Захиргааны эрх зүйн онолд, төрийн албаны хариуцлага хэмээх ойлголтыг ямар нэг субъектээс захиргааны эрх зүйн хэм хэмжээ зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээс нь үүдэн гарсан хохирлыг арилгах үйл ажиллагаа гэж ойлгодог.
Төрийн албаны хариуцлагад хоёр үндсэн төрөл байдгийг дурдвал, 1/ Төрийн албан хаагчийн эрх зүйг зөрчсөн гэм буруутай үйлдлээс учирсан хохирлыг арилгах, 2/ Төрийн албан хаагчийн эрх зүйн дагуух үйлдлийн улмаас учирсан хохирлыг арилгах гэсэн хоёр асуудал хамаарна.
Илтгэгчийн хувьд энэхүү эрдэм шинжилгээний илтгэлээрээ 1 дэх асуудлыг буюу Төрийн албан хаагчийн эрх зүйг зөрчсөн гэм буруутай үйлдлээс учирсан хохирлыг арилгах тухай асуудлыг хөндөнө.
Ингэхдээ 2016 онд баталсан Захиргааны ерөнхий хуулийн 100, 101 дүгээр зүйлийн зохицуулалтуудад хэрэглээний аргачлалын /хэрэгжилтийн бус/ дүн шинжилгээ хийхээс гадна төрийн албаны хариуцлагын тогтолцооны онолын түүхэн асуудлыг эрх зүйн харьцуулалтын аргад тулгуурлан тайлбарлахыг зорьсон болно.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
1. Hartmut Maurer, Allgemeines Verwaltungsrecht, 16. Auflage,C.H.Beck, München, 657 дахь тал
2. Мөн тэнд
3. Мөн тэнд
4. Hartmut Maurer, Allgemeines Verwaltungsrecht, 16. Auflage, C.H.Beck, München, 658 дахь тал
5. Иргэний хуулийн 498.2: Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана.
6. Иргэний хуулийн 498.5: Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй.
7. Hartmut Maurer, Allgemeines Verwaltungsrecht, 16. Auflage, C.H.Beck, München, 658 дахь тал
8. Richter, Schuppert, Bumke нар, Casebook Verwaltungsrecht, 3. Auflage, C.H.Beck, 304 дэх тал
9. Richter, Schuppert, Bumke нар, Casebook Verwaltungsrecht, 3. Auflage, C.H.Beck, 308 дахь тал
10. Мөн тэнд
11. Hartmut Maurer, Allgemeines Verwaltungsrecht, 16. Auflage, C.H.Beck, München, 653дахь тал
12. Ulrich Battis, Allgemeines Verwaltungsrecht, 3. Auflage, C.F.Müller, 298 дахь тал
13. https://www.bgbl.de/xaver/bgbl/start.xav?startbk=Bundesanzeiger_BGBl&jumpTo=bgbl182s1493.pdf#__bgbl__%2F%2F*%5B%40attr_id%3D%27bgbl182s1493.pdf%27%5D__1678606019573
14. Энэ тухай Hartmut Maurer, Allgemeines Verwaltungsrecht, 16. Auflage, C.H.Beck, München, 653-654дэхталаас судалж болно, Т.М.
15. Franz-Joseph Peine, Allgemeines Verwaltungsrecht, 6. Auflage, C.F.Müller, 247 дахь тал
16. Hartmut Maurer, Allgemeines Verwaltungsrecht, 16. Auflage, C.H.Beck, München, 655 дахь тал
17. Мөн тэнд
18. Мөн тэнд
19. Hartmut Maurer, Allgemeines Verwaltungsrecht, 16. Auflage, C.H.Beck, München, 670 дахь тал
20. Hartmut Maurer, Allgemeines Verwaltungsrecht, 16. Auflage, C.H.Beck, München, 671дэхтал
21. Hartmut Maurer, Allgemeines Verwaltungsrecht, 16. Auflage, C.H.Beck, München, 666 дахь тал
22. Adäquanztheorie буюу Шалтгаант холбооны хүрэлцэхүйц байдлын онол, Т.М
23. Иргэний хуулийн 498.4: Хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн, захиргааны журмаар баривчлагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг мөрдөгч, прокурор болон шүүгчийн буруутай эсэхээс үл хамааран төр хариуцан арилгана.
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Төрийн албан хаагчийн төрд учруулсан хохирлыг нэхэмжлэн гаргуулахад гэм буруугийн хэлбэрийг харгалзан үзнэ.
2025-04-17
-
Бизнесийн нэрийн маргаан (Бодь ХХК vs Бодь-Интернэшнл ХХК)
2025-04-14
-
Бие даан нэр дэвшихэд 801-ээс доошгүй гарын үсэг зуруулах нь үндсэн хууль зөрчсөн тухай 2025 оны 01 дүгээр дүгнэлтийн тойм
2025-04-10
-
DONOLOI BADAMKHAND
2025-04-19 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
DONOLOI BADAMKHAND
2025-04-17 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Энхээгийн Батбаяр Бадамдоогийн Ганболд
2025-04-17 Нэг сэдэвт бүтээлдуудаж байна ! -
Төмөрбаатарийн Лхагважаргал
Түрэмгий харь зүйл амьтан, ургамлыг хуулиар ялгамжтай тодорхойлох, эрх зүйн хийдлийг арилгах асуудал2025-04-15 Нийтлэлдуудаж байна ! -
Эрдэнэбаатар Эрхбилгүүн
2025-04-15 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-04-14 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Оюуны Инноваци ТББ
2025-04-12 Судалгааны тайландуудаж байна ! -
Зоригтбаатарын Буяндаваа
2025-04-11 Нийтлэлдуудаж байна ! -
Алтанцэцэгийн Пүрэвдулам
2025-04-09 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Алтанцэцэгийн Пүрэвдулам
2025-04-07 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !