Бүтээлийн нэр
Монгол Улсын болон гадаадын иргэний хуульд бүтцийн анализ хийх нь
Зохиогч
Хэлбэр
Судалгааны тайлан
Салбар
Иргэний эрх зүй
Бүтээлийн товч
“Хувийн эрх зүйн хөгжил, цаашдын чиг хандлага” сэдэвт уулзалтын үеэр тавьсан илтгэлдээ Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Иргэний хуулийг Үндсэн Хуулийн дараа орох чухал хууль болохыг онцлон тэмдэглээд, 2002 оны ИХ-ийг батлагдахад тухайн үеийн хуулиудыг уялдуулан шинэчлэх ажил хийгдэж байсан ч Газрын тухай, Гэр бүлийн тухай, Өрсөлдөөний тухай, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай гэх мэт хуулиудыг ИХ-ийн суурь зохицуулалт, үзэл баримтлалд нийцүүлж чадаагүй өдий хүрч байгаа тухай дурдсан. ХЗДХЯ-ны үйл ажиллагааны төлөвлөгөөнд хэрэглэгчийн эрхийг шуурхай хангах, сэргээх болон гэр бүлийн эрх зүйн зарим шинэтгэл хийгдэх гэж буйтай холбогдуулан ХЗҮХ-ээс зарласны дагуу МУ-ын ИХ-д бүтцийн анализ хийж, “иргэн”, хувь этгээд нь хэрэглэгч, эсвэл аж ахуй эрхлэгчийн иргэний гүйлгээнд оролцож буй практикт үндэслэн хувь этгээдийн буюу хэрэглэгчийн эрхийн хамгаалалт ба аж ахуй эрхлэгч, хуулийн этгээдийн хүлээх үүрэг хоёр нь салшгүй холбоотой гэсэн дүгнэлтэд хүрч, эдгээрт холбогдох зохицуулалтыг боловсронгуй болгох зорилгоор ИХ-ийн системчлэлийг нийтэд нь үнэлэхийг зорив.
Монгол Улсын хувийн эрх зүйн нэгдмэл кодификаци нь Иргэний Хууль мөн боловч өдгөө устан үгүй болсон социалист хуулийн бүтэц, хуулийн техник, системчлэл зэрэг элементүүдийг авч үлдсэнээрээ кодификацийн сэтгэлгээний ИХ-иудаас зөрж байхын сацуу системийн хувьд уян хатан бус, дотоод зөрчилтэй байна. Хувийн эрх зүйн шинэтгэлийн хүрээнд энэхүү нэгдмэл кодификацийг хэрхэн задлах талаар яригдаж байгаа бөгөөд ИХ-ийг бусад төлөөлөх загваруудтай макро түвшинд харьцуулбал өдгөө манай хувийн эрх зүйн шинэтгэлийн хүрээнд яригдаж буй асуудлуудыг аль хэдийн оновчтой зохицуулж, системчилсэн байдаг.
Социалист улсуудын хамгийн том төлөөлөл байсан ОХУ, БНХАУ зэрэг нь хуулийн техникийн хүрээнд ашиглаж байсан социалист ИХ-ийн бүтэц, системийн элементүүдээс бүрэн татгалзсан байхад Монгол Улс эдгээрийг хадгалан үлдэж, шинэтгэлийн хүрээнд ч ашиглах нь оновчгүй юм. 2002 оны ИХ-ийг батлахад хууль тогтоох байгууллагын гишүүд эдийн засгийн харилцаагаа зохицуулсан суурь хууль хэмээн гараа өргөж байсан бол өдгөө энэхүү эдийн засгийн үндсэн хуулиасаа арилжааны салбарыг тусгаарлах ажил хийж байна. Гэтэл ИХ-ийн “иргэн” хүнд холбоотой хэсгийг шинэчлэх асуудал нь илүү тулгамдсан байх талтай нь “Хувийн эрх зүйн шинэтгэл” олон улсын бага хурлын зөвлөмжид тусгагдсанаас илт байна.
Дээрхээс үзвэл хувийн эрх зүйн системчлэлийн үндсээ онолын түвшинд нухацтай шийдвэрлэх явдал аль ч улсад ихээхэн үр өгөөжтэй бөгөөд өөр хоорондоо харилцан хамааралгүй олон тооны тусгай хууль батлахаас сэргийлдэг. Тиймээс энэхүү судалгаанд ИХ-ийн системчлэл ба шинэтгэлийн асуудлыг өмнөх илтгэлүүдэд дурдсан хувийн эрх зүйн шинэтгэлийн бодлоготой нийцүүлэн гүйцэтгэхийг зорилоо.
Монгол Улсын хувийн эрх зүйн нэгдмэл кодификаци нь Иргэний Хууль мөн боловч өдгөө устан үгүй болсон социалист хуулийн бүтэц, хуулийн техник, системчлэл зэрэг элементүүдийг авч үлдсэнээрээ кодификацийн сэтгэлгээний ИХ-иудаас зөрж байхын сацуу системийн хувьд уян хатан бус, дотоод зөрчилтэй байна. Хувийн эрх зүйн шинэтгэлийн хүрээнд энэхүү нэгдмэл кодификацийг хэрхэн задлах талаар яригдаж байгаа бөгөөд ИХ-ийг бусад төлөөлөх загваруудтай макро түвшинд харьцуулбал өдгөө манай хувийн эрх зүйн шинэтгэлийн хүрээнд яригдаж буй асуудлуудыг аль хэдийн оновчтой зохицуулж, системчилсэн байдаг.
Социалист улсуудын хамгийн том төлөөлөл байсан ОХУ, БНХАУ зэрэг нь хуулийн техникийн хүрээнд ашиглаж байсан социалист ИХ-ийн бүтэц, системийн элементүүдээс бүрэн татгалзсан байхад Монгол Улс эдгээрийг хадгалан үлдэж, шинэтгэлийн хүрээнд ч ашиглах нь оновчгүй юм. 2002 оны ИХ-ийг батлахад хууль тогтоох байгууллагын гишүүд эдийн засгийн харилцаагаа зохицуулсан суурь хууль хэмээн гараа өргөж байсан бол өдгөө энэхүү эдийн засгийн үндсэн хуулиасаа арилжааны салбарыг тусгаарлах ажил хийж байна. Гэтэл ИХ-ийн “иргэн” хүнд холбоотой хэсгийг шинэчлэх асуудал нь илүү тулгамдсан байх талтай нь “Хувийн эрх зүйн шинэтгэл” олон улсын бага хурлын зөвлөмжид тусгагдсанаас илт байна.
Дээрхээс үзвэл хувийн эрх зүйн системчлэлийн үндсээ онолын түвшинд нухацтай шийдвэрлэх явдал аль ч улсад ихээхэн үр өгөөжтэй бөгөөд өөр хоорондоо харилцан хамааралгүй олон тооны тусгай хууль батлахаас сэргийлдэг. Тиймээс энэхүү судалгаанд ИХ-ийн системчлэл ба шинэтгэлийн асуудлыг өмнөх илтгэлүүдэд дурдсан хувийн эрх зүйн шинэтгэлийн бодлоготой нийцүүлэн гүйцэтгэхийг зорилоо.
Түлхүүр үг
Иргэний хуулийн системчлэл, Иргэний хууль, Хувийн эрх зүйн шинэтгэл, Хувийн эрх зүйн шинэтгэлийн бодлого, хувь этгээдийн буюу хэрэглэгчийн эрхийн хамгаалалт ба аж ахуй эрхлэгч, хуулийн этгээдийн хүлээх үүрэг
Бичигдсэн огноо
2022-01-05
Хуудсын тоо
53
Хэл
Монгол
Бүтээл
Байршуулсан огноо
2023-12-11
Товч мэдээлэл үзсэн
1461
Бүрэн эхээр нь үзсэн
47
Эшлэлийн тоо
100
Санал болгож буй эшлэлийн загвар
Хууль зүйн үндэсний хүрээлэн
“Монгол Улсын болон гадаадын иргэний хуульд бүтцийн анализ хийх нь” (2022), ... дахь/дэх тал.
Legaldata-аас унших боломжтой: https://legaldata.mn/b/1766
Цуглуулганд нэмэх
Бүтээлийг цуглуулгандaa нэмэхийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай.
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Бүртгэлтэй бол нэвтрэх | Бүртгэлгүй бол бүртгүүлэх
Эшлэлүүд
- Х.Нямбаатар, “Хувийн эрх зүйн хөгжил, цаашдын чиг хандлага” сэдэвт илтгэл, 2021 оны 9 сарын 17, 1 дэх тал.
- Эрх зүйн шинэтгэл, 2002 он.
- Б.Улаанбаатар, Гэрээслэлээр өв залгамжлах нь, 2019; Ш.Сүхбаатар, Хүний нэр төр, алдар хүндийн эрх зүйн хамгаалалт, 2012 он; Г.Цагаанбаяр, МУ-ын ИХ дахь өмчлөх эрхийг шилжүүлэх зохицуулалт (Харьцуулсан эрх зүйн үүднээс): шүүхийн шийдвэрт хийсэн дүн шинжилгээ (Магистрын судалгааны ажил), 2016 он; Янжинхорлоо, Үл хөдлөх хөрөнгийн барьцааны эрх зүйн зохицуулалт: тулгамдсан асуудал, 2016 он; Ц.Давхарбаяр, Эд юмсын эрх зүй дэх эзэмшил, түүний хамгаалалтын тулгамдсан асуудал, 2018 он, УБ хот.
- Mohl, Robert von: Politik (Staatsrecht, Voelkerrecht und Politik), Tuebingen 1862, §412, Seite 427 ff
- Wolff, Politik, §412, Seite 427, 429 ff.
- Feuerbach, Philosophie und Empirie, Seite 89; Bentham, Traites de legislation, Bd.1, S.109.
- Б.Буянхишиг, Хувийн эрх зүйн кодификаци, харьцуулалт, 2021 он, 274 дэх тал.
- Б.Амарсанаа, С.Батбаяр, Арилжааны хуулийн тандан судалгаа, 96 дахь тал.
- Bentham: Traites de legislation, Band 1, 109.
- Mohl, Robert von: Politik (Staatsrecht, Voelkerrecht und Politik), Tuebingen 1862, Band 1, S.421
- Mohl, Robert von: Politik (Staatsrecht, Voelkerrecht und Politik), Tuebingen 1862, Band 1, S.427.
- Mohl, Robert von: Politik (Staatsrecht, Voelkerrecht und Politik), Tuebingen 1862, Band 1, S.420
- Savigny: Beruf, S. Mertens.
- Засгийн газрын 2016 оны 59 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтыг үзэх, legalinfo.mn
- Ханс Зайделийн Сан: Арилжааны хуулийн төслийн тандан судалгаа, https://mongolia.hss.de/mn
- Б.Буянхишиг, Хувийн эрх зүйн кодификаци, харьцуулалт, 2021 он.
- Пруссийн улсуудын Үндэсний Ерөнхий Хууль (ALR), Баварийн Улсуудын Кодекс нь Германы ИХ (BGB) батлагдсанаар хүчингүй болсон тул шинэ кодификацийн судлагдахуун болж үлдсэн. Мөн Португалийн ИХ нь цаг хугацааны хувьд дээрх бүлэгт хамаарч болох ч, Францын ИХ-ийн уламжлалд (формаль тэгш эрхийн зарчим) багтаагүйн улмаас кодификацийн сэтгэлгээний түүхэнд багтдаггүй.
- www.legalinfo.mn
- Petev, Valentin: Sozialistisches Zivilrecht, 1977, S.17.
- Б.Содовсүрэн, Д.Зундуй, БНМАУ-ын Иргэний эрх зүй, 1988 он, 4-5 дахь тал; БНМАУ-ын Дээд Шүүхийн хэвлэл: БНМАУ-ын Иргэний эрх (Товч сурах бичиг), 1966 он, 7 дахь тал.
- Д.Наранчимэг, Иргэний эрх зүйн үндсэн асуудал, 1999 он, I дэвтэр, 1 дэх тал.
- О.Жамбалдорж, МУ-ын Иргэний эрх зүй (Ерөнхий үндэслэл), I дэвтэр, 2004 он, 76 дахь тал.
- Mertens, Bernd. Gesetzgebungskunst im Zeitalter der Kodifikationen, Tuebingen 2004, S.326.
- Bacon, Francis. De Dignitate et Augmentis Scientiarum, (1623) Stuttgart 1962, Bd.1, Buch 8, Kap.3, Aphorismen 10/32; Wolff, Politik, §412, S.427; Bentham, Specimen of a Penal Code, Table of contents, Note 1, Bowring-Ed., Bd.1, S.164.
- Wolff: Politik, §412, S.427; Reitemeier: Gesetzeswissenschaft, S.20; Gesetzgebung, S.99. Жишээлэхэд нийт 19194 зүйл бүхий хамгийн том кодификаци болох Пруссийн улсуудын Үндэсний Ерөнхий Хуулиудын (ALR/ General National Law) §§49,50-д хууль тайлбарлахад гарах эргэлзээ ба хуулийн цоорхой хэмээх ухагдахууныг ялгасан ба ийм цоорхой илэрвэл хууль зүйн дээд байгууллагад мэдэгдэх үүргийг зохицуулсан нь бүрэн бүтэн байх итгэл үнэмшил хязгаарлагдмал байсныг илтгэх үзүүлэлт юм. Энэ нь хууль тогтоогч шинэ эрх зүйн харилцаа бий болох магадлал үргэлж байдгийг тооцоолсон, мөн шинээр олсон мэдлэг нь хуучин зохицуулалтаа өөрчлөх, нөхөх шаардлага бий болгодгийг хүлээн зөвшөөрсөн жишээ юм.
- Feuerbach. Kritik, Teil 1, S.10; Philosophie und Empirie, S.71; Mohl: Politik, Bd.1, S. 429.
- Huber, Eugen. Erlauchtungen, Heft 1, S.35.
