Бүтээлийн нэр
Гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа - тулгамдаж буй асуудал
Зохиогч
Тэмдэглэл
Нээлттэй Нийгэм Форумын зүгээс Гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа - тулгамдаж буй асуудал сэдэвт судалгааны ажлыг судлаач Г.Халиунаа, Б.Ариунжаргал нарын гүйцэтгэснээр хүргэж байна.
Хэлбэр
Судалгааны тайлан
Салбар
Эрүүгийн эрх зүй
Бүтээлийн товч
Эрүүгийн хуулийн зорилго нь хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд чиглэгддэг. Энэ ч утгаараа эрүүгийн хариуцлага нь хүний эрхийг хамгийн ихээр хязгаарладаг хариуцлагын хэлбэр билээ. Хүн бүр тэгш эрхтэй ч Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрхийг хуулиар хязгаарлах нь зүйн хэрэг. нөгөөтээгүүр хүний эрх, эрх чөлөөг хамгийн ихээр хязгаарладгийнхаа хувьд Эрүүгийн хууль эрх зүйн хэм хэмжээний хийдэлтэй байвал нийгэмд сөрөг үр дагавар үүсгэж, хүний эрхийг хязгаарлах гол хэрэглүүр болж хувирахыг ч үгүйсгэх аргагүй.
Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталж, 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх болсноос хойш дөрвөн жил орчим болж байна. Хэдийгээр энэ хугацаанд хуулийг нэг мөр ойлгон хэрэглэх, хуулийн хэрэгжилтийг хангахад чиглэсэн ажлууд хийгдэж байгаа ч практикт хэрэгжүүлэхэд хүндрэлтэй, эрх зүйн хийдэл бүхий зохицуулалт цөөнгүй байна. Тэдгээрийн нэг нь Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд заасан “Гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа”-ны талаарх зохицуулалт юм. Тухайлбал, тус зүйлд заасан хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн гэмт хэрэг болон хорих, зорчих эрхийг хязгаарлах ялтай зарим гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг хэрхэн тоолох нь тодорхойгүй байна.
Түүнчлэн ЭХХШтХ-д заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлд “гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан”3 гэх үндэслэл багтдаг билээ. Энэ нь тус зохицуулалтын ач холбогдлыг шууд илэрхийлж буй заалтуудын нэг юм. Гэтэл гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааны зохицуулалт эрх зүйн хийдэлтэй хуульчлагдсан нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээд ял завших боломж бүрдүүлж байна. Цаашлаад тус зохицуулалт эрх зүйн хийдэлтэй байх нь эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг, ялын бодлого, хуулийн зохицуулалтын уялдаа холбоо, эрх зүйн зарчим, хуулийн зорилго алдагдахад хүрэх эрсдэлтэй. иймд энэхүү зохицуулалтыг судалж үзэх зайлшгүй шаардлагатай гэж үзсэн болно.

Түлхүүр үг
хөөн хэлэлцэх хугацаа, хэлэлцэх хугацаа, шинэ болон нэн шинэ үеийн эрүүгийн эрх зүй, гадаад зарим орны хөөн хэлэлцэх хугацаа
Бичигдсэн огноо
2021-06-01
Хуудсын тоо
106
Хэл
Монгол
Бүтээл
Байршуулсан огноо
2023-05-02
Товч мэдээлэл үзсэн
2317
Бүрэн эхээр нь үзсэн
49
Эшлэлийн тоо
103
Санал болгож буй эшлэлийн загвар
Нээлттэй Нийгэм Форум
“Гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа - тулгамдаж буй асуудал” (2021), ... дахь/дэх тал.
Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1560
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Төрийн албан хаагчийн төрд учруулсан хохирлыг нэхэмжлэн гаргуулахад гэм буруугийн хэлбэрийг харгалзан үзнэ.
2025-04-17
-
Бизнесийн нэрийн маргаан (Бодь ХХК vs Бодь-Интернэшнл ХХК)
2025-04-14
-
Бие даан нэр дэвшихэд 801-ээс доошгүй гарын үсэг зуруулах нь үндсэн хууль зөрчсөн тухай 2025 оны 01 дүгээр дүгнэлтийн тойм
2025-04-10
-
DONOLOI BADAMKHAND
2025-04-19 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
DONOLOI BADAMKHAND
2025-04-17 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Энхээгийн Батбаяр Бадамдоогийн Ганболд
2025-04-17 Нэг сэдэвт бүтээлдуудаж байна ! -
Төмөрбаатарийн Лхагважаргал
Түрэмгий харь зүйл амьтан, ургамлыг хуулиар ялгамжтай тодорхойлох, эрх зүйн хийдлийг арилгах асуудал2025-04-15 Нийтлэлдуудаж байна ! -
Эрдэнэбаатар Эрхбилгүүн
2025-04-15 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-04-14 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Оюуны Инноваци ТББ
2025-04-12 Судалгааны тайландуудаж байна ! -
Зоригтбаатарын Буяндаваа
2025-04-11 Нийтлэлдуудаж байна ! -
Алтанцэцэгийн Пүрэвдулам
2025-04-09 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Алтанцэцэгийн Пүрэвдулам
2025-04-07 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !