Хуулиа тогтолцоожуулахын тулд хууль тогтоомжийг тогтолцоожуулах буюу түүнийг эрэмбэлэх эрэлт хэрэгцээ өөрөөр хэлбэл, хууль тогтоомжийг цэгцтэй авцалдаатай болгоход чиглэгдсэн төрийн байгууллагын үйл ажиллагааг логик дэс дараалал, уялдаа холбоо, эмх цэгцтэй болгох нь зайлшгүй чухал юм.
Захиргааны эрх зүй нь бусад эрх зүйн салбаруудаас зохицуулдаг нийгмийн харилцаа нь өргөн бөгөөд тэдгээрийн харилцаа харьцангуй хурдан өөрчлөгдөн хөгжиж байдаг онцлогтой бөгөөд нэг талаас хууль тогтоогчийн идэвхи санаачлагаас хамааран захиргааны олон тооны хууль тогтоомж тэр бүр сайн эмхлэгдэн цэгцлэгдээгүй явж ирсэн нь хууль тогтоомжийг зөв хэрэглэж биелүүлэх, ашиглах, улмаар боловсронгуй болгоход сөрөг нөлөө үзүүлж байна.
Манай улс сүүлийн жилүүдэд хууль тогтоомжийг төрөлжүүлэн нэгтгэх зарчмаас ухарч гол хуульд нь нэгтгэхгүй тусад нь хууль гаргах хандлага гарч байгаа нь зөв алхам биш юм.
Иймээс захиргааны эрх зүй эх сурвалжийг тогтолцоожуулах ажилд эрх зүйн салбаруудын онцлогуудыг сайтар мэддэг мэргэшсэн хуульчдыг татан оролцуулж энэ чиглэлд дорвитой ахиц гаргах шаардага бодитоор тавигдаж байна. Захиргааны эрх зүй эх сурвалж бүгд нэгэн хуульд нэгтгэгдэж тогтолцоожуулаагүй байдгаараа бусад эрх зүйн салбаруудаас ялгаатай байна. Энэ нь түүний зохицуулдаг нийгмийн харилцаа өргөн бөгөөд олон талт бас харьцангуй хурдан өөрчлөгдөн хөгжиж байдгаас голлон шалтгаалдаг болов уу. Гэвч энэ нь захиргааны эрх зүйн эх сурвалж огт тогтолцоожуулаагүй буюу цаашдаа тогтолцоожуулж болохгүй гэсэн үг биш юм. Захиргааны эрх зүйн эх сурвалжийг тогтолцоожуулах арга замын тухай асуудал захиргааны эрх зүйн шинжлэх ухааны судлах үндсэн асуудлын нэг болоод байна.
Манай улсад захиргааны эрх зүйн актууд тэдний харилцаа холбоо тэдгээрээр зохицуулагдах нийгмийн харилцааны талаар нарийн зохицуулалт хийсэн нэгдсэн нэг эрх зүйн акт өнөөг хүртэл гараагүй байна. Үүнээс болж нийгмийн харилцааны зохицуулалт зарим талаар алдагдаж эрх зүйн хэм хэмжээг сонгоход төөрөгдөл үүсч болзошгүй. Гадаадын зарим орны туршлагыг судлан үзэх зүй ёсны шаардлага бидэнд тулгарч байна.
Захиргааны эрх зүйн актыг хянан нэгтгэх асуудал нь дэлхийн хууль зүйн практикт өргөн дэлгэр тохиолдоно. Жишээлбэл, Англи Улсын практикаас батлан гаргасан тодорхой нэг харилцааг зохицуулж байгаа олон тооны актыг хянан нэгтгэсэн акт хэдэн арваар хэвлэгдэн гарсан байна. 19-р зууны сүүлчээр Английн парламент статут эрх зүйн консолдацийн тухай тусгай хуулийг батлан гаргажээ. Харин Франц Улсад нэг агуулгатай хэм хэмжээнүүдийг нэгтгэсэн кодекс хэмээх акт ихээхэн ашиглагдана. Тухайлбал, нийтийн эзэмшлийн замын тухай кодекс гэх зэрэг консолдацлан нэгтгэсэн акт олон байдаг.
Манай орны эрх зүйн шинэтгэлийн хүрээнд үндэсний эрх зүйн шинэ тогтолцоо бүрэлдэн тогтож байгаа өнөө үед хүчин төгөлдөр үйлчилж байгаа захиргааны нийт актуудын дотор хууль эсвэл хэд хэдэн зүйл, заалт, хэсэг хүчин төгөлдөр хэвээр байгаа нэг харилцааг зохицуулж байгаа олон тооны актууд өөрөөр хэлбэл, актын хэсгүүд хэвээр хадгалагдсаар байна. Захиргааны хүчин төгөлдөр үйлчилж байгаа актуудыг консолдацлах, нэг төрлийн харилцааг зохицуулж байгаа актуудыг нэгтгэн нэг том актад нэгтгэх асуудал нь хууль тогтоомжийг журамлах ажиллагааны үндсэн чиглэлийн нэг болж ач холбогдолоо өгөх болно.
Захиргааны эрх зүйн эх сурвалжийг тогтолцоожуулсанаар хуулийн логик, товч тодорхой байдал, зохион байгуулалттай шинжийг тусгах, шүүхэд зайлшгүй баримтлах удирдамж болж, түүний үйл ажиллагааг бүхэлд нь чиглүүлэх боломж олгох, жирийн иргэн хүний хуулийн мэдлэгийг нэмэгдүүлж нийт иргэдийн эрх зүйн соёлын түвшинг дээшлүүлэх, практик хуульчид хийгээд оюутнуудад хуулийг хайж олоход нь дөхөм үзүүлнэ.
Захиргааны эрх зүйн эх сурвалжийг тогтолцоожуулснаар онцын шаардлаггүй хууль, эрх зүйн олон актыг багасгах, олон хуулиудыг эрж хайх, хүчинтэй, хүчингүй эсэх талаар будилах явдал гарахгүй байх, түүнийг тодорхой хүртээмжтэй болгох, тэдгээрийг авцалдаа нийцэлтэй байлгах, зөв хэрэглэх явдлыг хангаж өгөх өнөө үед онолын төдийгүй практикийн чухал ач холбогдолтой.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
[1] Улсын Дээд Шүүх. Монголын төр, эрх зүй сэтгүүл. №4. УБ., 2001. 4 дэх тал
[2] Б. Чимид. БНМАУ-ын захиргааны эрх зүй. УБ., 1988 он. 40 дэх тал
[3] Ч. Нямсүрэн. Эрх зүй төрийн ерөнхий онол. УБ. 2004 он. 186 дахь тал
[4] П.Одгэрэл. Захиргааны эрх зүйн ерөнхий анги. УБ. 2004 он. 51 дэх тал
[5] П.Одгэрэл. Захиргааны эрх зүйн ерөнхий анги. УБ. 2004 он. 52 дахь тал.
[6] К. Осакае. Харьцуулсан эрх зүй судлал: ерөнхий ба тусгай анги бүдүүвч. УБ., 2005 он.
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