- Mertens, Bernd. Gesetzgebungskunst im Zeitalter der Kodifikationen, Tuebingen 2004, S.337.
- А.Доржготов, Б.Амарсанаа, З.Сүхбаатар, МУ-ын ИХ-д холбогдох баримт бичгийн эмхэтгэл (2001-2002), 2018 он, 4 дэх тал.
- Б.Амарсанаа, Монгол Улс, Япон Улсын хууль тогтоомжийн хөгжил: Худалдаа (арилжааны эрх зүй), 2017 он, 51 дэх тал.
- Mertens, Bernd. Gesetzgebungskunst im Zeitalter der Kodifikationen, Tuebingen 2004, S.344.
- Ж.Оюунтунгалаг, Хууль дээдлэх ёс сэтгүүл, 2017 он, 12 дахь тал.
- ХБНГУ-ын Иргэний Хууль, орч. 2017 он.
- Б.Тамир, Щвейцарийн Иргэний Хуулийн орчуулга, 2018 он.
- М.Ванчигмаа, Гэрээслэлээр өвлөх эрх, 2015 он, 29 дэх тал, Б.Буянхишиг, Иргэний эрх зүйн тусгай анги, 5-р хэвлэл, 2019 он, 461 дэх тал.
- Б.Улаанбаатар, МУ дахь гэрээслэл, Асуудал, шинэчлэлт, Анхны хэвлэлт, 2017 он, 5-11 дахь тал, М.Ванчигмаа, Гэрээслэлээр өвлөх эрх, 2015 он, 29 дэх тал, Ц.Оюунаа, Өв залгамжлалын эрх зүй, 2017 он, 13 дахь тал.
- Орч. Б.Тамир, Щвейцарын Холбооны Улсын Олон улсын хувийн эрх зүйн тухай хууль, 2019 он.
- Л.Өлзийсайхан, Хууль бүтээх урлаг, УБ хот 2018 он, 112 дахь тал.
- Mertens, Bernd. Gesetzgebungskunst im Zeitalter der Kodifikationen, Tuebingen 2004, S.356.
- Грациано Каднер. Европын олон улсын хувийн эрх зүйг хуульчлах үйл явц: Щвейцарын Холбооны Улсын Олон улсын хувийн эрх зүйн тухай хууль – Европын олон улсын хувийн эрх зүйн боловсронгуй загвар мөн үү?, Эрх зүй сэтгүүл 2018 он, No3, 269-299 (279).
- Э.Байгал, Олон улсын хувийн эрх зүй, 2016 он, 2 дахь хэвлэл, 37-38 дахь тал; Б.Тамир, Щвейцарын Холбооны Улсын Олон улсын хувийн эрх зүйн тухай хууль, 2019 он, 4 дэх тал.
- German Code on the Conflict of Laws: Э.Байгал, Гадаад улсуудын олон улсын хувийн эрх зүйн хууль тогтоомжийн эмхэтгэл, 2022 он.
- С.Должин, Д.Бадам, Залилах гэмт хэрэг ба гэрээний маргаан, 2018 он, 5-6 дахь тал.
- GIZ. МУ-ын шинэ ИХШХШЭЗ ба Үл хөдлөх хөрөнгийн эрх зүй, 55, Д.Янжинхорлоо, Үл хөдлөх хөрөнгийн барьцааны эрх зүйн зохицуулалт, тулгамдсан асуудал, 2016 он, 108 дахь тал.
- Б.Буянхишиг, Хувийн эрх зүйн кодификаци, харьцуулалт, 2021 он, 71 дэх тал.
- Б.Амарсанаа, З.Сүхбаатар, 2002 оны ИХ-ийн хувийн хэрэг, 36 дахь тал.
- Кurzynsky: Transformation durch Rezeption?, 2014, S.25.
- Масанобү, Като. Кодификацийн болон дахин кодификацийн эрин үе сэдэвт илтгэл, МУ-ын хувийн эрх зүйн тулгамдсан асуудал: Иргэний болон Худалдааны хууль тогтоомжийн олон улсын жишиг, ОУ-ын симпозиумын илтгэлийн эмхэтгэл, УБ 2019 он, 45 дахь тал.
- schaerdel, florian. die buecherkodifikation (untersuchung einer gesetzesgebungstechnik), 2012, s. 16.
- Schaerdel. Die Buecherkodifikation (Untersuchung einer Gesetzesgebungstechnik), S.104.
- Kloepfer, Michael. Sinn und Gehalt des kommenden Umweltgesetzbuches, UPR 2007, S.161 (167).
- О.Амархүү, Эрх зүйн онолын 50 асуулт, 2008 он, 59 дэх тал; Ч.Нямсүрэн, Эрх зүйн ерөнхий онол– үндсэн ойлголт тулгамдсан асуудал, 2012 он, 236 дахь тал; Д.Лүндээжанцан, Хууль бүтээх ажиллагаа ба хууль зүйн техник, 2016 он, 120 дахь тал; Т.В.Кашанина, “Хууль зүйн техник”, (монгол хэлнээ хөрвүүлсэн.)
- Rüthers/Fischer, Rechtstheorie, 2010, Rn.491b; Ханс Кельзен: Хэм хэмжээний тухай ерөнхий онол, 3 дахь хэвлэл, УБ хот, 2017 он, 15/212 дахь тал.
- Alexy, Robert, Zum Begriff des Rechtsprinzips, Rechtstheorie, Beiheft 1, 1979, S.59 /63/.
- О.Жамбалдорж, МУ-ын Иргэний эрх зүй (Ерөнхий анги), I дэвтэр, 2004 он, 57 дахь тал.
- Т.Мөнхжаргал, МУ-ын Иргэний эрх зүй (Ерөнхий анги), 2007 он.
- Б.Буянхишиг, Иргэний эрх зүйн удиртгал, 4 дэх хэвлэл, 2021 он, 82 дахь тал; Иргэний эрх зүйн тусгай анги, 6-р хэвлэл, 2021 он, 14 дэх тал.
- Б.Буянхишиг, “Эдийн засгийн эрх чөлөөг Үндсэн Хуулиар хангалттай хамгаалсан уу?”, Үндсэн Хууль ба эрх зүйт ёс VII, 2016 он, 9-23.
- BMJ. Handbuch der Rechtsfoermlichkeit, Rn.362.
- Өмнөх бүлгээс үзнэ үү.
- Б.Чимид, Үндсэн хуулийн мэдлэг, 2008 он, 60 дахь тал; Б.Буянхишиг, Эдийн засгийн эрх чөлөөг ҮХ-иар хангалттай хамгаалсан уу? Сэдэвт илтгэл, ҮХ ба эрх зүйт ёс, VII боть, 9 дэх тал.
- М.Уянга, Олон улсын эдийн засгийн эрх зүй, 2014 он, 92 дахь тал.
- ҮХЦ-ийн 2006 оны 1-р сарын 11-ний өдрийн тогтоолоор “Ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдан борлуулах журмын тухай хууль”-ийн §27.1/2 дахь заалт ҮХ зөрчсөн гэж үзсэн шийдвэр гарсан. Ипотекийн зүйлийг шүүхийн бус журмаар худалдах явцад зээлдэгч үндсэн үүргийн харилцаатай холбоотой асуудлаар шүүхэд хандах эрхээсээ татгалзаж, гагцхүү худалдан борлуулах ажиллагаанд гомдол гаргах эрхтэй байхаар журамласныг шүүх “ҮХ-ийн 16-р зүйлийн 14-т заасан шүүхэд мэдүүлэх” эрх хязгаарлагдсан хэмээн хуулийг хүчингүй болгосон. Үл маргах журмаар ипотекийн зүйлийг худалдан борлуулах нь тухайн процессын эрх зүйн хувьд олон улсад зөвшөөрөгдсөн практик тул дээрх заалт зөрчигдсөн эсэх нь эргэлзээтэй. Энэ хэрэгт хууль тогтоогчийн төлөөлөгчид оролцохоор ирээд “үндсэн үүргийн харилцаанаас үүдэлтэй (зээлийн гэрээтэй холбоотой) гомдол саналаа шүүхэд гаргахаас татгалзсан явдал нь гэрээний эрх чөлөөгөө эдэлсэн хэрэг” тул дээрх хууль ҮХ зөрчөөгүй гэсэн утгатай байсан. Гэтэл ҮХЦ-ээс гэрээний эрх чөлөө ба шүүхэд эрхээ хамгаалуулах эрхийн харилцан хамаарлыг огт бодолцоогүй, гагцхүү шүүхэд мэдүүлэх эрхээр шийдвэрийг гаргасан. Энэ нь гэрээний эрх чөлөөг ҮХ-нд маш тодорхой тусгаагүйн нэг үр дагавар юм. Эдийн засгийн нарийн төвөгтэй харилцаанд шүүгч хүн ч өөрийн дотоод итгэлээр үнэн зөв шийдвэр гаргах төвөгтэй болдог тул зөрчилдөх хоёр үндсэн эрхийн тэнцвэржилтийг олдог онолын зарчмыг хэрэглэх ёстой. Дээрх хуулийн §27.1/2 нь шүүхэд мэдүүлэх эрхэнд халдаж буй эсэхийг шалгаад гэрээний чөлөөт байдлын зарчимтай нийцэх эсэхийг практик конкордацийн аргаар тогтоовол энд ҮХ-ийн 16-р зүйлийн 14 зөрчигдөөгүй гэсэн дүгнэлт хийхээр байна. Ер нь ИХ өөрөө заавал мөрдөх болон талуудын тохиролцоогоор өөрчилж болох диспозитив зохицуулалт гэсэн 2 төрлийн хэм хэмжээнээс бүрдэх ба анхнаасаа диспозитив шинжтэй зохицуулалт нь гэрээний эрх чөлөөг дээдлэх хувийн эрх зүйн суурь зарчимтай уялдаатай тул энэ эрхийн илрэл ҮХ-ийн 16-р зүйлийн 14-ийн зөвшөөрөгдсөн хязгаарлалт гэлтэй.
