Бүтээлийн нэр
Төрийн өмчит компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн бүрэн эрх ба баталгаа
Тэмдэглэл
Энэхүү судалгааг Нээлттэй Нийгэм Форумын санхүүгийн дэмжлэгтэйгээр судлаач М.Түвшинжаргал, А.Бодьбилэг нар гүйцэтгэв
Хэлбэр
Судалгааны тайлан
Салбар
Компани
Бүтээлийн товч
Төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглалыг олон улсын жишигт нийцүүлэх, түүнийг сайжруулахад компанийн удирдлага буюу төлөөлөн удирдах зөвлөл (цаашид “ТУЗ”)-ийн тогтолцоо, чиг үүргийг бэхжүүлэх, түүний эрх зүйн орчныг боловсронгуй болгох хэрэгцээ шаардлага зүй ёсоор урган гарч байна. Компанийн засаглалын хүрээнд ТУЗ-ийн тогтолцоо нь түүний бүтэц бүрэлдэхүүн, томилгоо зэрэг хэд хэдэн элементээс бүрдэх бөгөөд тэр дундаа ТУЗ ийн бүрэн эрх, хүлээх үүрэг, хариуцлагын тогтолцоо нь ТУЗ-ийг бэхжүүлэхэд хамгийн чухал нөлөөтэй. Манай улсын хувьд ТУЗ-ийн үйл ажиллагаа нь улс төрөөс хараат байдаг, ТУЗ-ийн гишүүнээр мэргэжлийн бус этгээд, захиргааны албан хаагчийг томилдог зэргээс шалтгаалан ТУЗ- ийн бүрэн эрх, үүрэг хариуцлагын тогтолцоо хангалттай бэхжээгүй байна. Мөн Засгийн газар, салбарын яам, төрийн зохицуулагч байгууллага тус тусдаа удирдамж, чиглэл өгөх байдлаар ТӨК ийн үйл ажиллагаанд оролцох, тэр нь зарим тохиолдолд хуулиар олгосон эрх хэмжээнээс хэтрэх явдал гардаг. Улмаар хувьцаа эзэмшигчийн эрх хэрэгжүүлэгч төрийн байгууллагууд хувьцаа эзэмшигчийн хувьд эдлэх өмчийн эрхээ төрийн зохицуулах чиг үүрэг буюу бодлого, төлөвлөлтөөр хангах үүрэгтэй холих алдаа түгээмэл байна. Энэхүү судалгааны хүрээнд ТӨК-ийн ТУЗ-ийн бүрэн эрх буюу хувьцаа эзэмшигчийн эрх хэмжээ болон ТУЗ-ийн эрх мэдлийн хуваарилалтын зарчим, эрх зүйн орчин, мөн ТУЗ-ийн гишүүнд хариуцлага хүлээлгэх тогтолцоо, эрх зүйн зохицуулалтыг судлахыг зорьсон болно.
Түлхүүр үг
компани, компанийн засаглал, төрийн өмчит компани, төлөөлөн удирдах зөвлөл, ТУЗ, төрийн өмчит компаний удирдлага
Бичигдсэн огноо
2023-01-01
Хуудсын тоо
28
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2023-10-29
Товч мэдээлэл үзсэн
1766
Бүрэн эхээр нь үзсэн
81
Эшлэлийн тоо
66
Санал болгож буй эшлэлийн загвар
А.Бодьбилэг М.Түвшинжаргал “Төрийн өмчит компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн бүрэн эрх ба баталгаа” (2023), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1691
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Эшлэлүүд

1. Монгол Улсын Их Хурал, “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, 2020.08.28 №24 тогтоол 4.4.10.

2. Монгол Улсын Их Хурал, “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”, 2021.01.22 №12 тогтоол 1.8.52.

3. A.Cahn & David C.Donald, Comparative Company Law 468-482, Cambridge Uni. Pre. (2010).

4. Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйл “Хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрх” гэж, КтХ-ийн 76 дугаар зүйл “Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрх” гэж Хувьцаа эзэмшигч болон ТУЗ-ийн бүрэн эрхэд хамаарах асуудлуудыг тус тус хуульчилсан. Дэлгэрэнгүйг Хүснэгт 1 болон Хүснэгт 2-оос үзнэ үү.

5. Г.Давааням, М.Түвшинжаргал, Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компанийн төлөөлөн удирдах зөвлөл: Олон Улсын Туршлага ба Монгол Улс Уул уурхайн салбарын жишээн дээр, Нээлттэй Нийгэм Форум, 92 дах тал, 2022; Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн танилцуулга-2020, Дэд ажлын хэсгийн тайлан, 23 дах тал, 58
дах тал; Т.Цэнд-Аюуш, “ТӨБЗГ-ын ажилд Засгийн газар, яамдын амбиц орж хяналтыг сулруулж, хулгай гарах нөхцөлийг бүрдүүлсэн” https://ikon.mn/n/2vpg?fbclid=IwAR0uDCt_eBfx0qHpJckfHyOHKkY-MNffimK6U6XxONiyUlttrwj_izMFd08 (Сүүлд
үзсэн: 2023.08.01);

6. Д.Байлыхүү, Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой уул уурхайн компаниудын засаглалын үнэлгээ, Нээлттэй Нийгэм Форум, 21 тал (2014); Д.Байлыхүү, Төрийн өмчит эрчим хүчний компаниудын засаглалын үнэлгээ, Нээлттэй Нийгэм Форум, 21 тал (2014).

7. Г.Давааням, М.Түвшинжаргал, өмнөх эшлэл 5, 92 тал.

8. ТБОНӨтХ-д төрийн өмчийн удирдлагын тухайд 8 дугаар зүйлд УИХ, 9 дүгээр зүйлд Засгийн газар, 11 дүгээр зүйлд төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын бүрэн эрхийг тус тус хуульчилсан байдаг. Жишээ нь ТБОНӨтХ-ийн 11 дүгээр зүйлийн 11.8 дахь хэсэгт зааснаар “төрийн өмчит хуулийн этгээдийн үл хөдлөх
болон үндсэн хөрөнгөд хамаарах хөдлөх хөрөнгийг данснаас хасах санал, захиалгыг хянаж батлах, шинээр авах шийдвэр гаргах” бүрэн эрхийг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт олгосон байдаг.

9. Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн танилцуулга-2020, өмнөх эшлэл 5, 21 тал.

10. Засгийн газрын тогтоол 2023 оны 84 дүгээр тогтоолын хавсралт, “Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх журам”.

11. 2.2.Хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч доор дурдсан чиглэлээр энэ журмын 2.1.1, 2.1.3-т заасан этгээдэд удирдамж өгнө:

  • 2.2.1.компанийн тухайн жилийн бизнесийн болон хөрөнгө оруулалтын төлөвлөгөө, төсвийг батлах;
  • 2.2.2.компанийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг тогтоох;
  • 2.2.3.компанийн тухайн жилийн үйл ажиллагааны болон санхүү, аудитын тайланг хэлэлцэж, дүгнэлт гаргах;
  • 2.2.4.ногдол ашгийн хэмжээг тогтоох, нэмэгдүүлэх;
  • 2.2.5.бизнесийн тодорхой төсөл, томоохон хөрөнгө оруулалтын арга хэмжээ санхүүжүүлэх, хэрэгжүүлэх;
  • 2.2.6.зээл авах, хувьцаа, үнэт цаас гаргахтай холбогдсон шийдвэр гаргах;
  • 2.2.7.их хэмжээний болон сонирхлын зөрчилтэй хэлцэл хийх зөвшөөрөл олгох;
  • 2.2.8.компанийн үйл ажиллагаа, санхүүгийн үр ашгийг нэмэгдүүлэх, зардлыг хэмнэх, эрсдэлийг бууруулах, бизнес
  • төлөвлөгөөний хэрэгжилтийг эрчимжүүлэх;
  • 2.2.9.компанийн дүрэмд тухайлан заасан бусад

12. Үүнийг ТБОНӨтХ-д оруулсан 2014 оны нэмэлт өөрчлөлтөөс харах боломжтой. Тухайлбал, Засгийн газар төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой компанийн төрийн эзэмшлийн хувьцаа эзэмшигчийн эрхийг тогтоох агуулга бүхий зохицуулалт тус хуульд тусгагдсан нь төрийн өмчийн удирдлагын нэгдмэл тогтолцоог сулруулсан байх бөгөөд үүнтэй холбоотойгоор төрийн өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын эрх, үүрэг бүрхэг болж, татан буугдаж байжээ.

