Бүтээлийн нэр
Мөнгө угаах гэмт хэргийн эрх зүйн зохицуулалт, зүйлчлэлийн тулгамдсан асуудал
Хэлбэр
Магистрын ажил
Салбар
Эрүүгийн эрх зүй
Бүтээлийн товч
Мөнгө угаах гэмт хэрэг нь 90 жилийн өмнө зөвхөн эдийн засгийн шинэ нэр томьёо байсан бол өнөө үед хар тамхи, мансууруулах бодисын хууль бус наймаа, авлига, хээл хахууль, хууль бус зэвсгийн наймаа, төрийн өндөр албан тушаалтан өөртөө болон бусдад ашигтай байдал бий болгох, хүн худалдаалах зэрэг суурь гэмт хэргүүдийг багтаасан олон улсын шинж чанартай гэмт хэрэг болсон. Уг гэмт хэрэг, хууль бус мөнгөний эргэлттэй олон улсын түвшинд тэмцдэг байгууллага бол ФАТФ бөгөөд дэлхийн улс орнууд мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэгтэй хэрхэн тэмцэж байгааг судалж, зөвлөмж өгч ажилладаг. ФАТФ-аас өгсөн зөвлөмжийг биелүүлж чадахгүй, эсвэл биелүүлэхээс татгалзвал тухайн улс орныг “эрсдэлтэй”, эсвэл “өндөр эрсдэлтэй” гэж дүгнэн саарал жагсаалтад оруулдаг. ФАТФ-ын хар, саарал жагсаалтад багтана гэдэг бол эдийн засгийн хувьд аль ч улсад хохиролтой учраас ФАТФ-аас өгсөн зөвлөмжийг биелүүлэхээс аргагүйд хүрдэг байна.
Манай улс нь ФАТФ-ын саарал жагсаалтад хоёр удаа орсон. Тухайлбал, тус байгууллагаас анх 2007 онд шалгалт явуулахад 49 шаардлагаас 15-д нь муу, 21-д нь дунд үнэлгээ буюу 49 зөвлөмжийн 36-г нь хангалтгүй биелүүлсэн хэмээн дүгнэжээ. Тэр үед Монголд Санхүүгийн тагнуулын алба дөнгөж байгуулагдаж, үйл ажиллагаа нь жигдэрч амжаагүй, хууль, эрх зүйн тогтолцоо бүрдээгүй “мөнгө угаах” нь харьцангуй шинэ ойлголт, нэр томьёо байсан. Иймээс ФАФТ-аас Монгол банкны Санхүүгийн мэдээллийн албаны үйл ажиллагааг жигдрүүлэх, банк, санхүүгийн байгууллагаас сэжигтэй гүйлгээний мэдээллийг тогтмол авч хянадаг болох, Эрүүгийн хуульд мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх тухай ойлголтыг нарийвчлан тусгах зэрэг шаардлагуудыг тавьжээ.
ФАТФ 2013 онд шалгалт явуулахдаа өмнө өгсөн зөвлөмжийг бүрэн биелүүлж чадаагүй байна хэмээн дүгнэж “Grey list” буюу саарал жагсаалтад манай улсыг оруулсан юм. 2014 онд Эрүүгийн хуульд Мөнгө угаах гэмт хэргийг хуульчилснаар ФАТФ-аас Монгол улсыг “мөнгө угаах” гэмт хэрэгтэй тэмцэх хууль, эрх зүйн сууриа тавьсан гэж үзэн саарал жагсаалтаас гаргасан. Харин 2019 онд саарал жагсаалтад орсон шалтгааны нэг нь 2007 оны харилцан үнэлгээнд мөнгө угаах үйлдлийг гэмт хэрэгт тооцох, хүлээлгэх хариуцлагын зохицуулалт дийлэнхийг хангасан үнэлгээг авсан ч бодит байдал дээрх хуулийн хэрэгжилт, мөнгө угаах гэмт хэрэг, тэр дундаа өндөр эрсдэлтэй суурь гэмт хэрэгт хамаарах мөнгө угаах гэмт хэргийг мөрдөн шалгах, хянан шийдвэрлэх ажиллагааны үр дүнгүй байдал байсан гэдэг нь харилцан үнэлгээний тайлангаас харагдана.
2014 оноос хойших хугацаанд Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр Олон улсын эрдэм шинжилгээний хурал, зөвлөгөөн зохион байгуулах, эрх бүхий байгууллагууд бүтцийн өөрчлөлт хийх, эрх зүйн зохицуулалтыг өөрчлөх зэргээр цөөнгүй арга хэмжээг авч хэрэгжүүлж ирсэн хэдий ч өнөөг хүртэл үр дүнгээ өгөхгүй байгаа нь хууль, эрх зүйн зохицуулалт, ойлголт төдийлөн оновчтой болж чадаагүйтэй холбоотой юм.
Тиймээс уг магистрын ажлаараа мөнгө угаах гэмт хэргийн талаарх эрх зүйн орчныг гурван үндсэн түвшинд судалж, дүн шинжилгээ хийсэн.. Нэгдүгээрт: мөнгө угаах гэмт хэргийн хууль, эрх зүйн зохицуулалт хэр боловсронгуй байгаа, Хоёрдугаарт: мөнгө угаах гэмт хэргийг практикт хэрхэн зүйлчилж буй, Гуравдугаарт: олон улсын эрх зүйн хөгжлийн чиг хандлагатай харьцуулан судлах замаар эрх зүйн зохицуулалт болоод зүйлчлэлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга замыг дэвшүүлсэн болно.
Түлхүүр үг
Мөнгө угаах гэмт хэрэг, Саарал жагсаалт, Суурь гэмт хэрэг, Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, Санхүүгийн мэдээллийн алба.
Бичигдсэн огноо
2022-12-22
Хуудсын тоо
68
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2023-05-18
Товч мэдээлэл үзсэн
2797
Бүрэн эхээр нь үзсэн
156
Эшлэлийн тоо
80
Санал болгож буй эшлэлийн загвар
Э.Мөнхболд “Мөнгө угаах гэмт хэргийн эрх зүйн зохицуулалт, зүйлчлэлийн тулгамдсан асуудал” (2022), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1589
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Эшлэлүүд