- Jakobs, Otto-Wilhelm. “Das Eigentum Als Rechtsinstitut Im Deutschen und Sowjetischen Recht.” in: The Rabel Journal of Comparative and International Private Law, vol. 29, no. 4, 1965, pp. 694–725 (701). JSTOR.
- Мөн тэнд.
- Аристоль нийтийн өмчийг эсэргүүцсэн тухай Г.Агар-Эрдэнэ, Хувийн өмчийн онол, 2009 он, 20 дахь тал; Wieacker, Wandlungen der Eigentumsverfassung (1935) 9., 25, 70.
- Платоны үзэл баримтлалыг Г.Агар-Эрдэнэ, Хувийн өмчийн онол, 2009 он, 20 дахь тал; Ц.Цэрэнжээ, Өмчийн эрх зүй, УБ 2000, 113 дахь тал; Wieacker, Wandlungen der Eigentumsverfassung (1935) 9, 25, 70.
- Jakobs, Otto-Wilhelm. “Das Eigentum Als Rechtsinstitut Im Deutschen Und Sowjetischen Recht.” in: The Rabel Journal of Comparative and International Private Law, vol. 29, no. 4, 1965, p. 703. JSTOR.
- Jakobs, Otto-Wilhelm. “Das Eigentum Als Rechtsinstitut Im Deutschen Und Sowjetischen Recht.” in: The Rabel Journal of Comparative and International Private Law, vol. 29, no. 4, 1965, p. 704. JSTOR.
- Г.Банзрагч, Эрх зүй сэтгүүл 2016 оны No1, Цуврал 33, “Нийтийн өмчийн талаарх МУ-ын эрх зүйн зохицуулалт”, 62 дахь тал.
- Комментарий к Гражданскому Кодексу Российской Федерации, Том 1, Части I, II ГК РФ, 6-е издание, под редакцией Т.Е.Абовой/ А.Ю.Кабалкина, 2011 г, с.165/ 261; Суханов: Вещесвенное Право России, Том I, Часть 7, стр. 473.
- МУ-ын Үндсэн хуулийн эмхэтгэл (1924, 1940,1960,1992), 2020 он, 17 ба 92 дахь тал.
- Б.Буянхишиг, “МУ-ын өмчийн тогтолцоо нь либерал ба социалист өмчийн коцепцийн дундах шинэ загвар болох нь” сэдэвт илтгэл, Үндсэн хууль ба эрх зүйт ёс эмхэтгэл, 2021 он, 14 дэх тал.
- Б.Чимид, Улс төр хуульчийн нүдээр, 2006 он, 140 дэх тал.
- Butler W.E., Russian Law, 3d edition, Oxford, 2009, Ownership 9.50., p. 403.
- Б.Чимид: Төр, нам эрх зүйн шинэтгэлийн эгзэгтэй асуудал, 2-р дэвтэр 2008 он, 147 дахь тал.
- Б.Чимид: Төр, нам эрх зүйн шинэтгэлийн эгзэгтэй асуудал, 2-р дэвтэр 2008 он, 145-174 дэх тал.
- Ч.Нямсүрэн, Эрх зүйн онол, 2010 он, Palandt, Bürgerliches Gesetzbuch, 64. Aufl., 2005, S.9.
- Б.Буянхишиг, Иргэний эрх зүйн удиртгал, 2014 он, 2 дахь хэвлэл, 44 дэх тал.
- Zweigert\ Kötz: Einführung in die Rechtsvergleichung, 3. Aufl., 1996, S.98.
- Zweigert\ Kötz: Einführung in die Rechtsvergleichung, 3. Aufl., 1996, S.84.
- Zweigert\ Kötz: Einführung in die Rechtsvergleichung, 3. Aufl., 1996, S.318.
- Э.Отгонзул, Эдийн бус хохирол, түүнийг арилгах эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох нь сэдэвт бакалаврын дипломын ажил, МУИС-ийн ХЗС, 2011 он, 25 дахь тал. Сүхбаатар, Хүний нэр төр, алдар хүндийн эрх зүйн хамгаалалт, 2012 он, 135-136 дахь тал.
