Бүтээлийн нэр
Шударга шүүхээр шүүлгэх эрх - Эрүүгийн процессын эрх зүйд хэрэгжих нь
Хэлбэр
Бакалаврын ажил
Салбар
Эрүүгийн процессын эрх зүй
Бүтээлийн товч
Шударгаар шүүлгэх тухай ойлголт нь хэргийг шударга бөгөөд нээлттэй шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх баталгааг агуулдаг. Хэргийг шударгаар шийдвэрлэсэн эсэх нь аль нэг оролцогчоос, ямар нэг сэдлээр хянан шийдвэрлэх ажиллагаанд шууд болон шууд бус нөлөөлөл, дарамт шахалт, оролцоо үгүй байдлаар илэрхийлэгдэнэ . Шударгаар шүүхээр шүүлгэх эрх нь хүний үндсэн эрхийн нэг төрөл бөгөөд уул эрх нь “Шударга ёс”, “Хүний эрх”, “The rule of law” гэх ойлголтуудтай зайлшгүй холбоотой ойлголт тул хүний эрхийг эрхэмлэн дээдэлж, тэгш эрх, шударга ёсыг чандлан сахиулах нь уг эрхийг хэрэгжүүлэх суурь үндэс юм. Олон улсын гэрээнүүдэд шударгаар шүүлгэх эрхийг тусгахдаа “Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын факт”-ийн 9, 10, 14, 15, 16 дугаар зүйлүүдэд; “Арьс үндсээр алагчлах үзлийн бүх хэлбэрийг устгах тухай олон улсын конвенц”-ын 5 дугаар зүйлд; “Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенц”-ын 1, 2, 15 дугаар зүйлүүдэд; “Хүүхдийн эрхийн тухай конвенц”-ын 19, 37, 40 дугаар зүйлүүдэд тус тус тусгасан байдаг. Харин манай улсын хувьд “Монгол Улсын Үндсэн хууль”-ын 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, шүүхийн шийдвэрийг давж заалдах, уучлал хүсэх эрхтэй. Өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно. Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно. Гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглоно” хэмээн суурь хуульдаа иргэний шударгаар шүүлгэх эрхийг тунхагласан бөгөөд уг эрхийн баталгаа нь “Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль”-ын 1.1 дүгээр зүйлд тусгалаа олсон юм.

“Шударга шүүхээр шүүлгэх эрх”-ийн талаар бичигдсэн эрдэм шинжилгээний ажлууд нь ихэнхдээ Үндсэн хуулийн эрх зүйн үүднээс авч үзэн тайлбарласан агуулгатай байх тул уг бүтээлээрээ дамжуулан “Шударга шүүхээр шүүлгэх” эрхийг эрүүгийн процессын эрх үүднээс авч үзэн, уг эрхийн хэрэгжилтийг нарийвчлан судлахыг хичээлээ.
Түлхүүр үг
Эрүүгийн процессын эрх зүй, Шударга шүүхээр шүүлгэх эрх, Хүний эрх, эрх чөлөө, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль
Бичигдсэн огноо
2023-05-23
Хуудсын тоо
60
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2023-08-10
Товч мэдээлэл үзсэн
3560
Бүрэн эхээр нь үзсэн
145
Эшлэлийн тоо
110
Санал болгож буй эшлэлийн загвар
Д.Даваажаргал “Шударга шүүхээр шүүлгэх эрх - Эрүүгийн процессын эрх зүйд хэрэгжих нь” (2023), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1628
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Эшлэлүүд

1. Үндсэн хууль манай сургуульд- НҮБ-ын хүний эрхийн хороодын ерөнхий тайлбар, сургалтын хөтөлбөр. УБ., 2022, 115 дахь тал

2. Совд Г нар. Монгол Улсын Үндсэн хуулийн тайлбар. УБ., 2000, 116 дахь тал

3. Баярсайхан Д. Эрүүгийн процессын эрх зүй. УБ., 2020, 199 дэх тал

4. Эрх зүйн үзэгдлийг түүхэн хөгжлийн талаас нь авч үзэхдээ тэдгээрийн уялдаа холбоо, хамаарал хийгээд зүй тогтолт шинжээр нь судална. Ингэхдээ зөвхөн материаллаг төдийгүй оюун санааны хөгжлийн хүчин зүйлийн аль алиныг нь харгалзан шинжлэх замаар танин мэдэхэд оршино.

