Бүтээлийн нэр
Улс төрийн албан хаагчийн ёс зүйн асуудал
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Хуульчийн ёс зүй
Бүтээлийн товч
Энэхүү өгүүллээр ёс зүйн онол, төрийн удирдлагын ёс зүй, улс төрийн албан хаагчийн ёс зүйн судалгаа, олон улсад төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээний зохицуулалтыг судалж, улс төрийн албан хаагчийн ёс зүйг үнэлэх үнэлэмж, шалгуурыг нарийвчлах, хэм хэмжээг зохицуулсан эрх зүйн орчин, төрийн албан хаагчдад хүлээлгэх хариуцлагын болон төрийн тогтвортой байдлыг хамгаалах тогтолцоог боловсронгуй болгох талаар санал дэвшүүлэхийг зорьсон. Ёс зүй бол тухайн орны ард түмний зан заншил, харилцаанд бичигдээгүй хууль маягтайгаар тогтсон хариуцлагын хэм хэмжээ юм. Өөрөөр хэлбэл тодорхой ажил үйлс эрхэлж байгаа хүний зүгээс нийгэмтэйгээ харилцах, хариуцлага хүлээх, олны дунд биеэ авч явах, хүнтэй харилцах соёл, сайн сайхан зан үйлийн уламжлалт хэм хэмжээний нэгдмэл системийг хэлдэг гэж болно.
Хаана ёс суртахуун өндөр байна, тэр улс оронд ард түмэн нь аз жаргалтай амьдардаг. Бүшидо ёсонд суурилсан японы ард түмний ёс суртaхуун буюу шударга ёс, туйлын ажилсаг, хөдөлмөрч чанар, хатуужил тэвчээр, нинжин, өрөвч сэтгэл, эелдэг чанар, нэр төрөө эрхэмлэх, сэтгэлийн хөөрлөө нууж, ил гаргадаггүй чанар.. энэ бүхэн нь Япон улсыг дэлхийн шинжлэх ухаан, технологийн тэргүүлэгч гүрэн болгон хувиргажээ .
Ёс суртахуунлаг, сайн засаглалтай байхын тулд иргэд нь засгийн газраа хянаж чаддаг байх ёстой бөгөөд тэд улс төрийн үйл явцад оролцох ижил боломжтой, засгийн газрын үйл ажиллагааны талаар мэдээлэлтэй байх тэд өөрсдийн үйлдлийг хариуцах чадвартай байх ёстой. Ингэснээр улс төрийн амьдралд тэгш оролцоо, ил тод байдал буюу хариуцлагатай байх, түүнийг дэмжих институцийг хөгжүүлэх боломжтой.
Ёс зүйгүй үйлдэл нь соёлын хүчин зүйлээс хамааралтай тул түүнтэй тэмцэх уламжлал, арга механизм харилцан адилгүй ч үндсэн 2 төрлийн хандлага зонхилдог. Тухайлбал, Их британи, Шинэ Зеланд, Австрали зэрэг улсад ёс зүйн зөрчилтэй тохиолдол бүрийг тухайлан авч хэлэлцэж, шийдэл гарц хайх хандлагатай байдаг бол Герман, Франц зэрэг Европын орнуудад ерөнхий хуулийн хүрээнд шууд бус хэлбэрээр шийддэг. Төрийн албаны ёс зүйн харилцаанд хяналт тавих, урьдчилан сэргийлэхэд чиглэсэн тогтолцоог хосолмол хэлбэрээр ашиглах замаар зохицуулалт хийх нь чухал.
Төрийн албаны ёс зүйн стандарт маш тодорхой байх ёстой. Төрийн албан хаагчид өөрсдийнхөө ажилд хэрэглэх үндсэн зарчим стандартын талаар болон зохистой биеэ авч явах байдлын хил зааг хаагуур байгаа талаар мэддэг байх ёстой. Төрийн захиргааны үйл ажиллагааны үндсэн ёс зүйн стандарт болон зарчмыг илэрхийлсэн товч тодорхой бөгөөд сурталчилгаа сайн хийгдсэн тухайлбал ёс зүйн кодекс зэргээр үүнийг тодорхойлж болох бөгөөд ингэснээр нэг талаас төр засгийн байгууллага нөгөө талаас олон түмний дунд ийм стандарт зарчмын талаар нэгдмэл ойлголттой болно.
Улс төрийн ертөнцийг ёс зүйтэй болгоход иргэний нийгмийг хөгжүүлэх, улс төр дэх сөрөг хүчин өөрийн үүргээ гүйцэтгэх, төрийн үйл ажиллагааг нээлттэй ил тод, тунгалаг, ариун байлгахыг шаардах, өөрийн улс орны нийгэм, эдийн засаг, улс төрийн гол бодлого, нийгэмд тулгамдсан асуудлыг олон нийтээр хэлэлцүүлэх явдал юм.
Ардчилсан орны аливаа улс төрийн үйл ажиллагаа нь харьцангуй ил тод байх шаардлагатайгаас гадна улс орны болон ард түмний эрх ашгийн асуудлыг тэргүүн зэрэгт тавих юм. Иймд хариуцлагатай төрийг төлөвшүүлэх үйл явцад хамтран ажиллаж олон нийтийн хяналтыг бий болгох асуудалд анхаарах нь үр нөлөөтэй болно.
Улс төрийн удирдагчид өөрсдийн албан үүргээ гүйцэтгэхдээ ёс зүйн өндөр стандартыг баримтлах үүрэгтэй. Тэд хүсэл зоригоо бодит жишээгээр болон чухам улс төрийн түвшинд хүртээлтэй арга хэмжээгээр жишээ болгон харуулдаг. Ард түмнээс сонгогдсон төрийн түшээд ёс зүйн хэм хэмжээг чанд баримтлан ажиллавал нийгэмд эерэг нөлөө үзүүлнэ.
Платоны үзэж байснаар хүн байгалиас заяасан авьяасаараа чадах бүхнээ хийх явдал нь шударга ёс юм. Нинжин сэтгэл, ард түмний ашиг тусыг эрхэмлэн бодох өгөөмөр зан чанар нэгэнт үгүй хүмүүс улс төрд хүчин зүтгэх гэж эрмэлзэхээ болох тэр цагт улс төр өөрөө ёс зүйтэй болно.
Улс төрийн албан хаагчийн ёс зүйг үнэлэх үнэлэмж, шалгуурыг нарийвчлах, хэм хэмжээг зохицуулсан эрх зүйн орчин, төрийн албан хаагчдад хүлээлгэх хариуцлагын болон төрийн тогтвортой байдлыг хамгаалах тогтолцоог боловсронгуй болгох нь зүйтэй байна.
Түлхүүр үг
Ёс суртахуун, төрийн удирдлага, эрх зүйн зохицуулалт, ё зүй, улс төрийн албан хаагч
Бичигдсэн огноо
2018-12-30
Хуудсын тоо
13
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2023-02-09
Товч мэдээлэл үзсэн
2362
Бүрэн эхээр нь үзсэн
56
Эшлэлийн тоо
30
Санал болгож буй эшлэлийн загвар
М.Долгорсүрэн “Улс төрийн албан хаагчийн ёс зүйн асуудал” (2018), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1494
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Эшлэлүүд