- Б.Буянхишиг, Иргэний эрх зүйн тусгай анги, Анхны хэвлэл, 2010 он, 340 дахь тал; 3 дахь хэвлэл, 434-440 дэх тал.
- Өвөрхангай аймгийн сум дундын шүүхийн шийдвэр: МУ-ын шүүхийн шийдвэрийн эмхэтгэл, Иргэний хэрэг 2010/8, 4 дэх тал.
- УДШ: “Эдийн бус баялгийн хохирлыг арилгах зарим асуудал сэдэвт” бага хурлын эмхэтгэл, 2014 он, 33 дахь тал.
- Ш.Сүхбаатар, Хүний нэр төр, алдар хүндийн эрх зүйн хамгаалалт, 2012 он, 135-136 дахь тал; Э.Отгонзул, Эдийн бус хохирол, түүнийг арилгах эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох нь сэдэвт бакалаврын дипломын ажил, МУИС-ийн ХЗС, 2011 он, 30 дахь тал; Д.Ганхүрэл, МУ-д сэтгэл санааны хохирол нөхөн төлүүлэх эрхийг хүлээн зөвшөөрсөн шүүхийн шийдвэрийн дүн шинжилгээ, Шүүх эрх мэдэл сэтгүүл, 2019 оны No3, 32 (40) дахь тал.
- Ш.Сүхбаатар, Хүний нэр төр, алдар хүндийн эрх зүйн хамгаалалт, 2012 он, 135-136 дахь тал; Э.Отгонзул, Эдийн бус хохирол, түүнийг арилгах эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох нь сэдэвт бакалаврын дипломын ажил, МУИС-ийн ХЗС, 2011 он, 25 дахь тал.
- БНМАУ-ын Дээд Шүүхийн хэвлэл: БНМАУ-ын Иргэний эрх (Товч сурах бичиг), 1966 он, 97 дахь тал.
- Д.Энхзул, Хувийн эрх зүйн байгууллага ба түүний эрх зүйн чадвар, Эрх зүй сэтгүүл, 2018 оны тусгай дугаар, 263 ба 271 дэх тал.
- Б.Тэмүүлэн \ Д.Энхзул \ Б.Буянхишиг, Иргэний эрх зүйн ерөнхий анги, 2010 он; Б.Буянхишиг, Иргэний эрх зүйн тусгай анги, 2010 он, Анхны хэвлэл.
- Б.Буянхишиг, Гэрээ байгуулах арга техник, 2017 он, 2 дахь хэвлэл, 119-131 дэх тал.
- ХЗДХЯ-ны захиалгаар хийсэн Арилжааны хуулийн төслийн хүрээнд арилжааны харилцаанд хэрэглэгдэх заншлыг судалсан тайлан, 2020 он.
- Б.Буянхишиг, Иргэний эрх зүйн тусгай анги, 2010 он, Анхны хэвлэл, 25 дахь тал.
- Б.Буянхишиг, Иргэний эрх зүйн ерөнхий анги, 2021 он, Дөрөвдүгээр хэвлэл, 80-81 дэх тал.
- Жишээ нь ХБНГУ-ын ИХ-ийн II ном /ҮЕА/, 3-р бүлгийн Хэсэг 3-т Электрон хэрэгслээр дамжуулан бизнес эрхлэх ба гэрээ хэлцлийг дараах байдлаар зохицуулжээ: §312i Цахим хэрэгслээр дамжуулан бизнес эрхлэхэд хүлээх ерөнхий үүрэг ААЭ нь бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, үйлчилгээ үзүүлэхэд чиглэсэн гэрээ байгуулах зорилгоор сүлжээний мэдээллийн хэрэгсэл (электрон хэрэгслээр бизнес эрхлэх орчинд гэрээ байгуулах) ашиглах нөхцөлд үйлчлүүлэгчийн өмнө дараах үүрэг хүлээнэ: 1. захиалга өгөхөөс өмнө алдаагаа олж харах, засах боломж олгоход тохиромжтой, үр нөлөөтэй, хүртээмжтэй техник хэрэгсэл хэрэглэгчид хүргэх; 2. ИХ-ийг Хэрэгжүүлэх тухай хуулийн 246c-д тусгасан мэдээллийг захиалга өгөхөөс хангалттай хугацааны өмнө ойлгомжтой тодорхой хэлбэрээр хүргэх; 3. захиалгын санал хүрсэн тухай электрон хэлбэрээр нэн даруй баталгаажуулах; 4. гэрээ байгуулах үед гэрээний зүйл заалт, ГСН татаж авах, ахин нээж үзэхүйц хэлбэрээр хадгалах боломж олгох.