Д.Баярсайхан, Эрх зүйн онол, (3 дугаар хэвлэл, 2016), 7 дахь тал

5. Эрх зүйн юмс үзэгдлийг нэгийг нь нөгөөтэй нь зэрэгцүүлэн жишиж, адил төстэй ба ялгагдах шинжийг нь илрүүлж үр ашигтайгаар судлах арга юм. Ингэхдээ дахин давтагдахгүй онцлог шинж хийгээд нийтлэг, түгээмэл байдал хоёрын харьцаа холбогдол нь яаж илэрч байгааг жишиж нягтлах замаар танин мэдэхэд оршино.

Д.Баярсайхан, Эрх зүйн онол, (3 дугаар хэвлэл, 2016), 5 дахь тал

6. Эрх зүйн онолын судлагдахууны бүхий л объектыг задлан нэгтгэх, холбон уялдуулах замаар нэгдсэн тогтолцоо, дэс дараалалд оруулж, эмх цэгцтэй, тодорхой зорилготой судлан мэдэхэд чиглэгдэнэ.

Д.Баярсайхан, Эрх зүйн онол, (3 дугаар хэвлэл, 2016), 6 дахь тал

7. Энэ нь логик, математик, магадлалын онолын зарим аргыг эрх зүйн онолын зарим шинжлэх ухаанд бүтээлчээр хэрэглэх, үр дүнг нь зохистойгоор авч ашиглахад чиглэгдэнэ.

Д.Баярсайхан, Эрх зүйн онол, (3 дугаар хэвлэл, 2016), 6 дахь тал

8. Эрх зүйн тухайн үзэгдлийн нийгэм, хүмүүсийн амьдралд нөлөөлөх эерэг нөлөө, үр дүн, үнэлэмжийг нээн илрүүлж судална.

Д.Баярсайхан, Эрх зүйн онол, (3 дугаар хэвлэл, 2016), 6 дахь тал

9. Эрх зүй сэтгүүлд нийтлэгдэх эрдэм шинжилгээний өгүүлэлд тавигдах хэлбэрийн шаардлага. “Эрх зүй” онол, практик, арга зүй, мэдээллийн цуврал. 2022. №3 (59). 205-210 дахь тал

10. The Bluebook: A Uniform System of Citation (Columbia Law Review Ass’n et al. eds., 20th ed. 2015).

11. Баярсайхан Д. Хүний эрхийн онолын сэтгэлгээ, уламжлал, шинэчлэлийн асуудал. “Эрх зүй” онол, практик, арга зүй, мэдээллийн цуврал. 2000. №1. 14 дэх тал

12. Basic norm- Энэ талаар Х.Сэлэнгэ (Ph.D) багш “Цэвэр эрх зүйн онол” өгүүлэлдээ бичихдээ <<Кельзены үзлээр “эрх зүй нь “Үндсэн хэм хэмжээ”-ний тусламжтайгаар шаталсан логик бүтэц бүхий нэгдмэл тогтолцоонд оршиж байдаг. Өөрөөр хэлбэл, эрх зүйн нэгдмэл, шаталсан тогтолцоотой байх үндэс нь хүн төрөлхтөний оюун санаагаар үнэн болох нь нотлогдсон “Үндсэн хэм хэмжээ” /Grundnorm, Basic Norm/ юм>> хэмээсэн байна.

13. Нээлттэй нийгэм форум. “Эрүүгийн хууль дахь шударга ёсны зарчмын хэрэгжилт” бодлогын судалгааны тайлан, 2020, https://forum.mn/uploads/site/1126/res_mat/2020/Criminalcode.pdf

14. Энэхүү судалгааны ажлын 1.3.1 дэх хэсэгт дэлгэрэнгүй авч үзсэн болно.

