Бүтээлийн нэр
Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл боловсруулах хэрэгцээ, шаардлагыг урьдчилсан тандан судлах судалгаа
Зохиогч
Хэлбэр
Судалгааны тайлан
Салбар
Бүтээлийн товч
Хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг Монгол Улсын Их Хурлаас 1994 оны 07 дугаар сарын 05-ны өдөр батлан гаргасан бөгөөд 5 бүлэг, 23 зүйлтэй. Энэ хууль батлагдсанаас хойш 2013 онд нэгдүгээр бүлгийн 8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт нэмэлт, өөрчлөлт орсон.
1994 онд батлагдсан энэ хуулийн зүйл, заалт нь эрх зүйн шинэтгэлийн хүрээнд батлагдсан зарим хуулиудын зүйл, заалттай давхардах, зөрчилдөх цаг хугацааны явцад зохицуулалтын чадвараа алдаж байгаа бөгөөд хуулиар зайлшгүй зохицуулах шаардлагатай нийгмийн зарим харилцааг хуулиар зохицуулаагүй нь эрх зүйн хийдлийг бий болгож байна гэж үзэж 2017 онд Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 14 бүлэг, 52 зүйлтэйгээр боловсруулан Улсын Их Хуралд өргөн барьсан боловч хэлэлцэгдээгүй.
Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт болон 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгад нийцүүлэн Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг шинэчлэн боловсруулах шаардлагатай болсон байна.
Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль нь нийслэлийн чиг үүрэг, түүнийг хэрэгжүүлэх эдийн засгийн үндэс, удирдлагын эрх хэмжээ, онцлог, нийслэлээс аж ахуйн нэгж, байгууллага, иргэд болон засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжтэй харилцах эрх зүйн үндсийг тодорхойлж, энэ явцад үүсэх харилцааг зохицуулдаг.
Энэ хууль батлагдсанаас хойших 26 жилийн хугацаанд Улаанбаатар хотод шилжин ирэгсдийн тоо суурин хүн амын цэвэр өсөлтөөс илүү гарч байгаа талаар социологийн шинжлэх ухааны доктор А.Гүндсамбуу “.... хотын хүн ам гэхээсээ хөдөөгийн хүн амын, бас гаднаас цагаачлан ирэгсдийн тооцоон дээр голлон өсөх болно гэж тэмдэглэсэн байна. Тухайлбал, ардчилсан нийгэмд шилжих үетэй зэрэгцэн хот суурин руу чиглэсэн шилжих хөдөлгөөний урсгал эрчимжсэн.
Ойрын ирээдүйд ч Улаанбаатар хотын хүн амын өсөлтөд шилжин ирэгсэд тогтвортой нөлөөлсөөр байх хандлагатай байна. Энэ нь Улаанбаатар хотод боловсрол, эрүүл мэнд, эдийн засаг, дэд бүтэц, төрийн удирдлага, соёлын гэх мэт хэт их төвлөрөл бий болсонтой холбоотой гэж судлаачид дүгнэдэг.
Нийслэлд оршин суугч иргэдэд үүсээд буй нөхцөл байдлыг шийдвэрлэхэд одоо мөрдөгдөж буй Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилт хэрхэн хангагдаж буй байдалд үнэлгээ хийх зайлшгүй шаардлага тулгарч байгаа тул Засгийн газрын 2016 оны 56 дугаар тогтоолоор баталсан хууль тогтоомжийн хэрэгцээ шаардлагыг урьдчилан тандан судлах аргачлалын дагуу гүйцэтгэв.

Түлхүүр үг
Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл боловсруулах хэрэгцээ, шаардлагыг урьдчилсан тандан судлах
Бичигдсэн огноо
2022-02-08
Хуудсын тоо
27
Хэл
Монгол
Бүтээл
Байршуулсан огноо
2023-12-01
Товч мэдээлэл үзсэн
1258
Бүрэн эхээр нь үзсэн
16
Эшлэлийн тоо
28
Санал болгож буй эшлэлийн загвар
Хууль зүйн үндэсний хүрээлэн
“Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл боловсруулах хэрэгцээ, шаардлагыг урьдчилсан тандан судлах судалгаа” (2022), ... дахь/дэх тал.
Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1732
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Эшлэлүүд
- УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, 2017.06.20-ны өдөр өргөн барьсан хуулийн төсөл.
