Дүүрэг бол засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бие даасан дунд буюу тулгуур нэгж юм. Үндсэн хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар дүүрэг нь өөрийн удирдлага бүхий засаг захиргаа, нутаг дэвсгэр, эдийн засаг, нийгмийн цогцолбор бөгөөд тусгай статус бүхий хот байдаг. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 18-т “улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, түр буюу байнга оршин суух газраа сонгох, гадаадад явах, оршин суух, эх орондоо буцаж ирэх эрхтэй” гэж Монгол улсын иргэн үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдлэхийг тодорхойлж өгсөн бөгөөд Монгол улсын иргэд оршин суух газраа чөлөөтэй сонгож, Улаанбаатар хотод хүн амын төвлөрөл үүсээд байна. Хүн амын төвлөрөл бол тодорхой орон зай ба хүмүүс хоорондын харьцаа буюу нягтаршил юм. Өгөгдсөн газар нутагт хүн амын тоо хэмжээ ихсээд л байвал тэр хэсэгт төвлөрөл бий болдог.
Улаанбаатар хотыг чиглэсэн хүн амын шилжих хөдөлгөөн ойрын жилүүдэд төдийлэн буурахгүй байх хандлага ажиглагдаж байна. Иймд хүн амын механик өсөлтийг сааруулах зорилгоор нийслэлийн алслагдсан дүүргүүд, дагуул хотууд болон манай улсын бусад бүсүүдийн тулгуур төв хотуудын хөгжлийг эрчимжүүлж, бүсийн хүн амын өнөөгийн зохисгүй бөөгнөрөл, сөрөг үр дагавар бүхий шилжих хөдөлгөөнийг сааруулах шаардлагатай байна. Нэг дүүрэгт ногдох нийт хүн амын эзлэх хувиар дүүргийн хүн амын төвлөрлийн зохистой харьцаа алдагдаад байна. Энэ нь нийслэлийн хүн амын болон эдийн засгийн өсөлтийг дагаад дэд бүтцийн ачаалалыг нэмэгдүүлж, замын хөдөлгөөний түгжрэл, байгаль орчины бохирдол зэрэг олон сөрөг үр дагавар үүсгэж байна. Эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд бүсүүдэд болон нийслэлийн дагуул хотуудыг нийслэлтэй өрсөлдөх чадвар бүхий татах хүчин зүйлстэй болгож хөгжүүлэх шаардлагатай байна.
Дүүрэг оршин хөгжих таван үндсийн нэг нь дүүргийн нийгэмшлийн хөгжлийн суурь үндэс болсон хүн амын тархалт, төвлөрөл, байршлыг судлан үзэхэд Нийслэлийн дүүргийн хүн ам жилээс жилд нэмэгдэж, дүүргийн хүн амын тоо харилцан адилгүй бөгөөд нийслэлийн төвийн 6 дүүрэгт хүн амын төвлөрлөөр Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар дүүргүүд тэргүүлж байна.
Дүүргийн хүн амын төвлөрлийн өнөөгийн байдал манай улсын хүн амын дийлэнх буюу 64.2 хувь нь нийслэлд /агломераци буюу том хот дагасан/ суурьшиж байна.
Хүн амын тоо ихтэй байгаа том дүүргийн ангилалд орж байгаа Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүдийг олон төвт, дэд төвтэй хот, дүүрэг болгон тэлж хөгжүүлэх шаардлагатай байна. Эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарилалтыг шинэчилж, нийслэл болон түүний дагуул хот, дүүргийг шинээр байгуулж хөгжүүлэх бололцоотой юм.
Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарилалтыг шинэчлэл, хот суурины хөгжлийг оновчтой хуваарилах асуудлыг шийдвэрлэх асуудлын гол үндэс нь хүн амын зөв зохистой төвлөрлийн бодлого юм.
