Бүтээлийн нэр
Төрийн байгууллага, албан тушаалтны төрд учруулсан хохирлыг буруутай албан тушаалтнаас нэхэмжлэх эрхийг тодорхойлж буй шүүхийн практик
Зохиогч
Өлзийгийн Эрдэнэ-Очир Шагдарсүрэнгийн Алтангадас, Мижиддоржийн Жавхлан, Бат-Эрдэнийн Цэрэнлхам
Тэмдэглэл
Энэхүү судалгааг Нээлттэй Нийгэм Форумын санхүүгийн дэмжлэгтэйгээр гүйцэтгэсэн болно. Судалгааг бүрэн эхээр нь ННФ-ын forum.mn вэб сайтаас давхар үзэх боломжтой.
Хэлбэр
Эрх зүйн шүүмж
Салбар
Иргэний процессын эрх зүй
Бүтээлийн товч
Монгол Улсын Үндсэн хуулийн тавдугаар зүйлийн хоёрт “Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална” гэж заажээ. Нийтийн өмч, түүний хэлбэрийн нэг болох улсын төсөв, тусгай сангийн мөнгөн хөрөнгийг зориулалтын бусаар буюу албан тушаалтны буруутай шийдвэрийн улмаас иргэнд төлсөн мөнгөн хөрөнгө нь хохирол болох бөгөөд буцаан төлүүлэх нь нийтийн өмчийг хамгаалж буй хууль зүйн үйлдэл юм.
Албан тушаалтны буруутай шийдвэрээс болж, иргэнд учирс ан хохирлыг төр нь албан тушаалтныхаа өмнөөс төлж, улмаар төрд учирсан хохирлыг буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлдэг харилцаа нь харьцангуй шинэ мэт боловч Төрийн албаны тухай хууль, Иргэний хууль, Захиргааны ерөн-хий хууль, Прокурорын тухай хууль, Төрийн аудитын тухай хууль, Төсвийн тухай хуульд энэ талаарх харилцааг аль хэдийн тодорхойлсон байна.
2019 онд Иргэний хэргийн шүүх 1.3 тэрбум төгрөг, Захир-гааны хэргийн шүүх 160 гаруй сая төгрөг, 2020 онд Иргэний хэргийн шүүх 2.2 тэрбум төгрөг, Захиргааны хэргийн шүүх 300 гаруй сая төгрөгийн хохирлыг төрөөс гаргуулахаар шийдвэрлэжээ. Үүнээс зөвхөн ажлаас буруу халсны улмаас ажилтанд олгох ажилгүй байсан хугацааны цалин бусад нөхөн олговрын хувьд шүүхийн шийдвэрийн дагуу төрөөс 2019 онд Төрийн байгууллагын ажил олгогчийн буруугаас ажлаас халагдсан 21 байгууллагын 46 ажилтанд 0.5 тэрбум, 2020 онд 30 байгууллагын 38 ажилтанд 0.6 тэрбум төгрөгийн нөхөн олговор тус тус олгожээ.
Бид энэхүү судалгааны ажлын хүрээнд төрийн байгууллага, албан тушаалтны буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас төрд учруулсан хохирлыг буруутай албан тушаалтнаас нэхэмжлэх нэхэмжлэлийг Иргэний хэргийн шүүх хүлээн авахаас татгалзахад хүргэж байгаа шалтгаан нөхцөлийг тодорхойлох, ялангуяа нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах эрхийн талаарх шүүхийн практикийг судаллаа. Харин судалж буй асуудалтай холбогдох энэ төрлийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах эсэхтэй холбоотой асуудал болон захиргааны хэргийн шүүхийн харьяаллын маргаан болох төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх тухай улсын байцаагчийн акттай холбоотой шүүхийн практикийг тус судалгааны ажилд авч үзээгүй болно. Цаашид энд судлагдсан асуудалд үндэслэн төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хангах эсэхтэй холбоотой асуудлыг материаллаг эрх зүйн хүрээнд судлах нь асуудлын мөн чанарыг бүрэн дүүрэн гаргахад харилцан бие биеэ нөхөх ач холбогдолтой гэж үзэж байна.
Түлхүүр үг
төрд учирсан хохирол, нэхэмжлэл, нийтийн өмч, нийтийн өмчийн тухай ойлголт, аудитын байгууллага, төрийн албаны зөвлөл, прокурорын байгууллага, өөрөө нэхэмжлэх
Бичигдсэн огноо
2022-12-15
Хуудсын тоо
91
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2023-04-04
Товч мэдээлэл үзсэн
2591
Бүрэн эхээр нь үзсэн
118
Эшлэлийн тоо
23
Санал болгож буй эшлэлийн загвар
Ө.Эрдэнэ-Очир Шагдарсүрэнгийн Алтангадас, Мижиддоржийн Жавхлан, Бат-Эрдэнийн Цэрэнлхам “Төрийн байгууллага, албан тушаалтны төрд учруулсан хохирлыг буруутай албан тушаалтнаас нэхэмжлэх эрхийг тодорхойлж буй шүүхийн практик” (2022), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1538
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх