Бүтээлийн нэр
Гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд хүлээлгэх ялын бус эрүүгийн хариуцлагыг боловсронгуй болгох нь
Тэмдэглэл
Үндсэн хуулийн цэцийн дарга, гавьяат хуульч, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Галдангийн Совдын нэрэмжит хууль зүйн сэдэвт шилдэг өгүүлэл шалгаруулах уралдаан, 2021 оны шилдэг өгүүлэл
Хэлбэр
Эрдэм шинжилгээний өгүүлэл
Салбар
Эрүүгийн эрх зүй, Хүүхдийн эрх
Бүтээлийн товч
Дэлхий нийтийн орчин үеийн эрүүгийн эрх зүйн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж буй асуудлуудын нэг бол яахын аргагүй өсвөр насны этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, түүний санкцийн асуудал билээ. Монгол улсын хувьд өсвөр насны этгээдэд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хуульчилсан нь дэвшилттэй алхам хэдий ч гэмт хэрэгт оногдуулж буй эрүүгийн хариуцлагын арга хэмжээг аваад үзэхэд ялыг түлхүү хэрэглэж байгаа нь ялын бус эрүүгийн хариуцлагын хэрэглээг багасгах, цаашлаад өсвөр насны этгээдэд хэрэглэх эрүүгийн хариуцлагын зорилгыг алдагдуулж байна.
Өсвөр насны хүн[1]ий эрүүгийн эрх зүй түүний дотор тэдэнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын тогтолцоо нь хэм хэмжээг ухамсарлан ойлгоход дэмжлэг үзүүлэх зорилго бүхий хүмүүжүүлэх шинж чанартай эрх зүй мөн[2]. Шийтгэх, цээрлүүлэх бус нийгэмшүүлэх, хүмүүжүүлэх, ухамсарлуулан ойлгуулахад чиглэгдэх эрүүгийн эрх зүйн бие даасан тогтолцоо байх ёстой[3]. Монгол улс хүүхдийн эрхийн конвенцод нэгдсэн тав дахь орны хувьд ОУ-ын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, олон улсын нийтлэг жишиг стандартыг хэрэгжүүлэх үүднээс шинэчлэн батлагдсан ЭХ-д гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын бие даасан тогтолцоог бүрдүүлсэн юм.
Эрүүгийн хуулийн 8 дугаар зүйлийн 2-т “Өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь түүний нас,биед тохирсон, эрүүл мэнд , ёс суртахуун, сэтгэцийн онцлогийг харгалзсан, нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах, гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн орчин, хүмүүсийн нөлөөнөөс тусгаарлах, шаардлагатай тохиолдолд хорьж хүмүүжүүлэхэд чиглэсэн байх”[4]-аар заасан нь хүүхдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын зорилгыг тодорхойлж байна. Чухамхүү эл зорилгыг гэмт хэрэг үйлдсэн хүүхдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын тогтолцоо хангаж чадаж байгаа эсэх нь эргэлзээтэй байгааг тэмдэглэх хэрэгтэй.
Түлхүүр үг
насанд хүрээгүй этгээд, өсвөр насны этгээд, гэмт хэрэг, эрүүгийн хууль, ялын бус эрүүгийн хариуцлага, ял оногдуулах онцлог
Бичигдсэн огноо
2021-05-01
Хуудсын тоо
16
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2023-04-11
Товч мэдээлэл үзсэн
5197
Бүрэн эхээр нь үзсэн
211
Эшлэлийн тоо
33
Санал болгож буй эшлэлийн загвар
Ч.Болормаа “Гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд хүлээлгэх ялын бус эрүүгийн хариуцлагыг боловсронгуй болгох нь” (2021), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1545
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Эшлэлүүд

[1]Эрүүгийн эрх зүйд 18 насанд хүрээгүй боловч 16насанд хүрсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд эрүүгийн хуульд тусгайлан заасан зарим төрлийн гэмт хэрэгт 14 насанд хүрсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Ийид насанд хүрээгүй буюу өсвөр насны этгээд гэдэгт 14 насанд хүрсэн 18 насанд хүрээгүй этгээдийг ойлгоно. С.Нарангэрэл, Эрх зүйн эх толь бичиг, УБ, 2006, 456 дахь тал

[2]С.Жанцан, Монгол улсын Эрүүгийн эрх зүйн онол 90 ялын тухай сургаал, УБ,Ангараг технологи, 2014, 110 дахь тал

[3]С.Нарангэрэл, Монгол улсын Эрүүгийн эрх зүй: үзэл баримтлал, уламжлал, сургамж, УБ,Соёмбо, 2019, 281 дэх тал

[4]Монгол Улсын Эрүүгийн хууль, 2015, 8 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэг , https://www.legalinfo.mn/ [Сүүлд үзсэн: 2020.12.11 ]

[5]НҮБ-ын насанл хүрээгүй этгээдийг хорихоос зайлсхийх дүрэм, 1990 он, 13 дахь тал https://www.atlas-of-torture.org/en/document/1cp2rynokyfi1yna88nv8nz5mi?page=2[Сүүлд үзсэн 2020.10.12]

[6]НҮБ-ын хорхиоос өөр төрлийн арга хэмжээнд холбогдох наад захын жишиг дүрэм/Токиогийн дүрэм ЕА-н 1990 оны 10 сарын 14-ний 45/110 дугаар тогтоол

[7]Насанд хүрээгүй хүмүүсийн талаар шүүн таслах ажиллагаа явуулахтай холбогдуулан НҮБ-аас гаргасан стандартын наад захын журам/ Бээжингийн журам/ 1985 оны 11 сарын 29-ниыЕА-н 40/33 дугаар тогтоол

[8]Г.Эрдэнэбат, Ж.Эрдэнэбулган, Монгол улсын эрдүүгийн эрх зүйн удиртгал , УБ, Бемби сан, 2004, 54 дэх тал

[9]Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Төрийн мэдээлэл, 2017 он, №23, Гучин тавдугаар бүлэг , 35.1-35.27 дугаар бүлэг

[10]Шүүх хуралдааны үе шатанд прокурорын цуглуулах нотлох баримтын үндсэн дээр хийсэн хэрэг нь баттай болох үед өөртөө гутрах, гэмт хэрэг үйлдсэндээ харамсах , бүр цаашилбал амьдрах хүсэлгүй ч болох хүртэл сэтгэл санааны байдал нь өөрчлөгдөж болзошгүй байдаг байна. Б.Оюунчимэг, Хуулийн сэтгэл судлал, УБ, ХСҮТ, 2014, 145 дахь тал

[11]Монгол Улсын Эрүүгийн хууль, 2015, 8 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэг , https://www.legalinfo.mn/ [Сүүлд үзсэн: 2020.12.11 ]

[12]2018.09.07-ны өдрийн 187/2018/0088/э дугаартай Улсын дээд шүүхийн тогтоол https://www.legalinfo.mn/ [Сүүлд үзсэн: 2020.10.11 ]

[13]Т.Золбоо , Сургалтын Эрүүгийн хууль, УБ, Соёмбо,  2017,  60 дахь тал

[14]Монгол Улсын Их Хурлын 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн нэгдсэн чуулган, http://www.parliament.mn/n/zhey , [Сүүлд үзсэн: 2020.12.11 ]

[15]Цагдаагийн газрын болон шүүхийн статтистикийн тоо  баримт , 2013-2016 он , Д.Бадам . Насанд хүрээгүй хүнд оногдуулах хорих ялын зохицуулалтыг боловсронгуй болгох нь, УБ, Соёмбо, 2017, 93 дахь тал

[16]Монгол улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл , Монгол улс дахь гэмт хэргийн цагаан ном-2017, Мөнхийн үсэг, УБ, 2018, 110 дахь тал

[17]Хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэх журам, 2017 оны 8 дугаар сарын 31, Дугаар А/170 , УБ, 3 дугаар зүйлийн нэг дэх хэсэг , https://www.legalinfo.mn/ [Сүүлд үзсэн: 2020.10.11 ]