13. Мөн Компанийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.3 болон 2.5 дахь хэсэг нь төрийн болон орон нутгийн өмчит компанийн үйл ажиллагааг Компанийн тухай хуулиар зохицуулах агуулгатай.

14. Компанийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1. “Компанийн энгийн хувьцаа эзэмшигч нь дараах эрх эдэлнэ:

  • 34.1.1. хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож, хурлаар хэлэлцэж байгаа бүх асуудлаар өөрийн эзэмшлийн хувьцааны тоотой хувь тэнцүүлэн санал өгөх;
  • 34.1.2. давуу эрхийн хувьцааны ногдол ашиг төлсний дараагаар компанийн төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-өөс тогтоосон хэмжээгээр ногдол ашиг авах;
  • 34.1.3. компанийг татан буулгах үед энэ хуулийн 28 дугаар зүйлд заасан журмын дагуу үлдсэн эд хөрөнгийг худалдсанаас олсон орлогоос хувь хүртэх”.

15. Lucian Bebchuk, The Case for Increasing Shareholder Power, 118(3) Harv. Law Rev. 833, 843-847 (2005).

16. Luca Enriques, Henry Hansmann & Reinier Kraakman, The Basic Governance Structure: The Interests of Shareholders as a Class, in THE ANATOMY OF CORPORATE LAW 94-97 (R. Kraakman et al. eds. 3rd ed. 2017).

17. Эдгээр бүрэн эрхүүдтэй холбоотойгоор ТУЗ-ийн хараат бус гишүүн болон ТУЗ-ийн дэргэдэх хороод нь илүү тухайлсан бүрэн эрхийг хэрэгжүүлэх боломжтой (Компанийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.3 болон 81 дүгээр зүйл).

18. Төр мэдээлэлтэй, идэвхтэй хувьцаа эзэмшигч байх хамгийн гол арга зам бол ойлгомжтой, уялдаа холбоо бүхий “Өмчлөлийн бодлогыг”-ийг батлан уг бодлогын хүрээнд ТӨК-ийн суурь зорилго, стратегийг тодорхойлох нь зохимжтой. Улмаар хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч байгууллагын бүрэн эрх нь суурь стратегийн асуудал эсхүл төрийн бодлогын хүрээнд байвал зохино. Төр компанийн үйл ажиллагаа, менежментийн шийдвэрт оролцох ёсгүй. Төр ямар салбарт, ямар төрлийн асуудлаар удирдамж өгөхөө тодорхойлж, нийтэд ил болгох ёстой.

19. Аливаа чиглэл, удирдамжийг шууд ТУЗ-д хүргүүлэх бус хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч байгууллагаараа дамжуулан уламжлах нь зүйтэй.

20. ТӨК-ийн ТУЗ-ийн үүрэг хариуцлага, эрх хэмжээ нь холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, өмчийн бодлогын баримт бичиг болон компанийн дүрэмд тусгагдсан байх ёстой. ТУЗ-ийн бүх гишүүд компанийн ашиг сонирхлын төлөө ажиллаж, бүх хувьцаа эзэмшигчдэд адил тэгш хандах хууль зүйн үүрэгтэй болохыг онцлон тэмдэглэх нь зүйтэй. ТУЗ-ийн хариуцлагыг хөхиүлэн дэмжих, үр дүнтэй ажиллагааг хангахад хувийн секторын шилдэг туршлагуудыг дагаж мөрдөх нь зүйтэй.

