Бүтээлийн нэр
Монгол улсын ерөнхийлөгчийн тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээ
Хэлбэр
Судалгааны тайлан
Салбар
Бүтээлийн товч
Монгол Улс нэг намын улс төрийн тогтолцооноос олон намын тогтолцоонд шилжсэнээр 1990 оны 3 дугаар сард Ерөнхийлөгчийн талаарх анхны зохицуулалтыг Ардын Их Хурлын тэргүүлэгчид 2 жил орчим хэлэлцсэний үр дүнд “БНМАУ-ын Төрийн дээд байгууллагын бүтцийн тухай” тогтоолд “БНМАУ-ын Төрийн тэргүүн нь Ерөнхийлөгч байна” хэмээн тусгасан байна. Улмаар 1990 оны 5 сард Үндсэн хуулийн нэмэлтийн хуульд 7 зүйлээр бататган бэхжүүлж, 1991 онд БНМАУ-ын Ерөнхийлөгчийн тухай бие даасан хуулийг баталсан.

“Ерөнхийлөгч” хэмээх ойлголтын үзэл санаа нь анх “Улсынхаа тусгаар тогтнолын баталгаа”, “самуун цагт Ерөнхийлөгч л байгаа бол тусгаар улс гэж тооцох хууль зүйн нэг үндэс”2 гэсэн агуулгатай байв. Гэвч тухайн үеийн эрдэмтдийн оролцоотойгоор олон талаас судалж, ерөнхийлөгч дангаар ноёрхох явдал нь хоёр том гүрний дунд орших улсын хувьд эрсдэлтэй байхыг тооцоолон, “засаг төрийн дээд байгууллагын тогтолцоонд Ерөнхийлөгч нь төрийн гүйцэтгэх эрх мэдлийг шууд эрхлэн хэрэгжүүлдэг байх нь улс төрийн тогтворгүй нөхцөлд төр улс маань “ганцаар боорлуулж” байдаг хэврэгхэн тэргүүнтэй болчхож магадгүй” гэж үзэн парламентын засгийг баримжаалан, төрийг хянах иргэдийн тогтолцоонд тулгуурлан төлөвшүүлжээ.

Хэдийгээр Ерөнхийлөгчийн статусын талаар маргаан, зөрчилдөөн цөөнгүй байсан ч, 1992 оны Үндсэн хуульд Ерөнхийлөгчийн эзлэх байр суурь, бүрэн эрхийг хуульчлан баталгаажуулж, түүндээ нийцсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийг 1993 онд анх шинэчлэн баталсан. Уг хууль батлагдсан цагаас хойш 28 жилийн хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж, 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбогдуулан 2020 оны Улсын Их Хурлын 2 дугаар тогтоолоор шинэчлэн найруулахаар төлөвлөсөн байна.

Иймд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг ХЗДХЯ боловсруулах тухай Улсын Их Хурлын “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д тусгасны дагуу Засгийн газрын 2016 оны 59 дүгээр тогтоолын 6 дугаар хавсралтаар батлагдсан “Хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх аргачлал”-ыг баримтлан үнэлгээ хийж, судалгааны тайланг боловсруулан хүргүүлж байна.
Түлхүүр үг
Монгол улсын ерөнхийлөгчийн тухай хууль, Монгол улсын ерөнхийлөгчийн тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээ
Бичигдсэн огноо
2022-02-08
Хуудсын тоо
39
Хэл
Монгол
Байршуулсан огноо
2023-12-04
Товч мэдээлэл үзсэн
1288
Бүрэн эхээр нь үзсэн
19
Эшлэлийн тоо
68
Санал болгож буй эшлэлийн загвар
Хууль зүйн үндэсний хүрээлэн “Монгол улсын ерөнхийлөгчийн тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээ” (2022), ... дахь/дэх тал. Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1733
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Эшлэлүүд
  1. Б.Чимид, Төр нам, эрх зүйн шинэтгэлийн зарим асуудал, 2008, 129 дахь тал. (БНМАУ-ын хууль зарлиг тогтоолын эмхэтгэл.(УБ, 1990) No3. 111 дэх талаас давхар ишлэв.)
  2. Мөн тэнд, 130 дахь тал.
  3. Мөн тэнд, 57 дахь тал.
  4. П.Амаржаргал, Үндсэн Хуулийн эрх зүй: Парламентын онол, үзэл баримтлалын асуудал, УБ, 2015, 21 дэх тал.
  5. “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг Хууль зүйн байнгын хороо 2020.1.19-нд хийсэн байна. https://dnn.mn хууль-тогтоомжийг-боловсронгуй-болгох-төслийг-дэмжлээ/ сүүлд үзсэн:2020.1.20./
  6. Судалгааг 2021.01.15-ны өдрөөс 2021.01.25-ны өдрийн дотор хийж гүйцэтгэлээ.
  7. Я.Цэвэл, Монгол хэлний товч тайлбар толь, 1966, 233 дахь тал
  8. С.Нарангэрэл, Эрх зүйн эх толь бичиг Dictionary of Law, (дөрөв дэх хэвлэлт), 2015, 189 дэх тал.
  9. Ш.Чоймаа нар, Монгол хэлний хэлзүйн толь бичиг I боть, 2006, 324 дэх тал. 
  10. Ц.Сарантуяа, “Монгол Улсын хууль зүйн нэр томьёо судлал: сургамж ба шийдэл”, “Хууль зүйн нэр томьёоны судалгаа, хэрэглээ” сэдэвт улсын хэмжээний эрдэм шинжилгээний хурлын илтгэлийн эмхэтгэл, 2016, 36 дахь тал.
  11. Удирдлагын академи, Монгол Улсын төрийн тогтолцоон дахь Ерөнхийлөгчийн байр суурь, бүрэн эрхийн шинжилгээ, Судалгааны тайлан 2018, 2019 26 дахь тал.
  12. Б.Чимид, Төр нам, эрх зүйн шинэтгэлийн зарим асуудал, Нэгдүгээр дэвтэр, 2008, 137 дахь тал.
  13. Мөн тэнд, 137 дахь тал.
  14. Мөн тэнд, 128 дахь тал. 
  15. Удирдлагын академи, Монгол Улсын төрийн тогтолцоон дахь Ерөнхийлөгчийн байр суурь, бүрэн эрхийн шинжилгээ, Судалгааны тайлан IX боть, 2018, 2019. 
  16. Ж.Амарсанаа, “Ардчилсан эрх зүйт ёс”, 2009, 48 дахь тал.
  17. Мөн тэнд, 44 дэх тал.
  18. Хууль зүйн үндэсний хүрээлэн, “Монгол Улсын Үндсэн хууль дахь Ерөнхийлөгчийн институтийн зарим нэр томьёо” судалгаа, Хууль дээдлэх ёс сэтгүүл, No76, 2020, 191 дэх тал.
  19. Конрад-Аденауэр-Сан, Монгол Улсын төрийн байгуулал дахь засаглалын институтийн талаарх судалгаа, Мөнхийн үсэг ХХК, 2018, 41 дэх тал.
  20. Non-Executive Presidents in Parliamentary Democracies, https://constitutionnet.org/primers.  
  21. Oleg Zaznaev, Measuring Presidential Power: A Review of Contemporary Methods, Mediterranean Journal of Social Sciences (July, 2014) “1. төрийн тэргүүний сонгууль; 2. гүйцэтгэх эрх мэдэл; 3.ерөнхий сайдын томилгоо; 4. сайдын томилгоо; 5. шинэ Засгийн газрыг байгуулах; 6. итгэл үзүүлэх эсэх асуудалд хориг тавих; 7. хууль санаачлах; 8. хуульд хориг тавих; 9. парламентыг тараах; 10.хууль тогтоогч нь Засгийн газрын гишүүн байх эсэх нь тохиромжтой/үл тохиромжтой эсэх”.
  22. France, Germany & the United States: The Risk of a Dictatorship “lawfully producing a dictator”, https://www.lepetitjuriste.fr/france-germany-the-united-states-the-risk-of-a-dictatorship/, [Сүүлд үзсэн:2021.01.20.]
  23. ХБНГУ-ын Үндсэн хууль (орч. П.Амаржаргал нар), Хууль зүйн үндэсний хүрээлэн 2020, 45 дахь тал.
