Бүтээлийн нэр
Нутгийн удирдлагын эрх зүйн орчин
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Нутгийн удирдлага
Бүтээлийн товч
Энэхүү эрдэм шинжилгээний өгүүллээр нутгийн удирдлагын хууль эрх зүйн хүрээ, Засаг дарга болон Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эрх хэмжээ, төрийн удирдлага болон нутгийн өөрийн удирдлагын эрх мэдлийн хуваарилалт болон чиг үүргийн эрх зүйн зохицуулалт, нутгийн удирдлагад улс төрийн оролцооны эрх зүйн зохицуулалт, нутгийн өөрөө удирдах ёсны баталгааны эрх зүйн зохицуулалт, орон нутгийн төвшинд эрх мэдэл тусгаарлах асуудлын эрх зүйн зохицуулалт, нутгийн өөрөө удирдах ёс, иргэдийн улс төрийн оролцооны эрх зүйн зохицуулалтыг судалж, түүний эрх зүйн орчиныг боловсронгуй болгох талаар санал дэвшүүлэхийг зорьсон болно.
Манай улс ардчилал, зах зээлийн харилцаанд шилжиж 1992 онд Үндсэн хууль батлагдсанаар нутгийн удирдлагын тогтолцоог өөрчлөн байгуулах эрх зүйн орчин бүрдсэн юм. Нутгийн өөрөө удирдах байгууллагын талаарх Үндсэн хуулийн үзэл баримтлал нь манай улсын төвлөрсөн удирдлагаас ангижрах гол нөхцөлийг бүрдүүлж өгснөөр орон нутгийн удирдлагын тогтолцоо шинэчлэгдэж ардчилсан нийгэмд иргэн бүр өөрийн амьдарч буй орон нутгийнхаа асуудлыг шийдвэрлэхэд шууд оролцох, төлөөллийн байгууллагаараа дамжуулан төрийн эрх барих, шийдвэр гаргах түвшинд шударга, эрх тэгш, чөлөөтэй оролцох эрх зүйн орчныг бүрдүүлсэн . Монгол Улсын 1992 оны Үндсэн хуулиар нутгийн өөрөө удирдах байгууллага болох Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг Үндсэн хуулийн байгууллага болгон баталгаажуулж, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар бүрэн эрхийг нь тусгайлан баталсан. Харин орон нутгийн төсвийн орлогын төрөл ангиллыг нэмэгдүүлэх, нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн амьдралын тулгамдсан асуудлыг шийдвэрлэж, орон нутгийг хөгжүүлэхэд нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх зүйн орчин туйлын хангалтгүй байна. Нутгийн өөрөө удирдах байгууллагыг хөгжүүлэхэд анхаарах бас нэг чухал асуудал бол иргэдийг нийгмийн амьдралд идэвхтэй оролцуулахад сургах, чиглүүлэх явдал байна.
Иргэд өөрсдийг нь төлөөлөн төрийг удирдах эрхийг хэрэгжүүлж буй субьектүүдийг нийтийн эрх ашиг, сонирхлыг илэрхийлэн хамгаалж чадахгүй байна хэмээн тодорхой хувийн санал гарсан тохиолдолд эргүүлэн татдаг эрхийг олгох эрх зүйн зохицуулалт шаардлагатай байна.
Орон нутгийн түвшинд хурлаар хэлэлцэх асуудалд санал оруулах эрхүүд хуульчлагдсан байгаа нь сайшаалтай ч иргэдийн хууль, шийдвэрийн төсөл санаачлах эрх нь шууд хэрэгжихэд төвөгтэй, ямар тохиолдолд буцаах, ямар тохиолдолд заавал хүлээн авах, хугацаа зэрэг нь тодорхойгүй зэрэг бэрхшээлүүд байна . Баг хорооны иргэдийн нийтийн хурлын эрх хэмжээг хэтэрхий хязгаарласан нь иргэдийн оролцох идэвх сонирхлыг бууруулахад хүргэж, иргэд өөрсдийн сонгосон төлөөлөгчидтэй хариуцлага тооцох механизм орон нутгаас бусад түвшинд хуульчлагдаагүй зэрэг дутагдал байсаар байна.
Нутгийн өөрөө удирдах байгууллагын бие даасан байдлын бодит нөхцлийг сайжруулах, төвлөрлийг сааруулах чиглэлээр өмч, төсөв, татварын тогтолцоонд зохих шинэтгэл хийх цогц арга хэмжээ авах шаардлага нэгэнт бий болжээ. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын төсвийн байгууламж, түүний нэг хэсэг болох орон нутгийн төсвийн байгууламж, түүнд хамаарах орлого, зарлагын эх үүсвэр, түүний хуваарлилт, захиран зарцуулалт, үр нөлөөг судалж санхүүгийн хүчтэй төвлөрлийг задлах хэрэгтэй юм. Ингэж чадвал “орон нутаг… эдийн засаг, нийгмийн цогцолбор байх”…Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцнэ.
Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх зүйн орчин нь “Аймаг, нийслэл, сум, дүүрэг нь хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг өөрийн удирдлага бүхий засаг захиргаа, нутаг дэвсгэр, эдийн засаг, нийгмийн цогцолбор мөн” гэсэн Үндсэн хуулийн заалтын утга агуулгыг бүрэн хангасан байх ёстой ч өнөөгийн байр сууринаас харахад тэр түвшинд хүрсэн хууль эрх зүйн орчин хараахан бүрдээгүй байна. Хууль эрх зүйн орчин бүрдээгүй нь өнөөгийн дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлага, Үндсэн Хуулийн үзэл баримтлал түүний хүрээнд бүрэлдэн бий болсон эрх зүйн орчин, хурлын байгууллагын практик үйл ажиллагааны төлөвшилтийн явцыг цогц байдлаар авч үзэхэд түүний эрх зүйн орчныг боловсронгуй болгох нь өнгөрсөн хугацаанаас харагдаж байна. Эрх зүйн орчин бүрдүүлэхэд төрийн болон орон нутгийн түвшинд өөрийн үйл ажиллагаагаа хангах эрх зүйн зохицуулалтын асуудал нэн чухал байгааг харгалзан үзэх шаардлагатай байна.
Түлхүүр үг
Нутгийн өөрөө удирдах ёс, иргэдийн төлөөлөгчдийн хурал, засаг дарга, эрх зүйн зохицуулалт, эрх зүйн орчин
Бичигдсэн огноо
2018-06-29
Хуудсын тоо
24
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2023-02-10
Товч мэдээлэл үзсэн
2032
Бүрэн эхээр нь үзсэн
54
Эшлэлийн тоо
30
Санал болгож буй эшлэлийн загвар
М.Долгорсүрэн “Нутгийн удирдлагын эрх зүйн орчин” (2018), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1499
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Эшлэлүүд