- ХБНГУ-ын ИХ-ийн § 478 Нийлүүлэгчийн эсрэг ААЭ-ийн шаардах эрх: 1. ААЭ нь шинээр үйлдвэрлэсэн эд зүйлийг доголдлын улмаас буцаан авах үүрэгтэй эсвэл хэрэглэгч үнийг бууруулах эрхээ эдэлсэн бол ААЭ бараа нийлүүлэгчийн эсрэг хэрэгжүүлж болох энэ хуулийн §437-д заасан эрхүүдийг хэрэгжүүлэхдээ нэмэлт хугацаа тогтоох шаардлагагүй. 2. ААЭ нь шинээр үйлдвэрлэсэн эд зүйлийг худалдсан бөгөөд доголдол нь нийлүүлэгчээс түүнд эрсдэл шилжих мөчид байсан бол хэрэглэгчийн өмнө энэ хуулийн § 439.2-ын дагуу хариуцсан зардлаа нийлүүлэгчээс шаардах эрхтэй.
- Жишээ нь ХБНГУ-ын ИХ-ийн § 495 Гэрээний саналаас татгалзах эрх: a. Хэрэглэгчийн зээлийн гэрээний зээлдэгч нь энэ хуулийн § 355-д заасны дагуу гэрээнээс татгалзах эрхтэй. b. Дараах зээлийн гэрээнээс татгалзах боломжгүй: 1. зээлдэгч төлбөрийн хугацааг хэтрүүлсэн нөхцөлд зээл олгогч өрийн нийт хэмжээ үндсэн гэрээний төлбөрөөс бага байх нөхцөлд (Иргэний Хуулийг Хэрэгжүүлэх тухай хуулийн 247-р зүйл, §3) шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэмнэх зорилгоор гэрээг цуцлах эрхээ төлбөрийг буцаан төлөх тухай тохиролцоогоор орлуулах, нөхөх боломжтой, 2. нотариатаар гэрчлүүлбэл зохих гэрээнд нотариатч энэ хуулийн §§ 491a болон 492-т заасан зээлдэгчийн эрх хангагдсан гэдгийг баталгаажуулсан. 3. гэрээ нь энэ хуулийн § 504. 2 болон § 505-д нийцсэн.
- Жишээ нь ХБНГУ-ын ИХ-ийн § 358 II /III /IV-ийг үзнэ үү.
- ХБНГУ-ын ИХ-ийн § 358 Гэрээнээс татгалзах, нягт уялдаа холбоо бүхий гэрээ: 1. Бараа бүтээгдэхүүн болон бусад зүйл нийлүүлэхэд чиглэсэн гэрээг байгуулахад шаардлагатай хүсэл зоригийн илэрхийллээс татгалзсан хэрэглэгч нь энэ гэрээтэй холбоотой зээлийн гэрээ байгуулах хүсэл зоригийн илэрхийллээс мөн адил татгалзсанд тооцно. 2. Энэ хуулийн § 495.1–д заасны дагуу хэрэглэгчийн зээлийн гэрээ байгуулахад чиглэсэн хүсэл зоригийн илэрхийллээс татгалзсан хэрэглэгч нь бараа бүтээгдэхүүн болон бусад зүйл нийлүүлэхэд чиглэсэн хүсэл зоригийн илэрхийллээс татгалзсан мөн адил татгалзсанд тооцно.
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Монгол Улсын Иргэний хуулийн тайлбарыг legaldata.mn-д байршуулна.
7 hours ago
2024 оны 11 дүгээр сарын эрэлттэй бүтээлийн чансаа
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг 2024 арга хэмжээнд хэлэлцэх хэлэлцүүлэг болон ярилцлагын сэдэв, зочид
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг болно
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Ипотекийн зээлийн амь насны даатгал
2024-12-16
-
Хөгжлийн банкны гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн шийдвэрийн тойм
2024-12-15
-
Иргэнийг гар утасны программ ашиглаж худалдаж авсан онгоцны тасалбараар нислэгийн өдөр онгоцонд суулгаагүй бол тус тасалбарыг худалдан авсан компани иргэний хохирлыг барагдуулна./Бүгд найрамдах казахстан улсын дээд шүүхийн шийдвэрийн хураангуй/
2024-12-12
-
Болдбаатарын Гүнбилэг
2024-12-19 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Батжаргалын Ариунзаяа
2024-12-14 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баярсайхан Цолмон
2024-12-13 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Ганболд Цолмонгэрэл
2024-12-12 Нийтлэлдуудаж байна ! -
Эрхэмбаярын Энхцэцэг
2024-12-12 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Батхишигийн Лхагвасүрэн
2024-12-12 Докторын диссертацидуудаж байна ! -
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо
2024-12-11 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Даваасүрэн Майцэцэг Тэмүүлэн Төмөрхуяг
2024-12-10 Нийтлэлдуудаж байна !