Бүтээлийн нэр
Монгол дахь шашны эрх зүйн зохицуулалтын зарим асуудал
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Үндсэн хуулийн эрх зүй, Бусад
Бүтээлийн товч
Энэхүү өгүүллээр шашны олон улсын эрх зүйн зохицуулалт, монгол дахь шашин шүтлэгийн байдал, сүм, хийд, шашны байгууллагын үйл ажиллагаа хууль тогтоомжоор хэрхэн зохицуулагдсаныг судалж, түүний эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгохыг зорилоо.
Аливаа улс үндэстний тусгаар тогтнолд тухайн орны бүрэн эрхт байдал, эрх чөлөө, эдийн засаг, улс төр, газар нутаг, үндэсний аюулгүй байдал, соёл, уламжлал, шашин шүтлэг, ёс заншлын дархлаа маш чухал.
Тухайн сэдвийн судлагдсан байдлыг авч үзэхэд XIII зууны эхээс хойшх мөрдөж байсан олон янзын хууль, зарлигийн холбогдох тодорхой заалтуудаар шашин шүтлэгийг зохицуулж байсан талаар монголын түүхээр гарсан хоёр удаагийн олон боть хамтын бүтээл , түүнчлэн зарим эрдэмтнээс монголын төр, эрх зүйн түүх , монголын нийгэм улс төрийн ба философи сэтгэлгээний түүх , монголын нийгмийн түүхэн хөгжил, өөрчлөлт шинэчлэлтийн асуудлаар , нэрт түүхч эрдэмтдийн нэг сэдэвт бүтээл , хамтын бүтээл , ном бүтээл , 2010 онд нийт 16 ботиор нийтлэгдэж гарсан “Монголын хууль тогтоомжийн түүхэн эмхтгэл” , судлаач эрдэмтний өгүүлэл , илтгэл зэрэг бүтээлд төрөөс шашны талаар явуулсан бодлогыг судлахдаа түүний хууль эрх зүйн зохицуулалтын талыг авч үзсэн байна. Эдгээр ишлэсэн бүтээлээс үзвэл Монголын шашин шүтлэгийн эрх зүйн зохицуулалтын асуудал нь холбогдох ном зохиолд харилцан адилгүй, ихэнхдээ дам хөндөгдсөн байна. Профессор А.Жамбалын тодорхойлсноор шашны эрх зүйн зохицуулалтын асуудал манай оронд өнөө хүртэл судлагдаагүй, нэг ёсондоо түүхч, шашин судлагч, хуульч эрдэмтдийн дунд эзэнгүйдэж иржээ гэж үзсэн байна .
Шашны эрх зүйн зохицуулалт бол тухайн орны төр засгаас улс оронд нь оршин буй шашин шүтлэг, сүм хийд, лам нарын үйл ажиллагаа, мөн шүтлэгтнүүдийн сүсэг бишрэлийн талаар баримтлан явуулж буй бодлого, зорилт нь төрийн хууль тогтоомжийн хэлбэрээр албан ёсны болж, эрх зүйн хэм хэмжээ тогтоож зохицуулах явдал юм. Шашны эрх зүйн зохицуулалт нь нэг талаас төрийн зохицуулалтын үйл ажиллагааг тусгасан нэг талтай биш, нөгөө талаас тухайн шашны нийгэмд эзэлсэн байр суурь, уламжлал, хүч нөлөө, сүсэгтнүүдийн шашин мөргөлийн эрх ашиг, санаа зорилгыг ч тодорхой хэмжээгээр тусгасан хоёр талтай .
Шашны эрх зүйн зохицуулалтын хамгийн үр нөлөөтэй болон дэлхийн олон оронд түгээн дэлгэрсэн, зүй зохистой практик бол шашин, сүм хийдийн хэргийг төрөөс тусгаарлаж, үйл ажиллагаанд нь тодорхой хэм хэмжээ тогтоосон, шашны эрх чөлөө болон иргэдийн шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөг хуульчилан хангасан явдал мөн.
Түлхүүр үг
ардчилал, шашин шүтэхгүй байх эрх чөлөө, хууль эрх зүйн хэм хэмжээ, улс төр, шашин шүтлэг
Бичигдсэн огноо
2018-12-30
Хуудсын тоо
10
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2023-02-09
Товч мэдээлэл үзсэн
2785
Бүрэн эхээр нь үзсэн
53
Эшлэлийн тоо
25
Санал болгож буй эшлэлийн загвар
М.Долгорсүрэн “Монгол дахь шашны эрх зүйн зохицуулалтын зарим асуудал” (2018), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1497
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Эшлэлүүд

[1] БНМАУ-ын түүх. Гурван боть. Тэргүүн боть. Нэн эртнээс XVII зуун. Уб.,УХХЭХ, 1966, 298-300, 453-454 дэх тал

