөвхөнхууль байна.

2. Ц.Сарантуяа “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийгүндсэн хуулийн шүүх (Цэц) хянах эсэх асуудал” (2022), 10 дахь тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1387

3. Б.Чимид, “Үндсэн хуулийн мэдлэг”Уб.,2008, 418 дахь тал

4. Д.Одбаяр “Монгол Улсын Үндсэн хуулийн үндсэн бүтэц” (2021), 1 дэх тал

5. Үндсэн  хуульд  нэмэлт,  өөрчлөлт  оруулах  процедур  хууль  ёсны  дагуу  явагдсан  эсэхт  хяналт  тавихад харьцангуй  хялбар  бөгөөд  хяналтын  хэмжүүр  нь  тухайн  улсын  Үндсэн  хууль  болоод  органик  хуулинд тодорхой тусгагдсан байдаг учир шүүхийн хэлбэрийн хяналтын легитм чанарыг баталгаажуулж өгдөг.

6. Barak A. Unconstitutional Constitutional Amendments // Israel Law Review. Vol.44. 2011. No.3. P.321–341, 332–338.

7. Rosalind  Dixon,  David  Landau,  Transnational  constitutionalism  and  a  limited  doctrine  of  unconstitutional constitutional amendment,International Journal of Constitutional Law, Volume 13, Issue 3, July 2015, P.623

8. Eternity clause -constitutional provisions or constitutional principles that are immune from amendment.

9. Ц.Сарантуяа “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг үндсэн хуулийн шүүх (Цэц) хянах эсэх асуудал” (2022), 3 дахьтал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1387

10. Д.Одбаяр “Монгол Улсын Үндсэн хуулийн үндсэн бүтэц” (2021), 1 дэх тал

11. Лех Гарлицкий, Зофия А. Гарлицкая. Неконституционные поправки к конституции: существует ли проблема и найдется ли решение? //Сравните льное Конституционное Обозрение 2014 No1 (98)

12. Yaniv Roznai, Unconstitutional Constitutional Amendments. The limits of Amendment Powers, p180 (2017)

13. Розалинд  Диксон,  Дэвид  Ландау.  Транснациональный  конституционализм  и  ограниченная  доктрина неконституционного изменения конституции// Сравнительное Конституционное Обозрение 2016 No2 (111), с 51-52

14. Уг хоёр үе шатанд эх бичвэрийн уялдаа холбоог  харгалзан үзэх шаардлагатай.

15. Ackerman B. The New Separation of Powers // Harvard Law Review. Vol.113. 2000. No.3. P.633–729, 663

16. 2022 оны IPRI-ийн шүүхийн хараат бус байдлын үзүүлэлтээрХБНГУ нь 219 орноос 15-дэрэмбэлэгдсэн.

17. URL: https://www.internationalpropertyrightsindex.org/countries(сүүлд хандсан: 2022.12.15)

18. Tushnet  M.  From Judicial Restraint  to Judicial Engagement:  A  Short Intellectual  History  //  Georgia  Mason  Law Review. Vol.19. 2012. No.4. P.1043–1051, 1043–1047.

19. Santos v. Uribe // Economist. 2012. 7 April.

URL:https://www.economist.com/node/%2021552204(сүүлдхандсан 2022.12.05)

20. Bushnell D. The Making of Modern Colombia: A Nation in Spite of Itself. Berkeley : University of California Press, 1993. P.284–285.URL:https://www.scribd.com/book/295627116/The-Making-of-Modern-Colombia-A-Nation-in-Spite-of-Itself(сүүлд хандсан 2022.12.12)

21. 1991 оны Колумбын Үндсэн хуулийн 375 дугаар зүйлийн дагуу Конгрессын хоёр удаагийн хэлэлцүүлгээр ҮХНӨ-ийн төслийг баталдаг: Эхний хэлэлцүүлгээр ердийн олонхийн саналаар, хоёрдугаархэлэлцүүлгээр үнэмлэхүйолонхийн саналааршийдвэрлэдэг. Ерөнхийлөгч Урибед Үндсэн хуулийг өөрчлөх, бүрэн эрхийн хугацааг сунгахад шаардлагатай саналуудыг авахад тийм ч хэцүү байгаагүй нь Колумбын намын тогтолцоо сул байсантай холбоотой.

22. С-141/2010 шийдвэр, §6.3.5.1.3 /Колумбын төрийн тэргүүнүүд эрх мэдлээ сунгахыг эрмэлзэж байсан түүхэн жишээг харуулсан шийдвэр/

23. Жишээлбэл, Колумбын шүүх хоёр дахь удаагаа дахин сонгуулийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Колумбын түүх соёл болон төрийн байгууллын бүтэц, удирдлагад нэмэлт,өөрчлөлтийн үзүүлэх нөлөөллийг харгалзан үзсэн.  Тус  улсын  Үндсэн  хуулийн  түүхийн  үүднээс  шүүх  нэмэлт,  өөрчлөлтөөр  хөндсөн  эрх  мэдлийн хуваарилалтын зарчим нь үндсэн хуулийн дэг журмын үндсэн суурь болохыг онцлон тэмдэглэж, ялангуяа Ерөнхийлөгч хэт удаан хугацаанд Засгийн эрхэнд байх нь үндсэн хуульт ёсонд нийцэхгүй гэж үзсэн.

24. I.C. Golaknath v. State of Punjab, A.I.R. 1967 S.C. 1643.

25. Austin G. Working a Democratic Constitution: A History of the Indian Experience. New Delhi ; New York : Oxford University Press, 1999. P.276-277.

URL:https://archive.org/details/workingademocraticconstitutionahistoryoftheindianexperiencegranvilleaustinoup_883_m (сүүлд хандсан: 2022.12.07) Уг баримт бичигт зах зээлийн үнэд суурилсан нөхөн олговрын урьдчилсан нөхцөл, түүнийг зохицуулдаг Британийн хууль тогтоомжийн талаар авч үзсэн болно.

26. Gadbois G.H. Indian Supreme Court Judges: A Portrait // Law andSociety Review. Vol. 3. 1968. No.2–3. P.317–336

27. Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 1 дэх хэсэг “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино.

28. Ганзориг Д., “Үндсэн эрхийн маргаан –Цэц шийдвэрлэх боломж, хандлага” (2017)

29. Ц.Сарантуяа “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг үндсэн хуулийн шүүх (Цэц) хянах эсэх асуудал” (2022), 9 дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1387

30. Rosalind  Dixon  &  David  Landau,Transnational  Constitutionalism  and  a  Limited  Doctrine  of  Unconstitutional Constitutional Amendment, 13(3)INT’L J. CONST. L.at 608.

31. Б. Чимид “Үндсэн хуулийг дээдлэн шүтэх ёс” Уб., 2006, 144 дэх тал

32. Б. Чимид “Төр, нам эрх зүйн шинэтгэлийн эгзэгтэй асуудал” Уб., 2008, 196 дахь тал