Төсвийн үйл явц бол улсын төсвийн төслийг бодит байдалд тулгуурлан боловсруулж бэлтгэх, түүндээ юуг тусгах вэ? гэх зэргээс эхлээд хаана, хэзээ, юунд хүрэх, түүнийг хүлээж авах, хэлэлцэн батлах, яаж хэрэгжүүлэх, гүйцэтгэх, цаашлаад хэн ямар хяналт тавих, үнэлэх гэх 1 мэт нарийн уялдаа холбоо, эрэмбэ дараалал бүхий үйл ажиллагаа байдаг.
Төсвийн үйл явц нь төсвийн төсөл боловсруулах, бэлтгэх үе шат, төсөв хэлэлцэн батлах үе шат, төсвийн гүйцэтгэлийг зохион байгуулах үе шат, төсвийн хяналт үнэлгээ хийх үе шатнаас бүрдэнэ.
Ил тод, нээлттэй байх нь ардчилсан төрийн мөн чанар бөгөөд төсвийн ил тод байдал гэдэг нь Засгийн газрын санхүүгийн үйл ажиллагааны талаарх дэлгэрэнгүй, үнэн зөв, шинэлэг, хэрэгцээтэй мэдээлэл олон нийтэд ил хүртээмжтэй байхыг хэлнэ. Ил тод байдал нь нэг талаас татвар төлөгчид төлсөн мөнгө нь юунд зарцуулагдаж байгааг мэдэх эрхтэй гэсэн зорилготой байдаг. Мөн төсвийн ил тод байдлыг дээшлүүлснээр хариуцлагатай байдлыг сайжруулж, авлигыг бууруулахад ихээхэн тустай. Олон улсын төсвийн ил тод байдлын дүрэмд Засгийн газрын төсвийг боловсруулах, хэрэгжүүлэх, тайлагнах үйл явц нээлттэй байдлаар явагдах ёстой, төсвийн мэдээллийн үнэн зөв байдлыг хараат бус байгууллага хянаж шалгах гэсэн стандартуудын хүрээнд хийгдсэн байдаг. Түүнээс гадна төсвийн үйл явцад иргэний нийгэм, хууль тогтоогчдын оролцох оролцоо давхар хангагдсан нөхцөлд ил тод байдал улам төгөлдөр болно гэж үздэг.
Ил тод байдал ба иргэний оролцоо нь төсвийн үйл явцад ахиц дэвшил гаргаж, нийгэм дэх сайн засаглалын тусгал болдог. Ил тод байдал ба иргэний оролцоо хоёр нь төсвийн сайн тогтолцооны бусад элементүүд дээд зэргийн үр нөлөөтэй ажиллах боломжийг бүрдүүлдэг. Оролцоотой, мэдээлэлтэй иргэд бол төсвийн тогтолцооны бас нэг хяналтын механизмыг бий болгож өгдөг.
Зарим улс орны туршлагаар иргэдэд зориулсан төсвийг боловсруулж гаргадаг байвал илүүдэхгүй гэж үзэж байна. Иргэд, олон нийт төсвийн шийдвэр гаргалтад оролцох, мэдээлэл олж авах эрхээ хэрхэн эдлэх вэ? Үүнийг “Иргэдийн төсөв” гэж энгийнээр томьёолж болох бөгөөд цахим мэдээллийн хэрэгслийг оролцуулаад иргэдэд хүргэж байгаа бүхий л боломжит хэрэгслүүд нь иргэдэд хүрэх гарын авлагын нэг хэлбэр байж болох юм. Ингэснээр олон нийт төсөв гэж юу болох түүнийг хэрхэн ангилдаг, агуулга бүтэц нь ямар байдаг болон төсөв боловсруулах, түүнийг өргөн мэдүүлэх, хэлэлцэн батлах, хэрэгжүүлэх процесс, түүний календарьчилсан хугацаа хийгээд хамгийн гол нь иргэдийн татварт төлсөн мөнгийг төр яагаад, юуны төлөө аль салбар, яам, байгууллагад хэрхэн, яаж хуваарилах зэрэг асуултад хамгийн энгийн бөгөөд, ойлгомжтой байдлаар хариулт өгөх арга замыг иргэддээ нээж өгч байгаа хэрэг юм.
Төсвийн үйл явцыг ил тод болгосноор иргэд, олон нийт төсвийн талаар мэдээлэлтэй болж, түүнд хяналт тавьж, хэлэлцүүлэг хийх, төр засагт мөнгө хэнээс орж ирж, хэнд зарцуулагдаж байгааг ойлгох боломж бүрдэх, төрийн албан хаагчийн гаргасан шийдвэрийг иргэд хянаж, хариуцлага тооцох, төсвийн тодорхой саналын давуу, сул талыг ойлгох боломж бүрдэх ач холбогдолтой.
Төсвийн үйл явцын ил тод байдал бол сайн засаглалын нэг гол хэлбэр бөгөөд төрийн жинхэнэ бодлогыг илэрхийлэгч толь бол төсөв билээ. Төсвийн үйл явцын ил тод байдлыг хангаснаар иргэд төсвийн талаар мэдээлэлтэй болж, түүний үе шат бүрт оролцож, түүнд хяналт тавьж, төр засагтай хариуцлага тооцох боломжтой болохоос гадна авлига, төсвийн үр ашиггүй зарцуулалт зэрэг сөрөг үр дагавар үүсэх нөхцлийг багасгах юм. Төсвийн үе шат бүрийн мэдээллийг бүрэн эхээр нь олон нийтэд хүртээмжтэй сурталчилан таниулж, мэдээлэл хүргэдэггүй учраас иргэд төсвийн хэлэлцүүлэгт мэдээллэлтэй оролцох боломж үндсэндээ байхгүй байгаа тул төсвийн үйл явцын ил тод байдал хангалтгүй байна.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
[1] Нарангэрэл С. Эрх зүйн толь бичиг. Уб., 2007, 439 дэх тал.
[2] Борисов А.Б. Большой экономический словарь. М.Книжный мир.: 1999, С. 141.
[3] www.forum.mn. 2013.3.15
[4] Мөн тэнд
[5] www.ulaanbaatar.mn 2013.3.15
[6] “Мянганы хөгжлийн 9 дэх зорилгыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх” төсөл. Төсвийн үйл явц дахь иргэний нийгмийн оролцоо. Уб., 2010, 79 дэх тал.
[7] www.forum.mn 2013.3.15
[8] www.forum.mn 2013.3.15
[9] Л.Отгонтуяа. Төсвийн зарлагын төлөвлөлтийг боловсронгуй болгох нь. Уб., 2009, 67 дахь тал.
[10] Нээлттэй нийгэм форум. Улсын төсвийн үйл явц /иргэдэд зориулсан хөтөч/. Уб., 2005, 42 дахь тал.
[11] www.buergerorientlerte-kommune.de/practise/anerkennung/projekte/nuertingen/
[12] www.transparentbudget.ru.com
[13] Оле Ховланд. Скандинавын орнуудын төсвийн шинэчлэл. Удирдлагын академи. –“Төрийн захиргаа” сэтгүүл. Уб., 2003, №1,2, 18-23 дахь тал.
[14] УИХ-ын ТГ судалгааны төв. Бодлогын судалгаа шинжилгээ. XI боть, Уб., 2012, 55 дахь тал.
[15] Монголын эдийн засгийн чуулган-2012. Тэмдэглэл. Уб., 2012, 30 дахь тал.
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