21. Улс төрийн оролцоо эсхүл хяналтгүй байдлаас зайлсхийхийн тулд хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч нь хувьцаа эзэмшигчийн эрхээ үр нөлөөтэй хэрэгжүүлэхэд анхаарах нь чухал. Төр компанийн шийдвэр гаргалтад нөлөөлөх хэмжээний хувьцаа эзэмшиж байгаа тохиолдолд олонх хувьцаа эзэмшигчийн хувиар, харин цөөнх хувьцаа эзэмшигч байх тохиолдолд мэдээлэлтэй, идэвхтэй хувьцаа эзэмшигчийн хувиар эрх хэмжээгээ хэрэгжүүлэх нь зүйтэй.
Хувьцаа эзэмшигчийн суурь эрхэд 1) хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцох, санал өгөх, 2) компанийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг тогтмол авах, 3) ТУЗ-ийн гишүүдийг томилох, чөлөөлөх, 4) их хэмжээний хэлцлийг батлах, 5) ногдол ашгийг хуваарилах, компанийг татан буулгах талаар санал өгөх зэрэг багтана. Хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч нь эдгээр эрхээ ТӨК-ийн өдөр тутмын үйл ажиллагаанд саад бололгүйгээр бүрэн дүүрэн, хууль ёсны дагуу хэрэгжүүлэх шаардлагатай. ТӨК-ийн засаглалын үр нөлөөтэй болон найдвартай байдал нь хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч өөрийн эрхийг мэдээлэлтэйгээр хэрэгжүүлж чадах эсэхээс ихээхэн шалтгаална. Төр нь компанийн засаглалд гүйцэтгэх үүргээ зөвхөн хувьцаа эзэмшигчийн хувьд эдлэх саналын эрхээрээ дамжуулан хэрэгжүүлбэл зохино. Тиймээс хувьцаа эзэмшигчийн хуралд төрийн саналын эрхийг төлөөлөн хэрэгжүүлэх тодорхой журмыг батлах нь чухал. Үүний тулд хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчийг томилж өгөх шаардлагатай. Ийнхүү томилогдсон этгээд нь саналын эрхээ хэрэгжүүлэхдээ бүрэн, найдвартай мэдээлэлд үндэслэн хувьцаа эзэмшигчдийн хурлаар дамжуулан ТУЗ-д уламжлах нь зүйтэй.

22. ТУЗ нь өөрийн чиг үүргээ гүйцэтгэхдээ дараах бүрэн эрхүүдийг зайлшгүй хэрэгжүүлэх ёстой. 1) Компанийн ерөнхий зорилгын хүрээнд компанийн стратегийг батлах, хяналт тавих, 2) Аливаа төлөвлөгөө, үүрэг даалгаврын гүйцэтгэлийн үзүүлэлтүүдийг бэлтгэх, гол эрсдэлүүдийг тооцоолох, 3) Үр дүнтэй эрсдэлийн удирдлагыг боловсруулж, санхүүгийн болон үйл ажиллагааны эрсдэлтэй холбоотой бодлого, журмыг хөгжүүлэх, 4) ТӨК-ийн санхүүгийн тайланд ТӨК-ийн нөхцөл байдал болон эрсдэлийг бодитоор тусгасан эсэхийг баталгаажуулж, хяналт тавих, 5) Гүйцэтгэх удирдлагын ажлын гүйцэтгэлийг үнэлж, хяналт тавих, 6) Гүйцэтгэх захирлын цалин урамшууллыг шийдвэрлэж, дараа дараагийн залгамж халааг бэлтгэх.
Гүйцэтгэх захирлыг томилж, чөлөөлөх нь ТУЗ-ийн хамгийн чухал бүрэн эрхийн нэг. Ийм эрхгүйгээр ТУЗ нь өөрийн хяналтын чиг үүргээ бүрэн дүүрэн хэрэгжүүлж чадахгүйгээс гадна компанийн үйл ажиллагаа, гүйцэтгэлд хариуцлага хүлээх боломжгүй юм. Зарим тохиолдолд хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээр гүйцэтгэх захирлыг томилох боломжтой байж болох юм. Зарим улс энэхүү сайн туршлагаас хазайдаг бөгөөд зарим тохиолдолд 100 хувь төр өмчилдөг компанийн гүйцэтгэх захирлыг төрөөс шууд томилдог жишээ бий. ТУЗ-ийн үр дүнтэй байдлыг хангахын тулд олон улсын сайн жишгийн дагуу гүйцэтгэх захирлыг төрөөс шууд томилохдоо дор хаяж ТУЗ-тэй зөвшилцдөг байх шаардлагатай.

