Харин Турк улсын Үндсэн хуулийн шүүх нь иргэний өргөдөл, улс төрийн намыг татан буулгах, Үндсэн хуулийн Цэц, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх, Төрийн зөвлөлийн дарга, Ерөнхий прокурор, Бүгд Найрамдах Улсын Ерөнхий Прокурорын орлогч, Ерөнхийлөгч, Шүүгчдийн зөвлөлийн гишүүд ба Дээд шүүхийн бүрэн эрх, үүрэгт нь хамааралтай гэмт хэргийг шалгадаг. Түүнчилэн генерал, штабын дарга, арми, тэнгисийн цэргийн болон Агаарын цэргийн хүчний командлагчид мөн эдгээртэй холбоотой гэмт хэргийг шалгадаг. Шаардлагатай гэж үзвэл Ерөнхийлөгч, Засгийн газрын гишүүд, дээд шүүхийн ерөнхийлөгч, гишүүдтэй холбоотой аливаа хэргийг хянан хэлэлцэх эрүүгийн дээд шүүх юм. Үндсэн Хуулийн Шүүх нь Эрүүгийн хэргийн дээд эрүүгийн шүүхийн үүргийг гүйцэтгэх ажлын хүрээнд Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч, Туркийн үндэсний их чуулганы төлөөлөгч, ерөнхий сайд, сайд нар, үндсэн хуулийн шүүхийн ерөнхийлөгч ба гишүүд, төрийн зөвлөл, кассаци хууль, цэргийн шүүх, цэргийн захиргааны хэргийн дээд шүүх, ерөнхий прокурор, орлогч прокурор, шүүгчийн зөвлөлийн ерөнхийлөгч болон гишүүд, аудитын зөвлөлийн прокурор, Туркийн зэвсэгт хүчний командлагч (штабын дарга), газар, тэнгисийн болон агаарын хүчний ахмадууд болон цагдаагийн албаны дарга нарыг тэдний албан үүрэгтэй холбоотой хэргийг шийдвэрлэдэг. Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч, Сайд нарын зөвлөлийн гишүүд, Үндсэн хуулийн цэцийн ерөнхийлөгч, гишүүд, Улсын дээд шүүх, давж заалдах шатны шүүх, Төрийн зөвлөлийн, Цэргийн дээд давж заалдах шатны шүүх, Цэргийн дээд захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн гишүүд, тэдгээрийн Ерөнхий прокурор, Бүгд Найрамдах Улсын Прокурорын орлогчууд, Шүүгч, Улсын дээд прокурор, Ерөнхийлөгч, Хяналтын шатны шүүхийн ерөнхийлөгч, гишүүд, Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагаатай холбоотой гэмт хэргүүдийг шүүдэг. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн шүүхийн хяналтын обьект болон субьектын хүрээг өргөтгөж, үндсэн хуульт ёсыг бэхжүүлэх, хүн эрх, эрх чөлөөгөө баталгаатай эдлэх боломжийг хангаж өгсөнөөрөө онцлог байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг зөвхөн хэлбэрийн хувьд хянадаг. Онцгой байдал, онц байдал болон дайны байдалд гаргасан хууль адил хүчин төгөлдөр тогтоолыг хэлбэр болон агуулгын хувьд Үндсэн хууль зөрчсөн гэж Үндсэн хуулийн шүүхэд нэхэмжлэл гаргаж болохгүй гэж заасан байна.
Турк улсын Үндэсний Их Хурлын дотоод дэгт Үндсэн хуулийн шүүхийн шийдвэрийг Туркийн Үндэсний Их Хурлаар тусгайлан авч хэлэлцэх талаар ямар нэг зохицуулалт байхгүй байна. Турк улсын Үндсэн хуулийн шүүхийн хуулийг судлан үзэхэд Үндсэн хуулийн шүүх нь аливаа хууль зүйн актууд Үндсэн хууль зөрчсөн тухай асуудлыг хэлэлцээд гаргасан шийдвэр нь эцсийнх байх бөгөөд түүнийг Төрийн сонинд албан ёсоор нийтэлдэг байна. Үндсэн хуулийн шүүхийн шийдвэрийг хууль тогтоох болон бусад байгууллагад танилцуулах талаар ямар нэг эрх зүйн зохицуулалт байхгүй байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн Цэц Үндсэн хуулийг зөрчсөн тухай Ерөнхийлөгч Үндсэн хууль зөрчсөн эсэх, Улсын Их Хурлын дарга, гишүүн Үндсэн хууль зөрчсөн эсэх, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн Үндсэн хууль зөрчсөн эсэх, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор Үндсэн хууль зөрчсөн эсэх, Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдыг огцруулах, Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах Үндсэн хууль зөрчсөн гэх үндэслэл байгаа эсэх маргаантай асуудлыг хянан үзэж, дүгнэлт гарган Улсын Их Хуралд оруулдаг.
Турк улсын хувьд Үндсэн хуулийн шүүхийн шийдвэрийг эцэслэн гаргадаг бол харин Монгол Улсын Үндсэн хуулийн цэц хууль, зарлиг, Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн бусад шийдвэр, түүнчлэн Засгийн газрын шийдвэр, Монгол Улсын олон улсын гэрээ Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх, ард нийтийн санал асуулга, Улсын Их Хурал, түүний гишүүний ба Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар сонгуулийн төв байгууллагын гаргасан шийдвэр Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх маргаантай асуудлаар оруулсан дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрөөгүй бол Үндсэн хуулийн цэц дахин хянан үзэж эцсийн шийдвэр гаргана.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
[1] www.conscourt.gov.mn
[2] http://www.hri.org
[3] www.danistay.gov.tr
[4] www.anayasa.gov.tr
[5] www.constitutionalcourt.gov.tr
[6] Б.Чимид. Үндсэн хуулийн үзэл баримтлал.УБ.,2017.257 дахь тал
[7] Монгол Улсын Үндсэн хууль.УБ.,1992
[8] Б.Чимид. Төрийг засах ёс /эш үг/.УБ.,2019.49 дэх тал
[9] Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хууль.УБ.,1992
[10] Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хууль.УБ.,1997
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Монгол Улсын Иргэний хуулийн тайлбарыг legaldata.mn-д байршуулна.
6 hours ago
2024 оны 11 дүгээр сарын эрэлттэй бүтээлийн чансаа
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг 2024 арга хэмжээнд хэлэлцэх хэлэлцүүлэг болон ярилцлагын сэдэв, зочид
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг болно
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Ипотекийн зээлийн амь насны даатгал
2024-12-16
-
Хөгжлийн банкны гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн шийдвэрийн тойм
2024-12-15
-
Иргэнийг гар утасны программ ашиглаж худалдаж авсан онгоцны тасалбараар нислэгийн өдөр онгоцонд суулгаагүй бол тус тасалбарыг худалдан авсан компани иргэний хохирлыг барагдуулна./Бүгд найрамдах казахстан улсын дээд шүүхийн шийдвэрийн хураангуй/
2024-12-12
-
Болдбаатарын Гүнбилэг
2024-12-19 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Батжаргалын Ариунзаяа
2024-12-14 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баярсайхан Цолмон
2024-12-13 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Ганболд Цолмонгэрэл
2024-12-12 Нийтлэлдуудаж байна ! -
Эрхэмбаярын Энхцэцэг
2024-12-12 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Батхишигийн Лхагвасүрэн
2024-12-12 Докторын диссертацидуудаж байна ! -
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо
2024-12-11 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Даваасүрэн Майцэцэг Тэмүүлэн Төмөрхуяг
2024-12-10 Нийтлэлдуудаж байна !