2025 оны 02 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа
2 days ago

Ep45: Хүүхдийн хадгаламж ба зээлийн барьцаа
6 days ago

Ep44 | Газар эзэмших эрх дуусгавар болоход Засаг даргад газраа хүлээлгэн өгөх үүрэгтэй
1 week ago

Ep43 | ЗХХА-ыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэл ба Ковидын тусгаарлалт
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Худалдах-худалдах авах гэрээний үнийг харилцан тохиролцоогүй бол гэрээ байгуулагдаагүй гэж үзнэ
2025-02-26
-
“Хүүхдийн мөнгөнөөс бүрдсэн” хадгаламжийг зээлийн гэрээнд барьцаалсан нь хүчин төгөлдөр бус
2025-02-22
-
Шударга эзэмшигч нь эд хөрөнгийг шударгаар эзэмшиж байхдаа засан сайжруулахад зарцуулсан зардлыг эрх бүхий этгээдээс шаардах эрхтэй
2025-02-19
-
Жонил Хан Саран
2025-03-07 Бакалаврын ажилдуудаж байна ! -
Тэрбишийн Мөнх-Эрдэнэ
2025-03-05 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-03-05 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Хүүхлээ Одонтуяа Батболдын Түвшингэрэлт
2025-02-28 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Батжаргалын Ариунзаяа, Равданбямбын Оюундэлгэр
2025-02-27 Судалгааны тайландуудаж байна ! -
Батсүх Намуун
2025-02-25 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Лутсүхийн Энхсайхан
2025-02-25 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-02-24 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Judilogy
2025-02-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Чулуунбат Оюунсайхан Орсоогийн Батдорж
2025-02-18 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !