Нөгөөтээгүүр “Социалист хууль ёсны зарчим (社会主義法に基づく国家)”-д үндэслэсэн улс орнууд, ялангуяа хуучин “Зөвлөлтийн эрх зүйн систем”-ийн улс орнуудад захиргааны шийдвэр гаргах ажиллагааны тухай хууль харьцангуй оройтох хандлагатай байсаар ирсэн. Жишээ нь хуучин Зөвлөлтийн улсууд болох Литва(1999 он、Гүрж(1999 он)、Казахстан(2000 он、Эстони(2001он、Латви(2001он)、Армен(2004он)、Азербайжан(2005он)、Тажикстан(2007он)、Беларусь(2008он)、Киргиз(2015он)、Узбекистан(2017он)-д зөвлөлт задарсны дараа буюу 1990 ээд оны хойш үеэс эхлэн захиргааны шийдвэр гаргах ажиллагааны тухай хууль батлагдаж эхэлсэн юм.
1921 оноос зөвлөлтийн хамааралд орсон Монгол улс нь ардчилсан нийгэмд шилжсэнээс 27 жил өнгөрсний дараа буюу 2015 онд Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны тухай зохицуулсан Захиргааны Ерөнхий хуулийг баталсан. Уг хууль нь Герман, Япон, Испани, Недирланд, Латвиа зэрэг эх газрын эрх зүйн системийн орнуудын туршлагыг тусгаж өгснөөрөө онцлог юм.
Уг судалгаа нь Захиргааны Ерөнхий хуульд заасан сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гаргах ажиллагааны түүхэн хөгжил болон тогтолцооны асуудлын тухай судалсан болно. Сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гэдэг нь эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд үүрэг бий болгосон, эсхүл түүхий эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан захиргааны актыг ойлгоно (ЗЕХ 37.5) . Уг судалгааны үр дүнд дараах дүгнэлтэд хүрсэн болно.
Нэгт, 1924 оноос өнөө хүртэлх тогтолцоог хэрхэн, ямар онцлогтойгоор хөгжиж ирсэнийг түүхэн судалгааны арга зүйгээр судлахад захиргааны зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа нь сөрөг нөлөөлөл бүхий шийдвэр гаргах ажиллагааны үндсэн багана болон хөгжиж ирсэн байна.
Хоёрт, Захиргааны Ерөнхий хуульд заасан сөрөг нөлөөлөл бүхий шийдвэр гаргах ажиллагааг тусгаж өгсөн бөгөөд түүний агуулга нь“due process of law ”-ийн зарчмыг хангахад чиглэгдсэн нь сайшаалтай юм. Гэвч хэрэгжилтийн судалгааны үр дүнгээс харвал, захиргааны байгууллага нь уг ажиллагааг хуульд заасны дагуу явуулдаггүй байна. Мөн шүүхийн шийдвэрт анализ хийж үзэхэд шүүхээс шийдвэр гаргах ажиллагааг үл тоомсорлох тайлбар хийх хандлага ажиглагдаж байна.
Гуравт, захиргааны шийдвэр гаргах ажиллагаа нь хуульд заасны дагуу хэрэгжихгүй байгаа нь хэлбэрийн /formal/ болон хэлбэрийн бус /informal/ тогтолцооны гажуудалтай холбоотой юм. Хэлбэрийн тогтолцоонд буй асуудлыг шийдвэрлэхийн тулд Япон улсын хуулийг харьцуулан судлах нь ач холбогдолтой. Мөн захиргааны зөрчлийг хэв журмын эсрэг зөрчил /秩序罰/ болон хөнгөн зөрчилд /行政刑罰-эрүүгийн эрх зүйн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулаагүй зөрчил / хувааж үзэн эхний зөрчлийг захиргааны эрх зүйд, дараагийн зөрчлийг эрүүгийн эрх зүйд хамааруулсан өөрчлөлт хийх шаардлагатай байна.
Хэлбэрийн бус тогтолцооны гажуудлыг засах нь урт хугацааны ажил бөгөөд захиргааны байгууллагын ажилтан, шүүгч цаашилбал иргэн бүрд шийдвэр гаргах ажиллагааны тухай ойлголт болон ач холбогдлыг танин мэдүүлж, сэтгэлгээний шинэчлэл хийх хэрэгтэй. Үүний тулд шүүхийн тайлбар чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд, хэрэг хянан шийдвэрлэхдээ процедурын хэм хэмжээний ач холбогдол, зайлшгүй байдлыг бүрэн дүүрэн, хангалттай тайлбарлахыг зорих хэрэгтэй гэж үзэж байна.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
[1] Социалист хууль ёсны зарчим нь төр, олон нийтийн бүх байгууллага, тэдгээрийн албан хаагчид, нийт ард иргэд нь төрийн хууль, хуульд үндэслэж гаргасан эрхийн актыг нэг янзаар ойлгож, хэлбэрэлтгүй, нарийн чанд сахин биелүүлэх үүрэгтэй гэсэн зарчим юм. Гэвч сахин биелүүлэхийг шаардаж буй хууль нь социалист БНМАУ-ыг бүтээн байгуулахад чиглэсэн МАХН-ийн программ байсныг санах хэрэгтэй.
Социалист хууль ёсны зарчим болон захиргааны эрх зүйн хамаарлын тухай Б.Чимид. БНМАУ-ын захиргааны эрх зүй. УБ хот., 1973 он. 107 хуудаснаас хойш үзнэ үү.
[2] 高田敏『法治国家観の展開』(有斐閣・2013年)452頁以下、阪大法学第39巻第3・4号(1990年3月)「日本における行政手続観の展開」を参照。
[3] Б.Чимид. өмнөх ишлэл 1. 26 хуудас.
[4] Б.Чимид. өмнөх ишлэл 1. 27 хуудас
[5] Б.Чимид. өмнөх ишлэл 1. 338 хуудасд зааснаар захиргааны албадлагын арга хэмжээ хэрэглэх ажиллагааг зөрчил шийдвэрлэх ажиллагаатай хэмээсэн.
[6] Б.Чимид. өмнөх ишлэл 1. 318 хуудаснаас хойш.
[7] Монголын хууль тогтоомжийн түүхэн эмхтгэл. Тавдугаар боть /1958.11 сар-1970 он/. УБ хот., 395 хуудас.
[8] Б.Чимид. өмнөх ишлэл 1. 339 хуудас
[9]Захиргааны комиссын дүрмийн 5-р зүйлд сануулах, торгох, бусад гэж заасан байгаа бөгөөд “бусад ”шийтгэлийн төрөл нь тусгай хуулиудад заагдсан байдаг.Б.Чимид .өмнөх ишлэл 1.325 хуудас.
[10] Ж.Сүхбаатар. Монгол Улсын захиргааны эрх зүй., УБ хот. 2000 он. 227 хуудас.
[11] Ж.Долгорсүрэн. Монгол Улсын захиргааны эрх зүй ба захиргааны процессын ажиллагаа., УБ хот. 2001 он. 135 хуудас.
Мөн Д.Ганзориг. Захиргааны эрх зүй, Тайлбар толь. УБ хот., 2002 он. 59 хуудаст эрдэмтдийн дунд захиргааны процессын тухай нэгдсэн ойлголт байхгүй талаар дурдаж, эрдэмтдийн дунд захиргааны процессын тухай 2 үндсэн ойголт байна гэж үзсэн байна. Нэгдүгээрт захиргааны процессыг шүүхийн процесс гэж үзэх хандлага бөгөөд уг үзэл баримтлалыг эрхэмлэгчид захиргааны шүүх байгаа цагт л захиргааны процессын ойлголт байна гэж үздэг. Хоёрдугаарт шүүхийн үйл ажиллагаанаас гадна захиргааны байгууллагын тодорхой үйл ажиллагааг ойголно гэж үзэх үзэл байсан байна.
[12] Ж.Долгорсүрэн. өмнөх ишлэл 10. 137 хуудас.
[13] Ж.Долгорсүрэн. өмнөх ишлэл 10. 137 хуудас.
[14] Ж.Долгорсүрэн. Монгол Улсын захиргааны эрх зүйн удирдтгал., УБ хот. 2006 он. 137 хуудас.
[15] П.Одгэрэл. Захиргааны эрх зүйн ерөнхий анги., УБ хот. 2008 он. 128 хуудас.
[16] https://mongoltoli.mn/dictionary/detail/94851. Монгол хэлний их тайлбар. Сүүлд үзсэн 2021 оны 11 сарын 29 ны өдөр.
[17] Хууль зүйн үндэсний хүрээлэн. Захиргааны хариуцлагын тухай хуультай хобоотой судалгаа. 8 хуудас
[18] Хууль зүйн үндэсний хүрээлэн. Захиргааны хариуцлагын тухай хуультай хобоотой судалгаа. 10 хуудас
[19] Б.Чимид. Монгол Улсын эрх зүйн шинэтгэл ба захиргааны процессын онол, практикийн асуудал өгүүлэл, Шихихутаг эрх зүйн онол, арга зүйн сэтгүүл, УБ хот., 2000 он. №2.
[20] Б.Чимид. өмнөх ишлэл 19.
[21] П.Одгэрэл.Захиргааны эрх зүйн ерөнхий анги. УБ хот., 2008 он. 129 хуудас.
[22] Төрийн албаны тухай хууль. https://www.legalinfo.mn/law/details/7137?lawid=7137、(сүүлд үзсэн2020 он 11 сар 17-ны өдөр)。Уг хууль нь 2002 он болон 2017 онд шинэчлэн найруулагдсан.
[23] Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журам、https://www.legalinfo.mn/law/details/2518?lawid=2518,(сүүлд үзсэн 2020 он 11 сар 17-ны өдөр)。Уг журам нь 2019 оны 34-р тогтоолоо хүчингүй болсон.
[24] Ашигт малтмалын тухай хууль. https://www.legalinfo.mn/law/details/7069?lawid=7069、(сүүлд үзсэн2020 он 11 сар 17-ны өдөр )。Уг хууль нь 2006 онд шинэчлэн найруулагдсан.
[25] Радио долгионы тухай хууль. Төрийн мэдээлэл эмхтгэл. 1999 он. №28.
[26] Харилцаа холбооны тухай хууль. Төрийн мэдээлэл эмхтгэл. 2001 он. №43.
[27] Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хууль. Төрийн мэдээлэл эмхтгэл. 2004 он. №20.
[28] Даатгалын тухай хууль. Төрийн мэдээлэл эмхтгэл. 2004 он. №20.
[29]Үндэсний татварын албаны татварын хяналт шалгалтын ажлын дүрэм. https://www.legalinfo.mn/annex/details/419?lawid=1403、(сүүлд үзсэн 2020 он 11 сар 17-ны өдөр)。Уг дүрэм нь 2014 онд хүчингүй болсон.
[30] Эрүүл мэндийн тухай хууль. Төрийн мэдээлэл эмхтгэл. 2011 он. №21.
[31] Хадгаламж, зээлийн хоршооны тухай хууль. Төрийн мэдээлэл эмхтгэл. 2011 он. №46.
[32] Монгол дахь Ханнс Зайдел сангийн Захиргааны ерөнхий хуулийн хэрэгжилтэнд хийсэн судалгааны үр дүнг https://forum.mn/res_mat/2017/Monitoring.pdf-ээс үзнэ үү. (сүүлд үзсэн 2020 он 2сар 5ны өдөр )。
Нээлттэй нийгэм хүрээлэн. Захиргааны ерөнхий хуулийн хэрэгжилт /2017 оны 7 дугаар сар/.3 дугаар хуудас.
[33]Ханнс-Зайделийн сан, Эрх зүйн боловсрол академи. Захиргааны ерөнхий хуулийн хэрэгжилтэнд хийсэн судалгаа. 2018 он. 172 хуудас.
[34] Захиргааны ерөнхий хууль, салбарын эрдэмтдийн санал, нийтлэл 16 хуудас.
[35] https://shuukh.mn/single_case/1166?daterange=2016-07-22%20-%202019-01-19&id=3&court_cat=3&bb=1
[36] Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн дүгнэлт 2018 оны 11 сарын 21 ны №15-ийг үзнэ үү. Уг өгүүлэлд зөвхөн процедурын эрх зүйн талаас нь асуудлыг авч үзсэн болно.
[37] Ц.Цогт. Захиргааны эрх зүй дэх “хууч хамаарал” буюу прокурорын хяналт. Ишлэл 53-ыг үзнэ үү.
[38] ダグラス.C.ノース(竹下公視訳)『制度・制度変化・経済成果』(晃洋書房・1994年)3頁以下。
[39] 松尾弘『開発法学の基礎理論(第1版)』(勁草書房・2012年)121頁、ダグラス.C.ノース(竹下公視訳)・өмнөх ишлэл 38. 48 дугаар хуудас.
[40] 松尾・前掲注(39)21頁。
[41] 松尾・前掲注(39)128頁以下。
市橋克哉「行政法整備支援とその行政法学への示唆」国際開発研究第20巻第2号(2011年)。
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Монгол Улсын Иргэний хуулийн тайлбарыг legaldata.mn-д байршуулна.
5 hours ago
2024 оны 11 дүгээр сарын эрэлттэй бүтээлийн чансаа
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг 2024 арга хэмжээнд хэлэлцэх хэлэлцүүлэг болон ярилцлагын сэдэв, зочид
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг болно
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Ипотекийн зээлийн амь насны даатгал
2024-12-16
-
Хөгжлийн банкны гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн шийдвэрийн тойм
2024-12-15
-
Иргэнийг гар утасны программ ашиглаж худалдаж авсан онгоцны тасалбараар нислэгийн өдөр онгоцонд суулгаагүй бол тус тасалбарыг худалдан авсан компани иргэний хохирлыг барагдуулна./Бүгд найрамдах казахстан улсын дээд шүүхийн шийдвэрийн хураангуй/
2024-12-12
-
Болдбаатарын Гүнбилэг
2024-12-19 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Батжаргалын Ариунзаяа
2024-12-14 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баярсайхан Цолмон
2024-12-13 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Ганболд Цолмонгэрэл
2024-12-12 Нийтлэлдуудаж байна ! -
Эрхэмбаярын Энхцэцэг
2024-12-12 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Батхишигийн Лхагвасүрэн
2024-12-12 Докторын диссертацидуудаж байна ! -
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо
2024-12-11 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Даваасүрэн Майцэцэг Тэмүүлэн Төмөрхуяг
2024-12-10 Нийтлэлдуудаж байна !