[2] Э.Авирмэд, Д.Дашцэдэн, Г.Совд, Монгол хууль /уламжлал, шинэчлэл. Монголын төр эрх зүйн түүхэн сэдэв/ Уб.,1977, 27, 35, 38-39, 41, 43-45, 48, 56, 60, 63, 75, 85 дахь тал

[3] Ч.Жүгдэр. Монголд феодализм тогтох үеийн нийгэм, улс төр, гүн ухааны сэтгэлгээ /эртнээс XIV зуун хүртэл/. Хоёр дахь хэвлэл. Уб., 2002, 145, 149, 157, 163, 226-229, 231-232 дахь тал

[4] Д.Дашпүрэв. Монголын нийгмийн өөрчлөлт шинэчлэлтийн үе шатууд.Уб., 2005, 87-88, 90-94 дэх тал

[5] С.Пүрэвжав, Д.Дашжамц, БНМАУ-ын сүм хийд лам нарын асуудлыг шийдвэрлэсэн нь. Уб.,1965

[6] ШУА-ийн ФСЭЗХ. Төр, сүм хийдийн харилцаа: орчин үе. Уб., 1998

МУИС-ийн НШУС, Шашин судлалын тэнхим, НҮБ-ын МХЭХҮХБ төсөл. Шашин шүтэх,эс шүтэх эрх, эрх чөлөө. Уб.,2004

[7] С.Цэдэндамба. Монгол улс дахь шашины нөхцөл байдал. /XX-XXI зууны зааг үе/. Уб., 2003

[8] Ж.Амарсанаа. Монголын хууль тогтоомжийн түүхэн эмхтгэл, Арван зургаан боть. /1206-2010/. Уб., 2010

[9] Ж.Алтайбаатар. Монгол дахь шашин шүтлэгийн өнөөгийн байдал. Уб.,2012

А.Жамбал. Шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөний зарим асуудал.Уб.,2010

[10] Ш.Сонинбаяр. Монголын төрөөс шашны талаар явуулсан бодлого, баримт судалгаа. Уб., 2008

Н.Дуламсүрэн. Улаанбаатарчуудын шашин шүтлэгийн байдал. Уб.,2012

[11] А.Жамбал. Монгол улс  дахь шашин шүтлэгийн эрх зүйн зохицуулалт /1206-1936 он/.Уб.,2012, 11 дэх тал

[12] А.Жамбал. Монгол улс  дахь шашин шүтлэгийн эрх зүйн зохицуулалт /1206-1936 он/.Уб.,2012, 8 дахь тал

[13] МУИС-ийн НШУС, Шашин судлалын тэнхим, НҮБ-ын МХЭХЭХБ төсөл. Шашин шүтэх, эс шүтэх эрх, эрх чөлөө. Уб.,2004, 26 дахь тал

[14] А.Жамбал. Монгол улс  дахь шашин шүтлэгийн эрх зүйн зохицуулалт /1206-1936 он/.Уб.,2012, 105 дахь тал

[15] www.mn-nhrc.org. 2013.07.25

[16] www.humanrights.mn. 2013.07.25

[17] www.legalinfo.mn. 2013.07.29

[18]  С.Цэдэндамба. Монгол улс дахь шашины нөхцөл байдал /XX-XXI  зууны зааг үе/. Уб.,2003,136 дахь тал

[19] Н.Дуламсүрэн. Улаанбаатарчуудын шашин шүтлэгийн байдал.Эрдэм шинжилгээний өгүүлэл. ШУА-ийн ФСЭЗХ. Хотын социологи: онол, арга зүй.Уб., 2012,149 дэх тал

[20] Мөн тэнд.150 дахь тал

[21] Мөн тэнд. 355 дахь тал

[22] ШУА-ийн ФСЭЗХ. Монгол Улс дахь иргэний нийгмийн төлөвшил./социологийн судалгааны тайлан/. Уб., 2013, 16 дахь тал

[23] Монгол улсын Үндэсний статистикийн хороо. Монгол улсын статистикийн эмхэтгэл 2012. Уб., 2013, 353 дахь тал

[24] Ж.Алтайбаатар. Монгол дахь шашин шүтлэгийн өнөөгийн байдал. Эрдэм шинжилгээний өгүүлэл. ШУА-ийн ФСЭЗХ. Философи, эрх зүйн судлал. XXVII боть.Уб., 2012,138 дахь тал

[25] Н.Дуламсүрэн. Улаанбаатарчуудын шашин шүтлэгийн байдал.Эрдэм шинжилгээний өгүүлэл. ШУА-ийн ФСЭЗХ. Хотын социологи: онол, арга зүй.Уб.,152 дахь тал