  24. Matthias Niedobitek, The German Bundesrat and Executive Federalism, (2018) https://www.researchgate.net/publication/.
  25. ХБНГУ-ын Үндсэн хууль (орч. П.Амаржаргал нар), Хууль зүйн үндэсний хүрээлэн 2020, /ХБНГУ-ын Үндсэн хуулийн 63.4 дэх хэсэгт/, МУ-ын Үндсэн хуулийн Хорин хоёрдугаар зүйлийн 3 дахь хэсэгт https://www.legalinfo.mn/law/details/367?lawid=367
  26. Эндээс үзнэ үү. http://www.rogerdarlington.me.uk/Frenchpoliticalsystem.html, [Сүүлд үзсэн:2021.01.18.]
  27. The European Consortium for Political Research (ECPR), www.ecpr.eu
  28. Эндээс үзнэ үү. http://studylecturenotes.com/powers-functions-of-french-president-in-french-constitution/ [Сүүлд үзсэн: 2021.01.18.]
  29. Presidential Legislative Powers, https://constitutionnet.org/primers. [Сүүлд үзсэн: 2021.01.18.]
  30. https://www.thelocal.fr/20120503/3247
  31. Бүгд Найрамдах Франц Улсын Үндсэн хууль, 11 дүгээр зүйлд, “The President (at the request of the Government) may submit to a referendum any government bill concerning the organization of public authorities, economic or social policy, public services, or ratification of certain treaties”.
  32. Presidential Legislative Powers, P.9. https://constitutionnet.org/primers.
  33. Amy J. Weisman, Separation of powers in Postcommunist Government: A Constitutional case study of The Russian Federation, AM. U. J. INT’L L. & POL’Y [VOL. 10:4].
  34. ОХУ-ын Үндсэн хууль. http://duma.gov.ru/news/48953/.
  35. ОХУ-ын Үндсэн хууль. http://duma.gov.ru/news/48953/.
  36. Constitutional and political change in Russia https://www.europarl.europa.eu/RegData/etudes/ATAG/2020/646168/EPRS_ATA(2020)646168_EN.pdf.
  37. Sławomir Wierzbicki, The Russian Federation President and His Role in the Management of National Security System, (2013) P.170, “The Supreme United Command of the Armed Forces of the Russian”.
  38. Мөн тэнд. (The Supreme United Command of the Armed Forces of the Russian).
  39. Sławomir Wierzbicki, The Russian Federation President and His Role in the Management of National Security System, P.170.
  40. [“power of a President, acting alone, to issue legally binding decrees that alter the legal rights or responsibilities of citizens.”], “Decrees and directives of the President of the Russian Federation shall be binding for execution throughout the territory of the Russian Federation.”
  41. Мөн тэнд.
  42. Арне Мавчич, Үндсэн хуулийн хяналт, (Мэргэн Их Монгол Хэвлэлийн газар, 2014), 161 дэх тал.
  43. Б.Чимид, Төр, нам, эрх зүйн шинэтгэлийн эгзэгтэй асуудал, 2008, 137 дахь тал.
  44. П.Амаржаргал, Улсын Их Хурлын хууль тогтоох үйл ажиллагаа дахь ерөнхийлөгчийн оролцоо: Хууль тогтоомжид тавих хориг, 2015, 104 дэх тал.
  45. А.Бямбажаргал, Албан тушаалтны хувьд үндсэн хуульд хүлээн зөвшөөрөөгүй л бол хориглоно гэж ойлгох учиртай, http://nli.gov.mn/?p=78018, 2020, 1 дэх тал.
  46. П.Амаржаргал, Улсын Их Хурлын хууль тогтоох үйл ажиллагаа дахь ерөнхийлөгчийн оролцоо: Хууль тогтоомжид тавих хориг, 2015, 104 дэхь тал.
  47. Г.Мөнхболд, Г.Мөнхтулга, Ерөнхийлөгчийн хориг, 2018, 88 дахь тал.
  48. Б.Чимид, Төр, нам, эрх зүйн шинэтгэлийн эгзэгтэй асуудал, 2008, 148 дахь тал.
