Бүтээлийн нэр
Зөрчил үйлдэгчид оногдуулах сануулах болон торгох шийтгэлийн эрх зүйн зохицуулалт /гадаад орнуудын харьцуулсан судалгаа/
Хэлбэр
Судалгааны тайлан
Салбар
Зөрчил
Бүтээлийн товч
Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газраас ирүүлсэн захиалгын дагуу Зөрчил үйлдэгчид оногдуулах сануулах болон торгох шийтгэлийн төрлийн эрх зүйн зохицуулалт (Гадаад орнуудын харьцуулсан судалгаа) сэдвээр судалгааг хийж гүйцэтгэв.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журмыг хангах нь төрийн үүрэг мөн.” гэж, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэж тус тус заасан. Монгол Улс хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх эрхэм зорилгынхоо хүрээнд хууль тогтоомждоо дэвшилтэт өөрчлөлтүүдийг хийж байгаа бөгөөд Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэгт зөрчлийн шийтгэлийн төрөлд сануулах шийтгэлийг шинээр нэмж, мөн зүйлийн 4, 5 дахь хэсэгт торгуулийн хэмжээг хөнгөрүүлэх болон нэмэгдүүлэхтэй холбоотой зохицуулалтыг шинээр тусгаж өгсөн байна. Иймд энэхүү судалгааны ажлын зорилго нь Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийн холбогдох зохицуулалттай холбогдуулан гадаадын зарим улсын хууль тогтоомж дахь зөрчлийн сануулах
болон торгох шийтгэлийн эрх зүйн зохицуулалтыг судалж, шилжүүлэн авах буюу нутагшуулж болох зохицуулалт, дэвшилтэт санаа зэргийг тодруулан гаргах замаар хуулийн төслийг сайжруулах, үндэсний эрх зүйн орчинг боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэхэд оршино

Гадаад орнуудын харьцуулсан судалгааг хийхдээ улс орон тус бүрээр, эсхүл судлах сэдвийг төрөлжүүлж бүлэг үүсгэн судлах боломжтой. Иймд улс орон тус бүрээр гадаад орнуудын холбогдох эрх зүйн зохицуулалтыг судалж дүгнэлээ. Энэхүү судалгаа нь эрх зүйн зохицуулалтыг сайжруулахад чиглэж байгаа тул судлахаар сонгох улс нь эрх зүйн хөгжлийн хувьд ололттой туршлага бүхий байх шалгуурыг тавин Дэлхийн шударга ёсны төслийн Улс орнуудын хуулийн засаглалын индексээр Монгол Улс (61 дүгээрт)-аас дээгүүр жагссан Финланд (3 дугаарт), Холбооны Бүгд Найрамдах Герман Улс (цаашид ХБНГУ гэх) (5 дугаарт), Ирланд (10 дугаарт), Австрали (13 дугаарт), Англи (16 дугаарт) улсуудаас гадна хөрш Оросын Холбооны Улс (цаашид ОХУ гэх)-ыг сонгон зөрчлийн сануулах болон торгох шийтгэлийн эрх зүйн зохицуулалтыг судалсан болно
Түлхүүр үг
Зөрчил үйлдэгчид оногдуулах сануулах болон торгох шийтгэлийн төрөл, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төсөл, Захиргааны хариуцлагын тухай хууль, Зөрчлийн тухай хууль
Бичигдсэн огноо
2022-03-15
Хуудсын тоо
25
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2023-11-30
Товч мэдээлэл үзсэн
1513
Бүрэн эхээр нь үзсэн
43
Эшлэлийн тоо
35
Санал болгож буй эшлэлийн загвар
Хууль зүйн үндэсний хүрээлэн “Зөрчил үйлдэгчид оногдуулах сануулах болон торгох шийтгэлийн эрх зүйн зохицуулалт /гадаад орнуудын харьцуулсан судалгаа/” (2022), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1726
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Эшлэлүүд
  1. Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай (төсөл), https://lawforum.parliament.mn/draft/65/.

  2. 2/3.3 дугаар зүйлийн 1 дүгээр хэсгийн 1.1 дэх заалт:
    “1.1. Сануулах шийтгэл”
    3/3.4 дүгээр зүйл.”Сануулах шийтгэл”
    “1.Эрх бүхий албан тушаалтнаас зөрчил гаргасан этгээдэд уг зөрчлийг дахин гаргахгүй байхыг анхааруулсан мэдэгдлийг сануулах шийтгэл гэнэ.”
    “2.Сануулах шийтгэлийг зөвхөн энэ хуулийн тусгай ангид оногдуулж болохоор заасан тохиолдолд хэрэглэнэ.”
    “3.Сануулах шийтгэлийн хэлбэр нь цаасан болон цахим хэлбэртэй байж болох ба эрх бүхий албан тушаалтан хуульд заасны дагуу хэрэглэнэ.”