[1] Нитобэ Иназо Бушидо япон үндэстний ёс зүйн цогц...”Ниппон ньюс” сонины газар.УБ.,2007

[2] С.Нарангэрэл. Чингис хааны сүр хүч.УБ.,2013.239 дэх тал

[3] Ж.Бор, Д.Баатар. Монголын ёс суртахуун.УБ.,2017.20 дахь тал

[4] Нитобэ Иназо Бушидо япон үндэстний ёс зүйн цогц...”Ниппон ньюс” сонины газар.УБ.,2007

[5] С.Нарангэрэл. Чингис хааны сүр хүч.УБ.,2013.239 дэх тал

[6] Б.Даш-Ёндон. Лаозын гүн ухаан /эх сурвалж, тайлбар/. УБ.,2014.19 дэх тал

[7] М.Золзаяа. Монголын бизнесийн ёс зүйн төлөвшил, хандлага.УБ.,2016.,45 дахь тал

[8] Большой энциклопедический словарь. Мифология.Ред. Е.М.Мелятинский.М.1998.с99-100

[9] Alian Noghiu and Tibor Toth.Public officials ethics-an international survey.

[10] Г.Алмонд, Д.Пауэл, К.Стром, Р.Дальтон.Харьцуулсан улс төр. Онолын хүрээ. УБ.,2005.202 дахь тал

[11] Аристотель. Дээд суртахуун.УБ.,2006.8 дахь тал

[12] Джордж Эдвард Мур. Природа моральной философи.М.,328 дахь тал

[13] Б.Галиндэв. Монголын нийгмийн өөрчлөлтийн үе дэх ёс суртахууны асуудлууд.УБ.,2010.78 дахь тал

[14] Р.Вандангомбо. Төрийн албаны ёс зүй. УБ.,2007.45 дахь тал

[15] Будников.Д.Кризис в России: Криминальный аспект //Российская газета.10 февр, 1999

[16] Р.Вандангомбо. Төрийн албаны ёс зүй. УБ.,2007.87 дэх тал

[17] Д.Дэмбэрэл. Ёс зүйт төр.УБ.,2011.216 дахь тал

[18] Ц.Батбаяр. Ёс зүй.УБ.,2007.162 дахь тал

[19] Мөн тэнд.УБ.,2007.166 дахь тал

[20] Б.Галиндэв. Хүн байх ухаан.УБ.,2016.119 дэх тал

[21] Р.Вандангомбо. Төрийн албаны ёс зүй. УБ.,2007.54 дэх тал

[22] ШУА-ийн ФСЭЗХүрээлэн. Эрдмийн ертөнц. /Academae/ 2012/1 /6/.УБ.,2012.91 дэх тал

[23] УИХ-ын Тамгын газрын судалгаа шинжилгээ, олон нийттэй харилцах төв. ТАХ-гчийн ёс зүйн асуудалд дахь хэвлэл нийтлэлийн контент-анализ.УБ.,2008.18 дахь тал

[24] МУИС, МУБИС, ШУТИС, ШУА-ийн Философийн хүрээлэн. МУИС-ийн философийн салбар төгсөгчдийн холбоо. Хэрэглээний ёс зүйн асуудлууд: эрдэм шинжилгээний бага хурлын илтгэлийн эмхтгэл. УБ.,2017.118 дахь тал

[25] Төрийн албаны зөвлөл. Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн мэдээ.УБ., 2017

[26] Улсын Их Хурлын Тамгын газрын судалгаа, шинжилгээний хэлтэс. Төрийн албаны эрх зүйн зарим асуудлаарх бусад орны туршлага. харьцуулсан судалгаа. УБ.,2014.15 дахь тал

[27] 7 http://www.ethikrat.org/about-us/ethics-council-act

[28] Р.Вандангомбо. Төрийн албаны ёс зүй. УБ.,2007.59 дэх тал

[29]  Donald C. Menzel.2010.Ethics moments in Government; Cases and Controversies.CRC Press.p 5-7

[30] Г.Мягмар. Төрийн албанд ёс зүйн хариуцлагыг нэмэгдүүлэх арга замууд.УБ.,2016.156 дахь тал