Монгол Улсын Иргэний хуулийн тайлбарыг legaldata.mn-д байршуулна.
6 hours ago

2024 оны 11 дүгээр сарын эрэлттэй бүтээлийн чансаа
2 weeks ago

Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг 2024 арга хэмжээнд хэлэлцэх хэлэлцүүлэг болон ярилцлагын сэдэв, зочид
2 weeks ago

Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг болно
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Ипотекийн зээлийн амь насны даатгал
2024-12-16
-
Хөгжлийн банкны гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн шийдвэрийн тойм
2024-12-15
-
Иргэнийг гар утасны программ ашиглаж худалдаж авсан онгоцны тасалбараар нислэгийн өдөр онгоцонд суулгаагүй бол тус тасалбарыг худалдан авсан компани иргэний хохирлыг барагдуулна./Бүгд найрамдах казахстан улсын дээд шүүхийн шийдвэрийн хураангуй/
2024-12-12
-
Болдбаатарын Гүнбилэг
2024-12-19 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Батжаргалын Ариунзаяа
2024-12-14 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баярсайхан Цолмон
2024-12-13 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Ганболд Цолмонгэрэл
2024-12-12 Нийтлэлдуудаж байна ! -
Эрхэмбаярын Энхцэцэг
2024-12-12 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Батхишигийн Лхагвасүрэн
2024-12-12 Докторын диссертацидуудаж байна ! -
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо
2024-12-11 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Даваасүрэн Майцэцэг Тэмүүлэн Төмөрхуяг
2024-12-10 Нийтлэлдуудаж байна !