  49. Мөн тэнд.
  50. Д.Гангабаатар, Үндсэн хуулийн эрх зүйн удиртгал, 2012, 174 дэх тал.
  51. Я.Төгөлдөр, “Монгол Улсын төрийн тогтолцоон дахь Ерөнхийлөгчийн институтийн байр суурь эрх мэдлийн хэрэгжилтийн шинжилгээ”, Монгол Улсын төрийн байгуулал дахь засаглалын инстутын талаарх судалгаа (судалгааны эмхэтгэл), 2018, 39 дэх тал.
  52. Удирдлагын академи, Монгол Улсын төрийн тогтолцоон дахь Ерөнхийлөгчийн байр суурь, бүрэн эрхийн шинжилгээ, Судалгааны тайлан, 2018, 2019, 110 дахь тал.
  53. П.Очирбат, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үндсэн хуулийн бүрэн эрх, Анхны зам мөр, 2001, 13 дахь тал.
  54. Б.Даш-ёндон, “Төрийн тэргүүн, парламентын засаглалтай улсын ерөнхийлөгчийн институт”, Шинэ толь 1999 No4, 65 дахь тал.
  55. П.Амаржаргал, Улсын Их Хурлын хууль тогтоох ажиллагаан дахь Ерөнхийлөгчийн оролцоо: Хууль тогтоомжинд тавих хориг, Парламентын онол, үзэл баримтлалын асуудал, 2015, 103 дахь тал.
  56. П.Амаржаргал, Парламентын хууль тогтоох бүрэн эрх ба ерөнхийлөгчийн хориг, Хууль дээдлэх ёс No.2,2014, Г.Мөнхболд, Г.Мөнхтулга, “Ерөнхийлөгчийн хориг” 2018, 261-265 дахь тал.
  57. Удирдлагын академи, Монгол Улсын төрийн тогтолцоон дахь Ерөнхийлөгчийн байр суурь, бүрэн эрхийн шинжилгээ, Судалгааны тайлан 2018, 2019, 48 дахь тал.
  58. Монгол Улсын 1992 оны Үндсэн хуулийн хэрэгжилтийн байдалд хийсэн дүн шинжилгээ, “Бест Колор Интернэшнл” ХХК, 2016, 103-104 дэх тал.
  59. Б.Чимид, Төр, нам, эрх зүйн шинэтгэлийн эгзэгтэй асуудал, 2008, 152 дахь тал.
  60. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн танилцуулга, чуулганы протокол, 1993 оны 5 дугаар сарын 11, 8 дахь тал.
  61. Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар зөвлөлдөх санал асуулга явуулах сэдвийн танилцуулга, 2017, 22 дахь тал.
  62. Г.Совд нар, Монгол Улсын Үндсэн хуулийн тайлбар, 2000, 181 дэх тал.
  63. П.Амаржаргал, Улсын Их Хурлын хууль тогтоох ажиллагаан дахь Ерөнхийлөгчийн оролцоо: Хууль тогтоомжинд тавих хориг, Парламентийн онол, үзэл баримтлалын асуудал, 2015, 147 дахь тал.
  64. Г.Совд нар, Монгол Улсын Үндсэн хуулийн тайлбар, 2000, 180 дахь тал.
  65. “Нэр бүхий 13 шүүгчийг дахин томилуулахаар өргөн барих асуудлыг ШЕЗ-ийн хуралдаанд оруулахаар боллоо”, http://www.judge.mn/home/view/?id=236, https://www.mglbar.mn/news/1330 \
  66. 1997 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 06 дугаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт https://www.legalinfo.mn/law/details/1020, (Сүүлд үзсэн: 2021.01.18).
  67. Монгол Улсын Ерөнхийлөгчид бүрэн эрх олгосон холбогдох хуулийн зохицуулалтын судалгаа, Хууль зүйн үндэсний хүрээлэн, 2021.
  68. Удирдлагын академийн судалгааны тайлан, “Монгол Улсын Төрийн тогтоолцоон дахь Ерөнхийлөгчийн байр суурь: Бүрэн эрхийн шинжилгээ”, 2019, Мөнхийн үсэг, 71 дэх тал.