[1] Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага / Financial Action Task Force /

[2] Financial action task force web site. http://www.fatf-gafi.org/publications/mutualevaluations/documents/mer-mongolia-2017.html

[3] Монгол Улсын Ерөнхий Прокурорын газар. “Эдийн засгийн гэмт хэрэг II”, УБ.,2018. 194 дэх тал.

[4] АНУ-ын Чикагогийн мафийн толгойлогч.

[5] Монгол Улсын Ерөнхий Прокурорын газар. “Эдийн засгийн гэмт хэрэг II”, УБ.,2018. 195 дахь тал.

[6] Крис Матерс. Мөнгө угаах гэмт хэргийг танихуй. /орчуулгын бүтээл/

[7]“Монгол Улмын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний эрсдэлийн үнэлгээ”, 2016  он

[8] Нарангэрэл С., Эрдэнэбулган Ж., “Монгол улсын эрүүгийн эрх зүй: үзэл баримтлал, уламжлал, сургамж”, УБ.,2019 он, 221 дэх тал.

[9] Амарбаясгалан Б. Авлигын болон эдийн засгийн зарим гэмт хэргийн эрх зүйн шинж, шүүхийн практик. УДШ /хамтын бүтээл/ УБ.,2022, 164 дэх тал.

[10]  Э.Галбадрал “Монгол улсын эдийн засгийн аюулгүй байдлыг хангахад АНУ-ын туршлагыг хэрэгжүүлэх боломжийг судлах нь” магистрын зэрэг горилсон бүтээл, ДХИС, УБ.,2021 он

[11] Financial Action Task Force website. https://www.fatf-gafi.org/glossary/d-i/

[12] Монгол Улсын Ерөнхий Прокурорын газар. “Эдийн засгийн гэмт хэрэг II”, УБ.,2018. 195 дахь тал.

[13] Монгол Улсын Ерөнхий Прокурорын газар. “Эдийн засгийн гэмт хэрэг II”, УБ., 2018. 197 дахь тал.

[14] Монгол Улсын төв банк. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагааны сургалтын гарын авлага. УБ.,2018 он, 19 дэх тал.

[15] Доржпа лам Х. “Монгол улсын эрүүгийн эрх зүй”, УБ., 2021 он, 140 дэх тал.

[16] United Nations web site. https://www.unodc.org/unodc/en/money-laundering/globalization.html

[17] Мөнгө угаах үйл ажиллагааны тухай танилцуулга. Монгол банк. УБ.,2004

[18] хуурамч дуудлага хийн утсаар тухайн хүний данс, санхүүгийн холбогдох мэдээллийг олж авах

[19] Санхүүгийн мэдээллийн алба. https://www.mongolbank.mn/listcma.aspx

[20] Монгол Улсын Ерөнхий Прокурорын газар. “Эдийн засгийн гэмт хэрэг II”, УБ., 2018. 196 дахь тал.