[1] www.khural.mn.2016.11.11

[2] Ардчиллыг Хамгаалах Иргэний Нийгмийн төлөөх Дэлхийн Хөдөлгөөн, Улс төрийн Боловсролын Академи. Иргэдийн оролцооны эрх зүйн орчин ба үнэлгээ. судалгааны тайлан.УБ.,2013.16 дах тал

[3] Ширэндэв. Монгол Улсын нутгийн өөрөө удирдах ёс, түүний эрх зүйн зохицуулалтын үндсэн асуудал. УБ.,2013.12 дах тал

[4] www.khural.mn.2016.11.11

[5] Монгол Улсын Үндсэн хууль.УБ.,1992

[6] Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль.УБ.,2006

[7] Монгол Улсын Үндсэн хууль.УБ.,1992

[8] Council of Europe. European charter of local self-government. Strasbourg.15.X.1985

[9] www.khural.mn.2016.11.11

[10] www.khural.mn.2016.11.11

[11] Б.Чимид.Үндсэн хуулийн үзэл баримтлал. Нутгийн удирдлага. Гуравдугаар дэвтэр.УБ.,2004.41 дэх тал

[12] Монгол Улсын Үндсэн хууль.УБ.,1992

[13] Нээлттэй нийгэм хүрээлэн. Нутгийн удирдлагын өнөөгийн төлөв байдал.судалгааны тайлан. УБ.,2003.13 дах тал

