Бүтээлийн нэр
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн дүн шинжилгээ
Зохиогч
Хэлбэр
Судалгааны тайлан
Салбар
Иргэний процессын эрх зүй
Бүтээлийн товч
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль /цаашид “ИХШХШтХ” гэх/1 2002 онд батлагдан хэрэгжсэнээс хойш даруй 19 жилийн хугацаа өнгөрчээ. Тус хууль нь иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын хооронд үүссэн иргэний эрх зүйн маргааныг шүүх иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулдаг 20 бүлэг, 195 зүйлтэй Монгол Улсын суурь хуулийн нэг юм.
ИХШХШтХ-ийг 2002 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталснаас хойш судалгаа хийж буй хугацаа болох 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 23 удаагийн нэмэлт, өөрчлөлтийг оруулжээ. Хууль зүй, дотоод хэргийн яамнаас өгсөн чиглэлийн дагуу Хууль зүйн
үндэсний хүрээлэнгээс 2021 оны 1 дүгээр улирлаас эхлэн тогтмол ИХШХШтХ-ийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийхээр болсон бөгөөд ийнхүү эхний улирлын тайланг боловсруулав.
ИХШХШтХ-ийн хэрэгжилтийн үр дагаварт дүн шинжилгээ хийх ажлыг иргэний эрх зүйн харилцааны явцад бодитоор үүсэж байгаа, ач холбогдолтой, зайлшгүй шийдвэрлэвэл зохих асуудлын хүрээнд хийж гүйцэтгэхийг эрмэлзсэн бөгөөд дүн шинжилгээ хийх ажлын зорилго нь ИХШХШтХ-ийн хэрэгжилтийн явц дахь ололтыг бататгах, түүний хэрэгжилтийн бодит байдалд дүн шинжилгээ хийх, гарч байгаа хүндрэл, бэрхшээлтэй асуудал, нийгэмд үзүүлж байгаа эерэг, сөрөг нөлөөллийг илрүүлэх, цаашлаад ИХШХШтХ-ийг зохистой, үр дүнтэй хэрэгжүүлэх боломжит хувилбарыг санал болгоход оршино.
Ингэхдээ тус хүрээлэнгээс тогтмол дүн шинжилгээ хийхээр болсны хувьд практикт хууль хэрэглээний хамгийн их маргаан дагуулдаг, хэрэгжүүлэхэд хүндрэлтэй гэж үздэг зохицуулалтуудыг сонгон авч, улирал тус бүр тодорхой асуудлын хүрээнд хийх, тухайн асуудлаа дэлгэрүүлэн судлах замаар дүгнэлт гаргах, санал дэвшүүлэх чиглэлийг судалгааны багийн зүгээс баримтлав.

Түлхүүр үг
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний эрх зүйн маргаан, Иргэний эрх зүйн харилцаа
Бичигдсэн огноо
2022-01-06
Хуудсын тоо
23
Хэл
Монгол
Бүтээл
Байршуулсан огноо
2023-12-05
Товч мэдээлэл үзсэн
2063
Бүрэн эхээр нь үзсэн
59
Эшлэлийн тоо
23
Санал болгож буй эшлэлийн загвар
Хууль зүйн үндэсний хүрээлэн
“Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн дүн шинжилгээ” (2022), ... дахь/дэх тал.
Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1734
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Эшлэлүүд
- Төрийн мэдээлэл эмхэтгэл, 2002 (No8).
- Б.Буянхишиг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх эрх зүй, 2021 он, 38 дахь тал.
- Монгол Улсын Дээд шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн зөвлөмж, дугаар 01, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах зарчим, иргэний хэрэг үүсгэсэн шүүгчийн ажиллагаа, цаашид анхаарах асуудал.
- Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн дүгнэлт, дугаар 02, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.5 дахь заалт, 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсгийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай.
- Ю.Кают, Монгол Улсын Иргэний хэрэг хянан шийдвэрлэх эрх зүй, 2015 он, 17 дахь тал.
- Б.Буянхишиг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх эрх зүй, 2021 он, 42 дахь тал.
- Б.Чимид, Үндсэн хуулийн үзэл баримтлал, 2017 он, 141 дэх талд ашигласан нэр томьёог хэрэглэв.
- Монгол Улсын дээд шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн зөвлөмж, дугаар 01, “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах зарчим, иргэний хэрэг үүсгэсэн шүүгчийн ажиллагаа, цаашид анхаарах асуудал.
- Дэлгэрэнгүйг дээрх зөвлөмжөөс харна уу.
- Й.Кают, Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх эрх зүй, 2015 он, 42 дахь тал.
- Мөн тэнд, 44 дэх тал.
- Мөн тэнд, 46 дахь тал.
- Мөн тэнд, 46 дахь тал.
- Хэргийн оролцогч шүүх хуралдаанд ирээгүй тохиолдлын үр дагаврыг шийдвэрлэсэн ИХШХШтХ-ийн 100 дугаар зүйлийн зохицуулалтад тусад нь дүн шинжилгээ хийхээр төлөвлөж байгаа тул дэлгэрэнгүй тайлбар дараа хийгдэнэ.
- ИХШХШтХ-ийн зохицуулалтаас дүгнэвэл шүүх хуралдаан хэзээ эхлэдэг вэ? гэсэн асуулт тодорхой бус байдаг. Зарим нь хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гарснаар /хуулийн 76 дугаар зүйл/, нөгөө хэсэг нь шүүх хуралдааны ажиллагааг нээснээс /хуулийн 98 дугаар зүйл/, гэтэл нэг хэсэг нь хэргийн оролцогчоос гаргасан хүсэлт хэлэлцэх үед /хуулийн 105 дугаар зүйл/ гэж тайлбарладаг. Уг цаг хугацааг тодорхой болгох нь нотлох баримт цуглуулах, гаргаж өгөх ажиллагаа хэдийд дуусгавар болох, ийнхүү энэ ажиллагааг дуусгавар болсноор хэргийн оролцогчид маргааны хүрээ, хязгаарыг тогтоох боломж бүрдэх юм.
- “Шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг чиглүүлэх үүрэгтэй” гэх талаар манай хуульд шууд тусгагдаагүй, уг үүргийн талаар хуульд хэрхэн зохицуулсан талаарх харьцуулсан судалгааны үндсэн дээр илрүүлэх боломжтой, энэ нь судалгааны өөр сэдэв болох тул энд дэлгэрүүлэн тайлбарлахгүй орхив.
- Тус зохицуулалт нь диспозитив зарчимтай нийцэхгүй.
- Й.Кают, Монгол Улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх эрх зүй, 2015 он, 59 дахь тал
- Уг тоон үзүүлэлтийг шүүхийн тайланд тусгагдсан хэргийн үлдэгдлээс тооцсон болохыг анхаарна уу.
- Уг судалгаанаас дүгнэлтийг харьцангуй байдлаар хийсэн болно. Учир нь судалгаанаас иргэний хэргийн үлдэгдлийг хуулийн хугацаанд байгаа хэрэг, хуулийн хугацаа хэтэрсэн хэргүүд гэж ангилж харж болох боловч шүүх хуралдаан хойшлуулсан хэрэг, түдгэлзүүлсэн хэрэг нь хуулийн хугацаанд байгаа эсхүл хугацаа хэтэрсэн хэрүүдийн алинд хамаарч байгаа нь тодорхой бус байгааг тэмдэглэх нь зүйтэй байна.
- Судалгааны тайлангийн 3.3 дахь хэсэгт ИХШХШтХ-ийн 38.9 дэх хэсэгт “Шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал” гэж заасан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчимд нийцээгүй гэж үзсэнийг энд тэмдэглэх нь зүйтэй.
- Хэргийн оролцогчийн төлөөлөгч нь мэргэжлийн байх эсэх талаар судалгаа хийж, шийдэл гаргах, ялангуяа давж заалдах болон хяналтын шатны шүүх хуралдаанд оролцох оролцоонд хязгаарлалт тогтоох эсэх асуудлыг шийдвэрлэх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хурдан шуурхай явуулахад ач холбогдолтойг тэмдэглэх нь зүйтэй байна.
- ИХШХШтХ-ийн 34 дүгээр зүйл “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч оролцох, түүний эрх, үүрэг” -ийг зохицуулсан заалтуудаас үзвэл хэргийн оролцогчийн эрхтэй /хуулийн 25 дугаар зүйл/ давхацсан, хэргийн оролцогчийн эдлэх эрхээс илүү байгаагаас дүгнэлт хийх, хууль зүйн техникийн хувь иш татах байдлаар томьёолох алдаатай болсныг тэмдэглэх нь зүйтэй.
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Монгол Улсын Иргэний хуулийн тайлбарыг legaldata.mn-д байршуулна.
6 hours ago
2024 оны 11 дүгээр сарын эрэлттэй бүтээлийн чансаа
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг 2024 арга хэмжээнд хэлэлцэх хэлэлцүүлэг болон ярилцлагын сэдэв, зочид
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг болно
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Ипотекийн зээлийн амь насны даатгал
2024-12-16
-
Хөгжлийн банкны гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн шийдвэрийн тойм
2024-12-15
-
Иргэнийг гар утасны программ ашиглаж худалдаж авсан онгоцны тасалбараар нислэгийн өдөр онгоцонд суулгаагүй бол тус тасалбарыг худалдан авсан компани иргэний хохирлыг барагдуулна./Бүгд найрамдах казахстан улсын дээд шүүхийн шийдвэрийн хураангуй/
2024-12-12
-
Болдбаатарын Гүнбилэг
2024-12-19 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Батжаргалын Ариунзаяа
2024-12-14 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баярсайхан Цолмон
2024-12-13 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Ганболд Цолмонгэрэл
2024-12-12 Нийтлэлдуудаж байна ! -
Эрхэмбаярын Энхцэцэг
2024-12-12 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Батхишигийн Лхагвасүрэн
2024-12-12 Докторын диссертацидуудаж байна ! -
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо
2024-12-11 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Даваасүрэн Майцэцэг Тэмүүлэн Төмөрхуяг
2024-12-10 Нийтлэлдуудаж байна !