Одоогийн мөрдөгдөж буй засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарилалт өнөөгийн нийгэм, эдийн засгийн шаардлагад нийцэхгүй байгааг анхаарч, өөрчлөн орчин үеийн нөхцөлд тохирсон засаг захиргаа нутаг дэвсгэрийн хуваарилалтыг бий болгох, нийслэлийн хүн амын зөв зохистой төвлөрлийн эрх зүйн зохицуулалт нэн шаардлагатай байна. Засаг захиргааны нэгж болох дүүргийн статусыг тодорхойлсон түүний чиг үүрэг, бүрэн эрх, хариуцлага, дүүргийн хүн амын зөв зохистой төвлөрлийг зохицуулсан засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дүүргийн тухай хуулийг боловсруулж батлаж хэрэгжүүлэх хэрэгтэй байна.
Нийслэлийн дүүргийн хүн амын төвлөрлийн зохистой тогтолцоо алдагдсан байна. Нийт хүн амын нэг хотод ноогдох хувиар дэлхийд тэргүүлж байна. Агаарын бохирдолтой Улаанбаатар хотод нийт улсын хүн амын 64.2 хувь нь төвлөрөн амьдарч байгаа нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байна. Иймд хүн амын төвлөрлийн зохистой бодлогыг нэн даруй боловсруулж, хэрэгжүүлэх шаардлагатай байна. Иймд Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл боловсруулах, том хотуудын төвлөрлийг сааруулахын тулд бага, дунд хотуудын хөгжлийг дэмжих, шинэ суурьшлын төвүүд байгуулахад чиглэсэн бодлого төлөвлөгөө гарган хэрэгжүүлэх хэрэгтэй.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
[1] Ч.Энхбаатар. Үндсэн хуулийн мэдлэг. УБ.,2007. 92 дахь тал
[2] Монгол Улсын Үндсэн хууль.УБ.,1992
[3] Ч.Энхбаатар. Үндсэн хуулийн мэдлэг. УБ.,2007. 92 дахь тал
[4] Монгол улсын Үндэсний статистикийн хороо. Монгол улсын статистикийн эмхтгэл. УБ.,2013.73 дахь тал
[5] ]www.unfra.org.mn
[6] Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль.Уб.,1993
[7] Монгол улсын Үндэсний статистикийн хороо. Монгол улсын статистикийн эмхтгэл. УБ.,2013.85 дахь тал
[8] ФСЭЗХ. Хотын социологи: онол, арга зүй. УБ.,2012.108 дахь тал
[9] Мөн тэнд.,107 дахь тал
[10] Нийслэлийн статиктикийн газар, www.ubstat.mn. 2014.5.25
[11] ХАССТ, НХХЯ, НҮБХАС, “Монгол Улсын Хүн амын дотоод шилжих хөдөлгөөний чиг хандлага, үр дагавар” судалгаа, УБ.,2009
[12] Sustainable development of human settlements Achievements and challenges in housing and urban policy in latin America and the Caribbean,UN, 1998
[13] www.ubregion.ub.gov.mn. 2014.5.25
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Монгол Улсын Иргэний хуулийн тайлбарыг legaldata.mn-д байршуулна.
7 hours ago
2024 оны 11 дүгээр сарын эрэлттэй бүтээлийн чансаа
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг 2024 арга хэмжээнд хэлэлцэх хэлэлцүүлэг болон ярилцлагын сэдэв, зочид
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг болно
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Ипотекийн зээлийн амь насны даатгал
2024-12-16
-
Хөгжлийн банкны гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн шийдвэрийн тойм
2024-12-15
-
Иргэнийг гар утасны программ ашиглаж худалдаж авсан онгоцны тасалбараар нислэгийн өдөр онгоцонд суулгаагүй бол тус тасалбарыг худалдан авсан компани иргэний хохирлыг барагдуулна./Бүгд найрамдах казахстан улсын дээд шүүхийн шийдвэрийн хураангуй/
2024-12-12
-
Болдбаатарын Гүнбилэг
2024-12-19 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Батжаргалын Ариунзаяа
2024-12-14 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баярсайхан Цолмон
2024-12-13 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Ганболд Цолмонгэрэл
2024-12-12 Нийтлэлдуудаж байна ! -
Эрхэмбаярын Энхцэцэг
2024-12-12 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Батхишигийн Лхагвасүрэн
2024-12-12 Докторын диссертацидуудаж байна ! -
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо
2024-12-11 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Даваасүрэн Майцэцэг Тэмүүлэн Төмөрхуяг
2024-12-10 Нийтлэлдуудаж байна !