23. Улс орнуудын “Төрийн өмчлөлийн бодлого”-ын талаарх дэлгэрэнгүйг OECD, Organising the state ownership function: Implementing the OECD Guidelines on Corporate Governance of State Owned Enterprises, 55-68 (2020)-оос үзнэ үү.

24. Act on state company ownership and ownership control, 21.12.2007/n.1368,

25. Section 2. “The state’s ownership control refers to the use of the state’s right to vote in general meetings and other measures by which the state, as a shareholder, contributes to the management and operating principles of the companies.” 

26. The ministry responsible for owner guidance processes and resolves matters concerning: 1) appointing government representatives to general meetings and giving them instructions; 2) exercise of rights belonging to the state as a shareholder; 3) other ownership control of the companies.

27. Ministry of Trade and Industry, The Government Ownership Policy, Oslo (2008).

28. 9.2.1 Management of the company “The management of a company consists of the board of directors and the general manager. As a form of incorporation, the limited company, and other forms of incorporation used for the state’s enterprises, is based on a clear division of roles between the shareholders and the company’s management. Within the general and specific limits stipulated
by the Storting for the enterprise, the state as owner furthers its interests through the general meeting/ enterprise general meeting.”

29. Government offices of Sweden, State Ownership Policy and principles for state-owned enterprises, Stockholm (2020).

30. 4.2 Ownership instructions “The owner gives instructions to the enterprise’s board of directors in owner instructions. In state-owned enterprises, owner instructions are mainly used when an enterprise has a specifically adopted public policy assignment; receives budget appropriations; or is being restructured and also in the context of deregulation or other similar material changes. The content of owner instructions has to be relevant, specific and clear and is formalised through decisions at general meetings. Where an assignment is given in owner instructions, the instructions have to state clearly how the assignment will be financed, reported and tracked.”

31. World Bank, Corporate Governance of State-Owned Enterprise: A Toolkit, 74 (2014).

32. Id. at 47

33. OECD, Professionalising Boards of Directors of State-Owned Enterprises: Stocktaking of National Practices, 9 (2018).

34. Үүнтэй холбоотой улс орнуудын хийсэн арга хэмжээнүүдийн талаарх дэлгэрэнгүйг OECD, supra note 23, at 13 болон OECD, State-Owned Enterprise Governance Reform: An Inventory of Recent change, 24, 50 (2011)-ээс үзнэ үү.

35. Олон улсын дараах сайн жишгийг дурдаж болно. Жишээ нь: Энэтхэг Улсад гүйцэтгэлийн өндөр үнэлгээтэй зарим томоохон компанийн хувьд ТУЗ-ийн бүрэн эрхийг дэмжихийн тулд тодорхой үнийн дүнгийн босгыг тогтоох замаар чухал шийдвэрийг бие даан гаргах ТУЗ-ийн эрхийг баталгаажуулдаг. Хятад Улс “ТӨК-ийн засаглалыг сайжруулах зөвлөмж” баталж, ТӨК-ийг
стратегийн удирдлагаар хангах, чухал шийдвэр гаргах бүрэн эрхийг гагцхүү ТУЗ бие даан хэрэгжүүлэхийг тунхаглаж өгчээ. Египет Улсын 2006 онд баталсан “ТӨК-ийн засаглалыг дэмжих зөвлөмж”-д ч ТӨК-ийг стратегийн удирдлагаар хангаж, түүнд хяналт тавих бүрэн эрхийг ТУЗ хэрэгжүүлэхийг цохон тэмдэглэжээ.

36. OECD, Owner and Governance of State-Owned Enterprises: A Compendium of National Practices (2021).

37. World Bank, Corporate Governance of State-Owned Enterprise: A Toolkit, 161 (2014).

38. Засгийн газрын тогтоол 2023 оны 84 дүгээр тогтоолын хавсралт, “Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх журам”.

39. ТБОНӨтХ-ийн 21 дүгээр зүйлийн 21.6. “Төрийн өмчийн төлөөлөгч болон ТУЗ-ийн төрийг төлөөлөх гишүүнээр томилогдсон этгээд нь төрийн мэдлийн хувьцаа эзэмшигчээс баталсан удирдамж, зааврыг баримтлан ажиллана. Удирдамж, зааврыг зөрчсөн буюу зохих ёсоор биелүүлээгүй нь түүнийг томилсон шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно”.

40. Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.6. “Компанийн эрх бүхий албан тушаалтан нь энэ хуулийн 84.4, 84.5-д заасан үүргээ биелүүлээгүй, удаа дараа зөрчсөнөөс компанид хохирол учруулсан бол учруулсан хохирлыг өөрийн хөрөнгөөр нөхөн төлнө.”

41. Компанийн тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.2. “Компанийн эрх бүхий албан тушаалтан дор дурдсан хууль бус үйлдэл, эс үйлдлийн улмаас компани, хувьцаа эзэмшигч болон зээлдүүлэгчид учруулсан хохирлыг өөрийн хөрөнгөөр нөхөн төлнө.”

42. OECD, Guidelines on Corporate Governance of State-Owned Enterprises, OECD Publishing (2015)

43. A Toolkit, supra note 37, at 161.

44. OECD, Guidelines on Corporate Governance of State-Owned Enterprises, OECD Publishing (2015) (§7А) ТУЗ-ийн гишүүн нь үнэнч шударга ажиллах ба гаргасан шийдвэртээ хариуцлага хүлээх үүрэгтэй.

45. Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай” хуулийн төсөл, Дэлгэрэнгүй https://lawforum.parliament.mn/project/170/

46. Model Business Corporation Act (2003)

47. Аktiengesetz -1965

48. The Establishment, Management, Supervision and Dissolution of State Owned Enterprises. Government Regulation No. 23/2022.

49. Индонез Улс нь 2022 онд ТӨК-ийн ТУЗ-ийн гишүүнд гаргасан шийдвэртэй нь холбоотойгоор хувийн хөрөнгөөр хариуцлага хүлээлгэх зохицуулалтыг холбогдох журамдаа шинээр тусгажээ

50. ХБНГУ, АНУ, Англи гэх мэт

51. 江頭憲治郎『株式会社法』434頁参照(有斐閣 第7版 2017年)。

52. Kürşat Göktürk, Amerikan, Alman, İsviçre ve Türk hukukunda işadami karari ilkesi, İnönü Üniversitesi Hukuk Fakültesi Dergisi Cilt:2 Sayı:2, s.208 (2011)

53. 江頭・前掲注(51 471頁参照。

54. G20/OECD, Компанийн засаглалын зарчмууд, монгол хэл дээрх орчуулга, 53 тал (2015)

55. Model Business Corporation Act 8.31 (a).

56. Г.Давааням, Хувьцаат компанийн эрх зүйн үндсэн ойлголт, 97 тал (2021)

57. Улсын Дээд Шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоол, 2023/07/04/, Дугаар 001/ХТ2023/00147

58. Хэсэгчлэн авав.

59. Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд төрийн өмчийн төлөөлөл хэрэгжүүлэх журам, (§8.3) “Эрх бүхий этгээдээс баталсан удирдамжийн дагуу гарсан хувьцаа эзэмшигчдийн хурлын болон төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээс үүсэх үр дагаврыг энэ журмын 2.1.1, 2.1.3-т заасан этгээд хариуцахгүй”.

60. Турк улс, Арилжааны тухай хууль, § 446 .1 (d); ХБНГУ, Хувьцаат компанийн тухай хууль §245.5

61. Hasan Pulaşlı, Şirketler Hukuku Şerhi, s.1159 (2017).

62. Г.Давааням, өмнөх эшлэл 56, 103 тал.

63. Г.Давааням, Ц. Золбоо, М.Түвшинжаргал, Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төсөлд өгөх санал шүүмж, Нээлттэй Нийгэм Форум, 2 тал, (2023)

64. Ömer KORKUT, Anonim şirketlerde fili yönetim kurulu üyeliği, Çukurova Üniversitesi Dergisi, s.1367 (2010)

65. Kürşat Göktürk, Amerikan, Alman, İsviçre ve Türk hukukunda işadami karari ilkesi, İnönü Üniversitesi Hukuk Fakültesi Dergisi Cilt:2 Sayı:2, s.208 (2011)

66. Г.Давааням, Ц. Золбоо, М.Түвшинжаргал, өмнөх ишлэл 63, 2 тал.