 

[18]С.Нарангэрэл , Эрүүгийн эрх зүй Тусгай анги, УБ, Улаанбаатар Уриа, 1999, 35 дахь тал

[19]Шүүхийн ерөнхий зөвлөлийн тайлан мэдээ 2015-2019 , https://www.judcouncil.mn/[Сүүлд үзсэн: 2019.12.25]

[20]Эрүүгийн хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хэсэгчлэн хийсэн тайлан , УБ, 2018, ХЗҮХ, 4 дэх тал https://nli.gov.mn/?p=4948[Сүүлд үзсэн 2020.12.12]

[21]Эрүүгийн хуулийг дагаж мөрдөж эхэлснээс хойш орсон анхны өөрчлөлт, https://www.legalinfo.mn/ [Сүүлд үзсэн: 2020.10.11]

[22]Эрүүгийн хуулийн 2015 оны шинэчилсэн найруулгын талаар УИХ-ын I болон II дугаар хэлэлцүүлгийн тайлан

[23]Албадлагын арга хэмжээнд тавих хяналтын тогтолцоо , Хэрэгжилт , чиг хандлага , эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл , УБ, 2018, 91 дэх тал , http://www.ncs.cd.gov.mn/?p=5846[Сүүлд үзсэн 2020.12.12 ]

[24]2018 оны 2 сарын 26 ны өдрийн Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн шүүхийн 177/2018/0032/э дугаартай шүүхийн шийдвэр

[25]Supra, 42 B.C-г үзнэ үү. Америкийн Нэгдсэн улсын Өсвөр насны этгээдийн шүүхийн систем- Карин Инфо хуулийн албан ёсны нэгдсэн цахим номын сан https://www.cairn.info/revue-internationale-de-droit-penal-2004-1-page-535.htm#no35; https://www.atlas-of-torture.org/en/document/1cp2ryHYPERLINK "https://www.atlas-of-torture.org/en/document/1cp2rynokyfi1yna88nv8nz5mi?page=2-"nokyfi1yna88nv8nz5mi?page=2-  Маркус Америкийн нэгдсэн улсын насанд хүрээгүй этгээдийн шүүхийн систем , 2004, 552 дахь тал [Сүүлд үзсэн. 2020.12.20]

[26]http://www.oas.org/en/iachr/reports/pdfs/ChildrenHYPERLINK "http://www.oas.org/en/iachr/reports/pdfs/Children-USA.pdf-"-USA.pdf-Америкийн Нэгдсэн улсын Хүний эрхийн хороо, Илүү олон хүн , илүү олон эрх олон улсын сайн дурын байгууллагын нэгдсэн зөвлөмж, Америкийн Нэгдсэн улс дахь хүүхэд болон өсвөр насны этгээд, Өсвөр насны этгээдийн эрүүгийн шүүх, 2018, 26 дахь тал [Сүүлд үзсэн: 2020.10.10]

[27]https://www.cairn.info/revue-internationale-de-droit-penal-2004-1-page-535.htm#no35

[28]www.gov.usa/courts/youth-courts - Америкийн нэгдсэн улсын Засгийн газрын албан ёсны вэб хуудас, Эрүүгийн шүүхүүд [Сүүлд үзсэн 2020-11-20]

[29]https://www.gov.uk/community-sentences/community-sentences-if-you-are-under-18

[30]Д.Баярсайхан, Гадаад орнуудын эрүүгийн процесс , УБ, Мөнхийн үсэг, 2015, 54 дэх тал

[31]https://www.government.nl/topics/sentences-and-non-punitive-orders/penalties-juvenile-offenders [32]https://www.bruecke-augsburg.de/en/about-us/juveline-courts-act/- Герман улсын Насанд хүрээгүй этгээдийн шүүхийн дүрэм –Бруке хуулийн фирмийн албан ёсны вэб хуудас [Сүүлд үзсэн: 2020.12.12]

[33]https://willbrownsberger.com/young-adults-in-the-german-criminal-justice-system/ [Сүүлд үзсэн: 2020.12.10]