[21] Монгол Улсын Гадаад харилцааны яам, Монгол Улсын нэгдэн орсон олон талт олон улсын гэрээний жагсаалт. 2015 оны 12 дугаар сар http://www.mfa.gov.mn/?page_id=29040#1485132523196-a01c7d09-78b5

[22]“Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх асуудал” Олон улсын эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл. УБ., 2018он, 12 дахь тал. “Монгол банкны санхүүгийн мэдээллийн албаны дарга Х.Батчулууны илтгэл.” (Монгол улсын мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх тогтолцоо, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох зарим асуудал)

[23] Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын вэб хуудас дахь “Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх эрх зүйн зохицуулалт” нийтлэл. https://www.prokuror.mn/a/1290

[24] Эрүүгийн хууль, Төрийн мэдээлэл сэтгүүл, УБ., 2008 он

[25] Эрүүгийн хууль, Төрийн мэдээлэл сэтгүүл, УБ., 2002 он

[26] Эрүүгийн хууль, Төрийн мэдээлэл сэтгүүл, УБ., 2009 он

[27] Эрүүгийн хууль, Төрийн мэдээлэл сэтгүүл, УБ., 2002 он

[28] Эрүүгийн хууль, Төрийн мэдээлэл сэтгүүл, УБ., 2009 он

[29] Эрүүгийн хууль, Төрийн мэдээлэл сэтгүүл, УБ., 2002 он

[30] Эрүүгийн хууль, Төрийн мэдээлэл сэтгүүл, УБ., 2002 он

[31] Эрүүгийн хууль, Төрийн мэдээлэл сэтгүүл, УБ., 2009 он

[32] Эрүүгийн хууль, Төрийн мэдээлэл сэтгүүл, УБ., 2016 он

[33] Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль, Төрийн мэдээлэл сэтгүүл, УБ., 2013 он,

[34] Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний хөтөлбөр, www.legalinfo.mn

[35] Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний хөтөлбөр, www.legalinfo.mn

[36] Financial action task force web site. http://www.fatf-gafi.org/publications/mutualevaluations/documents/mer-mongolia-2017.html

[37] “Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх асуудал” Олон улсын эрдэм шинжилгээний хурал. ШЕЗ-ийн дэргэдэх Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн судлаач, хуульч Л.Галбаатарын илтгэл. (Монгол Улсад мөнгө угаах гэмт хэргийг хянан шийдвэрлэж буй шүүхийн практик, анхаарах зарим асуудал)

[38] Мөнгө угаах гэмт хэргийн аюул заналын эрсдэлийн үнэлгээний тайлан. УБ., 2021

[39] Монгол Улсын Шүүхийн шийдвэрийн цахим сан. www.shuukh.mn

[40] Asian/Pacific Group on money Laundering (APG). Anti-money laundering and counter-terrorist financing measures: Mongolia. Mutual Evaluation Report. September 2017.58 pp.

[41] Шүүхийн шийдвэрийн цахим сан. www.shuukh.mn

[42] Шүүхийн шийдвэрийн цахим сан. www.shuukh.mn

[43] Шүүхийн шийдвэрийн цахим сан. www.shuukh.mn

[44] Мөнгө угаах гэмт хэрэгт оногдуулсан ялын ангиллыг гаргах зорилгоор шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийхдээ зөвхөн мөнгө угаах гэмт хэрэгт оногдуулсан ялыг авч үзсэн. Мөн нэг хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр байгаагүй тул оногдуулсан ялыг тодорхойлж чадаагүй болно.

[45] https://www.fatf-gafi.org/glossary/d-i/

[46] “Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх асуудал” Олон улсын эрдэм шинжилгээний хурал. Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Т.Сүхболдын илтгэл. (Монгол улс дах мөнгө угаах гэмт хэргийн нөхцөл байдал, тэмцэж буй практик, анхаарах зарим асуудал)

[47] Asia/ Pacific Group On Money Laundering website. http://www.apgml.org/

[48] Санхүүгийн мэдээллийн алба. Монгол банкны вэб сайт. https://www.mongolbank.mn/documents/cma/20180531F2.pdf “ФАТФ-ын анхны 40 Зөвлөмжийг хар тамхины наймааны мөнгийг санхүүгийн системээр дамжуулан угаахыг таслан зогсоох үүднээс 1990 онд боловсруулсан.”

[49] Монгол Улсын Ерөнхий Прокурорын газар. “Эдийн засгийн гэмт хэрэг II”, УБ., 2018. 218 дэх тал.

[50] Монгол Улсын Ерөнхий Прокурорын газар. “Эдийн засгийн гэмт хэрэг II”, УБ.,2018. 219 дэх тал.

[51] https://www.fatf-gafi.org/publications/mutualevaluations/documents/fatf-methodology.html

[52] Serious crime буюу ноцтой гэмт хэрэг. Үүнд хамгийн багадаа Эрүүгийн хууулиар 4 жил түүнээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан бүх гэмт хэрэг хамаарах ёстой.