15. Баярсайхан Д. Хүний эрхийн онолын сэтгэлгээ, уламжлал, шинэчлэлийн асуудал. “Эрх зүй” онол, практик, арга зүй, мэдээллийн цуврал. 2000. №1. 14 дэх тал

16. Баярсайхан Д. Хүний эрхийн онолын сэтгэлгээ, уламжлал, шинэчлэлийн асуудал. “Эрх зүй” онол, практик, арга зүй, мэдээллийн цуврал. 2000. №1. 13 дахь тал

17. John Lackland was King of England from 1199 until his death in 1216. The baronial revolt at the end of John’s reign led to the sealing pf Magna Carta, a document considered an early step in the evolution of the constitution of the United Kingdom.

18. UK Parliament. (2015). Magma Carta. https://tinyurl.com/55xhxyhh

19. Лүндэндорж Н. Төрийн онол. УБ., 2020, 196-197 дахь тал

20. Оюумаа В, Уянга М. Олон улсын эрх зүй дэх “Хүний эрх” ба “Олон улсын хүмүүнлэгийн эрх зүй” /Харьцуулсан судалгаа/. “Эрх зүй” онол, практик, арга зүй, мэдээллийн цуврал. 2003. №10-11. 137 дахь тал

21. R.C. van Caenegem. (2014). A note on chapter 39 of Magma Carta. https://www.researchgate.net/publication/317450368_A_note_on_chapter_39_of_Magna_Carta

22. Цогтоо Ш. Гадаад орнуудын үндсэн хуулийн эрх зүй- Харьцуулсан судалгаа. УБ., 2018, 180 дахь тал

23. Мөнхсайхан О. Хууль дээдлэх ёс ба Монгол. “Эрх зүй” онол, практик, арга зүй, мэдээллийн цуврал. 2020. №4 (52). 12-13 дахь тал

24. Эмнести интернэшнл. Шударгаар шүүлгэх эрх: Гарын авлага. УБ., 2010

25. Совд Г нар. Монгол Улсын Үндсэн хуулийн тайлбар. УБ., 2000, 116 дахь тал

26. *Үүнийг Монгол хэлнээ “эрх зүйт төр”, “хууль дээдлэх ёс”, “эрх зүйд захирагдах ёс” хэмээн орчуулан хэрэглэж байна.

27. Лүндэндорж Н. Төрийн онол. УБ., 2020, 185 дахь тал

28. Мөнхсайхан О. Хууль дээдлэх ёс ба Монгол. “Эрх зүй” онол, практик, арга зүй, мэдээллийн цуврал. 2020. №4 (52). 14 дэх тал

29. Энэхүү төр нь хуулиас дээгүүр хэмээн үздэг.

30. Лүндэндорж Н. Төрийн онол. УБ., 2020, 186-187 дахь тал

31. Лүндэндорж Н. Төрийн онол. УБ., 2020, 188-189 дэх тал

32. Мөнхсайхан О. Хууль дээдлэх ёс: Ерөнхий хандлага ба Монгол. “Эрх зүй” онол, практик, арга зүй, мэдээллийн цуврал. 2020. №4 (52). 6-12 дахь тал

33. Мөнхсайхан О. Хууль дээдлэх ёс: Ерөнхий хандлага ба Монгол. “Эрх зүй” онол, практик, арга зүй, мэдээллийн цуврал. 2020. №4 (52). 19-20 дахь тал

34. Лүндэндорж Н. Төрийн онол. УБ., 2020, 190 дэх тал

35. World Justice Project (2022). The rule of law index. https://worldjusticeproject.org/rule-of-law-index/global/2022/Mongolia/

36. Лүндэндорж Н. Төрийн онол. УБ., 2020, 191-192 дахь тал

37. Баярсайхан Д. Хүний эрхийн онолын сэтгэлгээ, уламжлал, шинэчлэлийн асуудал. “Эрх зүй” онол, практик, арга зүй, мэдээллийн цуврал. 2000. №1. 13 дахь тал

38. Уянга М. Олон улсын эрүүгийн Шүүхийн Ромын дүрмийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх асуудалд. “Эрх зүй” онол, практик, арга зүй, мэдээллийн цуврал. 2007. №2-3 (16-17). 209 дэх тал

39. Баярсайхан Д. Эрүүгийн процессын эрх зүй. УБ., 2020, 25-26 тал

40. Совд Г нар. Монгол Улсын Үндсэн хуулийн тайлбар. УБ., 2000, 85 дахь тал-

41. Сарантуяа Ц. Үндсэн эрх болон хүний эрх: Харьцуулалт, онолын эргэцүүлэл. “Эрх зүй” онол, практик, арга зүй, мэдээллийн цуврал. 2000. №1. 19-20 дахь тал

42. Гэм буруутны ял зэмлэлийг түүний гэр бүлийн гишүүд, төрөл саданд нь халдаан хэрэглэхийг хориглож байгаа Үндсэн хуулийн заалт бол хүн бүрийн хувийн ардчилсан эрхийн баталгаа юм. Ардчилсан эрх зүйн үйлчилгээнд дан ганц субъектив буюу эсхүл объектив ялалгаа гэж байдаггүй тул гэмт хэрэг үйлдсэн нь түүний үйлдсэн хэргийн объектив болон субъектив бүх элементийн нийлбэрээр шийдвэрлэгддэг учраас гэмт хэрэг үйлдсэн этгээд хариуцлагаа зөвхөн өөрөө хүлээх зарчимтай. Г.Совд нар., Монгол Улсын Үндсэн хуулийн тайлбар. УБ., 2000

43. Совд Г нар. Монгол Улсын Үндсэн хуулийн тайлбар. УБ., 2000, 114 дэх тал

44. Совд Г нар. Монгол Улсын Үндсэн хуулийн тайлбар. УБ., 2000, 116 дахь тал

45. Совд Г нар. Монгол Улсын Үндсэн хуулийн тайлбар. УБ., 2000, 116 дахь тал

46. Совд Г нар. Монгол Улсын Үндсэн хуулийн тайлбар. УБ., 2000, 117 дахь тал

47. Баярсайхан Д. Эрүүгийн процессын эрх зүй. УБ., 2020, 26 дахь тал

48. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, 2016

49. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, 2002

50. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх эрх зүй. Гарын авлага. УБ., 2007. 47 дахь тал

51. R.C. van Caenegem. (2014). A note on chapter 39 of Magma Carta. https://www.researchgate.net/publication/317450368_A_note_on_chapter_39_of_Magna_Carta

52. Энэхүү судалгааны ажлын 1.3.1 дэх хэсэгт дэлгэрэнгүй авч үзсэн болно.

53. Уянга М. Олон улсын эрүүгийн Шүүхийн Ромын дүрмийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх асуудалд. “Эрх зүй” онол, практик, арга зүй, мэдээллийн цуврал. 2007. №2-3 (16-17). 210 дахь тал

54. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Дүрэм; 2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг

55. Доржпалам Х. Монгол Улсын Эрүүгийн эрх зүй- Ерөнхий анги. УБ., 2019, 27 дахь тал

56. Уянга М. Олон улсын эрх зүй ба үндэсний эрх зүйн харилцан хамаарлын асуудал. “Эрх зүй” онол, практик, арга зүй, мэдээллийн цуврал. 2021. №4 (56). 20 дахь тал

57. Баярсайхан Д. Эрүүгийн процессын эрх зүй. УБ., 2020, 26-27 дахь тал

58. Парламент- Судалгааны эмхэтгэл. УБ., 2021, 482 дахь тал

59. Баярсайхан Д. Эрүүгийн процессын эрх зүй. УБ., 2020, 199 дэх тал

60. Эрүүгийн эрх зүйн гарын авлага. УБ., 2007, 48 дахь тал

61. Эрүүгийн эрх зүйн хэм хэмжээнүүд хоорондоо давхардалгүй байх.

Michael Faure, Morag Goodwin, and Franziska Weber. (2012). The regulator’s dillemma: Caught between the need for flexibility & the demands of foreseeability. Reassessing the lex certa principle. https://tinyurl.com/245chtyc

62. Эрүүгийн хууль тогтоомжийн заалтууд хоёрдмол утгагүй байх.

Nawfal Alsafo’s Lab. (2022). Criminal protection of right and freedoms. https://www.researchgate.net/publication/359094306_Criminal_protection_of_rights_and_freedoms

63. Нэг гэмт хэрэгт нэг л ял оногдуулах, гэмт этгээдийг тухайн гэм бурууг нь нэг л удаа яллах.

Libor Klimek. (2022). Ne bis in idem as a modern guarantee in criminal proceedings in europe. https://tinyurl.com/36d8kjhz

64. Гэмт хэрэг бүхэн гадаад, дотоод учир холбогдлоор нөхцөлдсөн байх.

David Alan Sklansky. (2012). Crime, Immigration, and Ad Hoc Instrumentalism. http://www.antoniocasella.eu/nume/Sklansky_2012.pdf

65. Хуулинд заагаагүй бол гэмт хэрэг биш, гэмт хэрэг биш бол ялгүй.

Aniket Pandey. (2021). ‘Nullum crimen sine lege, nulla poena sine lege’- A Principle of Legality. https://journal.indianlegalsolution.com/2021/01/15/nullum-crimen-sine-lege-nulla-poena-sine-lege-a-principle-of-legality-aniket-pandey/

66. Хамтарсан субъект (хуулийн этгээд) гэмт хэрэгтэн байж болохгүй.

Marcelo Corrales. Corporate criminal liability. https://mersanlaw.com/corporate-criminal-liability/?lang=en#:~:text=Societas%20delinquere%20non%20potest%20is,of%20the%20individual)%20is%20missing.

67. Үйлдэл нь бүхий л бодол санааны илрэл биш, бөгөөд гэмтний санаа бодлоор ажилласан бол тухайн үйлдэл нь гэмт хэрэг биш.

Lavanya Goinka. (2022). Actus non facit reum nisi mens sit rea. https://www.legalindia.com/actus-non-facit-reum-nisi-mens-sit-rea/

68. Шинийг дэмжих зарчим буюу гэмт хэрэг үйлдэхээс өмнө батлагдсан хуулиар хэн ч эрүүгийн хариуцлагад татагдах ёсгүй, шинэ эрүүгийн хууль эргэн үйлчлэхгүй.

Yarik Kryvoi, Shaun Matos. Non-Retroactivity as a General Principle of Law. https://utrechtlawreview.org/articles/10.36633/ulr.604

69. Сүүлд гарсан хууль нь өмнөх хуулиасаа давуу хүчинтэй.

Jean-Louis Halpérin. (2012). Lex posterior derogate priori, lex specialis derogate generali. Guidelines for a history of conflicting norms with a focus on these two competing solutions. https://tinyurl.com/j43673x7

70. Ял нь хүч хэрэглэх, залхаан цээрлүүлэхэд биш, харин гэмт зан үйлийг номхотгон намдаах, зөвтгөн төлөвшүүлэх зорилготой.

James Arthur Ballentine. (1916). A law Dictionary. https://tinyurl.com/yc7pebkx

71. Хийсэн гэмт хэрэг бүхэн оногдуулах ялтай авцалдан тохирч байх ёстой.

James A. Ballentine. (1916). Ballentine’s Law Dictionary. http://citizenlaw.com/pdf/a.pdf

72. Болгоомжгүйгээр хууль мэдэхгүйгээр хийсэн гэмт хэрэг нь гэм буруугийн хамааралгүй байж болно.

James A. Ballentine. (1916). Ballentine’s Law Dictionary. http://citizenlaw.com/pdf/a.pdf

73. Тусгай хуулиуд нь ерөнхийгөөс давуу хүчинтэй.

Jean-Louis Halpérin. (2012). Lex posterior derogate priori, lex specialis derogate generali. Guidelines for a history of conflicting norms with a focus on these two competing solutions. https://tinyurl.com/j43673x7

74. Дээд хүчинтэй хууль нь дагалдан гарсан хэм хэмжээнээс давуу хүчинтэй.

James A. Ballentine. (1916). Ballentine’s Law Dictionary. http://citizenlaw.com/pdf/a.pdf

75. Гэмт хэрэг бүхэн өөрийн ялгагдах шалгуур үндэс, бүрдэл хэсэгтэй байх ёстой. /а. Хэрэг, учрал ба түүний хохирол үр дагавар; б. Гэмт этгээдийн холбогдол; в. Ялын санкцийн хамаарал гэх мэт/.

Dr. Munir Ahmad Mughal. (2011). Rule of Corpus Delicti. https://papers.ssrn.com/sol3/papers.cfm?abstract_id=1940462

76. Тухайн болоод өнгөрсөн гэмт хэргийг тухайн үед хориглон зохицуулж байсан хууль, жишиг, зарчмыг үндэслэн шийдвэрлэх ёстой.

Ben Johnson. (2017). Prohibition Againist Ex Post Facto Laws. https://www.house.mn.gov/hrd/pubs/ss/clssexpost.pdf

77. Баярсайхан Д. Орчин үеийн эрүүгийн эрх зүйн сонгодог зарчмууд. “Эрх зүй” онол, практик, арга зүй, мэдээллийн цуврал. 2013. №1(23). 67-68 дахь тал

78. Доржпалам Х. Монгол Улсын эрүүгийн эрх зүй- Ерөнхий анги. УБ., 2019, 23 дахь тал

79. Мөнхсайхан О. Хууль дээдлэх ёс: Ерөнхий хандлага ба Монгол. “Эрх зүй” онол, практик, арга зүй, мэдээллийн цуврал. 2020. №4 (52). 16 дахь тал

80. Бямбажаргал А. Эрх зүйн хэм хэмжээ орхигдуулсан буюу негатив хяналт ба Монгол улсын жишиг. “Эрх зүй” онол, практик, арга зүй, мэдээллийн цуврал. 2020. №3 (51). 337-338 дахь тал

81. Доржпалам Х. Монгол Улсын эрүүгийн эрх зүй- Ерөнхий анги. УБ., 2019, 23 дахь тал

82. Совд Г нар. Монгол Улсын Үндсэн хуулийн тайлбар. УБ., 2000, 118 дахь тал

83. Монгол Улсын ҮХЦ-ийн дүгнэлт №04: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай /2021.05.12/, https://old.legalinfo.mn/law/details/16354?lawid=16354

84. Монгол Улсын Их Хурлын тогтоол №42: Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 04 дүгээр дүгнэлтийн тухай /2021.05.20/, https://old.legalinfo.mn/law/details/16606?lawid=16606

85. Монгол Улсын ҮХЦ-ийн тогтоол №07: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай /2021.10.20/, https://old.legalinfo.mn/law/details/17056?lawid=17056

86. Монгол Улсын Их Хурлын тогтоол №80: Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 07 дугаар дүгнэлтийн тухай /2021.10.28/, https://old.legalinfo.mn/law/details/17027?lawid=17027

87. Баярсайхан Д. Эрүүгийн процессын эрх зүй. УБ., 2020, 58 дахь тал

88. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, 2017, 1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт

89. Эрхэсхулан Ж. Шүүн шийдвэрлэх ажиллагаан дахь алдаа (Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд). “Эрх зүй” онол, практик, арга зүй, мэдээллийн цуврал. 2016. №1 (33). 213; 217 дахь тал

90. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны баталгааг түүний зориулалт, мөн чанар, агуулга талаас нь а)хүний эрхийн баталгаа, б)хууль зүйн баталгаа, в)улс төрийн баталгаа, г)эдийн засгийн баталгаа, д)ёс суртахуун- соёлын баталгаа хэмээх төрлөөр ялган ангилж болно. Д.Баярсайхан. Эрүүгийн процессын эрх зүй. УБ., 2020.