  3. 4/3.10 дугаар зүйл.”Шийтгэлийг хөнгөрүүлэх үндэслэл”
    “1.Зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий этгээд нь энэ хуулийн тусгай ангид дээд, доод хязгаартай байхаар заасан торгох болон баривчлах шийтгэлийг оногдуулахдаа зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдээс өөрийн буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрсөн, зөрчлийн үр дагавар, учруулсан хохирлыг арилгасан, нөхөн төлбөрийг тогтоосон хугацаанаас урьдчилан төлсөн байдлыг харгалзан хөнгөрүүлэн оногдуулж болно”
    “2.Зөрчил гаргасан хүн, хуулийн этгээдээс энэ хуулийн тусгай ангид заасан зөрчлийг үйлдсэнтэй холбоотойгоор эрх бүхий албан тушаалтнаас өмнө нь оногдуулсан торгуулийг тогтоосон хугацаанд төлөөгүй нь энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөлийг хэрэглэхээс татгалзах үндэслэл болно.”
    5/3.11 дүгээр зүйл. “Торгуулийн хэмжээг нэмэгдүүлэх”
    “1.Эрх бүхий албан тушаалтнаас оногдуулсан торгуулийг хуулийн хугацаанд төлөөгүй тохиолдолд торгуулийг төлөхгүй хожимдуулсан хугацаа, төлөх ёстой торгуулийн хэмжээ, бусад нөхцөл байдлыг харгалзан торгуулийн хэмжээг тавь хүртэл хувиар нэмэгдүүлж болно.”

  4. World Justice Project, Rule of Law Index 2021, https://worldjusticeproject.org/sites/default/files/documents/WJP-INDEX-21.pdf (Сүүлд үзсэн: 2021.11.23).

  5. Г.Ганбаатар, Л. Оюнчимэг “Зөрчлийн тухай хууль дахь зөрчилдөөн бүхий зарим асуудал” Шүүх эрх мэдэл сэтгүүл No4(2017), 104 дэх тал.

  6. Б.Чимид, БНМАУ-ын Захиргааны эрх, УБ, 1973 он, 326 дахь тал.

  7. Монголын Хуульчдын холбооны Захиргааны эрх зүйн хороо, Зөрчлийн тухай хууль (шинэчилсэн найруулга) болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн төсөлд өгөх санал, зөвлөмж, https://legaldata.mn/b/177 (Сүүлд үзсэн:2021.11.22).

  8. Мөн тэнд. 

  9. Хууль зүйн үндэсний хүрээлэн “Захиргааны хариуцлагын тухай хуультай холбоотой судалгаа” 2004
    он, https://nli.gov.mn/?p=1937 (Сүүлд үзсэн:2021.11.23).

  10. Ц.Цогт, “Захиргааны хариуцлага” ба “эрүүгийн хариуцлага” (англо-саксоны эрх зүйн системын жишээ) https://legaldata.mn/b/395 (Сүүлд үзсэн: 2021.11.23).

  11. Г.Ганбаатар, Л. Оюунчимэг, “Зөрчлийн тухай хууль дахь зөрчилдөөн бүхий зарим асуудал” шүүх эрх мэдэл сэтгүүл No4(2017), 104 дэх тал.

  12. М.Чинбат, эрүүгийн болон зөрчлийн хууль тогтоомжийн хэрэгжилт, анхаарах асуудал http://prokuror.mn/blog/on/4408 (сүүлд үзсэн: 2021.11.23).

  13. Administrative offences, https://criminal-law-germany.lawyer/administrative-offences/ (Сүүлд үзсэн:2021.11.23).

  14. Мөн тэнд.

  15. Act on Regulatory Offences in the version published on 19 February 1987 (Federal Law Gazette[Bundesgesetzblatt] I p. 602), last amended by Article 5 para. 15 of the Act of 21 June 2019 (Federal LawGazette I, p. 846) https://www.gesetze-iminternet.de/englisch_owig/englisch_owig.html#p0329 ( Сүүлдүзсэн: 2021.11.23).

  16. Мөн тэнд.

  17. Cambridgeshire constabulary https://www.cambs.police.uk/information-and-services/Cautions-warnings-penalties.

  18. Simple caution (including youth cautions),https://hub.unlock.org.uk/knowledgebase/simple-caution/.

  19. Cautioning and Diversion, https://www.cps.gov.uk/legal-guidance/cautioning-and-diversion.

  20. Simple caution, https://hub.unlock.org.uk/knowledgebase/simple-caution/.

  21. enforcement in Ireland, https://www.interpol.int/en/Who-we-are/Member-countries/Europe/IRELAND.

  22. Adult Cautioning Scheme, https://www.citizensinformation.ie/en/justice/law_enforcement/adult_cautioning_scheme.html#.

  23. Law enforcement in Ireland, https://www.interpol.int/en/Who-we-are/Member-countries/Europe/IRELAND.

  24. Fines imposed district court, https://www.courts.ie/fines-imposed-district-court.

  25. National Police Checks, https://www.australiannationalcharactercheck.com.au/Cautions-and-Police-Checks.html.

  26. Young offenders, https://lawhandbook.sa.gov.au/ch06s07.php.

  27. Fines and enforcement, https://www.qld.gov.au/transport/safety/fines/pay.

  28. Fines Enforcement Registry (FER), https://www.wa.gov.au/service/justice/administrative-law/fines-enforcement-registry-fer.

  29. Fines and infringement notices, https://www.alrc.gov.au/publication/fines-and-infringement-notices-2/.

  30. Code Of Administrative Offences Of The Russian Federation, December 30, 2001.

  31. «Кодекс Российской Федерации об административных правонарушениях» от 30.12.2001 N 195-ФЗ (ред. от 01.07.2021, с изм. от 09.11.2021) (с изм. и доп., вступ. в силу с 01.10.2021) http://www.consultant.ru/document/cons_doc_LAW_34661/080d25276289006c381505fe470f240608f4ad77/.

  32. The Criminal Code of the Russian Federation, 1996

  33. Ksenia Zubacheva, Russia Beyond, 2019

  34. The official website of the Ministry of Internal Affairs of the Russian Federation, 2021 https://en.mvd.ru/news/item/7064770

  35. Road Rules and Regulations in Russia, https://www.angloinfo.com/how-to/russia/transport/driving/on-the-road