Монгол Улсын Их Хурал (УИХ)-ын 2022 оны 8 дугаар тогтоолын 49-рт Шилэн
дансны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг тусгаж, хаврын ээлжит чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн дагуу Сангийн яамнаас Шилэн дансны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл (Шинэчилсэн найруулгын төсөл) боловсруулж, цахим хуудсандаа нийтэлсэн УИХ-ын 2020 оны 2 дугаар тогтоолоор Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн агуулга, үзэл санаанд нийцүүлж эрх зүйн шинэтгэлийг хэрэгжүүлэхийг буюу Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар “төрийн нийтийн өмч”-ийн зохицуулалтыг тодорхой болгох, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар УИХ-аас төсвийн хэрэгжилтэд хяналт тавих тогтолцоог боловсронгуй болгохыг Засгийн газарт даалгасан. Тодруулбал, тогтоолын хавсралт “Монгол Улсын
Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх хуваарь”- ийн 1.2.5-д “төрийн санхүү, төсвийн хяналт /аудит/-ыг хараат бусаар хэрэгжүүлэх байгууллагын бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтоох” гэж, 1.2.6-д “төрийн нийтийн өмчийг зохистой ашиглах, зарцуулахад тавих хяналтыг боловсронгуй болгох” гэж даалгасан хүрээнд олон нийтийн хяналтын зохицуулалтыг тодорхой болгох шаардлага үүссэн.
Шинэчилсэн найруулгын төсөл нь нийт 3 бүлэг, 11 зүйлтэй, шилэн дансны зарчим, мэдээлэл хүргэх хэлбэр, мэдээлэх албан тушаалтан, хэрэгжилтэд хяналт тавих, иргэний хяналт, хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага зэрэг зохицуулалтын ихэнх агуулгыг хэвээр үлдээсэн байна. Тиймээс Шинэчилсэн найруулгын төслийг бүхэлд нь судалж, шинээр нэмсэн болон өөрчилсөн зохицуулалтыг хуулийн үйлчлэлд хамаарах эрх зүйн этгээд, мэдээлэх мэдээллийн агуулга, хүрээ, мэдээлэл хүргэх зарчим, давтамж, шилэн дансны нийтлэг стандарт, хяналт, хариуцлага, бусад хууль тогтоомжид төсөв, санхүүгийн мэдээллийг нийтэд мэдээлэхэд хамаарах зохицуулалт гэж хүрээг тодорхойлж, иргэний нийгмийн байгууллагуудын санал, мэргэжлийн судлаач, зөвлөхүүдийн гаргасан саналыг харгалзан, Өмгөөллийн Фиделитас партнерс ХХН-ийн судалгааны баг хуулийн төсөлд санал, шүүмж бэлтгэлээ.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
1. Монгол Улсын Үндсэн хууль. Арван зургадугаар зүйл, 17/төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй. Хүний эрх, нэр төр, алдар хүнд, улсыг батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг хангах зорилгоор задруулж үл болох төр, байгууллага, хувь хүний нууцыг хуулиар тогтоон хамгаална;
2. Улсын Их Хурлын 2022.1.18-ны өдрийн “Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” 8 дугаар тогтоол (https://legalinfo.mn/mn/detail?lawId=16390150786561).
3. Шилэн дансны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл (https://mof.gov.mn/discussion/1348)
4. Монгол Улсын Их Хурлын 2020.1.9-ний өдрийн “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” 2 дугаар тогтоол (https://legalinfo.mn/mn/detail/14950).
5. 2019.11.14-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийг өөрчлөн найруулсан.
6. https://mof.gov.mn/files/uploads/article/2.%D2%AE%D0%B7%D1%8D%D0%B-B_%D0%B1%D0%B0%D1%80%D0%B8%D0%BC%D1%82%D0%BB%D0%B0%D0%B-B_%D0%A8%D0%B8%D0%BB%D1%8D%D0%BD_%D0%B4%D0%B0%D0%BD%D1%81_.pdf
7. П.Одгэрэл. Захиргааны эрх зүйн ерөнхий анги. 3 дахь хэвлэлт, УБ., 2016, 95 дахь тал.
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба гэр бүл” олон улсын эрдэм шинжилгээний хурал (II хэсэг)
19 hours ago

S2EP22. А.Түвшинтөгс: Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох болон хүчин төгөлдөр бус тооцсон талаар маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт хийсэн дүн шинжилгээ
2 days ago

“Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба гэр бүл” олон улсын эрдэм шинжилгээний хурал (I хэсэг)
2 days ago

Өмгөөлөгч мэргэжлийн хариуцлагын даатгалдаа цахимаар хамрагдах боломжтой боллоо
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Түр саатуулах хугацаа тооцох заалт нь Үндсэн хууль зөрчсөн тухай Цэцийн дүгнэлт (2024, №03)-ийн тойм
2025-06-27
-
Ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайн газрын төлбөрийг уурхайн эдэлбэр газрын хэмжээгээр ногдуулж төлнө
2025-06-27
-
Хөөн хэлэлцэх хугацааг 4 хоногоор хэтрүүлснийг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэхгүй
2025-06-25
-
Ганбат Мөнхтулга
2025-06-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Батсайханы Мөнхзул
2025-06-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-25 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баатарын Сарантуяа
2025-06-24 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-24 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-06-23 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга Нэрэндашийн Дуламсүрэн
2025-06-23 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Чинбатын Болормаа
2025-06-23 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-23 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга Мөнхгэрэлийн Дэлгэрмаа
2025-06-22 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !