Монгол Улсын Үндсэн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт болон Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт “Аймаг, нийслэл, сум, дүүрэг бол хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, өөрийн удирдлага бүхий засаг захиргаа, нутаг дэвсгэр, эдийн засаг, нийгмийн цогцолбор мөн” гэж хуульчилан бататгасан нь өөрийн харъяалах нутаг дэвсгэртэй, иргэддээ нийгмийн үйлчилгээг хүргэх эдийн засгийн нөөц чадвартай, Засгийн газрыг орон нутагт төлөөлөх агуулгатай эрх зүйн зохицуулалт юм.
Засаг захиргаа, нутаг дэвсгэрийг хуваарилах дараах хандлага /Smith.B.C.,1985/, аргачлалыг олон улсууд хөгжлийн төвшин, нийгэм соёл /Салватор Шиаво-Кампо, Пачампет Сундарам, орч Ц.Даваадулам 2011/, эрх зүйн онцлогтой уялдуулан хэрэгжүүлж байна.
Олон улсын чиг хандлагатай харьцуулж үзвэл Монгол Улсад байгаль-техник, хүн ам-нийгэм, эдийн засаг-үр ашгийн хандлагыг манай эрдэмтэд онцолсон бөгөөд чиг үүрэг, удирдлагын хандлагыг өмнөх 4 хандлагад агуулсан байдлаар тайлбарласан байна.
Газар нутгийн одоогийн хуваарийн эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэхийн тулд бизнесийг нэг нутаг орноос нөгөө рүү шилжүүлэх, эсвэл болиулах зорилгоор зориудын татаас, татвар бий болгох арга хэмжээ авч болно. Бүсийн хөгжлийн ийм стратеги амжилттай хэрэгжсэн тохиолдолд бүсүүдийн байгалийн баялгийн хуваарилалт, амьдралын түвшин илүү тэнцвэртэй болох үр дүнд хүрч болох юм. Харамсалтай нь энэ хандлага ерөнхийдөө үр дүнгүй болж, их хэмжээний хөрөнгийг үргүй зарсны зэрэгцээ авлигын томоохон боломжийг нээсэн байна. Энэ хандлагыг орхигдуулах биш, харин сайн хяналтын дор хэрэгжүүлэх шаардлагатай юм.
Газар зүйн төвлөрлийг сааруулах үндсэн арга зам нь чиг үүрэгт нийцүүлэн харьяалах нутаг дэвсгэрийг тодорхойлох явдал билээ. Гэхдээ зарим тохиолдолд үндэсний эдийн засгийн зорилттой уялдуулах нь бий. Хөгжингүй орнууд орон зайн хил заагийг эдийн засгийн хөгжилтэй уялдуулан өөрчилдөг урт хугацааны туршлагатай бол колони байсан хөгжиж буй орнууд хуучин колоничлогчдын эдийн засгийн ашиг сонирхолд нийцсэн хуваарьтай байдаг. Аливаа улсын эдийн засгийн үйл ажиллагаануудын болон үндэстэн ястны бүлгүүдийн хооронд хэлхээ холбоо тогтооход олон бэрхшээл тулгардаг нь колончлолтой шууд холбоотой байж болно. Колончлолын улмаас улс орнууд дотоодын зах зээлдээ нөөц баялгаа дайчлахад тохиромжгүй улс үндэстэн байгуулахад таатай бус байдлаар хил хязгаараа тогтоосон байдаг. Ийм байдал ялангуяа Африк тивд их ажиглагддаг.
Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг тодорхойлоход гадаадын зарим орны чиг үүрэг, үр ашиг, удирдлага, хүн амын зүйн, байгаль техник, нийгмийн хандлага, аргачлалыг Монгол Улс 1924 оноос тодорхой хэмжээнд хослуулан хэрэглэсээр ирсэн байна. Үүний зэрэгцээ “нутаг дэвсгэрийн зарчим”-ыг 1994 оноос зөрчиж, сумын дунд сум, аймгийн дунд аймаг байгуулсан түүхтэй билээ.
Үндсэн хуулиар тунхагласан хүний эрх, хөгжлийн үр шимийг тэгш хүртээмжтэй хүртэх, эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах боломжийг дэмжих зэрэг нийгэм, эдийн засгийн хөгжлийн хэтийн хандлагатай уялдуулан зохион байгуулж, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарийг шинэчлэхдээ уужим нутаг дэвсгэрт суурьшсан иргэдийнхээ хэтийн өсөлт, хөгжлийг нэн тэргүүнд анхаарч авч үзэх хэрэгтэй байна.
Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулахын тулд баруун, зүүн, хангайн бүсийн төвүүд, мөн Дархан, Эрдэнэт хотод тодорхой чиг үүргийг шилжүүлэх зохион байгуулалт хийж болох юм. Газар зүйн болон хүн амын төвлөрлийг сааруулах, чиг үүргийн хандлагаар засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг байгуулахыг хослуулан тухайн нөхцөл байдалд тохирсон уян хатан хувилбар хэрэгжүүлэхэд татварын хөнгөлөлт, санхүүгийн дэмжлэг, санхүүгийн хяналтыг зэрэгцүүлэн хэрэглэх нь үр өгөөжтэй байдаг.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
[1] Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Удирдлагын Академи. Сумын судалгаа: онол, арга зүйн асуудал.УБ.,2004.48 дахь тал
[2] Ж.Амарсанаа, Г.Баясгалан, Ж.Бямбаа, Т.Мөнхжаргал, С.Нарангэрэл, Г.Совд, Г.Уранцэцэг. Хууль зүйн тайлбар толь.УБ.,2003
[3] Б.Чимид. Багийн өнгөрсөн одоо ирээдүй.УБ.,2002.23 дахь тал
[4] Оатесийн теорем: Үйлдвэрлэлийн үр өгөөж, өртгийг шингээж чадах хамгийн бага хэмжээний нутаг дэвсгэрт хяналт тогтоож чадах захиргааны нэгж төрийн үйлчилгээг үзүүлэх зохистой /2011/
[5] ОХУ нь тойрог, муж, БНУ аймаг, хот, дүүрэг: БНХАУ нь муж, аймаг, хошуу, сум, гацааны 5 түвшин.
[6] Нээлттэй нийгэм форум, ADB. Иргэддээ үйлчилж, төрт ёсны үнэт зүйлсээ хадгалах: Өрсөлдөөнт ертөнцөд төрийн захиргааг сайжруулах нь. I дэвтэр. УБ.,2011.181 дэх тал
[7] Нээлттэй нийгэм форум, ADB. Иргэддээ үйлчилж, төрт ёсны үнэт зүйлсээ хадгалах: Өрсөлдөөнт ертөнцөд төрийн захиргааг сайжруулах нь. I дэвтэр. УБ.,2011.182 дахь тал
[8] Нээлттэй нийгэм форум, ADB. Иргэддээ үйлчилж, төрт ёсны үнэт зүйлсээ хадгалах: Өрсөлдөөнт ертөнцөд төрийн захиргааг сайжруулах нь. I дэвтэр. УБ.,2011.183 дахь тал
[9] Мөн тэнд.184 дэх тал
[10] Нээлттэй нийгэм форум, ADB. Иргэддээ үйлчилж, төрт ёсны үнэт зүйлсээ хадгалах: Өрсөлдөөнт ертөнцөд төрийн захиргааг сайжруулах нь. I дэвтэр. УБ.,2011.185 дахь тал
[11] Мөн тэнд.186 дахь тал
[12] ШУА-ийн Философийн хүрээлэн. Захиргааны төвлөрлийг сааруулж, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн эрх хэмжээг тодорхойлох асуудалд. эрдэм шинжилгээний хурлын илтгэлийн эмхтгэл.УБ.,2015.78 дахь тал
[13] ШУА-ийн Философийн хүрээлэн. Захиргааны төвлөрлийг сааруулж, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн эрх хэмжээг тодорхойлох асуудалд. эрдэм шинжилгээний хурлын илтгэлийн эмхтгэл.УБ.,2015.79 дэх тал
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

2025 оны 02 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа
2 days ago

Ep45: Хүүхдийн хадгаламж ба зээлийн барьцаа
6 days ago

Ep44 | Газар эзэмших эрх дуусгавар болоход Засаг даргад газраа хүлээлгэн өгөх үүрэгтэй
1 week ago

Ep43 | ЗХХА-ыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэл ба Ковидын тусгаарлалт
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Худалдах-худалдах авах гэрээний үнийг харилцан тохиролцоогүй бол гэрээ байгуулагдаагүй гэж үзнэ
2025-02-26
-
“Хүүхдийн мөнгөнөөс бүрдсэн” хадгаламжийг зээлийн гэрээнд барьцаалсан нь хүчин төгөлдөр бус
2025-02-22
-
Шударга эзэмшигч нь эд хөрөнгийг шударгаар эзэмшиж байхдаа засан сайжруулахад зарцуулсан зардлыг эрх бүхий этгээдээс шаардах эрхтэй
2025-02-19
-
Жонил Хан Саран
2025-03-07 Бакалаврын ажилдуудаж байна ! -
Тэрбишийн Мөнх-Эрдэнэ
2025-03-05 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-03-05 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Хүүхлээ Одонтуяа Батболдын Түвшингэрэлт
2025-02-28 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Батжаргалын Ариунзаяа, Равданбямбын Оюундэлгэр
2025-02-27 Судалгааны тайландуудаж байна ! -
Батсүх Намуун
2025-02-25 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Лутсүхийн Энхсайхан
2025-02-25 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-02-24 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Judilogy
2025-02-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Чулуунбат Оюунсайхан Орсоогийн Батдорж
2025-02-18 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !