Монгол Улсын Үндсэн хуулийн дөрөв дүгээр бүлэг болох “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагад” хамаарах хуулийн зүйл, заалтад оруулах нэмэлт, өөрчлөлтийн тухай хуулийн төслөөс харахад “засаг захиргаа, нутаг дэвсгэрийн” гэсэн харилцан хамаарал бүхий нэгэн цул зүйлийн жам ёсны холбоог үгүйсгэж зөвхөн “засаг захиргааны” гэж өөрчлөхөөр тусгажээ. Ингэж хуулийн төслийн энэ хүрээнд төр улсын чухал суурь бүрдэл болсон нутаг дэвсгэрийн гэсэн үгийг үндэслэлгүй хассан байх нь “нутаг дэвсгэр” гэсэн нэр томьёоны утга агуулгыг будлиантуулахад хүргэжээ. Энэ тухай зарим зүйлийг тодруулан үзье. Нутаг дэвсгэр буюу газар нутаг нь аливаа улсын төр улсын тусгаар оршнон тогтнох оршихуйн тулгуур үндэс гэдэг нь тодорхой зүйл билээ.
1992 оноос хойш хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Үндсэн хуульд зааснаар Монгол Улсын төр нутаг дэвсгэрээ хоёр баганын /аймаг, нийслэлийн/ гурван дэвийн /1, 2, 3/ зургаан нэгжээр /аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хороо/ шатлан хувааж тохижуулжээ. Засаг захиргааны нэгж гэвэл нийтийн захиргааны аль нэг байгууллагыг хэлдэг. Нутаг дэвсгэр гэвэл нэгжийнх биш, улсынх байж болно. Иймд нэгэн үзэгдлийн хоёр гол шинжийг хамруулан нэгэн бүхэл болгож буйд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж гэдэг нэр томьёоны үүрэг оршино. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж гэдэг нь аливаа нэгдмэл улс нь хүн амаа нутаг дэвсгэрээр хуваарилан харьяалж, өөр өөрийн удирдлагатай болгон түүгээр дамжуулан засаглан зохицуулж, үйлчлэх зохион байгуулалтын хэлбэр, тэр улсын бүтцийн нэгэн хэсэг юм. Аймгийн нутаг дэвсгэрийг засаг захиргааны талаар хуваасныг сум, тэдгээрийн ИТХ, түүний тэргүүлэгчид, Засаг даргыг нь тэр нутгийн засаг захиргаа, түүний орших газрыг “сумын төв” гэж ерөнхийд нь тодорхойлж Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн гэж хамтатгахын учир энэ юм . Төрийн байгууламжийн хүрээнд аймаг, сум, нийслэл, дүүрэг бол өөрийгөө авч явах тал бүрийн чадавхтай бие даасан субьект байна.
Олон улсын жишгээс харахад сүүлийн 20 жилд хөгжингүй орнуудад хэрэгжсэн шинэтгэл нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг томсгох хандлагтай байдаг нь харагдаж байна. Гадаадын зарим орны туршлагаас харахад жижиг нэгжүүдийг бие даасан коммун болохоосоо өмнө тэдгээрийг нэгтгэн хэмжээг нь томсгож эдийн засгийн баазыг нь өргөтгөх замаар энэ асуудлыг амжилттай шийдсэн байна. Коммунуудыг нэгтгэсний хамгийн гол ач холбогдол нь бие даан өөрийн нийгэм, эдийн засгийн асуудлаа шийдэж чаддаг бүтэц бий болгоход оршиж байна. Олон улсын жишигт нийцүүлэн Монгол Улсын Үндсэн хуулийн 4 дүгээр бүлэг болох Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагад хамаарах зүйл, заалтад оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгах шаардлагатай байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн 4 дүгээр бүлэг болох Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагад хамаарах зүйл, заалтад оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг орон нутгийн иргэд болон олон нийтийн оролцоонд тулгуурлан шинжлэх ухааны судалгаа үндэслэлтэй дахин боловсруулах шаардлагатай байна. Нутгийн өөрөө удирдах байгууллага болон төрийн удирдлагын хяналт тэнцлийг бодитой үр нөлөөтэй болгох, нутгийн өөрөө удирдах ёс болон түүний хүрээн дэх төлөөллийн ардчиллыг төгөлдөржүүлэх, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарилалт дунд буюу тулгуур нэгж дүүргийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж хэвээр үлдээх, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж гэсэн нэр томьёог Үндсэн хуульд хуучнаар нь үлдээх, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарийг зөв зохистой оновчтой шинэчилэх хэрэгтэй байна.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
[1] Б.Чимид. Сумын судалгаа: онол, арга зүйн асуудал.УБ., 2004. 48 дахь тал
[2] Б.Чимид. Багийн өнгөрсөн одоо ирээдүй.УБ., 2022. 135 дахь тал
[3] Б.Чимид. Сумын судалгаа: онол, арга зүйн асуудал. УБ., 2004. 48 дахь тал
[4] Б.Чимид. Үндсэн хуулийн мэдлэг. УБ., 2008. 351 дэх тал
[5] Б.Чимид. Үндсэн хуулийн үзэл баримтлал: нутгийн удирдлага. Гуравдугаар дэвтэр.УБ., 2004. 50 дахь тал
[6] Монгол Улсын Үндсэн хууль.УБ.,1992
[7] Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл.УБ.,2015
[8] Су.Батболд, Одоогийн сумдын тоог 10 орчмоор цөөлөх боломжтой. Ярилцлага. http:/www.cmox.org/forum/ viewtopic.php?t=1569. 2015.11.25
[9] Б.Чимид. Багийн өнгөрсөн одоо ирээдүй. УБ., 2002. 44 дэх тал
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Монгол Улсын Иргэний хуулийн тайлбарыг legaldata.mn-д байршуулна.
7 hours ago
2024 оны 11 дүгээр сарын эрэлттэй бүтээлийн чансаа
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг 2024 арга хэмжээнд хэлэлцэх хэлэлцүүлэг болон ярилцлагын сэдэв, зочид
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг болно
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Ипотекийн зээлийн амь насны даатгал
2024-12-16
-
Хөгжлийн банкны гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн шийдвэрийн тойм
2024-12-15
-
Иргэнийг гар утасны программ ашиглаж худалдаж авсан онгоцны тасалбараар нислэгийн өдөр онгоцонд суулгаагүй бол тус тасалбарыг худалдан авсан компани иргэний хохирлыг барагдуулна./Бүгд найрамдах казахстан улсын дээд шүүхийн шийдвэрийн хураангуй/
2024-12-12
-
Болдбаатарын Гүнбилэг
2024-12-19 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Батжаргалын Ариунзаяа
2024-12-14 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баярсайхан Цолмон
2024-12-13 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Ганболд Цолмонгэрэл
2024-12-12 Нийтлэлдуудаж байна ! -
Эрхэмбаярын Энхцэцэг
2024-12-12 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Батхишигийн Лхагвасүрэн
2024-12-12 Докторын диссертацидуудаж байна ! -
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо
2024-12-11 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Даваасүрэн Майцэцэг Тэмүүлэн Төмөрхуяг
2024-12-10 Нийтлэлдуудаж байна !