- УИХ-ын 2020.01.09-ний өдрийн Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай 02 дугаар тогтоолын 4 бүлэг, 4.3 дахь хэсэг.
- 1994 онд батлагдсан Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 1 дүгээр зүйл.
- О.Баасанжав, Улаанбаатар хот: Төвлөрөл ба асуудал судалгааны тайлан, 1 дэх тал.
- О.Баасантогтох, “Хотжих үйл явц ба суурьшил”, Монгол дахь хотжих үйл явц, төлөв байдал, бэрхшээл хандлага сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал.
- 2020 оны хүн ам, орон сууцны тооллогын нэгдсэн тайлан.
- Нийслэлийн статистик тоо мэдээ, 2010-2020 он.
- 2020 оны Хүн ам, орон сууцны тооллогын тайлан.
- Нийслэлийн статистик тоо мэдээ, 2010-2020 он.
- Эрүүл аюулгүй байдлын индекс -2014.
- http://mgldibo.blog.gogo.mn/read/entry79865 Улаанбаатар хотын хөгжлийн түүхэн замнал.
- 2020 оны хүн ам, орон сууцны тооллогын дүн.
- Нийслэлийн статистик мэдээ.
- Д.Номун-Эрдэнэ, Proceedings of the Mongolian Academy of Sciences, Vol 53 No 02 /206/ 2013.
- ММСG, Улаанбаатар хотын иргэдийн сэтгэл ханамжийн судалгаа, 2014.
- Зегер Ван Дэр Вал, 21 дүгээр зууны төрийн албаны менежер, 2010.
- Н.Бурмаа, Төрийн хяналт, хариуцлага, 2018.
- Эрүүл мэндийн яамны 2021.03.24-ний өдрийн 11.00 цагийн мэдээлэл.
- УОК-ын 2020 оны 11 дүгээр сард гаргасан шийдвэрийн хэсгээс.
- МҮХАҮТ-ийн 2020 оны 11 дүгээр сард Улаанбаатар хотын бизнес эрхлэгч нараас цахим хэлбэрээр авсан судалгааны дүн
- Н.Бурмаа нар Нийтийн удирдлагын үндэс, 2018.
- H.Бурмаа, Цар тахлын үеийн Монгол Улсын нийтийн удирдлагад тулгамдсан асуудал: МУИС-н ОУХНУС-н SIRPA foruм, Улаанбаатар 2020.12.05.
- Монгол Улсын Их Хурлын 2016.09.18-ны өдрийн 37 дугаар тогтоол.
- Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016.09.29 -ний өдрийн 3/08 дугаар тогтоол.
- Улсын Их Хурлын хэлцэгдэх хуулийн жагсаалтад тавигдсан төсөл.
- Gogo олон нийтийн сүлжээнд тавигдсан хуулийн төсөл.
- Дүүргүүдийн чадамжийн байдалд 2017 онд хийсэн үнэлгээний тайланд дурьдагдсан.
- Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны мэдээ.
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Монгол Улсын Иргэний хуулийн тайлбарыг legaldata.mn-д байршуулна.
9 hours ago
2024 оны 11 дүгээр сарын эрэлттэй бүтээлийн чансаа
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг 2024 арга хэмжээнд хэлэлцэх хэлэлцүүлэг болон ярилцлагын сэдэв, зочид
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг болно
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Ипотекийн зээлийн амь насны даатгал
2024-12-16
-
Хөгжлийн банкны гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн шийдвэрийн тойм
2024-12-15
-
Иргэнийг гар утасны программ ашиглаж худалдаж авсан онгоцны тасалбараар нислэгийн өдөр онгоцонд суулгаагүй бол тус тасалбарыг худалдан авсан компани иргэний хохирлыг барагдуулна./Бүгд найрамдах казахстан улсын дээд шүүхийн шийдвэрийн хураангуй/
2024-12-12
-
Болдбаатарын Гүнбилэг
2024-12-19 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Батжаргалын Ариунзаяа
2024-12-14 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баярсайхан Цолмон
2024-12-13 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Ганболд Цолмонгэрэл
2024-12-12 Нийтлэлдуудаж байна ! -
Эрхэмбаярын Энхцэцэг
2024-12-12 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Батхишигийн Лхагвасүрэн
2024-12-12 Докторын диссертацидуудаж байна ! -
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо
2024-12-11 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Даваасүрэн Майцэцэг Тэмүүлэн Төмөрхуяг
2024-12-10 Нийтлэлдуудаж байна !