91. Баярсайхан Д. Эрүүгийн процессын эрх зүй. УБ., 2020, 65 дахь тал

92. Нээлттэй нийгэм форум. Эрүүгийн хууль дахь “Шудаарга ёсны зарчим”-ын хэрэгжилт зарим гэмт хэргийн жишээн дээр, 2020, https://forum.mn/uploads/site/1126/res_mat/2021/RS_3.pdf

93. Нээлттэй нийгэм форум. Чухал сэдэв- Хэлэлцүүлгийн тэмдэглэл, 2022, https://forum.mn/product/257155

94. Баярсайхан Д. Эрүүгийн процессын эрх зүй. УБ., 2020, 42 дахь тал

95. Монгол дахь Конрад-Аденауэр-Сан. Холбооны бүгд найрамдах Герман улсын хууль. УБ., 2019, 55 дахь тал

96. 1-р хэсэгт “Ерөнхий нөхцөл”, 2-р хэсэгт “Анхан шатны процесс ажиллагаа”, 3-р хэсэгт “Давж заалдах процесс”, 4-р хэсэгт “Шүүхийн дахин сэргээх ажиллагаа”, 5-р хэсэгт “Хүч хэрэглэсэн зохион байгуулалттай гэмт хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаа”, 6-р хэсэгт “Онцгой ажиллагаа”, 7-р хэсэгт “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа”, 8-р хэсэгт “Бусад зүйл” хэмээн хуульчилжээ.

97. Баярсайхан Д. Гадаад орнуудын эрүүгийн процесс. УБ., 2015, 43-55 дахь тал

98. Miranda v. Arizona 384 US 436 (1966)- Баривчлагдсан буюу албадан саатуулагдсан этгээд цагдаагийн тавьсан асуултанд хариулахгүй байх эрхтэй. Энэ нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, цагдаагийн тулган хүлээлгэсэн хэргийг хүлээн зөвшөөрөхгүй байх эрхээр баталгаажсан байна.

99. Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх

100. Гэмт хэрэгт сэжиглэгдсэн этгээд нь өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өмгөөлөгчтэйгөө харилцах, мэдүүлэг өгөхөөс татгалзсан тохиолдолд байцаалтыг нэн даруй зогсоох

101. Хэргийн шийдвэрт төлбөрийн чадваргүй яллагдагч хууль зүйн үнэ төлбөргүй туслалцаа авах эрхтэй талаар

102. Цагдаагийн ажилтан ямар нэгэн нотлох баримт, зөвшөөрөл, үндэслэл шалтгаангүйгээр хүний биед хүрэхгүй байх, баривчлахгүй байх

103. Цаазаар авах ял сонссон хүнийг тамлан зовоохгүй байх

104. Онц хүнд гэмт хэрэг үйлдсэн баривчлагдсан этгээдийг өндөр барьцаа шаардаж суллах буюу давхар шийтгэхгүй байх

105. Баярсайхан Д. Гадаад орнуудын эрүүгийн процесс. УБ., 2015, 70-88 дахь тал

106. Хоёрдугаар бүлгийн “Шударга шүүхээр шүүлгэх эрхийн хэрэгжилт” гэсэн асуудлын хүрээнд авч үзсэн болно

107. R.C. van Caenegem. (2014). A note on chapter 39 of Magma Carta. https://www.researchgate.net/publication/317450368_A_note_on_chapter_39_of_Magna_Carta

108. Энэхүү судалгааны ажлын 1.3.1 дэх хэсэгт дэлгэрэнгүй авч үзсэн болно.

109. Баярсайхан Д. Эрүүгийн процессын эрх зүй. УБ., 2020, 199 дэх тал

110. Хоёрдугаар бүлгийн “Шударга шүүхээр шүүлгэх эрхийн хэрэгжилт” гэсэн асуудлын хүрээнд авч үзсэн болно.