[53]http://www.unodc.org/documents/commissions/CND/Int_Drug_Control_Convrntions/Ebook/The_International_Drug_Control_Conventions_E.pdf 

[54] http://www.unodc.org/documents/treaties/UNTOC/Publicaions/TOC%20Convention/TOCebook-e.pdf

[55] Улс орнууд Мөнгө угаах гэмт хэргийн суурь гэмт хэргийг дараах зарчмаар тодорхойлдог байна: (а) бүх гэмт хэрэг, эсхүл (b) ноцтой гэмт хэргийн ангилалд хамаарах гэмт хэрэг, эсхүл оногдуулахаар заасан хорих ялын хэмжээгээр босго тогтоон суурь гэмт хэрэг хамааруулахаар заасан гэмт хэрэг, эсхүл (c) суурь гэмт хэргийн жагсаалт, эсхүл (d) эдгээр аргачлалуудын холимог хэлбэр.

[56] оролцсон, холбогдсон, үйлдэхээр үгсэн тохиролцсон, үйлдэхийг завдсан, түүнчлэн үйлдэх үед хамжсан, хатгасан, дэмжлэг үзүүлсэн эсхүл зөвлөгөө өгсөн

[57] Б.Досжан. “Мөнгө угаах гэмт хэргийн шинжийг зарим улсын эрх зүйн зохицуулалттай харьцуулан судлах нь” сэдэвт өгүүлэл.

[58] Мөнгө угаах гэмт хэргийн аюул, заналын эрсдэлийн үнэлгээний тайлан. УБ., 2021 он

[59] 18 U.S Code 1956 – Laundering of monetary instruments | U.S. Code | US Law | LII / Legal Information Institute (cornell.edu)

[60] Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль. Төрийн мэдээлэл, УБ., 2013 он

[61] Mark Pieth, Gemma Aiolfi, А Comparative Guide to Anti-Money Laundering. 2004.,p.353

[62] Шүүхээр шийдвэрлэгдсэн 167 шийдвэрийг 157 нь буюу 94 хувь нь ердийн бүрэлдэхүүнээр зүйлчлэгдсэн байна. Өөрөө хэлбэл мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн ихэнх этгээдэд ял завших боломж бүрджээ.

[63] Boston College international and Comparative Law review Bankers8 Gun and Money 2007

[64] Монгол, Орос, Хятад, Герман улсын Эрүүгийн хууль, УБ, 2021 он.

[65] Б.Батбаяр, О.Инжиннаш, “Мөнгө угаах гэмт хэргийг эрүүгийн хууль тогтоомжид хуульчилсан байдал, цаашдын чиг хандалга: Монгол улс ба бусад улс орон” сэдэвт өгүүлэл.

[66] ФАТФ-ын зөвлөмж, Монгол Улсын Төв банкны вэб сайт, https://www.mongolbank.mn/documents/cma/20180531F2.pdf

[67] Эрүүгийн хууль, Төрийн мэдээлэл сэтгүүл. 2016он

[68] Эрүүгийн хууль, Төрийн мэдээлэл сэтгүүл. 2002 он

[69] Ц.Мөнх-Эрдэнэ “Мөнгө угаах гэмт хэргийг шийдвэрлэж буй шүүхийн практик, түүний зарим асуудал” сэдэвт өгүүлэл.

[70] Гантуяа И. Мөнгө угаах гэмт хэргийн шинж, олон улсын жишиг стандарт. УБ.,2022он

[71] Амарбаясгалан Б. Мөнгө угаах гэмт хэргийн ойлголт, онцлог, /хамтын бүтээл/ УБ., 2022 он

[72] ФАТФ-н зөвлөмж. Монгол банкны вэб сайт. https://www.mongolbank.mn/documents/cma/20180531F2.pdf

[73] Монгол банк санхүүгийн мэдээллийн алба. https://www.mongolbank.mn/documents/cma/20191025_AML.pdf

[74] Шүүхийн шийдвэрийн цахим сан. www.shuukh.mn

[75] Эрүүгийн хулийн 18.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг нь хоёул мөнгө угаах гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүн болно.

[76] ЭХ-ийн 18.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж дээр мөн хулийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж нэмэгдэж хуульчлагдсанаар оногдуулах ялын хувьд хүндэрч байна. 

[77] Эрүүгийн хууль, Төрийн мэдээлэл сэтгүүл, УБ.,2015он

[78] UNODC, Commonwealth Secretariat and International Monetary Fund. ‘Model Provisions on Money Laundering, Terrorist Financing, Preventive Measures and Proceeds of Crime (for common law legal systems)’. April 2009. pp.132 https;//www.unodc.org/documents/money-laundering/Model_Provisions_2009_Final.pdf

[79] “Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх асуудал” Олон улсын эрдэм шинжилгээний хурал. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн судлаач, хуульч Л.Галбаатарын илтгэл. (Монгол Улсад мөнгө угаах гэмт хэргийг хянан шийдвэрлэж буй шүүхийн практик, анхаарах зарим асуудал)

[80] Эрүүгийн хууль, Төрийн мэдээлэл сэтгүүл. 2016он