[14] Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль.УБ.,2006

[15] Нээлттэй нийгэм хүрээлэн. Нутгийн удирдлагын өнөөгийн төлөв байдал.судалгааны тайлан. УБ.,2003.17 дах тал

[16] Нээлттэй нийгэм хүрээлэн. Нутгийн удирдлагын өнөөгийн төлөв байдал.судалгааны тайлан. УБ.,2003.19 дэх тал

[17] Швед-Монголын Засгийн газрын хамтарсан “Монгол улсад нутгийн өөрийн удирдлагын чадавхийг дээшлүүлэх нь” төслийн хүрээнд хийгдсэн “Орон нутгийн улс төрийн ёс зүйн асуудал “ сэдэвт судалгааны тайлан.УБ.,2004

[18]Нээлттэй нийгэм хүрээлэн. Нутгийн удирдлагын өнөөгийн төлөв байдал.судалгааны тайлан. УБ.,2003.21 дэх тал

[19] ШУА-ийн Философийн хүрээлэн. “Захиргааны төвлөрлийг сааруулж, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн эрх хэмжээг тодорхойлох асуудалд” эрдэм шинжилгээний хурлын илтгэлийн эмхэтгэл.УБ.,2015.39 дэх тал

[20] ШУА-ийн Философийн хүрээлэн. “Захиргааны төвлөрлийг сааруулж, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн эрх хэмжээг тодорхойлох асуудалд” эрдэм шинжилгээний хурлын илтгэлийн эмхэтгэл.УБ.,2015.99 дэх тал

[21] ШУА-ийн Философийн хүрээлэн. “Захиргааны төвлөрлийг сааруулж, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн эрх хэмжээг тодорхойлох асуудалд” эрдэм шинжилгээний хурлын илтгэлийн эмхэтгэл.УБ.,2015.104 дэх тал

[22] ШУА-ийн Философийн хүрээлэн. “Захиргааны төвлөрлийг сааруулж, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн эрх хэмжээг тодорхойлох асуудалд” эрдэм шинжилгээний хурлын илтгэлийн эмхэтгэл.УБ.,2015.89 дэх тал

[23] ШУА-ийн Философийн хүрээлэн. “Захиргааны төвлөрлийг сааруулж, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн эрх хэмжээг тодорхойлох асуудалд” эрдэм шинжилгээний хурлын илтгэлийн эмхэтгэл.УБ.,2015.103 дэх тал

[24] ШУА-ийн Философийн хүрээлэн. “Захиргааны төвлөрлийг сааруулж, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн эрх хэмжээг тодорхойлох асуудалд” эрдэм шинжилгээний хурлын илтгэлийн эмхэтгэл.УБ.,2015.34 дэх тал

[25] Б.Чимид. Үндсэн хуулийн мэдлэг.УБ.,2008.354 дэх тал

[26] Д.Лүндээжанцан.Эрх мэдэл ба ардчилал.УБ.,2015.56 дах тал

[27] ШУА-ийн Философийн хүрээлэн. “Захиргааны төвлөрлийг сааруулж, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн эрх хэмжээг тодорхойлох асуудалд” эрдэм шинжилгээний хурлын илтгэлийн эмхэтгэл.УБ.,2015.95 дах тал

[28] ШУА-ийн Философийн хүрээлэн. “Захиргааны төвлөрлийг сааруулж, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн эрх хэмжээг тодорхойлох асуудалд” эрдэм шинжилгээний хурлын илтгэлийн эмхэтгэл.УБ.,2015.97 дэх тал

[29]Б.Чимид. Үндсэн хуулийн мэдлэг. УБ.2008.37 дах тал

[30] Ардчиллыг Хамгаалах Иргэний Нийгмийн төлөөх Дэлхийн Хөдөлгөөн, Улс төрийн Боловсролын Академи. Иргэдийн оролцооны эрх зүйн орчин ба үнэлгээ. судалгааны тайлан.УБ.,2013.16 дах тал